| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0287/И |
| Дугаар | 271 |
| Огноо | 2017-08-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 271
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД: *******/-ын
Хариуцагч: *******,*******, тоотод оршин суух, овгийн ын /РД: /-д холбогдох
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 938.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 07 сарын 12-ны өдөр гэр бүлтэйгээ салхинд гарах гээд гэрээсээ машинтайгаа гараад явж байтал иргэн Б.гийн машин хурдтай урсгал сөрөн орж ирэн миний машины зүүн урд талыг мөргөсөн. Замын цагдаа ирээд иргэн Б.г буруутайг тогтооход тэрээр надтай тохиролцъё гэж гуйгаад байсан тул цагдаад бид тохиролцсон гэсэн бичиг хийж өгсөн ... машины хохирлын үнэлгээ 938.000 төгрөг гарсан ... гэтэл Б. нь хохирлыг төлөхгүй байх арга хайж надаас зугтаад байгаа тул түүнээс 938.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 07 сарын 12-ны өдөр машинтайгаа гудамжнаас гарч байтал иргэн Б.*******ын машин зүүн урд талаас хурдтай ирж байгааг харан баруун тал руугаа даран зогсож зам тавьж өгөхөд хурдаа хасалгүй миний машины зүүн урд талын дохио, урд хаалга, хойд хаалга руу ортол зурсан. Гэвч замын цагдаа хэмжилт хийж миний талд бурууг өгсөн ... өнөөдрийн байдлаар ар гэрийн олон асуудлаас болоод хохирлыг барагдуулах болон өөрийн машиныг засч чадахгүй байдалд ороод байна. Иймд иргэн Б.*******ын нэхэмжилсэн 938.000 төгрөгнөөс хасуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.
Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Б.******* би нэхэмжилсэн 938.000 төгрөгөө багасгаж 850.000 төгрөг болгож, Б. нь 2017 оны 08 сарын 25-ны өдөр 430.000 төгрөгийг, үлдэгдэл 420.000 төгрөгийг 2017 оны 09 сарын 15-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 938.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 850.000 төгрөг болгон багасгаж, хариуцагч Б. нь уг 850.000 төгрөгийн 430.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, үлдэгдэл 420.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Б.*******т төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ /хх-24/ зэргээр нотлогдож байна.
Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.070 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 13.535 төгрөгийг, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 13.535 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овгийн *******ын *******ын нэхэмжлэлтэй овгийн ын д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 938.000 /есөн зуун гучин найман мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөг болгон багасгаж, хариуцагч Б. нь уг 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгийн 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, үлдэгдэл 420.000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Б.*******т төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.070 /хорин долоон мянга далан/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 13.535 /арван гурван мянга таван зуун гучин тав/ төгрөгийг, хариуцагч Б.гаас 13.535 /арван гурван мянга таван зуун гучин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.******* толгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН