| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0246/И |
| Дугаар | 273 |
| Огноо | 2017-08-17 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 273
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, өөрийн байранд оршин байрлах, Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүрэг, 6 дугаар хороо, Шижрээ, Элстэйн голд оршин байрлах, “Мон-Элс” ХХК /РД: 2044838/-д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэл 26.650.017,66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Мон-Элс” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлийг зөрчин 2015 оны 07 сараас 2017 оны 04 сарын 30-ныг дуустал 26.650.017,66 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлага үүсгэсэн тул барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Мон-Элс” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн нийгмийн даатгалын шимтгэлийн 26.650.017,00 төгрөгийн өглөгтэй байгаа болно. Уг өр төлбөр болох 26.650.017,00 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Мон-Элс” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 26.650.017,66 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Мон-Элс” ХХК нь уг шаардлагад маргаагүй бөгөөд 26.650.017,66 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар /хх-51/ ирүүлсэн. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан хариуцагч “Мон-Элс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 145.600 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “Мон-Элс” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 26.650.017,66 /хорин зургаан сая зургаан зуун тавин мянга арван долоон төгрөг, жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч “Мон-Элс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Мон-Элс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 145.600 /нэг зуун дөчин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч “Мон-Элс” ХХК сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН