| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2022/0078/Э |
| Дугаар | 2022/ШЦТ0/097 |
| Огноо | 2022-04-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ0/097
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: *******,
Нарийн бичгийн дарга: *******,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар: ******* /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэн гийн “ ” гэх фейсбүүк хаяг руу буюу цахим хэрэгсэлд нууцаар нэвтэрч иргэн ээс 110,000 төгрөгийг мэтээр өөрийгөө итгүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад нийт 110,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Манай хүргэн ах 2021 оны 11 дүгээр сард надад утсаа ойлгохгүй байна LG-X2 маркийн гар утас авч ирж өгсөн. Түүгээр нь өөрийнхөө фейсбүүк хаяг руу орох гэтэл тэр утсан дээр “ ” гэх фейсбүүк хаяг хадгалаастай байсан. Тэгэхээр нь би нэвтэрч орсон. Тэгээд хаяг руу нь ортол хамгийн дээд тал дээр нь эмэгтэй хүний зурагтай нэг эгчийн зураг байсан. Тэр үедээ ороод гарсан. Тэгтэл манай нөхөр яаралтай мөнгөний хэрэг байна 30,000 төгрөг олоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь “ ” гэх фейсбүүк рүү ороод хамгийн дээр нь байсан зурагтай эгчээс эхлээд 30,000 төгрөг авсан. Түүнийгээ шууд ын данс руу шилжүүлсэн. Дараагаар нь дахин 80,000 төгрөг авсан. Тэгээд аккаунтыг нь шууд гаргаад хаясан. Тэгээд саяхан анх мөнгө авсан данс руу авсан 110,000 төгрөгөө хийж хохирлоо барагдуулсан. гэсэн нэртэй данс гарч ирсэн. Би саяхан тухайн гэх хүнээс мөн фейсбүүкийг нь ашиглаж авсан гэх хэргээр шалгагдаад шүүхээр сая 01 дүгээр сарын сүүлчээр Баянхонгор аймгийн шүүхээр ороод гэм буруутайд тооцогдоод ялаас чөлөөлөгдсөн. Тухайн хэрэг дээр нөгөө гар утсаа хураалгасан... Учир нь “ ” гэх фейсбүүк рүү орж мөнгө авсан хэрэг бол шүүхээр шийдэгдсэн хэргийн өмнө нь болсон асуудал байгаа юм. Шүүхээр шийдэгдсэн хэрэг дээр бол би тухайн хүнээс 60,000 төгрөгийг 12 сард, одоо энэ хэрэг дээр 11 дүгээр сард мөнгө авсан. Энэ хоёр хэрэг шүүхэд хураалгасан нэг утсаар үйлдэгдсэн юм...гэх мэдүүлэг / хх-ийн 47-48 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай нөхрийн дүү гийн фейсбүүк хаягаар над руу чат бичээд мөнгө зээлээч гээд мессеж ирсэн. Тэгээд гэсэн дугаартай гэх хүний данс руу 30,000 төгрөг шилжүүлээд маргааш нь дахиад мессеж бичээд нэмээд мөнгө зээлээч эргээд банк ороод өгье гээд байхаар нь би /нэрийг мэдэхгүй байна/ гэсэн дугаартай данс руу 80,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгө авчхаад над руу хариу бичээгүй. Тэгээд тэрнээс хэд хоногийн дараа би хадам дүү руу залгаад “зээлсэн мөнгөө өгөөч” гэхэд “юун мөнгө билээ гээд гайхаад байсан”. Чатаар би “чи мөнгө нэхээд авсан биз дээ” гэхэд “би юу гэж таниас мөнгө зээлэх вэ дээ над руу тухайн үед нь залгахгүй яасан юм бэ” гээд тэгээд тэр талаараа цагдаагийн байгууллагад хандсан. Надад 110,000 төгрөгийн хохирол учирсан. Надад учирсан хохирлыг эргэн төлж барагдуулсан...гэх мэдүүлэг / хх-ийн 13-14 /,
4. Гэрч З. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...надад хаан банкны дугаартай данс байдаг. Би өөрөө ашигладаг өөр хэн нэгэн ашигладаггүй юм... Баянхонгор аймагт гадуур явж байгаад эхнэр болох *******ээс “мөнгө байна уу” гэж асуусан чинь “би хүнээс асууя” гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа миний дансанд 30,000 төгрөгийн орлого ороод ирсэн. Тэгээд эхнэр ******* нь хийсэн... аваад ойр зуурын зүйлсэд зарцуулаад дууссан... Харин цагдаагаас асуухаар нь эхнэр *******ээс асуусан чинь “хүний фейсбүүк ороод гэх хүнээс 30,000 төгрөг, мөн хадам ээж ийн дансаар 80,000 төгрөг, нийт 110,000 төгрөгийг авснаа надад хэлсэн. Манай хадам ээж нь группэд байдаг. Сэтгэцийн хувьд асуудалтай хүн юм. Хадам ээж нь ашиглаж чадахгүй манай эхнэр ******* нь байнгын дансыг ашигладаг юм. Уг данс нь халамжийн группийн данс байгаа юм...гэх мэдүүлэг / 17-18 /,
5. Гэрч Э. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
..Манай хүүхэд 2021 оны 11 дүгээр сард гудамжнаас LG-Х2 гэсэн байх маркийн гар утас олсон. “Аав барих уу” гэсэн тэгэхээр нь хавтгай дэлгэцтэй утас байсан. Тэгээд тэр утсыг нь ойлгохгүй өмнө нь тийм утас барьж байгаагүй. Тэгэхээр нь хадам дүү ******* рүү залгаад “хүүхэд гар утас олоод ирлээ орны утас байна уу би барьж чадахгүй байна” гэтэл “миний барьж байсан цагаан утсыг барих уу гэсэн. Тэгэхээр нь би холбоо барьж л байвал яадгийн гээд гэрт нь нөгөө утсаа авч очоод сольсон.Түүнээс нэг цагаан өнгийн утас аваад машиндаа байлгаж байгаад алдсан. Би тийм фейсбүүк хаяг мэдэхгүй. Хүүхдийн олсон гэх утсанд хадгалагдаж байсныг ч мэдээгүй. Би оролдож үзээгүй, оролдож ч чадахгүй. Тухайн утсыг олоод хоёр хоносон байх *******т өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 28 /,
6. Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...2021 оны 11 дүгээр сард байх би хичээлээ тарж явж байгаад хар өнгийн маркийг нь мэдэхгүй хавтгай гар утас олсон.Тэгээд түүнийгээ аав болох д өгсөн. Тэгтэл аав тэр гар утсыг барьж чадахгүй юм байна гээд аниа болох *******тэй утсаар сольсон...гэх мэдүүлэг / хх-ийн 30 /, З.ын тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Д.ийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 52, 55 /, шүүгдэгч *******ийн урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 /, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл / хх-ийн 63 /, шүүгдэгч *******ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа / хх-ийн 65 /, голомт банк, хаан банк, хас банкны тодорхойлолт / хх-ийн 67-69 /, шүүгдэгч *******ийн суурь боловсролын гэрчилгээ, төрсний гэрчилгээний хуулбар / хх-ийн 71-73 /, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах тухай мөрдөгчийн мэдэгдэл / хх-ийн 76 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэн гийн “ ” гэх фейсбүүк хаяг руу буюу цахим хэрэгсэлд нууцаар нэвтэрч иргэн ээс 110,000 төгрөгийг “” мэтээр өөрийгөө итгүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад нийт 110,000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт нь хохирогч ийн мэдүүлэг, гэрч З., Э., насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч д учирсан хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******ийг хохирогч нь төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг харгалзан, түүний бага насны 3 хүүхдийг асарч тэжээн тэтгэдэг байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ..
Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ