| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0264/И |
| Дугаар | 270 |
| Огноо | 2017-08-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 270
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД: *******/-гийн
Хариуцагч: *******,*******, тоотод оршин суух, овгийн гийн /РД: ВЭ73082766/-т холбогдох
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3.426.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Ж. нь 2017 оны 05 сарын 19-ний өдөр хотын чиглэлд өөрийн эзэмшлийн машинтайгаа явж байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчин гүйцэж түрүүлэн урсгал сөрж миний машиныг мөргөн замын хажуу руу оруулсан. Тухайн үед цагдаагийн газраас хийсэн хэмжилтээр Ж.ийг буруутай гэж дүгнэлт гарсан ... хохирлын хэмжээг “Вендо” ХХК-иар үнэлүүлэхэд 3.118.400 төгрөг гарсан бөгөөд үйлчилгээний төлбөр 98.000 төгрөг, эд ангийн оношилгооны төлбөр 57.500 төгрөг, зардал 150.000 төгрөг гээд нийт 3.423.900 төгрөгийн зардал гарсан. Ж. нь одоог хүртэл миний хохирлыг барагдуулаагүй байгаа тул түүнээс 3.423.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2017 оны 05 сарын 19-ний өдөр хотын чиглэлд өөрийн эзэмшлийн машинтайгаа явж байхдаа ачааны машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж урсгал сөрөн өмнөөс ирсэн машинтай мөргөлдсөн нь үнэн ... М.*******гийн нэхэмжилж буй 3.423.900 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ж.т холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3.423.900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж. нь уг шаардлагад маргаагүй бөгөөд 3.423.900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар /хх-28/ ирүүлсэн. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.732 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 34.866 төгрөгийг, хариуцагч Ж.ээс улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 34.866 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овгийн *******ийн *******гийн нэхэмжлэлтэй овгийн гийн т холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3.423.900 /гурван сая дөрвөн зуун хорин гурван мянга есөн зуу/ төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.732 /жаран есөн мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 34.866 /гучин дөрвөн мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийг, хариуцагч Ж.ээс 34.866 /гучин дөрвөн мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН