Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Хохирогч ******* өмгөөлөгч ******* / онлайнаар /

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* /онлайнаар / нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт ******* овогтой , / регистрийн дугаартай /.

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын нутаг дэвсгэр ‘ ” гэх нэртэй газарт 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр УБЦ улсын дугаартай “Приүс-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2021 оны 06 дугаар сарын 23-ны шөнө Улаанбаатар хотоос гэх хүнийг 2 хүүхдийн хамт авч Ховд аймгийн чиглэлд Приус-20 маркийн УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад 2021 оны 06 дугаар сарын 24-ний өглөө Баянхонгор аймгийн нутаг сумын -Овоо гэх газарт хар замын хажуу талын далан руу орж зам тээврийн осол гаргасан. Би ******* эмнэлгийн байгууллагаар явсан бүх зардал мөнгө гаргаж өгсөн. ...тухайн үед нойр хүрч зүүрмэглэсэн байсан. Зогсоох арга хэмжээ аваагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 161-163 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:гэв.

3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би зүс таних дүүтэйгээ Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд 2 хүүхэдтэйгээ 4-лээ приус маркийн машинтай 2021 оны 06 дугаар сарын 23-ны 23 цагийн үед гарсан. 2021 оны 06 дугаар сарын 24-ний өглөө үүрээр 05 цагийн үед зогсоод Баянхонгор аймгийн төв рүү ороход 50-60 км дутуу байна гэж байсан. Тэгээд хөдлөхдөө би урд талын зорчигчийн суудлаас хойд талын суудал руу орж суусан, манай том хүүхэд сүлд урд талын суудал дээр сууж байсан, бага хүүхэд мөн урд талын суудал дээр унтах гэж байсан, хойшоо авсан эсэхээ санахгүй байна. Тэгээд хөдлөөд би унтчихсан байх хөдлөөд явж байснаас өөр юм санахгүй байна, нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Ослын талаар юу ч санахгүй тухайн осол болсоноос хойш 4, 5 хоног ухаангүй байсан. Миний тогойд цус хуралттай, тархины хавантай, хүзүүний С1 хугаралтай зүүн талын 7 дугаар хавирга мөн хугаралтай байсан. Одоогоор толгой үе үе өвдөнө хүзүү хугаралтай болохоор хөдөлгөөн хоригдсон байгаа, хүзүүний хугарал бүрэн эдгэрээгүй байгаа. Би эмчилгээний зардалд 20 орчим сая төгрөг зарцуулсан. Гэхдээ тухайн жолоочоос ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг нэхэмжлэхгүй ямар нэгэн гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 45-48 /

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч онлайнаар оролцож мэдүүлэхдээ: 2021 оны 6 сарын 23-ны шөнө 11, 12 цагийн үед 2 хүүхдээ аваад Ховд аймаг руу явсан. Зогсоод бие засчихаад аас хаана явж байна гэсэн чинь Баянхонгор орох гэж байна гэсэн. Ослын талаар юу ч санахгүй байна. Хохирлын хувьд 16,900,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Би тархины хүнд гэмтэлтэй гарсан. 6 сарын 10-ны өдрөөс хойш тасралтгүй эмчилгээтэй байгаа. Улаанбаатар хотын эмнэлгээс гарснаас хойших баримтуудыг гаргаж өгсөн. Анх томографикт зураг үзүүлсний төлбөр 620,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг төлсөн. Хот руу явж эмчилгээ хийлгэхээр явахад онгоцоор явж болохгүй гээд хувийн машинаар 3 удаа очиж харуулсан. Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. 6 сарын 13-ны өдрөөс ээлжийн амралт авсан байсан. Одоо зайлшгүй шаардлагаар ажилдаа орсон байгаа. аас 896,000 төгрөг манай дүүгийн дансаар орж ирсэн байна. Хоёр хүүхдийн шинжилгээ 200,000 төгрөг, мөн 6 сарын 24-ний өдрийн шинжилгээ хийлгэсэн 10,000 төгрөг нийт 210,000 төгрөг үүн дээр 896,000 төгрөгийг 16,900,000 төгрөгөөс хасагдана, Өмнө 41.597.500 төгрөг нэхэмжилж байсан одоо нэхэмжилж байгаа 16.900.000 төгрөгийн баримт эцсийн байдлаар гаргаж өгч байгаа юм гэв.

5. Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би ******* гэх хүнд өөрийн УБЦ улсын дугаартай Приус 20 маркийн авто машиныг 2021 оны 06 дугаар сарын 23-ний өдөр 9.000.000 төгрөгөөр өгөхөөр тохиролцож 5.000.000 төгрөгийг урьдчилгаа өгч үлдэгдэл 4 сая төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 20-ний дотор өгнө гэж тохиролцож өгч явуулсан гэх мэдүүлэг / хх-ийн 150-151 /,

6. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч онлайнаар оролцож мэдүүлэхдээ: Манай хүүтэй машины наймаа хийсэн байсан. Машинаа 9,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцоод 5,000,000 төгрөг өгөөд үлдсэн 4,000,000 дараа авна гэсэн юм байна лээ. Энэ хэргийг би 10 сарын үед мэдсэн. Тэгээд машины үлдэгдэл үнэ 4,000,000 төгрөгөө яах вэ гэсэн чинь. Үлдэгдэл мөнгөндөө үнэ тохироод осолд орсон машинаа авчих гээд байсан. Тэгээд тэр осолд орсон машиныг 2,500,000 төгрөгөөр үнэ тохирч авсан. Машин нь журмын хашаанд байж байсан. Тэгээд журмын хашааны мөнгө төлсөн. Портер дээр ачиж ирээд авчирсан 500,000 төгрөг төлсөн. Анх зарахад 4 запаас обудтай дугуй байсан 2 нь байхгүй байсан. тай 12 сард уулзах гээд очсон утсаа салгаад алга болсон байсан. Шүүгдэгч ын 1,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

7. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Бид нар нийт 5 машинтай Улаанбаатар хотоос Ховд аймаг руу 2021 оны 06 дугаар сарын 23-ны шөнийн 00-01 цагийн хооронд Улаанбаатараас гарсан. Тэгээд замдаа 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 03-04 цагийн үед Өвөрхангай аймгаас бензин аваад цаашаа хөдөлсөн УБЦ улсын дугаартай ын машин Өвөрхангайгаас түрүүлж хөдөлсөн. Тэгээд бид нар Өвөрхангайгаас хөдлөөд ын араас явж байсан чинь Баянхонгор аймаг сумын цаад талд ын машин замын хажуу тал руу унасан байдалтай байсан. Тэгээд бид нар сумын замын цагдаагийн постон дээр ирж цагдаа хэлсэн тэгээд эргээд очоод байж байх үед цагдаа нар ирсэн. Намайг осол болсон гэх газарт очих үед УБЦ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ машины 4 дугуй харсан байдалтай жолоочийн талын хаалга доошоо харсан байдалтай унасан байсан. Намайг машин дээр ирэх үед гэх хүн нь машины хажуу талын замын хажуугийн жалганд толгой баруун тийш харсан байдалтай хэвтэж байсан, нэг хүүхэд нь ийн хажууд сууж байсан Харин жолооч машины ард талын хаалганы харалдаа 2 метрийн зайтай сууж байсан.Би гэх хүнийг танина. бид хоёр хамт ажилдаг юмаа. Өөр ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. бид нар хол замд явж байгаа болохоор архи согтууруулах ундааны зүйлийг хэн нь хэрэглээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 /

8. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  ....Бид нар нийт 5 машинтай Улаанбаатар хотоос Ховд аймаг руу 2021 оны 06 дугаар сарын 23-ны 00-01 цагийн хооронд Улаанбаатараас гарсан. Тэгээд замдаа 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдөр 03-04 цагийн үед Өвөрхангай аймгаас бензин аваад цаашаа хөдөлсөн УБЦ улсын дугаартай ын машин Өвөрхангайгаас түрүүлж хөдөлсөн Тэгээд бид нар Өвөрхангайгаас хөдлөөд ын араас явж байсан чинь Баянхонгор аймаг сумын цаад талд ын машин замын хажуу тал руу унасан байдалтай байсан. Тэгээд бид нар сумын замын цагдаагийн постон дээр ирж цагдаа хэлсэн тэгээд эргээд очоод байж байх үед Цагдаа нар ирсэн. Намайг осол болсон гэх газарт очих үед УБЦ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ машины 4 дугуй харсан байдалтай жолоочийн талын хаалга доошоо харсан байдалтай унасан байсан. Намайг машин дээр ирэх үед гэх хүн нь машины хажуу талын замын хажуугийн жалганд толгой баруун тийш харсан байдалтай хэвтэж байсан, хоёр хүүхэд нь машины баруун хойд хэсэгт доод талаар нь юм дэвссэн, жоохон хүүхэд нь хэвтэж байсан. Харин том хүүхэд уйлаад сууж байсан. Харин жолооч машины ард талын хаалганы харалдаа хоёр хүүхдийн харалдаа хоёр хүүхдийн хажууд сууж байсан. гэх хүнийг танина. бид хоёр сая нэг барилга дээр хамт ажилласан. Өөр ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Үгүй бид нар хол замд явж байгаа болохоор архи согтууруулах ундааны зүйлийг хэн нь хэрэглээгүй. Осол юунаас болж болсон талаар би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 /

9.Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  ....Бид нар нийт 5 машинтай Улаанбаатар хотоос Ховд аймаг руу 2021 оны 06 дугаар сарын 23-ны орой 00-01 цагийн хооронд Улаанбаатараас гарсан. Тэгээд замдаа 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 03- 04 цагийн үед Өвөрхангай аймгаас бензин аваад цаашаа хөдөлсөн УБЦ улсын дугаартай ын машин Өвөрхангайгаас түрүүлж хөдөлсөн. Тэгээд бид нар Өвөрхангайгаас хөдлөөд ын араас явж байсан чинь Баянхонгор аймаг сумын цаад талд ын машин замын хажуу тал руу унасан байдалтай байсан. Тэгээд бид нар сумын замын цагдаагийн постон дээр ирж цагдаа хэлсэн тэгээд эргээд очоод байж байх үед цагдаа нар ирсэн. Намайг осол болсон гэх газарт очих үед УБЦ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ машины 4 дугуй харсан байдалтай жолоочийн талын хаалга доошоо харсан байдалтай унасан байсан. Намайг машин дээр ирэх үед гэх хүн нь машины хажуу талын замын хажуугийн жалганд толгой баруун тийш харсан байдалтай хэвтэж байсан, хоёр хүүхэд нь машины баруун хойд хэсэгт доод талаар нь юм дэвссэн, жоохон хүүхэд нь хэвтэж байсан. Харин том хүүхэд уйлаад сууж байсан. Харин жолооч машины ард талын хаалганы харалдаа хоёр хүүхдийн харалдаа хоёр хүүхдийн хажууд сууж байсан. гэх хүнийг танина. бид хоёр сая нэг барилга дээр хамт ажилласан. Өөр ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Үгүй бид нар хол замд явж байгаа болохоор архи согтууруулах ундааны зүйлийг хэн нь хэрэглээгүй. Осол юунаас болж болсон талаар би мэдэхгүй. Би уулзаад юунаас болсон талаар асуухад юм дуугарахгүй шокийн байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-24 /   

10. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 7100 дугаартай шинжээчийн:

1. ******* биед хүзүүний 1-р нугаламын урд нумын хугарал, зүүн 2, 7-р хавирганы хугарал субарахнойд зайд цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 94-95/ зэрэг шинээр хохирлын баримт 24 хуудас нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 04-05 цагийн үед Баянхонгор аймгийн сумын нутаг дэвсгэр ‘ ” гэх нэртэй газарт УБЦ улсын дугаартай “Приүс-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөн дүрмийн 3.7.а-д заасан “ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл .....мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчиж, үүрэглэж яваад авто машинаа унагаж машин дотор зорчиж явсан эмэгтэй ******* эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь хохирогч , гэрч , , нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 7100 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *******ыг замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн А заалтыг зөрчсөн тухай мөрдөгчийн магадлагаа, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь эмчилгээний зардалд 16.489.875 төгрөг нэхэмжилж байгаагаа илэрхийлж энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх уг нотлох баримтыг шинжлэн судалж үнэлэхэд хохирогч нь 849.445 төгрөгийн бензин шатахуун зарцуулсан талаарх нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

Уг шатахуун зарцуулсан нотлох баримт нь эмчилгээ хийлгэхэд явсан зардал мөн эсэх нь эргэлзээтэй байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл авсан шатахуун бүр нь хэзээ хаашаа ямар эмчилгээ хийлгэхэд явсан энэ талаарх амбулаториор эмчлүүлэгсдийн картад бензин авсан өдөр эмчилгээ хийлгэсэн талаар бичигдсэн талаарх нотлох баримтууд авагдаагүй байна.

Иймд бензин шатахууны гэх 849.445 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын зүгээс хохирогчид эмчилгээний зардал өгсөн гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг нотлох баримтыг шүүх хянаж үзэхэд шүүгдэгч *******ын зүгээс 1.319.400 төгрөгийн эмчилгээний зардал өгсөн нь тогтоогдож байх тул хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлаас уг төлбөрийг хасаж шийдвэрлэлээ.

Шүүх хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэл шүүгдэгчийн эмчилгээний зардал өгсөн баримт болон шатахууны зардлыг хэлэлцэхгүй орхисон зэргийг хасаж, бусад цалингийн зөрүү эмчилгээний зардал зэргийг нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж тооцоод шүүгдэгч *******аас 14.322.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ховд аймаг сум багийн тоотод оршин суух регистрийн дугаартай ид олгохыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Харин хохирогч ******* өмгөөлөгчийн зүгээс цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байгаа талаар илэрхийлсэн боловч цаашид ямар эмчилгээ хийлгэж хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаарх нэхэмжлэлийг ирүүлээгүй тул цаашид гарах зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч оос 8494 УБЦ улсын дугаартай Приус -20 маркийн тээврийн хэрэгслийг 9.000.000 төгрөгөөр бодож, 5.000.000 төгрөгийг урьдчилан өгч 4.000.000 төгрөгийг мөн оны 7 сарын 20-ний өдөр өгөхөөр худалдаж авсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч шүүгдэгч *******аас одоо 1 сая төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч ******* уг 1 сая төгрөгийг иргэний нэхэмжлэгчид төлөхөө илэрхийлж байгаа тул шүүгдэгч *******аас 1 сая төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот дүүрэг 25 дугаар хороо тоотод оршин суух регистрийн дугаартай олгохыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж 7 дугаар сарын 06-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.

Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн... хамаарна” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч *******ын үйлдлийн хувьд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өглөөний 04-05 цагийн хооронд осол болсон үйл баримт болсон байх бөгөөд уг үйл баримт нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө болсон байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих үйлчлэлд хамаарна гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалт нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйл “ялаас өршөөн хасах”, 7 дугаар зүйл “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”, 9 дүгээр зүйл”Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл”-д багтаагүй байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн түүнд оногдуулах тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт тээврийн хэрэгслийн гэрчилгээ, болон жолоочийн үнэмлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Харин хэрэгт шүүгдэгч *******ын ХААН банкны харилцах дансан дахь 400.000 төгрөг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг төгрөгийг хохирогчийн хохирлыг төлүүлэх зорилгоор зарцуулахыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял болон оногдуулах эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 2-д зааснаар шүүгдэгч *******аас 14.322.000 төгрөг гаргуулж хохирогч ид, 1.000.0000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч П. тус тус олгохыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч ******* нэхэмжлэлээс 849.445 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч ******* цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д заанаар хэрэгт шүүгдэгч *******ын ХААН банкны харилцах дансан дахь 400.000 төгрөг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг төгрөгийг хохирогчийн хохирлыг төлүүлэх зорилгоор зарцуулахыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ