Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/063

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, 

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / регистрийн дугаар: /

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” караокед хамтран амьдрагч ыг “талбай дээр бүжиг бүжиглэсэн” гэх шалтгаанаар дух, нүүр рүү нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

   ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч  *******ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"... 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай гэрийн хажууд байх “ ” караокед танил ахын хамт орой 22 цагийн үед орсон. Тэгээд пиво уунгаа дуулж байхад ах “эхнэрээ дуудчих уу” гэж асуухаар нь “та дуудчих” гэсэн. ах эхнэрийг дуудаж... орж ирж пиво ууж, дуулж байснаа караоке-ний бүжгийн талбайд сонин бүжиг хийгээд байхаар нь "би боль” гэж хэлсэн. Тэгтэл эхнэр болиод ширээн дээр суухаар нь нүүрэнд нь нэг удаа цохисон. Эхнэр гарч явсан. Удалгүй цагдаа ирж намайг авч явсан... Гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг / хх 63 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.         

3. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажил хийчхээд гэртээ 17 цагийн үед гэр лүүгээ орсон чинь манай нөхөр гэрээс нэг дүүтэйгээ цуг гараад ирсэн. Тэгээд  буцаж гэртээ ороод байж байсан чинь гэх нэг ах ирээд манай нөхөр, бас гэх цэргээс ирсэн дүүтэйгээ тэр гурав “ " караоке руу орсон. Тэгээд намайг удалгүй дуудахаар нь би араас нь орсон чинь тэр гурав пиво уугаад сууж байсан. Тэгээд бид пиво уугаад бүжиглээд байж байсан чинь манай нөхөр талбай дээр намайг гараараа дух руу цохичхоод гараад явсан. Тэгэхээр нь би ширээн дээр ирээд сууж байсан чинь гаднаас орж ирээд миний нүүр рүү цохисон... Тэгээд хажуу ширээн дээр сууж байсан нэг хүн "та яагаад байгаа юм, би цагдаа дуудлаа” гэсэн чинь манай нөхөр “цагдаа дуудаж яах гээд байгаа юм" гээд байхаар нь би караокеноос гараад цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 07 /,

... намайг дуудсаар байгаад оруулж ирсэн. Тэгээд хамт бүжиглээ л байсан болохоор хардаад тийм үйлдэл гаргасан байх гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 35 /,

4. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би хэзээ гэдгийг санахгүй байна. 2021 онд болсон “ Монгог караокед орсон. Тэрний дараа тэр хоёр нэгнийгээ зодсон гэж сураг сонссон. Тэр талаар одоо сайн санахгүй байна. Би өөрөө тухайн үед нэлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг / хх 45 /,

5. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албан 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн461 дугаартай шинжээчийн:

...ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун нүдний дотор булангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хх-ийн 16-17 /, болон 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл:Эрүүлжүүлэх, албадан саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 54 минутад эрүүлжүүлэх байранд ирсэн ******* овогтой *******д үзлэг хийхэд согтуурлын зэрэг 2.78 хувь” гэсэн тэмдэглэл / хх-ийн 19 /, зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь  2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” караокед хамтран амьдрагч ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “талбай дээр сонин хөдөлгөөн хийж бүжиглэсэн” гэх шалтгаанаар дух, нүүр рүү нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь  хохирогч , гэрч ын мэдүүлэг, 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл”, болон шинжээч эмч ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №461 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол байхгүй байгаа зэргийг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ял оногдуулж, уг оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт шүүгдэгч *******ийн эзэмшлийн таван ханатай монгол гэрийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон  

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан хоёр / 02 / сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ийн эзэмшлийн таван ханатай монгол гэрийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.БАТЦЭНГЭЛ