Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 269

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД: *******/-ын

Хариуцагч: *******,*******, тоотод оршин суух, овгийн ийн /РД: /-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ц.тай онд анх танилцаж хамтдаа амьдраад 2003 онд хүү Т. төрсөн. онд бид гэрлэлтээ батлуулж оноос одоог хүртэл тусдаа амьдарч байна. Олон жил тус тусдаа амьдраад өөр хүнтэй амьдрал зохиож хүүхэдтэй болсон. Би 2005 оны шүүхийн шийдвэрийн дагуу хүүдээ хүүхдийн тэтгэлэг төлж байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Т.ийг эх Ц.гийн асрамжид үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.*******тай оноос эхлэн хамтран амьдарсан бөгөөд 2003 онд хүү Т.ийг төрүүлсэн. Гэтэл Х.******* нь 2005 онд гэрээсээ явж өөр хүнтэй хамтран амьдрах болсон. Тиймээс шүүхийн шийдвэрээр хүүдээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон ... нэгэнт бид хоёр тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулах бодолтой байна ... гэхдээ төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлэгийг бүрэн авмаар байна гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Ц.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, маргаагүй.

Х.*******, Ц. нар нь онд анх танилцаж хамтран амьдарч, оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдний дундаас 2003 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүү Т. төрсөн. Гэрлэгчид 2005 оноос хойш тус тусдаа амьдарч, тэд цаашид хэн аль нь хамтран амьдрах хүсэл сэтгэлгүй болж, удаан хугацаагаар хамт амьдраагүй, Х.******* нь өөр хүнтэй хамтын амьдрал зохиож үр хүүхэдтэй болсон, гэрлэгчид цаашид эвлэрч амьдрах боломжгүй, эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон журамд зааснаар зохигчид урьдчилан шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хүүхдийн эрх ашиг болон гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тохиролцсон байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан хүү Т.ийг эх Ц.гийн асрамжид үлдээлээ.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр эцэг Х.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүү Т.ийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүх хүүхдийн тэтгэлэгийн талаар дахин шийдвэрлэх боломжгүй болно.

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан: Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-5/, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн “хүү Т.ийн суралцаж буй тухай” тодорхойлолт /хх-6/, Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаар “шүүхийн гүйцэтгэх хуудас”, 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар “шүүхийн шийдвэр” /хх-7-9/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл /хх-26-27/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-28/, хүү Т.ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-43/, зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг хянаж шийдвэрлэхэд болон шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэллээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагч Ц.гаас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг гаргуулахгүй гэснийг дурдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 120 дугаар зүйлийн 120.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овгийн *******ын *******, овгийн ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү овгийн гийн ийг эх Ц.гийн асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг тэмдэглэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагч Ц.гаас 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Гүнзаяабаярт даалгасугай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120  дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАЯРСҮРЭН