Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 275

 

                                 Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: *******,*******, өөрийн байранд оршин байгаа, “*******” *******-ийн ******* /РД: *******/-ийн

Хариуцагч: *******,*******, ******* хороололд оршин байгаа, “*******” СӨХ-д холбогдох

Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлт 2.484.913 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” *******-ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” СӨХ нь 2016 оны 03 сарын 14-ний өдөр манай төвд ирж цахилгаан эрчим хүчний гэрээ хийсэн бөгөөд 2017 оны 05 сарыг хүртэл нэг ч удаа цахилгааны төлбөр тооцоо хийгээгүй ... иймд “*******” СӨХ-ноос 2.484.913 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “*******” *******-ийн *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүхэд гаргасан хүсэлтдээ: “*******” СӨХ нь цахилгаан эрчим хүчний төлбөр болох 2.484.913 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” *******-ийн ******* нь хариуцагч “*******” СӨХ-д холбогдуулан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлт 2.484.913 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******” *******-ийн ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.ын бичгээр ирүүлсэн хүсэлт  /хх-38/-ээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа болон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч “*******” *******-ийн *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.710 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 27.355 төгрөгийг, хариуцагч “*******” СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 27.355 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*******” *******-ийн *******ийн нэхэмжлэлтэй “*******” СӨХ-д холбогдох цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлт 2.484.913 /хоёр сая дөрвөн зуун наян дөрвөн мянга есөн зуун арван гурав/ төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” *******-ийн *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.710 /тавин дөрвөн мянга долоон зуун арав/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 27.355 /хорин долоон мянга гурван зуун тавин тав/ төгрөгийг, хариуцагч “*******” СӨХ-ноос 27.355  /хорин долоон мянга гурван зуун тавин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” *******-ийн *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                           ШҮҮГЧ                         Н.БАЯРСҮРЭН