Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/495

 

 

 

 

 

 

 

 

 

  2022        04          01                                      2022/ШЦТ/495

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Б.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Г д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2102 00116 0085 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г  нь нийтийн албан тушаалтан буюу Стандартчилал, хэмжил зүйн газрын Ерөнхий нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь хэсэгт “Холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах” гэж,

  1. дахь хэсэгт “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэж,

Мөн Стандарт, хэмжил зүйн газрын Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтын 1 дэх хэсэгт ‘‘Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд Нягтлан бодох бүртгэлээр тавих хяналтыг “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, “Төсвийн тухай хууль" болон бусад хууль тогтоомжийн дагуу явуулж, санхүүгийн сахилгыг хатуу чанд мөрдөн, батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, төрийн өмч, төсвийн хөрөнгийг үрэгдүүлж шамшигдуулахгүй, анхан шатны баримтыг үндэслэн санхүүгийн тайланг үнэн зөв гаргах ажлыг удирдан зохион байгуулах, удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах” гэж заасныг тус тус зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Стандарт, хэмжил зүйн газрын ойн баярын арга хэмжээг зохион байгуулж байсан:

           - “..... ” ХХК-ийн Голомт банкин дахь 2025100990 тоот данс руу 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “.... ” ХХК-иас алт хайлалт, сорьц баталгаажилт хийгдээгүй байхад уг үйл ажиллагааны төлбөрт тооцохоор урьдчилан 8,000,000 төгрөгийг гаргуулан авч шилжүүлсэн,

- Мөн өдөр “.... ” ХХК-ийн Хаан банкин дахь 5115043234 тоот данс руу “.... ” ХХК-ийн 2018 оны алт хайлалт, шинжилгээний төлбөрийн өр болох 2,294,150 төгрөгийг буюу нийт 10,294,150 төгрөгийг шилжүүлж тус байгууллагад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г  мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Гэрч Г.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 онд манай байгууллагын түүхт 95 жилийн ойн баяр болж өнгөрсөн. ...Ойн баярыг тэмдэглэж өнгөрүүлэхтэй холбоотойгоор ажлын хэсгийн тушаалыг гаргаж байсан бөгөөд ажпын хэсгийн ахлагчаар нь миний бие өөрөө нарийн бичгийн даргаар нь Тамгын газрын дарга Э  нийт 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. ...Тухайн үед байгууллагынхаа газар, албадын дарга нартай ярилцаад ойн баярын арга хэмжээг өөрсдийн хөрөнгөөр болон хамтарч ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудаас хандив, тусламж авч хийе гэж ярилцаж шийдвэрлэсэн байдаг. Түүний дагуу хандив тусламж цуглуулах ажлыг газрын дарга С.Э д даалгасан. ...Тухайн үед манай байгууллагын ерөнхий нягтлан бодогчоор Гантулга ажиллаж байсан. ...уг ажил арга хэмжээний хүрээнд хамтран ажиллагч байгууллагууд руу “Хандив тусламж үзүүлж хамтран ажиллах” тухай албан бичгийг С.Э  төлөвлөж өөрөө гарын үсэг зурж хүргүүлсэн байдаг. ...Манай нягтлан бодогч Гантулга хаана, хэдэн төгрөг шаардлагатайг нь судалж үзээд арга хэмжээ зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудаас нэхэмжлэхийг авч хандив, тусламж өгч байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад өгч байсан. Түүний дагуу нөгөө байгууллагууд нь холбогдох зардал мөнгийг шийддэг байсан. Ямар компаниар хэдэн төгрөгийн төлбөрийг төлүүлж байсан талаарх мэдээлэл нь нягтлан бодогч Гантулга дээр байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 38/

     - Гэрч С.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сараас шинэ бүтцээр Стратегийн бодлого, төлөвлөлт, дотоод аудитын газрын даргаар 2019 оны 7 дугаар сарын хооронд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. ...Манай байгууллагын түүхт 95 жилийн ойн баярын арга хэмжээ 2018 онд болж өнгөрсөн. Уг баярыг зохион байгуулахтай холбоотойгоор байгууллагын удирдлага /даргын зөвлөл/ хуралдаж төлөвлөгөө, ажпын хэсэг гаргаж ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Даргын зөвлөлд байгууллагын дарга Г.Г , дэд дарга Д.С , дэд дарга Б , Г.Ө, С.Г, В.Г, Д.Б, Д.Б, сургалтын төвийн дарга Х, Д.Д, О, хүний нөөцийн ажилтан Д, Э нар оролцож хөтөлбөр, төлөвлөгөө, ажпаа хуваарилан авсан. ...Мөн уг хурлын үеэр хамтарч ажилладаг, манайхаас үйлчилгээ авдаг, харилцагч байгууллагуудаас ойн арга хэмжээ зохион байгуулахад шаардлагатай хөрөнгө, мөнгийг шийдвэрлүүлэх асуудлыг хэлэлцэж даргын зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналтайгаар бүгд хүлээн зөвшөөрч хамтарч ажилладаг аж ахуйн нэгж байгууллагуудаас хандив мөнгө цуглуулах нь зүйтэй юм гэсэн шийдвэрийг гаргасан. ...Миний бие хамтран ажилладаг /манайхаас ажил үйлчилгээ авдаг/ аж ахуйн нэгж байгууллагууд руу “Хандив тусламж үзүүлж, хамтран ажиллах” тухай албан бичгийг хүргүүлсэн нь үнэн. ...Миний бие ямар ямар компани хэдэн төгрөг өгсөн гэдгийг санахгүй байна. Уг асуудлыг нэгжийн дарга нар болон нягтлан бодогч нар сайн мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 50-51/

- Гэрч Ч.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай байгууллага иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үнэт металлыг хайлж баталгаажуулалт хийдэг байгаа уг ажпын хөлстэй холбоотой нэхэмжпэхийг миний бие бичиж тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад өгдөг байгаа. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас үнэт, металлыг авч ирэн манай байгууллагын алт хайлах цехэд ирж, металлаа хайлуулж, акт үйлдүүлдэг, акт үйлдсэний дараагаар химийн шинжилгээний лабораторид дээж үлдээдэг, уг дээжийг шинжилгээнд оруулж баталгаажуулалт хийдэг. Хэдэн грамм металлыг хайлсан, баталгаажуулалт хийсэнтэй холбогдуулж тарифын дагуу миний бие нэхэмжпэх бичиж өгдөг. ...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “.... ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч М.Б  руу залгаж мөнгө шилжүүлүүлэх талаар ямар нэг зүйл хэлсэн асуудал байхгүй. Харин 2018 оны 10 дугаар сарын 10-ны үед байх манай байгууллагын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Гантулга нь над руу залгаад байгууллагад онцгой тохиолдол буюу мөнгөний хэрэг гарлаа та “.... ” ХХК-ийн нягтлан бодогчийн утасны дугаарыг олоод өгөөч ээ, Гантөмөр дарга тус компанитай холбогд гэсэн чиглэлийг өглөө гэж хэлсэн. Тэр үед миний бие “.... ” ХХК-ийг төлөөлж манай байгууллагатай харилцдаг хүний дугаар буюу нягтлан бодогчийнх нь дугаарыг Гантулгад өгсөн. Түүний дараагаар Гантулга дахин над руу залгаад “.... ” ХХК-иас алт хайлалт, шинжилгээний төлбөр болох 8 сая төгрөгийг урьдчилаад авчихлаа. Уг мөнгийг манай ойн баярын арга хэмжээг зохион байгуулж байгаа компани руу шилжүүлүүлчихлээ гэж хэлсэн. Түүнээс хойш надтай холбогдоогүй. 2019 оны хавар нягтлан бодогч Гантулга над руу залгаад “.... ” ХХК манайхаас ажил үйлчилгээ авч байгаа юу гэж асууж байсан. Тэр үед уурхайн ажил эхлээгүй байгаа болохоор ирээгүй байгаа гэж хэлж байсан.

2019 онд “.... ” ХХК нь манай байгууллагаар сорьцын хайлалт, шинжилгээ хийлгэсэн. Яг хэзээ хэдэн төгрөгийн үйлчилгээ авсныг нь мэдэхгүй байна. Би тухайн үед авсан ажил үйлчилгээний төлбөрийн нэхэмжпэхийг тус компанид тухайн үед нь хүргүүлсэн. Уг төлбөр мөнгөтэй холбоотой асуудлыг нягтлан бодогч Гантулга мэдэж байгаа байх. Учир нь сорьцын баталгаажилттай холбоотой төлбөр төлөгдсөн эсэхэд ерөнхий нягтлан бодогч хяналт тавьдаг. Сорицын баталгаажилтын төлбөр Стандарт, хэмжил зүйн газрын 100900009012 тоот дугаарын дансанд тушаагддаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 53-54/

- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний хувьд “Шангрила Улаанбаатар хотел” ХХК- д зохион байгуулагдсан олон улсын хурал зөвлөгөөнийг зохион байгуулах ажпын хэсэгт орж ажилласан. ...Миний бие аж ахуй нэгж байгууллагуудтай уулзах цагийг тохирч өөрийн тээврийн хэрэгслээр дарга Өнөржаргалыг тус аж ахуйн нэгж байгууллагуудад нь хүргэж өгч байсан. Дээрх аж ахуйн нэгж байгууллагууд нь хандив тусламж өгөхөө илэрхийлсний дагуу тус байгууллагуудыг өөрийн санхүү буюу нягтлан бодогч Гантулгатай холбож өгдөг байсан. Манай нягтлан бодогч нэхэмжлэхийг дээрх байгууллагуудад хүргүүлэн хандив, тусламжийг манай байгууллагын ойн баярын арга хэмжээг зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд руу шилжүүлүүлдэг байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 59-60/

- Гэрч Г.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр миний бие “..... ” ХХК-ийн Голомт банкны 2025100990 дугаарын данс руу 8 сая төгрөгийг шилжүүлсэн нь үнэн. Тус өдөр Стандарт, хэмжил зүйн газраас манай компанийн ерөнхий нягтлан бодогч Баттулга руу утсаар холбогдоод танай байгууллага сорьцын төлбөрийн мөнгөнөөс урьдчилаад 8 сая төгрөгийг “..... ’’ ХХК-ийн Голомт банкны 2025100990 дугаарын данс руу шилжүүлээд өгөөч, уг 8 сая төгрөгийг дараагийн сорьцын төлбөрөөс тань суутгаад тооцъё гэж хэлсэн байсан. Түүний дагуу ерөнхий нягтлан бодогч Баттулга намайг чи 8 сая төгрөгийг дээрх данс руу шилжүүл гэсэн чиглэлийг өгсөн. Би 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Худалдаа хөгжпийн банкны 412000732 тоот дугаарын данснаас 8 сая төгрөгийг шилжүүлсэн. Манай компани 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 8 сая төгрөгийг Стандарт, хэмжил зүйн газраас сорьцын баталгаажилтын төлбөрт тооцож авсан. 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш манай байгууллага Стандарт, хэмжил зүйн газраар удаа дараа сорьцын баталгаажилт хийлгэсэн. Дээрх баталгаажилтуудын дагуу Стандарт, хэмжил зүйн газраас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,729,585 төгрөгийн, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 767,225 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1,926,625 төгрөгийн, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 3,748,450 төгрөгийн нэхэмжпэхүүдийг ирүүлсэн. Манайх компани дээрх нэхэмжлэхээс урьдчилан шилжүүлсэн 8 сая төгрөгийг хасаад зөрүүд нь 2,171,885 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн. ТЭГЭЭД Л тооцоо нийлсэн. Түүнээс хойш тус байгууллагаар сорьцын баталгаажилтыг тухайн үед нь төлбөрөө төлөөд хийлгэж байгаа...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 58 /

- 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Худалдаа хөгжпийн банкны шилжүүлгийн мэдээлэл /1 хх-ийн 98/,

- Гэрч М.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газрын сорьцын нягтлан бодогч 90089668 утасны дугаартай эмэгтэй миний 99010141 дугаар луу залгаад манай байгууллага үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юмаа, уг үйл ажиллагааг зохион байгуулахад мөнгөний хэрэг болоод байна, танай компани шинжилгээний төлбөрөөс урьдчилаад 8 сая төгрөгийг шилжүүлээд өгөх боломж байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие Стандарт, хэмжил зүйн газраас байнга ажил үйлчилгээ авч сорьц баталгаажуулдаг болохоор тэгье гэж хэлсэн. Стандарт, хэмжил зүйн газрын сорицын нягтлан бодогчоос дансны дугаарыг нь аваад тооцооны нягтлан бодогч Г.Д аар шилжүүлүүлсэн юмаа...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 100/

- Гэрч Д.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...“.... ” ХХК нь Стандарт, хэмжил зүйн газраар өөрийн олборлосон алтыг хайлуулж, сорьц тогтоолгодог байгаа. 2018 онд манай компани тус газраар удаа дараа алт хайлуулалт, сорьц тогтоолгосон. Үүнтэй холбоотойгоор 2018 оны 9, 10 дугаар саруудад манай компани Стандарт, хэмжил зүйн газарт 2,294,150 төгрөгийн өглөгтэй байсан. ...2018 оны 10 дугаар сарын 10-ны үед компанийн металлыг хайлуулж, шинжилгээнд өгөх үеэр нэхэмжпэх бичиж өгч байсан эмэгтэй танайх манайд 2,294,150 төгрөгийг өгөх юм байна. Уг нэхэмжпэхийн дагуу танай компани тус мөнгийг “.... ” ХХК-ийн данс руу шилжүүлээд өгөөч манай байгууллагын ойн баярын арга хэмжээ болох гэж байгаа учраас мөнгө хэрэг болоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие танай хүсэлтийн дагуу би сорьцын төлбөрийн мөнгийг хувийн компаний данс руу шууд шилжүүлэх боломжгүй. Харин танай байгууллагаас хүсэлт өгсөн тохиолдолд уг хүсэлтийг удирдлагад танилцуулан шийдвэрлэх боломжтой гэж хэлсэн. Түүний дагуу Стандарт, хэмжил зүйн газрын ерөнхий нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г ас “Тус газрын 9,10-р сарын үйл ажиллагааны авлага болох 2,294,150 төгрөгийг “.... ” ХХК-ийн Хаан банкны 5115043234 тоот дугаарын дансанд шилжүүлж бидний ажилд тусална уу” гэсэн утгатай албан бичгийг миний мэйл хаягаар ирүүлсэн. Уг албан бичгийг гүйцэтгэх захиралд танилцуулан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр компаний данснаас 2,294,150 төгрөгийг тус компанийн данс руу шилжүүлэн Стандарт, хэмжил зүйн газарт өргүй болсон. 2018 оны 9, 10 дугаар сарын алт хайлалт, шинжилгээний дахин мөнгө өгөөгүй. Түүнээс хойш алт хайлуулаад тухай бүр нь төлбөрийг нь өгөөд явдаг байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 102/

- Б.Г “.... ” ХХК-ийн санхүүгийн албанд гаргасан хүсэлтийн хуулбар /1 хх-ийн 104/

- Стандарт, хэмжил зүйн газрын 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 01/576 дугаартай албан бичиг, хавсралт /1 хх-ийн 207-243/,

- Стандарт, хэмжил зүйн газрын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/462 дугаартай албан бичиг, хавсралт /1 хх-ийн 245-250, 2хх-н 1-25/,

- Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/129 дугаартай “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тушаалын хуулбар /2 хх-ийн 39 /,

- Стандартчилал, хэмжил зүйн газрын Ерөнхий нягтлан бодогчийн ажпын байрны тодорхойлолт /2 хх-ийн 40-42/,

- Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металл сорьцын хяналтын газраар иргэн, аж ахуй нэгж байгууллага нь металлийн хайлалт, сорьц тогтоолгодог байгаа. Түүнтэй холбоотойгоор манай байгууллага 2018 онд хайлалт, шинжилгээний үнийг аж ахуйн нэгж байгууллагаас авахдаа Төрийн сангийн манай байгууллагын 100900009012 тоот дансанд тушаалгадаг байсан. Уг дансанд төвлөрсөн мөнгийг cap бүрийн эцэст тулгалт хийж Сангийн яамны данс руу шилжүүлдэг байсан. Уг мөнгө нь улсын төсөвт орлого хэлбэрээр ордог байсан. Металл хайлалт, шинжилгээний төлбөрөөс манай байгууллага ямар нэг мөнгө авч байгууллагын үйл ажиллагаанд зарцуулах эрхгүй, тус мөнгийг тэр чигт нь Сангийн яам руу шилжүүлдэг байсан. Уг асуудлыг төсвийн тухай хуулиар зохицуулдаг гэж ойлгож байгаа. “.... ” ХХК нь 2018 онд алт хайлалт, шинжилгээний төлбөрт төлөх төлбөрөөс ойролцоогоор 2,300,000 төгрөгийг 100900009012 тоот дансанд дутуу төвлөрүүлсэн байсан. Тус компани нь 2018 оны 9, 10 дугаар сард төлөх ёстой мөнгөө төлөлгүй орхигдуулсан байсан. Нягтлан бодогчийн зүгээс тус компанийг төлбөрөө бүрэн төлсөн мэтээр орлогын тооцоо нийлсэн байсан. Ямар шалтгааны улмаас “.... ” ХХК-нь дээрх төлбөрийг төлөөгүй гэдгийг сайн мэдэхгүй байна. Тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч мэдэх байх. “.... ” ХХК-ийн хувьд төлөх ёстой төлбөрөөс 8 сая төгрөгийг дутуу төвлөрүүлсэн байсан. Ямар шалтгааны улмаас дутуу төвлөрүүлснийг мэдэхгүй байна. 2018 онд сорицын шинжилгээний төлбөртэй холбоотой асуудлыг манай байгууллагаас Б.Г  хариуцаж тооцоо нийлэн мөнгийг Сангийн яам руу шилжүүлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 73-74/

- Яллагдагч Б.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2016 оны 1 дүгээр сарыц 1-ний өдрөөс Стандарт, хэмжил зүйн газарт няравын албан тушаалд томилогдон ажилд орсон. Няраваар ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс тооцооны нягтлан бодогчоор томилогдон ажилласан юм. Нягтлан бодогчоор ажиллах хугацаанд буюу 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс манай байгууллагын ерөнхий нягтлан бодогч Т.Э жирэмсний амралтаа авсан тул миний бие байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн ажилд тушаалаар томилогдсон...Стандарт, хэмжил зүйн газрын түүхт 95 жилийн ойн баяр 2018 онд болж өнгөрсөн. Уг ойн баярын арга хэмжээ зохион байгуулахад миний бие байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн хувьд баяр зохион байгуулах ажлын хэсэгт орж ажилласан. 2018 оны түүхт 95 жилийн ойн баярын арга хэмжээг байгууллагын төсвөөс болон хамтарч ажилладаг /манайхаас үйлчилгээ авдаг/ аж ахуйн нэгж байгууллагуудаас авсан хандив /тусламж, дэмжпэг/-ээр зохион байгуулсан. ...Төсвөөс гарч байгаа зардалтай асуудлыг холбогдох санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн шилжүүлдэг байсан бол байгууллагуудаас хандив /тусламж, дэмжпэг/ авч зохион байгуулж байгаа ажил арга хэмжээний тооцоог миний бие хөтөлдөг байсан... Нэхэмжлэхийн дагуу тухайн аж ахуйн нэгж байгууллагууд нь “Шангрилла Улаанбаатар хотел” ХХК, “..... ” ХХК болон манай ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын данс руу мөнгө шилжүүлдэг байсан. Түүнээс бол манай байгууллага өөр дээрээ ямар нэг мөнгө төгрөг төвлөрүүлсэн асуудал байхгүй....нийт ажиллагсдыг хамруулсан амралтыг “..... ” ХХК-д зохион байгуулсан юм. Уг арга хэмжээтэй холбогдуулж 2018 оны 10 дугаар сарын 10-ны үед дээрх амралтад явахын өмнөхөн “..... ” ХХК-иас над руу утсаар холбогдоод танайх арга хэмжээний зардлын тооцоогоо бүрэн төлж барагдуулахгүй бол өөр байгууллага орууллаа. Танай байгууллага манайд нийт 8 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж хэлсэн. Уг асуудлыг тухайн үед байгууллагын даргаар ажиллаж байсан Г.Г т танилцуултал чи ямар нэг байдлаар наад мөнгөө олоод тус байгууллага руу шилжүүл, наад мөнгө чинь хандиваар орж ирэх ёстой шүү дээ:” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тус хандив өгөх ёстой байгууллага руу тус байгууллагаас хандив тусламж авахаар харилцан тохиролцсон өөрийн байгууллагын албаны даргыг яриултал хэд хоногоос дээрх мөнгийг өгье, өнөө маргаашдаа өгөх боломжгүй талаар надад хэлсэн. ...Тэгэхээр нь миний бие “.... ” ХХК-ийн нягтлан бодогчтой утсаар холбогдоод манай байгууллагад мөнгөний хэрэг болоод байна, онцгой тохиолдол гараад байна, танайх алт хайлалт, шинжилгээний төлбөрөөсөө урьдчилаад 8 сая төгрөгийг өгөөч, дараагийн шинжилгээний төлбөрөөс тань суутгаад бодъё гэж хэлсэн. Түүний дагуу тухайн үед “.... ” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан хүн хүлээн зөвшөөрсөн. Би “..... ” ХХК-ийн данс болон хэдэн төгрөг тушаах талаарх мэдээллийг түүн рүү явуулж тэрээр мөнгийг шилжүүлсэн байсан....Алт хайлалт, шинжилгээний төлбөрийг манай байгууллага захиран зарцуулах эрхгүй. Уг мөнгийг оны эцэст Сангийн яам татаж авдаг байгаа....ойн баяртай холбоотойгоор “.... ” ХХК-иас 2,294,150 төгрөгийн нэхэмжпэх ирсэн. ...Дээрх төлбөрийг тухайн үед байгууллагаас төлөх гэхээр мөнгөгүй болсон байсан учир би манайд 2018 оны 9, 10 дугаар сарын сорьц, шинжилгээний төлбөрийн өртэй байсан “.... ” ХХК-ийн нягтлан бодогчтой утсаар холбогдож танайх манайд сорьц, шинжилгээний төлбөрийн өртэй юм байна. Тус төлбөрөө “.... ” ХХК-ийн данс руу хийгээд өгөөч гэсэн зүйлийг хэлсэн. Тэр үед “.... ” ХХК-ийн нягтлан бодогч нь танайх албан бичиг явуулчих, албан бичиггүйгээр шилжүүлэг хийх боломжгүй гэсэн зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь миний бие дээрх асуудлыг тухайн үед байгууллагын даргаар ажиллаж байсан Г.Г т танилцуулахад чи наад төлбөр /мөнгө/-ийг шилжүүл, зохицуул гэсэн чиглэлийг өгсөн. Түүний дагуу миний бие “.... ” ХХК руу “Тус газрын 9, 10-р сарын үйл ажиллагааны авлага болох 2,294,150 төгрөгийг “.... ” ХХК-ийн Хаан банкны 5115043234 тоот дугаарын дансанд шилжүүлж, бидний ажилд туслана уу” гэсэн утгатай албан бичгийг төлөвлөж өөрийн гарын үсгийг зурж, нягтлан бодогчийн тэмдгийг дарж мэйл хаягаар тус компанид хүргүүлсэн....Тухайн үед Г.Г  нь “..... ” ХХК, “.... ” ХХК-иуд руу шилжүүлэх мөнгийг хаанаас ямар байдлаар гаргах талаар надад ямар нэг зүйл хэлээгүй. Манай арга хэмжээг зохион байгуулж байгаа компаниуд руу мөнгийг нь хий гэсэн чиглэлийг өгсөн. Түүний дагуу миний бие төсвөөс мөнгө гаргах боломжгүй байсан учир дээрх үйлдлийг хийсэн юмаа. Дээрх хоёр компаниас мөнгө гаргасныхаа дараа энэ талаараа Г.Г  даргад хэлтэл тус компаниудаас авсан мөнгийг хандив өгөх ёстой байгууллагуудаас авах мөнгөөр төлье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 13-15/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нийслэлийн Прокурорын газраас Б.Г  нь нийтийн албан тушаалтан буюу Стандартчилал, хэмжил зүйн газрын Ерөнхий нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь хэсэгт “Холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах” гэж,

  1. дахь хэсэгт “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэж,

Мөн Стандарт, хэмжил зүйн газрын Ерөнхий нягтлан бодогчийн ажпын байрны тодорхойлолтын 1 дэх хэсэгт ‘‘Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд Нягтлан бодох бүртгэлээр тавих хяналтыг “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, “Төсвийн тухай хууль" болон бусад хууль тогтоомжийн дагуу явуулж, санхүүгийн сахилгыг хатуу чанд мөрдөн, батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, төрийн өмч, төсвийн хөрөнгийг үрэгдүүлж шамшигдуулахгүй, анхан шатны баримтыг үндэслэн санхүүгийн тайланг үнэн зөв гаргах ажлыг удирдан зохион байгуулах, удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах” гэж заасныг тус тус зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Стандарт, хэмжил зүйн газрын ойн баярын арга хэмжээг зохион байгуулж байсан:

           - “..... ” ХХК-ийн Голомт банкин дахь 2025100990 тоот данс руу 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “.... ” ХХК-иас алт хайлалт, сорьц баталгаажилт хийгдээгүй байхад уг үйл ажиллагааны төлбөрт тооцохоор урьдчилан 8,000,000 төгрөгийг гаргуулан авч шилжүүлсэн,

- Мөн өдөр “.... ” ХХК-ийн Хаан банкин дахь 5115043234 тоот данс руу “.... ” ХХК-ийн 2018 оны алт хайлалт, шинжилгээний төлбөрийн өр болох 2,294,150 төгрөгийг буюу нийт 10,294,150 төгрөгийг шилжүүлж тус байгууллагад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.Г д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б.Г  нь нийтийн албан тушаалтан буюу Стандартчилал, хэмжил зүйн газрын Ерөнхий нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь хэсэгт “Холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах” гэж,

  1. дахь хэсэгт “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэж,

Мөн Стандарт, хэмжил зүйн газрын Ерөнхий нягтлан бодогчийн ажпын байрны тодорхойлолтын 1 дэх хэсэгт ‘‘Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд Нягтлан бодох бүртгэлээр тавих хяналтыг “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, “Төсвийн тухай хууль" болон бусад хууль тогтоомжийн дагуу явуулж, санхүүгийн сахилгыг хатуу чанд мөрдөн, батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, төрийн өмч, төсвийн хөрөнгийг үрэгдүүлж шамшигдуулахгүй, анхан шатны баримтыг үндэслэн санхүүгийн тайланг үнэн зөв гаргах ажлыг удирдан зохион байгуулах, удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах” гэж заасныг тус тус зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Стандарт, хэмжил зүйн газрын ойн баярын арга хэмжээг зохион байгуулж байсан:

           - “..... ” ХХК-ийн Голомт банкин дахь 2025100990 тоот данс руу 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “.... ” ХХК-иас алт хайлалт, сорьц баталгаажилт хийгдээгүй байхад уг үйл ажиллагааны төлбөрт тооцохоор урьдчилан 8,000,000 төгрөгийг гаргуулан авч шилжүүлсэн,

            - Мөн өдөр “.... ” ХХК-ийн Хаан банкин дахь 5115043234 тоот данс руу “.... ” ХХК-ийн 2018 оны алт хайлалт, шинжилгээний төлбөрийн өр болох 2,294,150 төгрөгийг буюу нийт 10,294,150 төгрөгийг шилжүүлж тус байгууллагад давуу байдал бий болгосон бий болгосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Б.Г д эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв..

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Г  “нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч Б.Г д Улаанбаатар хотоос явахыг хязгаарлах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Б.Г д зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Б.Г д хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.   

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.  

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА