Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01730

 

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01730

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Сайнжаргалд холбогдох 150,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Сайнжаргалаас төхөөрөмжийн үнэ 150,000 төгрөг нэхэмжилсэн. Гэвч Д.Сайнжаргал төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ бүхэлд татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Д.Сайнжаргалд холбогдуулан 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Сайнжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 150,000 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллагын захирал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлэн хүсэлтээ ирүүлсэн байх тул түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Сайнжаргалд холбогдох 150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                       А.САРАНТУЯА