Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/01659

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/01659

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч:  Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Скайтел Плаза 3 давхарт байрлах, хуулийн этгээдийн 2619032 регистртэй, “Буянт-Өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, ..дугаар байр .. тоотод оршин суух, ..регистртэй, Улаансахиус овогт Баяртунгалагийн Наранхүүд холбогдох,

Гэрээний үүрэгт 106,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

     ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Буянт-Өргөө” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Н нь 2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 4631 тоот үйлчилгээний гэрээг тус компанитай байгуулсан. Гэтэл Б.Н нь гэрээний дагуу авсан үйлчилгэний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээний гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тасалбар болгон зогсоосон. Гэсэн хэдий ч үйлчилгээний төлбөр болох 102,480 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч болох Б.Нгээс төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл 102,480 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 106,980 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Н миний бие “Буянт-Өргөө” СӨХ-ны нэхэмжилж буй 106,980 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч “Буянт-Өргөө” СӨХ нь хариуцагч Д.Цд холбогдуулан гэрээний үүрэгт 106,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 106,980 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

       Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

       ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.”Буянт-Өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Д.Цд холбогдох 362,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Сайнжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 256,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,345 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,172.5 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,172.5 төгрөгийг төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

ШҮҮГЧ                              А.САРАНТУЯА