Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 105

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,    

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг,   

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Өлзийбаяр, Р.Уранцэцэг,  

Хохирогч Б.Полоож, Б.Пүрэвсамбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б.Батмөнх, С.Доржпүрэв, Ё.Ганзориг нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201305000327 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

1. Монгол Улсын иргэн, 1979 оны 10 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй гэх, мэргэжилгүй, ам бүп 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 27 тоот шийттэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЖ79102313 тоот регистрийн дугаартай, Өндөр овогт Ёндонгийн Ганзориг,

2. Монгол Улсын иргэн, 1982 оны 12 сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүп 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЖ82120911 тоот регистрийн дугаартай, Өндөр овогт Сэр-Одын Доржпүрэв,

3. Монгол Улсын иргэн, 1978 оны 03 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой гэх, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-4-9 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 09 сарын 09-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЮ78031171 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Бямбын Батмөнх,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ё.Ганзориг нь Л.Хатанбаатартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2009 оны 05 дугаар 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг “Шар бүрд” гэх газраас иргэн Ж.Довчингийн 1 тооны үхрийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн хохирол,

Мөн давтан үйлдлээр Б.Ёндонтой бүлэглэн 2009 оны 11 сарын 10-20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын сумын нутаг “Цагаан мөнх” гэх газраас иргэн А.Мэндбаярын 1 тооны адууг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 400.000 төгрөгийн хохирол,

Мөн давтан үйлдлээр С.Доржпүрэв, Б.Батмөнх нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг “Билэгт хайрхан” гэх газраас иргэн Б.Полоожийн эзэмшлийн зээрд хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 тооны морь, иргэн Б.Пүрэвсамбуугийн эзэмшлийн хундан зээрд зүсмийн нас гүйцсэн 1 тооны морь, иргэн Н.Чойжилийн эзэмшлийн хар халтар зүсмийн 1 тооны нас гүйцсэн морь зэрэг нийт 3 тооны адууг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 2.250.000 төгрөгийн хохирол тус тус учруулж нийт 3 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт 4.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Доржпүрэв нь Ё.Ганзориг, Б.Батмөнх нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг “Билэгт хайрхан” гэх газраас иргэн Б.Полоожийн эзэмшлийн зээрд хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 тооны морь, иргэн Б.Пүрэвсамбуугийн эзэмшлийн хундан зээрд зүсмийн нас гүйцсэн 1 тооны морь, иргэн Н.Чойжилийн эзэмшлийн хар халтар зүсмийн 1 тооны нас гүйцсэн морь зэрэг нийт 3 тооны адууг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Батмөнх нь С.Доржпүрэв, Ё.Ганзориг нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг “Билэгт хайрхан” гэх газраас иргэн Б.Полоожийн эзэмшлийн зээрд хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 тооны морь, иргэн Б.Пүрэвсамбуугийн эзэмшлийн хундан зээрд зүсмийн нас гүйцсэн 1 тооны морь, иргэн Н.Чойжилийн эзэмшлийн хар халтар зүсмийн 1 тооны нас гүйцсэн морь зэрэг нийт 3 тооны адууг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 2 250 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Хохирогч Ж.Довчингийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2009 оны 05 дугаар сард Жинст сумын Шар нуруу гэх газарт отор хийгээд нүүгээд Баян-Овоо сумын Шар бүрд гэх газарт үхрээ бэлчээрт эзгүй орхисон юм. Би хааяа ирж үхрээ иргэдэг байсан. Тэгтэл 5 сарын сүүл 06 cap арай гараагүй байсан байх өдрийг нь сайн санахгүй байна. Үхрээ иргээд ирсэн чинь Шар нүдэн гэх газрын жалганд манай нэг тооны үхрийг нядлаад толгой, шийр, гэдэс дотрыг нь орхиод явсан байсан. Тухайн үед нь ойр орчмоор нь яваад эрж хайж явсаар Ё.Ганзориг, Л.Хатанбаатар нар хулгайлсан болохыг тогтоож тэр даруйдаа дээрх 2 хүн надад хохиролын 600000 төгрөг төлнө гэж тохироод 400000 төгрөгийг өгөөд үлдэгдэл хохирлыг төлөөгүй. Би авъя гэж бодолгүй орхисон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54/,

Хохирогч А.Мэндбаярын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2009 оны 11 сарын дундуур намайг аймагт байхад манай мал байдаг Ганболд надад “танай хээр даага алга болсон олдохгүй байна” гэхээр нь хөдөө очиж хайтал манай нутгийн Батбаатар ах танай даагыг Ёндон, Ганзориг нар аваад явж байсан гэхээр нь Ганболдтой хамт Ёндон гэдэг айлд очиж уулзахад та миний даагыг хулгайлсан байна. Төлж өгөхгүй бол хуулийн байгууллагад хэлнэ гэхэд Ёндон гуай би авсан. Уг даагыг алаад идсэн. Уг даагийг 1 сая төгрөгөөр төлж өгнө гэж хэлсэн. Сүүлд нь надад 800.000 төгрөг өгөөд үлдэгдлийг нь өгөөгүй ... Надад нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56/,

            Хохирогч Н.Чойжилийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр намайг гэртээ байж байхад Энхбаяр мотоцикльтойгоо ганцаараа ирээд 2013 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө таны хар халтар зүсмийн морь, Пүрэвсамбуугийн зэгэл хундан морь, Дашдаваагийн хүрэн морь алга болсон байна. Ижлээсээ салдаггүй гурван номхон морийг нь аваад явчихаж, эрж сураглаад явж байна гэхээр нь чи л эрж сурагла, ах нь настай хүн хаа явах вэ дээ гэж хэлээд явуулсан. Би Энхбаярынд 2012 оны 09 дүгээр сараас хойш хар халтар морио тавьж маллуулж байсан. Энэ жил 07 дугаар сарын дундуур Энхбаярынд адуунд тавьсан юм. Зөв талын чих нь урд дээрээсээ хагалбар имтэй, тамга нь бараг арилсан, сайн ажиглаж олж харвал зөв талын гуян дээрээ онгин тамгатай, өөр ямар нэгэн им, тамгагүй, нас гүйцэж яваа залуухан, хүчээр тарган морь байсан. Мөн их номхон уурга үзүүлэхэд л зогсчихдог, хөгшин хүний хөл унаа байсан юм. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй, надаас тэр морийг худалдаж авах ямар нэгэн санал тавьж байсан хүн байхгүй. Би л унадаг хөл хөнгөн морь байсан юм. Манайх "Билэг хай" гэдэг адуу нядлагдсан газраас болон Энхбаярынхаас баруун хойд зүгт ойролцоогоор арваад километрийн зайд "Манж" гэдэг газар нутаглаж байгаа. Агтны адуу одоо найман зуун мянган төгрөгийн үнэлгээтэй байгаа, би номхон, залуухан морио нэг сая төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна хохирлоо нэхэмжилж байна ... Манайх Баяновоо сумын 1 дугаар багийн нутаг Дөрвөлжин худаг гэдэг газраас адууны бэлчээрээс адуун дотроосоо 3 тооны адуу алдсан юм тэгтэл манай ойролцоо "Билэгт хай" гэдэг газрын бууцны жалганд нядлаад авч явсан юм одоо уг хэргийг үйлдсэн хүмүүс баригдаж байгаа гэж сонсоод ирлээ манайх дээрх адууг алдсанаас жилийн өмнө адуун дотроосоо нэг тооны хээр зүсмийн нас гүйцсэн зөв талын гуянд "8" тоо тамгатай адуу байсан энэ адууг дээрх хүмүүсийг авсан гэж үзэж байна. Манайх богино хугацаанд хохирлоо барагдуулж авмаар байна мөн өмнөх алдсан морио дээрх хүмүүсийг хулгайлсан гэж бодож байна ... Би 1 тооны адууны хохирол 750 000 төгрөгөө барагдуулж авмаар байна. Гомдолтой байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58, 64, 2-р хх-ийн 67/,

Хохирогч Б.Полоожийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай адуу миний төрсөн хүүхэд Энхбаярын дээр байнга байдаг юм. Тэгтэл 2013 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 02-нд шилжих шөнө Баян-Овоо сумын нутаг "Билэгт хай" гэдэг газрын бууцны зүүн талын жалганд Энхбаярынд адуунд явдаг манай хүрэн зүсмийн, Чойжилын хар халтар зүсмийн, Пүрэвсамбуугийн хундан зүсмийн морьдыг нядалж гэдэс дотор, толгой, арьс шир шийр зэргийг нь газар ухаж булсан байна гэж хүүхдээсээ сонссон ба 2013 оны 08 сарын 02-ны өдөр Энхбаярт Рэндорж "Билэгт хай" бууцны зүүн талын жалганд адуу мал нядалсан гэмээр сэжигтэй газар байна гэж хэлэхэд нь хүүхэд очиж үзэхэд хутганы хуй, гурван адуу нядлагдсан байсан гэсэн. Энхбаяр манай суурин утаснаас сумын хэсгийн төлөөлөгчид дуудлага өгч байсан. Зээрд хүрэн зүсмийн, нас гүйцсэн, унаж эдлэхэд номхон, зөв талын гуян дээрээ наймын тоо ч гэж хэлж болно, давхар онгин тамгатай ч гэж хэлж болохоор тамгатай, имгүй, хүчээр тарган, гэдсэндээ цагаан олойртой морь байсан. Агтны адуу одоо найман зуун мянган төгрөгийн үнэлгээтэй байгаа, би номхон, залуухан морио нэг сая төгрөгөөр үнэлж байна ... Манайх Баяновоо сумын 1 дүгээр багийн нутаг Дөрхвөлжин худаг гэдэг газраас 2013 оны 08 дугаар сард адууны бэлчээрээс адуун дотроосоо Чойжил, Пүрэвсамбуу нарын нийлсэн 3 тооны адуу алдсан юм. Тэгтэл манай ойролцоо "Билэгт хай" гэдэг газрын бууцны жалганд нядлаад авч явсан юм одоо уг хэргийг үйлдсэн хүмүүс баригдаж байгаа гэж сонсоод ирлээ. Адуу хулгайлсан этгээдүүдэд гомдолтой байна. ... Би өөрийн алдсан гэх 1 тооны адуны үнэ болох 750. 000 төгрөгөө нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60, 65, 2-р хх-ийн 68/,

Хохирогч Б.Пүрэвсамбуугийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай төрсөн эгчийн хүүхэд Энхбаярын адуунд 2004 оноос хойш манай хундан зээрд зүсмийн морь байдаг байсан. 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн орчим намайг хөдөө гэртээ байж байхад Энхбаяр манайд ирээд Чойжил ахын хар халтар морь, Полоож эгчийн хүрэн зүсмийн морь, танай хундан зээрд зүсмийн морь алга болчихлоо, олдохгүй байна, эрж сураглаж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би ойр хавийн хүмүүсээсээ асууж сураглаад сураг гарахгүй байж байхад 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ байхгүй байх хойгуур Энхбаяр манайд ирээд Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Билэгт хай " гэдэг газрын бууцны зүүн талын жалганд нядлаад, гэдэс дотор, арьс, толгойг газарт булчихсан байна, сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн байгаа гэж хэлээд явсан байсан. Би бол тухайн газар нь очиж үзээгүй. Унаж эдлэх, уураглаж барихад номхон, имгүй, зөв талын гуян дээрээ хатан сүйх тамгатай, согсоо тавьж дэлийг нь зассан, тарга хүчээр сайн морь байсан. Аргал, ус ганзагладаг, өвөл, хаврын улиралд хэвэгдэж унадаг, чөдөрлөөд тавьчихаар хэвгээ идэх гээд хотондоо хүрээд ирдэг, барихад их номхон морь байсан учраас нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр үнэлж байна. Одоогоос хоёр жилийн өмнө таны морь их номхон юм гээд гучин бог өгье гэж хүртэл надаас хоргоож байсан юм. Бид хохирлоо барагдуулж авмаар байна, адуу хулгайлсан этгээдүүдэд гомдолтой байна. ... Би гомдолтой байна. Өөрийн алдсан гэх 1 тооны адууны үнэ болох 750.000 төгрөгөө нэхэмжилж байна ... гэх мдүүлэг /1-р хх-ийн 61-63, 2-р хх-ийн 69/,

Гэрч Ц.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2009 оны 11 дүгээр сард би адуун дээрээ иртэл манай адуунд байсан Мэндбаярын хээр зүсмийн даага алга болсон байсан тул Мэндбаярт мэдэгдэж бид ойр орчмын хүмүүсээс сураглаад байсан чинь Ёндон нь хүү Ганзоригийн хамт хоёр даага хөтөлсөн гэрлүүгээ аваад явж байсан талаар Баатар гэдэг хүнээс сонсоод Ёндон гуайнд очиж уулзахад эхлээд аваагүй гэж байснаа удалгүй хулгайлснаа хүлээн зөвшөөрөөд төлж өгөхөөр тохирсон юм. Ганцаараа хулгайлсан гэж л яриад байсан. Баатар гэдэг хүний ярьснаар Ганзоригтойгоо хамт аваад явж байсан гэж ярьж байсан. Миний санаж байгаагаар 2009 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр байсан байх гэж бодож байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67/,  

Гэрч Д.Батбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн ... Манайх 2009 билүү 2010 он билүү оныг нь мартсан байна 11 сарын дундуур байх Тарваган тээгийн битүү гэх газраас нүүгээд Бэрхийн шар ховил гэдэг газарт нүүж ирээд буугаад гэрээ бариад байж байтал манай гэрийн хойд талаар хоёр морьтой хүн 2 даага хөтөлсөн явж байхаар нь харсан чинь Баацагаан сумын иргэн Ёндон гэдэг хүн хар зүсмийн морь унасан хээр болон бараан зүсмийн хоёр даага хөтөлсөн хойноос нь Ганзориг бараан зүсмийн морьтой хөтөлж яваа даагыг нь туусан байдалтай явж байсан. Тэгээд хараад байсан чинь Ёндонгийн гэрлүү чиглээд явсан. Би Мэндбаярын шар хээр зүсмийн даагыг адуунд байхыг урд өдөр нь харсан байсан болохоор дээрх даагыг танисан юм. Ёндон болон Ганзоригийнх манай гэрээс 700-800 орчим метр зайнаас нүдээр харсан. Би сайн таньсан. Би Мэндбаярын адууг маллаж байсан Ганболдод танай адуунаас Ёндон Ганзориг нар хээр даагыг чинь хөтлөөд явж байсан шүү гэж хэлсэн. Тэгтэл хэд хоногийн дараа Мэндбаяр Ганболд нар ирээд дахиж асууж лавлаад явсан чинь Ёндонгийнд очоод хэлж хүлээлгэнсэн гэж сонсогдсон ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68/,

Гэрч Г.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн ... Манайх 2013 оны 08-р сарын 01-ний орой Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг Дөрвөлжин худаг гэдэг газар нутаглаж байгаад орой 20 цаг өнгөрч байхад гүүгээ саагаад адуугаа бэлчээрт гаргасан. 08 дугаар сарын 02 ны өглөө манай дүү адуундаа явсан чинь манай адуу бэлчээртээ байхгүй байсан. Тэгээд хайгаад байсан чинь хойшоогоо Цагаан сайр гэдэг газар байна гээд адуугаа туугаад ирсэн чинь 3 морь алга байсан. Тэгээд ойр орчмоор мөр хайгаад сураглаад явж байсан чинь 2 хоногийн дараа саахалт айлын хонь хариулж явсан Рэнцэндорж гэдэг хүн Билэгт хааны бууцны зүүн талын жалгат мал нядалсан байж болзошгүй байна малын шүүс байна гэж хэлэхээр нь би ганцаараа очиж үзсэн чинь мал нядалсан байдалтай цус болсон байхаар нь шууд сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж олон нийтийн байцаагчийн хамт бид гурав ирж үзсэн чинь дээрх жалганд 3 адууг алаад шийр гэдэс дотрыг нь хийгээд дээрээс нь арьсыг нь хийгээд тус тусад нь булсан байсан. Бор хээр морь зөв талын чих босоо сүйх эмтэй, тамгагүй манай саахалт айл Чойжилын бүдүүн морь байсан, манай ах Пүрэвсамбуугийн хондон морь зөв гуянд хатан сүйх тамгатай, хүрэн морь зөв гуя холбоо онги тамгатай манай дүү Дашдаваагийнх байгаа юм. Унаж эдлэхэд номхон гараар баригддаг нэг морь нь манай унаган морь 2 морь нь саахалт айлаасаа худалдаж авсан морьд юм ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70/,

Гэрч Б.Рэнцэндоржийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2009 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр би Баацагаан сумын Бэлх гэх газрын доор Бурхан толгойд мал дурандаж суухад Ёндон гуай бараан зүсмийн морь унасан Цагаан мөнхийн худагийн ойр байсан хонгор азаргатай адуун дээр очоод нэг морь уургалаад хөтлөөд явсан дараа нь хонгор азаргатай адуун дээр 5и очиход шар хээр зүсмийн даага алга байсан харин орой нь над руу Ганболд утсаар миний адуу харагдсан уу гэж асуусан би байгаа газрыг нь хэлээд шар халтар даагыг чинь нэг хүн аваад явсан гэдгийг хэлсэн. Дараа нь Ганболд ах ирээд адуугаа аваад явахдаа надтай уулзаад даага хэн аваад явав гэхэд Банзрагчийн Ёндон хөтлөөд явсныг нь хэлсэн өөр зүйл мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 214-215/,

Гэрч О.Баяндалайн мөрдөн байцаалтанд өгсөн ... би 2013 оны 08 дугаар сарын эхээр байсан байх өдрийг нь сайн санахгүй байна. Би өөрийнхөө чөдөртэй морийг алдчихаад хайсаар Баян-Овоо сумын урд Үүд гэдэг газарт очиход шөнө 22 цагийн орчимд Довчин гэдэг айл өвөлжөөд байдаг өвөлжөөний хойд талын жалга руу өнгийгөөд ороод ирсэн чинь жалганд машин байж байснаа намайг хараад машин нь хөдлөөд явчихсан. Тэгсэн чинь нэг явган хүн харанхуйд Онхооноо гээд орилоод байсан. Би тэр орилоод байсан хүнийг Доржпүрэвийг байна гэж бодсон дуу нь мөн шиг байсан. Тэгсэн чинь мотоциклийн гэрэлд адууны шир дэлгэсэн дээр нь адууны мах дэлгэж тавьсан бололтой байсан тул би айгаад шууд тэр чигээрээ давхиад явсан. Надтай Нямпүрэв гэдэг залуу хамт явсан. Бид хоёр Доржпүрэвийг орилоод байсан болохоор нь дуугаар нь таньсан. Тэдэнтэй очиж уулзаагүй шууд явчихсан Доржпүрэв нилээд согтуу бололтой байсан уулзаагүй. Би холоос мотоциклийн гэрэлд хальт харсан болохоор яг сайн харж чадаагүй хоёр тусдаа шир дэлгэсэн махыг нь дээр дэлгэсэн байсан. 2 бараан адуу л байх шиг байсан. Машин нь жижиг ачааны портер байж болох машин байж байсан. Өнгө улсын дугаарыг нь хараагүй. Хэдэн хүн байсан талаар нь анзаараагүй ... гэх мэдүүлэг /1- хх-ийн 231/,

Гэрч Б.Мөнхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2013 оны өвөл Баянхонгор аймгийн Хөх толгойд Баньд гэдэг айлд Баяндалай бид хоёр 2 савтай гурван баавгай нэртэй пиво хувааж ууж байсан чинь Баяндалай пиво хувааж ууж байгаад Баян-Овоо сумын Улаан булаг гэдэг газрын Билэгт хай гэх газрын доод сайран дээр Онхоон буюу Батмөнх, Доржпүрэв хоёр байсан аана нь нэг тажигнасан дуутай портер маркийн автомашин байсан. Мөн танихгүй нэг хүн байсан гэж ярьсан. Эдгээр хүмүүс нь 3 адуу алчихсан 2 адууг нь арьсыг нь хуулаад янзалчихсан нэг адууг нь янзалж хуулаад байж байсан гэж надад хэлсэн. Тухайн үед Баяндалай нь Баян-Овоо сумын Даваамөнх хоёр хамт мотоциклоор явж байсан гэсэн. Баяндалай надад өөрөө нэг морь алдчихаад морио хайж явсан гэсэн ба эдгээр хүмүүсийн хажууд очиход Онхоон буюу Батмөнх нь ирж уулзсан гэсэн ба Доржүрэв нь нэлээд согтуу ирэх гээд байсныг нь Батмөнх буюу онхоон нь болиулсан гэж хэлсэн. Мөн хажууд нь нэг эрэгтэй хүн байсан мөн портер машин жалганаас гараад явсан гэсэн. Тэр хоёрыг явж байсан чинь жалганаас нэг портер машин гараад явхаар нь яагаад эндээс машин гардаг билээ гээд ойртоод очсон чинь уг хүмүүс байсан гэсэн. Тухайн үед харанхуй байсан болохоор адуунуудын им тамгыг хараагүй гэсэн тухайн үед айгаад нэг их ойртож очоогүй гэсэн ба Онхоон буюу Батмөнх нь өөрөө ирж уулзсан гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 235/,

Гэрч Б.Мөнхбаатар, О.Баяндалай нарыг нүүрэлдүүлсэн байцаалт /2-р хх-ийн 157-159/,

Гэрч О.Баяндалайгийн ... Би тухайн үед Нямпүрэв гэж залуутай хамт явж байсан. Харин би Мөнхбаатарт хэлэхдээ Нямпүрэвтэй явж байсан талаараа андуурч Даваамөнх гэж ярьсан байна. Би тухайн үед Нямпүрэвтэй явсан. Би тухайн өдөр 2013 оны 08 сар л байхаа би сар өдрийг нь санахгүй байна. Би өдөр Нямпүрэвтэй адуу эрээд хамт явж байгаад Нямпүрэв нь 18 цагийн үед салаад орой яваад өгсөн. Харуй бүрий болж байхад Баян-Овоо сумын 1 дүгээр баг Билэгт хай гэх газрын хавьд ганцаараа мотоцикльтой явж байсан чинь жалга дотор 3 хүн адуу нядлаад байж байсан. Харин Батмөнх Онхоон над дээр ирж уулзаад мэнд солиод яваад өгсөн. Цаана нь 2 хүн адуу нядалж байсан. Би тухайн үед Батмөнхтэй таарч уулзаад мэнд солиод явсан ...  гэх мэдүүлэг

Гэрч Мөнхбаатарын ... Тиймээ надад Баяндалай нь Даваамөнхтэй явж байсан гэж ярьсан. Гэхдээ би сүүлд нь Баяндалайгаас хэнтэй явсан юм бэ гээд асуутал Нямпүрэв гэж залуутай явсан гэж надад хэлсэн. Тэгэхээр тухайн үед Баяндалай нь Нямпүрэвтэй явсан юм байна лээ ... гэх мэдүүлэг,

Яллагдагч Б.Ёндонгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2009 оны 11 дүгээр сарын 15-ны үед байх өдрийг нь сайн санахгүй байна. Баацагаан сумын Бэлх гэдэг газар нутаглаж байгаад хүү Ганзоригийн хамт адуун дээрээ очиж идшинд нэг даага авахаар очоод Ганзоригт хээр зүсмийн даага барьж өгөөд би өөрөө Баян-Овоо сумын Ишдамба гэдэг хүнээс нэг морьны оронд нэг даага авахаар тохирсон байсан. Манай адууны ойролцоо Ишдамбын адуу байхаар нь хээр зүсмийн даагыг барьж аваад бид 2 манай гэрийн гадаа ирээд нэг нэгээр нь нядалж хүнсэндээ хэрэглэсэн. Тэгтэл 10 орчим хоногийн дараа Баян-Овоо сумын Мэндбаяр, Ганболд нар ирээд та манай хээр даагыг хулгайлсан байна гэхээр нь би учир явдлаа хэлээд Мэндбаярт даагыг нь төлж өгөхөөр тохиролцоод удалгүй даагыг нь төлж хохиролгүй болгосон. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93, 114/,

Яллагдагч Л.Хатанбаатарын сөрдөн байцаалтанд өгсөн ... 2009 оны 05 дугаар сарын 25-ны үед байх өдрийг нь сайн санахгүй байна. Би хүргэн дүү Ё.Ганзоригтой хамт нутаг үзэхээр өөрийнхөө Волга-21 маркийн 08-87 БНА дугаартай автомашинаар Баян-Овоо сумын нутаг “Шар бүрд” гэх газар явж байтал олон тооны үхэр бэлчиж байхаар нь бид 2 ярилцаж байгаад нэг эр үхэр барьж авч нядлаад махыг нь машинд ачаад гэдэс дотор, толгой шийрийг нь нядалсан газартаа хаяад аймгийн төвд ирж махаа зарж тэнцүү хувааж авсан ... Ганзориг бид 2 хохирогчид 600.000 төгрөг өгөхөөр тохиролцоод 400.000 төгрөг өгөөд салсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97/,

Шүүгдэгч С.Доржпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2013 оны 07 дугар ард байх өдрийг нь сайн санахгүй байна. Аймгийн төвд Онхоон буюу Батмөнх, Ё.Ганзориг нарын хамт архи уугаад байж байтал би согтоод тасарсан байсан. Нэг сэрсэн чинь хөдөө хээр жалганд машин дотор сэрсэн. Сэрээд хартал Ё.Ганзориг Батмөнх нар нэг танихгүй залуугийн хамт адуу нядлаад байж байсан. Би босоод тэд нарыг адуу хулгайлж байна гэдгийг мэдсэн. Нядалж байгаа адуунууд нь бүгд бараан зүсмийн адуунууд байх шиг байсан нийт 3 тооны адуу байсан. Намайг сэрэхэд 2 адууг нядлаад дуусаад машинд ачсан хамгийн сүүлийн адууг нядалж байсан. Цэнхэр өнгийн портер маркийн машин байсан улсын дугаарыг нь би хараагүй хэний машин гэдгийг би мэдээгүй. Танихгүй залуу байсан. Архи ууж байхдаа адуу хулгайлах талаар юу ч яриагүй бид гурвуулаа Ундрам нэртэй бааранд ороод 4-5 шил архи уусан учраас бид нар согтсон байсан. Адуугаа нядлаад аймгийн төвд ирээд би Хөх толгойд Өлзий гэдэг айлд ирээд буугаад үлдсэн. Ганзориг, Батмөнх нар яваад махаа зарж борлуулна гээд явсан хэнд зарж хэдэн төгрөг болсон талаар би мэдээгүй. Надад мөнгө төгрөг өгөөгүй. Би адууг хээр жалганд нядалж байгааг хараад хулгайлж байна гэдгийг мэдсэн. Ганзориг, Батмөнх нар нь хулгайлж байгаа талаараа ямар нэгэн зүйл яриагүй намайг тасраад сэрэхэд машинд архи байхаар нь би ууж байгаад тасарсан аймгийн төвийн ойролцоо ирээд би сэрээд айлд буугаад үлдсэн ... Би энэ хэрэгт оролцоогүй. Архи ууж байгаэд сэрэхэд дээрх хүмүүс адуу нядлаад дуусч байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-106/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 31-34/,

Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 237-248, 2-р хх-ийн 164,167, 187-190/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол / 1-р хх-ийн 36, 2-р хх- ийн 29/,

Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 27-28/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл / 1-р хх-ийн 37-48-р хуудас/

Хураан авах тогтоол, тэмдэглэл 236-237-р хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 134-136/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 124-126/ зэрэг болон хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Ё.Ганзориг нь Л.Хатанбаатартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2009 оны 05 дугаар 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг “Шар бүрд” гэх газраас иргэн Ж.Довчингийн 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол,

Мөн давтан үйлдлээр Б.Ёндонтой бүлэглэн 2009 оны 11 сарын 10-20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын сумын нутаг “Цагаан мөнх” гэх газраас иргэн А.Мэндбаярын 1 тооны адууг хулгайлж бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Довчин, А.Мэндбаяр, гэрч Ц.Ганболд, Д.Батбаатар, Б.Гэнцэндорж, яллагдагч Б.Ёндон, Л.Хатанбаатар нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Батмөнх, С.Доржпүрэв, Ё.Ганзориг нар нь бүлэглэн 2013 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг “Билэгт хайрхан” гэх газраас иргэн Б.Полоожийн эзэмшлийн зээрд хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 тооны морь, иргэн Б.Пүрэвсамбуугийн эзэмшлийн хундан зээрд зүсмийн нас гүйцсэн 1 тооны морь, иргэн Н.Чойжилийн эзэмшлийн хар халтар зүсмийн 1 тооны нас гүйцсэн морь зэрэг нийт 3 тооны адууг хулгайлж бусдад нийт 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Н.Чойжил, Б.Полоож, Б.Пүрэвсамбуу, гэрч Г.Энхбаяр, О.Баяндалай, Б.Мөнхбаатар, шүүгдэгч С.Доржпүрэв нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ё.Ганзориг, С.Доржпүрэв, Б.Батмөнх нар нь хулгайлах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн талаар прокурорын яллах дүгнэлтэнд дурдсан боловч гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн авто машины хууль ёсны эзэмшигчийг тогтоогүй байх тул тээврийн хулгайлах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн гэснийг хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.      

Шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.       

Иймд шүүгдэгч Ё.Ганзоригийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, давтан үйлдэлээр машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Доржпүрэв, Б.Батмөнх нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх үзэв.     

Хохирогч Б.Полоож, Б.Пүрэвсамбуу, Н.Чойжил нарын хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Ё.Ганзориг, С.Доржпүрэв, Б.Батмөнх нараас тус бүр 750.000 төгрөг нийт 2.250.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Полоожид 750.00, Б.Пүрэвсүрэнд 750.000, Н.Чойжилд 750.000 төгрөг олгож шийдвэрлэсэн ба хохирогч Ж.Довчин, А.Мэнхдбаяр нар нь шүүгдэгч Ё.Ганзоригоос хохирол төлбөрөө барагдуулж авсан талаар мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ё.Ганзоригийг хохирогч Ж.Довчин, А.Мэнхдбаяр нарт төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Ё.Ганзоригийн Л.Хатанбаатартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2009 оны 05 дугаар 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг “Шар бүрд” гэх газраас иргэн Ж.Довчингийн 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 07 сарын 09-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар өршөөлд хамрагдаж байх тул тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгов.

Мөн шүүгдэгч Ё.Ганзоригийн Б.Ёндонтой бүлэглэн 2009 оны 11 сарын 10-20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын сумын нутаг “Цагаан мөнх” гэх газраас иргэн А.Мэндбаярын 1 тооны адууг хулгайлж бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ё.Ганзориг, С.Доржпүрэв, Б.Батмөнх нарын бүлэглэн 2013 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг “Билэгт хайрхан” гэх газраас иргэн Б.Полоожийн эзэмшлийн зээрд хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 тооны морь, иргэн Б.Пүрэвсамбуугийн эзэмшлийн хундан зээрд зүсмийн нас гүйцсэн 1 тооны морь, иргэн Н.Чойжилийн эзэмшлийн хар халтар зүсмийн 1 тооны нас гүйцсэн морь зэрэг нийт 3 тооны адууг хулгайлж бусдад 2.250.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргүүд нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хуулийн зүйлчлэлд хамрагдаж байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэлслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөртэй байх тул шүүгдэгч нь Ё.Ганзоригийн эзэмшлийн 10 тооны адуу, шүүгдэгч Б.Батмөнхийн эзэмшлийн мустанг-5 маркын мотоциль зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нар нь хэргийн учир 7 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.  Шүүгдэгч Өндөр овогт Ёндонгийн Ганзоригийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэлээр бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн, шүүгдэгч Өндөр овогт Сэр-Одын Доржпүрэв, Боржигон овогт Бямбын Батмөнх нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ё.Ганзоригийн Л.Хатанбаатартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2009 оны 05 дугаар 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг “Шар бүрд” гэх газраас иргэн Ж.Довчингийн 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлийг Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 07 сарын 09-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Ё.Ганзоригийн Б.Ёндонтой бүлэглэн 2009 оны 11 сарын 10-20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын сумын нутаг “Цагаан мөнх” гэх газраас иргэн А.Мэндбаярын 1 тооны адууг хулгайлж бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ё.Ганзориг, С.Доржпүрэв, Б.Батмөнх нарын бүлэглэн 2013 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг “Билэгт хайрхан” гэх газраас иргэн Б.Полоожийн эзэмшлийн зээрд хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 тооны морь, иргэн Б.Пүрэвсамбуугийн эзэмшлийн хундан зээрд зүсмийн нас гүйцсэн 1 тооны морь, иргэн Н.Чойжилийн эзэмшлийн хар халтар зүсмийн 1 тооны нас гүйцсэн морь зэрэг нийт 3 тооны адууг хулгайлж бусдад 2.250.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ё.Ганзориг, С.Доржпүрэв, Б.Батмөнх нараас тус бүр 750.000 төгрөг нийт 2.250.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Полоожид 750.000, Б.Пүрэвсүрэнд 750.000, Н.Чойжилд 750.000 төгрөг тус тус олгосугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Шүүгдэгч нь Ё.Ганзоригийн эзэмшлийн 10 тооны адуу, шүүгдэгч Б.Батмөнхийн эзэмшлийн мустанг-5 маркын мотоциль зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар нь хэргийн учир 7 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                         

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ё.Ганзориг, С.Доржпүрэв, Б.Батмөнх нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА