| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0271/И |
| Дугаар | 277 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 277
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 36-3 тоотод оршин байгаа, “Алаг уул ган ББСБ” ХХК /РД: 5322251/-ийн
Хариуцагч: Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо, Өндөртолгойн 2-43 тоотод оршин суух, Тангууд овгийн Гилигийн Ганбат /РД: НЫ60101167/,
Хариуцагч: Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо, Өндөртолгойн 2-43 тоотод оршин суух, Бэсүд овгийн Самбуушаравын Баасанжав /РД: НС52061471/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.315.027 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Ганбат, С.Баасанжав нар 2013 оны 07 сарын 23-ны өдөр ЗГ2852013 тоот зээлийн гэрээ, БГ2852013 тоот барьцааны гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийн зээлийг 3.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд Г.Ганбат, С.Баасанжав нарын нэр дээрх Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 2-43 тоот 2 өрөө орон сууц барьцаалсан. Зээлдэгч нь зээлээ хуваарийн дагуу төлөлгүй сар бүр хугацаа хэтэрч явсаар гэрээний хугацаа 2014 оны 07 сарын 21-ний өдөр дуусгавар болоход 1.175.045 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна ... иймд Г.Ганбатаас нийт 1.315.027 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Баасанжавын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Г.Ганбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нөхөр С.Баасанжавын хамтаар “Алаг уул ган ББСБ” ХХК-иас 2.000.000 төгрөгийг 3.2 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн болно. Бид “Алаг уул ган ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 1.315.027 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бүрэн төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК нь хариуцагч Г.Ганбат, С.Баасанжав нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.315.027 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Баасанжавын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Г.Ганбат нь уг шаардлагад маргаагүй бөгөөд 1.315.027 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар /хх-23/ ирүүлсэн. Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 18.000 төгрөгийг, хариуцагч Г.Ганбат, Б.Баасанжав нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 18.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Алаг уул ган ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Тангууд овгийн Гилигийн Ганбат, Бэсүд овгийн Самбуушаравын Баасанжав нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.315.027 /нэг сая гурван зуун арван таван мянга хорин долоо/ төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч Г.Ганбат, С.Баасанжав нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.000 /гучин зургаан мянга/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 18.000 /арван найман мянга/ төгрөгийг, хариуцагч Г.Ганбат, С.Баасанжав нараас улсын 18.000 /арван найман мянга/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Ганбат, С.Баасанжав сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН