Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/071

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Баянхонгор аймаг дахь Сум дундын хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: *******

Нарийн бичгийн дарга: *******

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар с 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ******* овогтой *******гийн *******, / Регистрийн дугаар: /,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар с 30-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн нутаг “ ” гэх газар Daewoo 55 маркийн жижиг оврын унагалдай трактор, 2 дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж, цахилгаан мотор зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 0.08 га талбайд үйл ажиллагаа явуулж, 1 цэн, 1 фун алт олборлож, байгаль орчинд 528.739 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Би 2021 оны 08 дугаар с сумтай нөхөрлөлөөр үйл ажиллагаа явуулах зорилгоор гэрээ хийсэн байсан. Тэгээд гэрээ хийгээд 2021 оны 08 дугаар сард үйл ажиллагаа явуулаагүй техник хэрэгслээ гүүрэн дээр айлын хашаанд байрлуулсан байсан. Тэгээд сумын нутаг дэвсгэрт “ ” гэх газарт ухсан шалаам байсан юмаа тэрийг нь угаагаад өглөө буцааж булаад газрыг нь тэгшлээд техникээ цааш нь айлын өвөлжөөн дээр тавьсан байсан. Тэгээд сумаас цагдаа нар ирээд мөр хөөгөөд миний трактор гэдгийг нь мэдсэн байсан. Надад сонсгож буй ялыг би хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн хүн санал тавьсан зүйл байхгүй. Би өөрөө дур мэдэж үйл ажиллагаа явуулсан. Тэгэхдээ зөвшөөрөл бол аваагүй. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэдгийг ойлгосон. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр хүсэлтэй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 149-150 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би ярих зүйл байхгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

3. Хохирогч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...******* нь сумын засаг даргатай бичил уурхайн гэрээ хийсэн зүйл байхгүй. Ямар нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй. Эвдэрсэн байж байгаад нөхөн сэргээлт хийгдсэн байсан талбай руу орсон. Тухайн талбай дээр бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авагдаж ашигт малтмалын газраас гаргасан дүгнэлттэй талбай байхгүй. Нөхөн сэргээлт хийлгэмээр байна. Учирсан хохирлыг төлүүлмээр байна...гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 /,

4. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Баянхонгор аймгийн сумын 5-р багийн нутаг “ ийн ” гэх газарт иргэн *******ийн үйл ажиллагаа явуулж эвдсэн хэрэгт мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон ажиллаж, Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ гаргасан тул тус ажлын хөлс болох 3.000.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдийг үндэслэн нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 15-16/,

5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Би ******* гэх хүнийг танина. ******* нь ******* гэх нөхөрлөлийн гишүүн байгаа юм. Өөр садан төрлийн харилцаа байхгүй. ******* гэх хүн нь надаас ямар нэгэн техник хэрэгсэл түрээсэлсэн зүйл байхгүй. Би нөхөрлөлийн гишүүн болохоор ******* гэх хүний ашигласан гэх техник хэрэгслийг хамтран эзэмшдэг юм. Манай нөхөрлөл анх байгуулагдаж байх үед 2019 онд 1.500.000 төгрөг өгч байсан. ******* гэх хүн нь тухайн тракторыг олж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

6. Гэрч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2022 оны 01 дүгээр с 04-ний өдрийн үдээс хойш “трактор ачаад өгөөч” гээд утсаар ярьсан. Дараа нь над дээр ирсэн. Очиход жижиг трактор, пункер гэх юм уу чиргүүл юм байна лээ. Тэр хэдийг миний машин дээр ачсан. Тухайн трактор дээр очиход голын наад руу Өвөлжөөний тэнд байсан. Тэгээд ачаад гадаа буулгасан...гэх мэдүүлэг / хх-ийн 41-42 /,

7. Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...Би үйл ажиллагаа явуулж байгааг нь харсан зүйл байхгүй. Харин 2021 оны 12 дугаар с 25-ны үеэр бага оврын трактор үйл ажиллагаа явуулж байна гэж байсан. Хэний трактор гэдгийг нь сайн мэдэхгүй байна. гэх хүн ажиллуулж байгаа гэсэн. Зарим нэг газар нь хуучин эвдрэлтэй газар байсан. Тухайн трактор ухсан гэх газар нь шинэвтэр газар байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 /,

8. Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн:

...******* гэх хүнийг би танина. ******* нь манай найз байгаа юм. 30 жил найзалж байна. ******* нь эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа бизнес эрхэлдэг залуу байгаа, ямар нэгэн гаж муу зуршил байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/

9. Гэрч С.Эрдэнэбаат мөрдөн байцаалтад өгсөн:

... Манай найз ******* нь сумын төвд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Манай найз сайхан сэтгэл, хүнд тусч, өрөвч зөөлөн сэтгэлтэй, шулуун шударга зантай сайн хүн байгаа юм. Манай найз ******* нь архи дарс уудаг тэгэхдээ өөртөө тааруулаад хэрэглэдэг хүн....гэх мэдүүлэг / хх-ийн 64-65 /,

10. Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн:

...2021 оны 12 дугаар с 30-ны өдөр ах над дээр ирээд “трактор дээр ажиллаад өгөөч хоногийн 100.000 төгрөг өгий” гэсэн. Тэр газар дээр бид хоёр хоёулаа очсон. Трактор дээр 30-ны өдөр 03 цагт ирсэн. Тэгээд 18-н цаг ажиллаад 2021 оны 12 с 31-ний өглөө 09 цагт гэртээ ирсэн. Хар толгойтой улаан өнгийн жижиг оврын трактор, шороо угаах төхөөрөмж, ногоон өнгийн цахилгаан гаргах мотор нь намайг ирэхэд тэр нд байж байсан. Өмнө нь трактор ухсан байдалтай газар байсан. Тухайн газар дээр зогсолтгүй хуурайгаар ажилласан. Үүрээр өглөөний 04 цагаас 06 цаг хүртэл ажиллаагүй машиндаа дулаацсан. Дөрвөн газар ухсан. Гүн нь нэг метр гарантай, тэгээд залгуулаад 4-н удаа пункерээ зөөгөөд угаасан. Дараа нь ах “ухсан газраа нөхөн сэргээчих” гээд хэлсэн. Тэгээд би буцаагаад шороогоо булчихсан. Тэр газраас 1 цэн, 1 пүн алт олсон. Тухайн газар дээрээ дэнсэлж үзсэн 1 цэн нь ойролцоогоор 480.000 төгрөг, 1 пүн нь ойролцоогоор 48.000 мянган төгрөг байдаг. Тухайн газраас олсон алтаа ах өөрөө авсан. Хаана тушаасныг нь мэдэхгүй байна. Маргааш өглөө нь 09 цаг гээд трактороо нд тавьчихаад ахаар хүргүүлж гэртээ харьсан. Тэрнээс хойш ахиж тэр газар дээр очоогүй. Тухайн техник хэрэгслүүд ахын техник хэрэгсэл, жижиг оврын трактор, шороо угаах төхөөрөмж, цахилгаан мотор байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 48-49 /,

11. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2022 оны 01 дүгээр с 10-ны өдрийн 1/03 дугаартай шинжээчийн:

1. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар нь улсын тусгай хамгаалалттай газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар, бичил уурхайн зөвшөөрөлтэй талбайд давхцалгүй байна.

2. Тухайн газарт 761,11 м/кв буюу 0,08 га талбайд үйл ажиллагаа явуулж, 1 цэн, 1 фун алт олборлосноор байгаль орчинд нийтдээ 528.739 төгрөгийн хохирол учруулсан байна.

3. Тухайн газарт нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 379.284 төгрөг байна.

4. Тухайн газар нь урьд өмнө эвдрэлтэй газар байсан байна...” гэсэн дүгнэлт, тайлан / хх-ийн 71-86 /,

12. Хос Итгэл төгс ХХК-ийн 2022 оны 01 дүгээр с 17-ны өдрийн 01/06 дугаартай шинжээчийн:

....Doosan маркийн жижиг оврын трактор 1 ширхэг нь 4.500.000 төгрөг,

Шороо угаах зориулалт бүхий пункер 1 ширхэг нь 800.000 төгрөг,

Цахилгаан мотор 1 ширхэг нь 300.000 төгрөг, үнэлгээний нийт үнийн дүнг 5.600.000 төгрөг болохыг тогтоов...гэх дүгнэлт, тайлан / хх-ийн 95-100 /,

13. Хос Итгэл төгс ХХК-ийн 2022 оны 01 дүгээр с 24-ны өдрийн 01/09 дугаартай шинжээчийн:

...Алт 4 гр нь 2021 оны 12 дугаар с 31-ны өдрийн байдлаар 167.000 төгрөг 668.000 төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 106-111/, иргэний нэхэмжлэгчээр тогтоох мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа / хх-ийн 29-30, 34 /, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 117 /, Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт / хх-ийн 129 / шүүхэд шинээр 4 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч н гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар с 30-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн нутаг “ ” гэх газар “Daewoo” 55 маркийн жижиг оврын унагалдай трактор, 2 дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж, цахилгаан мотор зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт 0.08 га талбайд үйл ажиллагаа явуулж, 1 цэн, 1 фун алт олборлож, байгаль орчинд 528.739 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна

Энэ үйл баримт нь хохирогч , иргэний нэхэмжлэгч , , гэрч , , н мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээч н 1/03, 1/06, 1/09 болон байгаль орчинд учруулсан хохирлыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Энэ үйл баримт нь хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.

Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч ******* нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ашиг малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсанд хамаарч байгаа юм.

Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,-ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”,мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”ийг хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгаль орчинд учруулсан хохирол 528.739 төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардал 379.284 төгрөгийг тул тус төлж барагдуулсан талаар нотлох баримт тус тус авагдсан тул шүүгдэгч *******ийг хохирол нөхөн төлбөрийг төлж барагдуулсан гэж дүгнэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаагаар адил хугацаагаар албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт шүүгдэгч ******* нь иргэн , н дундын эзэмшлийн “Доосон”-55 маркийн бага оврын трактор, цахилгаан үүсгүүр 1 ширхэг зэргийг ашиглаж байсан бөгөөд дээрх техникүүд нь бусдын эзэмшил болох нь тогтоогдсон тул уг техник болох “Доосон”-55 маркийн трактор 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг зэргийг иргэний нэхэмжлэгч , нарт тус тус буцаан олгож харин шүүгдэгч *******ээс дээрх техникүүдийн үнэ 4.800.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч ******* нь шороо угаах зориулалт бүхий пункерыг ашигласан тул уг пункерийг хураан авч устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлд хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг олгохоор заасан бөгөөд хувь хүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл ашиглах эрхгүй тул уг пункер нь хувь хүний эзэмшилд байх нь хуульд нийцэхгүй гэж үзэж устгаж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч *******ийн хэрэгт “Нуман Алтай” ХХК нь байгаль орчинд учруулсан хохирлын талаар дүгнэлтийг гаргасан ажлын хөлс 3.000.000 төгрөг нэхэмжилсэн уг нэхэмжлэлийг төлөөгүй тул шүүгдэгч *******ээс 3.000.000 төгрөг гаргуулж “Нуман алтай” ХХК-д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Мөн шүүгдэгч ******* нь 4 грамм алт олборлож 668.000 төгрөгийг орлого олсон тул түүнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 668.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогтой *******гийн *******ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч ******* ******* овогтой *******гийн *******эд хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******эд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Доосон экскаватор, цахилгаан моторын үнэ зэрэг нийт 4.800.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

8. хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ээс 3.000.000 төгрөг гаргуулж “Нуман-Алтай” ХХК-д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч , н эзэмшлийн “Доосон-55” маркийн экскаватор 1 ширхэг, цахилгаан мотор нэг ширхэг зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшиг , нарт хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

10. хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан пункерийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг пункерийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

11. хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого алтны үнэ 668.000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

12. хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ