Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ0/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ******* овогт *******ийн *******, / Регистрийн дугаар: /,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, овогт гийн , / Регистрийн дугаар: /,

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, овогт ын , / Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг рестораны гадна талд иргэн ын цээж хэсэгт нь хайчин хутга гэх зүйлээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн нь 2022 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг рестораны гадна талд иргэн *******ын толгой, нүүр, нуруу, гар, хөл хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн нь 2022 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг рестораны гадна талд иргэн *******ын толгой, нүүр, нуруу, гар, хөл хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр болон түүний найз нартай 10 жилдээ таарамж муутай байсан болохоор түүнээс болж маргаан үүссэн. Би тай маргалдаж байхад хажуу талаас орж ирээд надтай жоохон муудалцсан. Тэгэхээр нь тухайн үед айсан болохоор манай найз нарын бэлгэнд өгсөн хайчин иштэй эвхдэг хутгыг гаргаад тэд нарын айлгах гэсэн. Тэгтэл над руу дайраад нааж орж ирээд миний цусыг хараад намайг хутгалсан залууг хавирч унагаагаад гэдэс хавь руу нь нэг удаа өшиглөчхөөд руу “танай дүү манай найзыг хутгалчихлаа” гээд гүйгээд барьж аваад “би чамд хэлээ биз дээ хутга авч явж байгаа гэдгийг” гээд түүнийг нэг алгадсан. Тэгээд байж байтал намайг хутгалсан залууг газар унасан байхад “манай найзыг хутгаллаа” гээд толгой хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 28-30 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би найз болох , нарын хамт Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах бааранд орсон. Бааранд ороод бид нар пиво уусан. Тэнд ын ажлын хүн орж ирээд бид нарыг ширээн дээрээ дуудаад архи уусан. Тэр нар дүүтэйгээ явж байсан. Түүнийг нь ******* гэдэг. Тэр бааранд байхдаа надаас хэрүүл нэхээд хутга гаргаад байсан. Тэгээд баарнаас гараад бид явах гэхэд явуулахгүй байсан. Тэгээд байж байтал ыг ******* хутгалсан. Тэгэхээр нь татаж унагаагаад түүний толгой руу 2 удаа өшиглөсөн. Би нуруу руу нь 3 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 129-130 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

5. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Миний зүгээс прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор сумын төвд байрлах рестораны 2 давхарт байх бааранд орсон. Тэнд зүс таних , ******* гэх хүмүүстэй таараад баарнаас гараад маргалдаад байж байтал манай найз ыг гийн дүү гэх ******* нь хутгалчхаад над руу хутгаа харуулахаар нь би айсандаа түүнийг ардаас нь газар татаж унагаад 2 удаа дагз болон нуруу хэсэг дээр дэвссэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 140-141 /

6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

7. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьсан учраас одоо нэмж ярих зүйл байхгүй ер нь намайг ын найз нар болох , нар нь нийлж цохиж зодсон...гэх мэдүүлэг / хх-ийн 36-37 /,

8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Намайг *******, ******* нар бүлэглэн зодсон юм. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

9. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Тэгээд ширээн дээрээ иртэл , хоёр байхгүй байсан. Тэгээд хайтал бүжгийн талбай дээр байсан. Тэгээд түүн дээр очоод “ байхгүй байна гурвуулаа явъя” гээд бид хоёр н куртикийг аваад гадаа гартал араас өөрөө гараад ирсэн. Тэгээд “явъя” гэтэл “тай явж байсан дүү гэх ******* надад томроод хутга барьсан байна лээ хутгаа энгэрийнхээ хармаанд хийсэн байна лээ” гэсэн. Тэгэхээр нь би түүнийг таньдаг болохоор “буцаж оръё” гээд би тай нойлд уулзаад “дүү чинь хутгатай явж байна хутгийг нь ав янз бүрийн зүйл болбол яана” гэтэл “би яаж мэддэгийн ямар ч байсан гараадахъя” гээд намайг заамдаад гадагшаа гарсан. Тэгээд буцаад гадаа гартал , намайг хутгалсан ******* тэр гурав юм яриад зогсож байсан. Тэгэхээр нь би хамт явсан 2 найзыгаа “явъя” гээд явах гээд зогсож байтал манай хоёр найзыг “явахгүй” гээд ыг заамдаад хаалга хэсэг рүү явсан. “Би юм ярьж байна” гээд байсан. Тэгэхээр нь намайг хутгалсан залуу ******* бид хоёр баарны урд талд үлдсэн. Тэгтэл ******* “танай 2 найз манай ахыг зодох гээд байгаа юм уу миний ахад гар хүрэх юм бол та гурвыг хутгална шүү” гээд энгэрээс эргүүлдэг хайчин хэлбэртэй хутга гаргаад ирсэн. Тэгтэл цаанаас “гурвуулаа явъя” гээд орилтол ******* “миний ахыг танай 2 найз зодчихлоо” гээд нөгөө гартаа барьсан хутгаараа миний зүүн зүрхний хэсэг цээж рүү хутгалсан. Тэгэхээр нь би хутганаас бариад авсан. Тэгээд яг хутганы тал орсон. Тэгээд тэр залуу гар нь халтираад гараа зүсчих шиг болсон. Тэнд тэр хутгаа газар унагаасан. Тэгээд байж байтал , хоёр “явъя” гээд хүрч ирээд миний цусыг хараад намайг хутгалсан залууг хавирч унагаагаад гэдэс хавь руу нь нэг удаа өшиглөчхөөд руу “танай дүү манай найзыг хутгалчихлаа” гээд гүйгээд барьж аваад “би чамд хэлээ биз дээ хутга авч явж байгаа гэдгийг” гээд түүнийг нэг алгадсан. Тэгээд байж байтал намайг хутгалсан залууг газар унасан байхад “манай найзыг хутгаллаа” гээд толгой хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 28-30 /,

10. Гэрч Ж.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тэгээд би баарнаас хамгийн сүүлд гараад иртэл ******* хоёр “багийн найз” гээд нэгэнтэйгээ юм яриад бид хоёр “сайхан суулаа” гээд тэврэлдээд салах гэж байтал пивоны шил аваад над руу далайгаад дараа нь хайсан дээр хагалаад “би найзыгаа авчихъя тэгэх үү” гээд орилсон. Тэгэхээр нь “яв” гэтэл “танай дүү чинь манай найзыг хутгалсан байна” гээд орилсон. Тэгэхээр нь “зүгээр зогсож байгаа хүн яахаараа тийм зүйл болдог юм” гээд би итгээгүй байж байтал намайг “ ы” гадна хана руу түлхээд гараараа миний нүүр рүү цохисон. Цохиход нь би гараараа хамгаалсан. Тэгтэл хажуугаас намайг өшиглөөд гараараа намайг цохисон. Тэгэхээр нь би тойроод зугтаагаад хартал *******ыг дуудсан чинь газар унасан хэвтэж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 45-46 /,

11. Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн:

1. ын биед цээжний зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 74-75 /,

11. Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн :

1. *******ын биед хамар ясны зөрөөгүй хугарал, таславчийн муруйлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алга, шууны шарх, баруун, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, дух, нуруу, баруун эрхий хуруу, өвдөг, зүүн дунд хуруу, сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйл болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 74-75 /, зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” рестораны гадна талд иргэн ын цээж хэсэгт нь хайчин хутга гэх зүйлээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь ******* нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” рестораны гадна талд иргэн *******ын толгой, нүүр, нуруу, гар, хөл хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдсэн үйл баримт тус тус болсон байна.

Энэ үйл баримт нь хохирогч , *******, гэрч Ж. нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг, хайчин иштэй хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч *******, ******* нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан тул *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шүүгдэгч *******д Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн гийн өргөн чөлөө дугаар байр хуучнаар “” зоогийн газарт байх гэрээс Нэгдсэн эмнэлэг, 1 дүгээр багийн төв, 1 дүгээр багийн өрхийн эмнэлэг, төв эмийн сан, Баянхонгор сумын засаг даргын тамгын газар зэрэг чиглэлээр 2 сарын хугацаагаар зорчих үүргийг хүлээлгэж уг үүрэгт техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч , ******* нар нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******, шүүгдэгч *******, ******* нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ

 Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хайчин иштэй хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хутга, савхин бээлий 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, бичлэг бүхий СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч овогт гийн , овогт ын нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч мэргэд овогт гийн , овогт ын нарыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн гийн өргөн чөлөө дугаар байр хуучнаар “” зоогийн газарт байх гэрээс Нэгдсэн эмнэлэг, 1 дүгээр багийн төв, 1 дүгээр багийн өрхийн эмнэлэг, төв эмийн сан, Баянхонгор сумын засаг даргын тамгын газар зэрэг чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүрэгт техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

7. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар бичлэг бүхий СД 1 ширхэг, хайчин иштэй хутга 1 ширхэг, савхин бээлий 1 ширхэг зэргийг хураан авсаныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ