Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/050

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: ,

Нарийн бичгийн дарга: ,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч ******* 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт *******гийн гэрт *******ийн нүүрэн тус газарт гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 11 сарын 17-ны өдөр сумын нутагт өвлийн идэш авахаар төрсөн ах н гэрт очсон. Тэнд төрсөн дүү тэй таарч идэшний бяруунаас болж маргалдаж дүүг гараараа цохисон. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна хэргээ хялбаршуулж шийдүүлмээр байна...гэх мэдүүлэг / хх-ийн 100-101 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 11 дүгээр сарын 17-ны орой гэрээсээ ус авах гээд эхнэр 2 хүүхдийн хамт гараад замаараа гэх айлаас усных нь савыг аваад усыг нь эргүүлээд авчирч өгтөл аймгаас миний төрсөн ах *******, хамаатны дүү нар ахынд орж ирсэн. Тэгээд мэнд ус мэдэлцээд байж байтал “идшээ авах гэж исэн” гэж байсан. Тэгэхээр нь “2019 оны намар надаас гүү авсан одоо тэрийгээ төлтэй нь авна” гэж *******д хэлэхэд “чамд өгөхгүй” гээд хэрүүл маргаан болсон. Тэгээд ч болоогүй миний эзэмшлийн хар зүсмийн сарлагийн үнээг надтай булаацалдаж хэрүүл маргаан үүсээд хоорондоо барилцаж аваад байж байгаад газар байсан данхтай халуун цайг барьж аваад над руу нэг шидэх гэснээ хажууд байсан ширээ рүү шидсэн. Тэгээд нөгөө цай нь цалгихаар нь би гөвж байтал намайг ******* миний толгой руу цохисон. Тэгээд би зөрүүлээд шанаа толгой руу нь цохисон. Тухайн нь намайг цохисон асуудал тухайн үед гараагүй. Харин бид хоёрыг салгах гэж дундуур орсон асуудал байгаа. Тухайн үед би буюу 2021 оны 11 дүгээр сарын 17- ний өдөр манай эхнэр болох тай муудалцсан, дээрээс нь надтай 1 тооны үхэр, 1 тооны адууны улмаас ам мурийж муудалцсан үүдэн дээр тухайн ******* гэх хүнтэй би муудалцаж барилцаж авч зодоон цохион хийсэн асуудал байгаа. Тухайн үед миний нүүрэн хэсэг рүү ******* буюу манай ах 7- 8 удаа цохисон асуудал байгаа. Миний нүүр хэсэг рүү буюу хамар, ам, нүд рүү хэд хэдэн удаа цохисон...гэх мэдүүлэг / хх-ийн 6-10, 34-36 /,

4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тэгтэл нөхөр дээлээ гөвөөд зогсож байсан тэгээд үргэлжлүүлээд ******* манай нөхрийг зүүн талын ор луу шахсан толгой, хэвлий хэсэг рүү нь гараа атгасан байдалтай цохиод байсан. *******, нар адуу үхрээс болж хоорондоо маргалдаж барьцалдаж байгаад ******* манай нөхрийг толгой, хэвлий рүү нь хэд хэд удаа цохисон...гэх мэдүүлэг / хх-ийн 12-13 /,

5. Гэрч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2021 оны 11 дүгээр сарын 17-ны орой 22 цаг өнгөрч байхад манай эхнэр болон миний би сумын 4 дүгээр баг гэх газар байдаг гэртээ байж байсан. Гаднаас манай төрсөн дүү болон түүний эхнэр ******* нар нь орж ирээд байж байсан. Тэгээд байж байтал гаднаас манай төрсөн хүү болон манай төрсөн дүү болох ******* нь архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байх шиг байсан. Тэгээд манай хоёр дүү болох *******, нар нь 1 тооны адуунаас болж хэрүүл маргаан үүсгэж улмаар ******* нь ийг орон дээр дарж унагаагаад 2-3 удаа толгойн хэсэг рүү гараа зангидаж байгаад цохисон...гэх мэдүүлэг / хх-ийн 16-17 /,

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тухайн үед *******, хоёр маргалдаж байснаа шууд барилцаад авсан. Тухайн үед ******* нь ийн нүүр рүү цохиж байх шиг байсан. Тухайн үед манай нөхөр , манай хүү нар нь уг зодооныг арай хийж болиулсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 52-53 /,

7. Насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Миний бие тухайн үед ******* ах болон ах нарын зодооныг салгах мөчид санаандгүй биед нь хүрсэн байж магадгүй. Тухайн үед ******* нь ийн толгойн хэсэг рүү нь хэвтүүлж байгаад цохиж байх шиг харагдсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 59- 60 /,

8. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 527 дугаартай:

1. ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булан, зүүн нүдний дотор булан, дээд, доод зовхины дотор булан хэсгийн цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний гэмтэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна...гэх дүгнэлт / хх-ийн 71-72 /,

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт *******н гэрт төрсөн дүү *******ийн нүүрэн тус газарт гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь хохирогч , гэрч *******, *******, *******, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ