Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 274

 

                                        Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би  

Нэхэмжлэгч: *******,*******, өөрийн байранд оршин байрлах, *******,*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин байрлах, “*******” ХХК /РД: *******/-д холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэл 798.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд *******, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлийг зөрчин 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 сарын 30-ныг дуустал 798.000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлага үүсгэсэн тул барагдуулж өгнө үү гэжээ.     

Хариуцагч “*******” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь *******, нийгмийн даатгалын хэлтэст өртэй болох нь үнэн. Уг 798.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын  өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 798.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “*******” ХХК нь уг шаардлагад маргаагүй бөгөөд 798.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар /хх-21/ ирүүлсэн. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *******, нийгмийн даатгалын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 11.851 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *******,*******ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 798.000 /долоон зуун ерэн мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч *******, нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 11.851 /арван нэгэн мянга найман зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч “*******” ХХК сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                                  ШҮҮГЧ                            Н.БАЯРСҮРЭН