Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Донийн Отгонбаатар |
Хэргийн индекс | 163/2022/0073/Э |
Дугаар | 2022/ШЦТ/113 |
Огноо | 2022-05-05 |
Зүйл хэсэг | 24.2.1., |
Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбек, Б.Түвшинжаргал,
шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2115002190003 дугаартай, 163/2022/0073/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Архангай аймаг, ******* суманд 1980 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, хот, дүүрэг, ..... дугаар хороо, Ривер стоун хотхон, байрны тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, Хан жаргалант нутаг нөхөрлөлийн ахлагч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, 42 настай, эрэгтэй, РД: .
Монгол Улсын иргэн, ******* овогт гийн , ....... аймаг, ......... суманд 1978 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, хот, дүүрэг, ...... дүгээр хороо, Зайсан сүлд хотхон, ...... дугаар байр, ....... тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Хан жаргалант нутаг нөхөрлөлийн гишүүн ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 44 настай, эрэгтэй, РД: .
Монгол Улсын иргэн, ******* овогт гийн , Өмнөговь аймаг, Ноён суманд 1980 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, хот, дүүрэг, ....... дугаар хороо, ....... дүгээр хороолол, ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өнө мандал хайрхан нөхөрлөлийн ахлагч ажилтай, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, 42 настай, эрэгтэй, РД: .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн Булган аймаг, Бүрэгхангай сум, 3 дугаар багийн Их тохойрол гэх газарт 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээнд заагдсан газраас өөр буюу 7900 м2 талбай бүхий гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль экологид хохирол учруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2115002190003 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч ******* нь Булган аймаг, Бүрэгхангай сум, 3 дугаар багийн Их тохойрол гэх газарт 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээнд заагдсан газраас өөр буюу 7900 м2 талбай бүхий гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль экологид хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: Хан жаргалант нөхөрлөлийн ахлагчийн хувьд хууль бус ажиллагаа явуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнө мандал хайрхан нөхөрлөлийн хажуу талын талбайд халдсан байсан. Би Өнө мандал хайрхан нөхөрлөлийн гишүүн тул үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: Би Хан жаргалант нөхөрлөлийн гишүүн. Хан жаргалант нутаг нөхөрлөлд ажиллаж байгаагийн хувьд мэдүүлэг өгсөн. Талбай хэтэрсэн нь Өнө мандал хайрхан нөхөрлөл дээр гарсан асуудал. Өнө мандал хайрхан нөхөрлөлийн бичиг баримт дээр миний нэр байхгүй. Би зөвхөн Хан жаргалант нөхөрлөлийн гишүүн гэх мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өгсөн: Би Өнө мандал хайрхан нөхөрлөлийн ахлагч ба талбай хэтрүүлэн ухсанаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
4. Хэргийн газарт үзлэг хийсэн: Үзлэг явуулж байгаа газар нь Булган аймаг, Бүрэгхангай сум болон Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн баруун хойд зүгт 4 км-н зайд Тохойрол гэх газарт байв. Уг газарт ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбай байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 6-37 дахь тал/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ий өгсөн: Өглөө 07:00 цагт Отгонбаяр мастер аюулгүй байдлын зааварчилга аваад ажилдаа гардаг юм. Би өглөө 07-19 цаг хүртэл ажилдаг юм. Би экскаватораар хөрс хуулалт хийдэг. Ер нь алт олборлох чиглэлээр хананы налуу, хөрс хуулалт зэргийн ажлыг хийдэг юм. Өнөөдөр өглөө ажилдаа гарсан боловч цагдаагийн алба хаагчид ирээд үйл ажиллагааг зогсоосон байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60 дахь тал/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ийн өгсөн: ...Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг TTJVCO компанид уулын инженерийн ажлыг 2016 оноос эхлэн ажиллаж байсан. Ковид-19 өвчин гарснаас болоод манай компани түр зогссон юм. Ингээд ажилгүй гэртээ байхад Тогооням гэдэг ах надад хандаж Булган аймагт алтны уурхай дээр САТ-ийн техник дээр засвар үйлчилгээ хийх үү гэхээр нь тэгье, тэгье гэсэн. 2021 оны 07 дугаар сарын 15-ны үеэр ирсэн юм. Ирснээс хойш нэг удаа 10 хоногоор гэртээ харьсан, бусад үед нь энэ уурхай дээр байгаа гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65 дахь тал/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын өгсөн: ...Өнө мандал хайрхан нөхөрлөлүүдтэй уул уурхайн чиглэлээр гэрээ байгуулсан. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа. Дээрх нөхөрлөлүүдтэй 2021 оны 5, 6 дугаар сард гэрээ байгуулсан шиг санагдаж байна. Мөн энэ хоёр нөхөрлөлөөс гадна өөр бусад нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулсан байгаа. Гэрээ байгуулсан асуудал нь хууль тогтоомжид нийцэж байгаа. Хууль тогтоомжид нийцэж байгааг байгаль орчны улсын хяналтын байцаагч Батжүгдэр, газрын даамал Нямдорж нараас тодруулан асуухад хууль эрх зүйд нийцэж байна, гэрээ байгуулж болно гэсэн. Үүний дагуу гэрээгээ байгуулсан. 2021 оны 06 дугаар сараас хойш 4-5 удаа ажлын хэсэг гаргаж нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, нөхөрлөлийг шалгуулсан байгаа. ...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85-87 дахь тал/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ийн өгсөн: 2020 оны 11 дүгээр сард гэж санаж байна. Тухайн үед өөрийнхөө цалинг нэмэгдүүлэх зорилгоор Тулгаболд ахтай уулзаад ажлын байр байна уу?, та намайг ажиллуулах газар хайж байгаарай гэхэд одоогоор ажлын байр байхгүй шүү, тэгж байгаад эргүүлээд холбогдоно гэсэн юм. Ингээд 2021 оны 02 дугаар сард Тулгаболд ах миний утас руу залгаад Бүрэгхангай сумын Дэрст багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уурхай дээр нярвын орон тоо гарлаа. Тэнд очиж ажиллаж чадах уу? гэхээр нь ажиллаж чадна, цалин хөлс нь хэдэн төгрөг вэ? гэхэд цалингийн талаар тодорхой зүйл хэлээгүй. Очиж уулзаж байгаад болоорой гэсэн юм. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тухайн уурхайн ажилчдын хамт Бүрэгхангай сум руу хотоос хөдөлсөн юм. Тухайн үед гэж нөхөрлөлийн ахлагч ах байсан. Сүүлд л танилцсан юм. ...сарын цалингаа 20 хоногийн 1.500.000 төгрөгөөр тохирсон юм. Ингээд шууд ажилдаа орсон. ... нь Хан жаргалант нутаг нөхөрлөл, Өнө мандал хайрхан нөхөрлөлийн аль нэгийнх нь ахлагч юм. ах бол уурхайд ирж очоод л явж байдаг. Яг ямар ажил хийдгийг мэдэхгүй. Миний ойлгож байгаагаар нөхөрлөлийн ахлагч хүн уурхай дээр ирж ажилтнуудаа үүрэг өгдөг гэж бодож байна гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
9. Өнө мандал хайрхан, Хан жаргалант нутаг бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, нөхөн сэргэлтийн гэрээ, нийгмийн хариуцлагын гэрээ, тойрох хуудас зэрэг гэрээ байгуулахад шаардагдах бичиг баримтуудын хуулбарууд /1 дүгээр хавтаст хэргийн 90-148 дахь тал/,
10. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 8/1623 дугаартай: ...Өнө мандал хайрхан нөхөрлөлийн ахлагч ******* нь 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Нью хаппи хариуцлагатай хувьцаат компаниас сард 620.000 төгрөгийн цалин авч нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлсэн байна гэх албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 38-41 дэх тал/,
11. Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 8/4452 дугаартай: ...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар шүүж үзэхэд Глиймстар хариуцлагатай хувьцаат компанийн хүчин төгөлдөр ашигт малтмалын MV-001866 тоот тусгай зөвшөөрлийн талбайтай 5.51 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай байна. ...гэх албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
12. Нуман алтай хариуцлагатай хувьцаат компанийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/83 дугаартай: Шинжилгээ хийсэн талбайд нийтдээ 66400 м2 буюу 6.64 га талбай бүхий нэг ухсан нүх үүссэн байна. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбайгаас Тохойрол АSМ-00186 дугаартай 30331 м2, Их тохойрол АSМ-00177 дугаартай 11320 м2, Их тохойрол-3 АSМ-00126 дугаартай 16849 м2 бүхий 3 бичил уурхайн талбай, 7900 м2 талбай бүхий 1 зөвшөөрөлгүй талбай хамаарч байна. Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ АSМ-00186-Д 18.346.818 төгрөг, АSМ-00177-д 193.455.078 төгрөг, АSМ-00126-д 287.943.870 төгрөг, зөвшөөрөлгүй талбайд 135.008.403 төгрөг болж байна. Тухайн үйл ажиллагаа явуулсан талбай нь урьд өмнө эрүүл газар байсан байна. Тус талбай нь урьд өмнө эрүүл байсныг сансрын зургаар нотолж байна. Нөхөн сэргээлт хийх зардлын хэмжээ ...зөвшөөрөлгүй талбайд 54.398.012 төгрөг болж байна. ...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 186-234 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч нарын мэдүүлэг, Нуман Алтай хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын болон Байгаль орчны аялал жуулчлалын яамны албан бичиг зэрэг нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан, хэргийг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх аргаар хэргийн бодит байдал, үйл баримтыг тогтоовол ******* нь Булган аймаг, Бүрэгхангай сум, 3 дугаар багийн Их тохойрол гэх газарт 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээд заагдсан газраас өөр буюу 7900 м2 талбай бүхий гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль экологид хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Харин шүүгдэгч *******, ******* нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй байна. Шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, сэдэлт, санаа зорилго зэргийг нарийн тогтоож ирүүлээгүй, эргэлзээтэй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж байгаа бол гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог бүрэн шалгаж тогтоосон байх шаардлагатай бөгөөд *******, ******* нарын үйлдэл, оролцоог тогтоогоогүй, уг үйлдэл, оролцоог тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Булган аймаг, Бүрэгхангай сум, 3 дугаар баг, Их тохойрол гэх газарт Нью хаппи хязгаарлагдмал хариуцлагатай компани нь техник хэрэгсэл түрээслээгүй, харин Өнө мандал хайрхан нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж буй газарт хөрс хуулалтын ажил хийж, хамтарч ажиллаж байсан. Хан жаргалант нутаг нөхөрлөлийн ахлагч *******, уг нөхөрлөлийн гишүүн бөгөөд уурхайн дарга ******* нар нь өөрийн нөхөрлөлийн нэрийн өмнөөс уг газарт үйл ажиллагаа эрхлээгүй, харин Нью хаппи хязгаарлагдмал хариуцлагатай компаниас цалин хөлс авч, хөдөлмөрийн гэрээний үүргийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан байна.
Шүүгдэгч *******, ******* нарыг нөхөрлөлийн дарга, гишүүн гэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотолбол зохих зүйлүүдийг бүрэн нотолж тогтоогоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Иймд Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******, гийн нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгав.
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн ашигт малтмалын эрэл, хайгуул олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан талбай нь зөвшөөрөлтэй боловч зөвшөөрөл заагдсан талбайг хэтрүүлж, зөвшөөрөлгүй газрын хөрсийг хуулсан бөгөөд шүүгдэгч ******* уг талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж буй үйлдэл нь хууль бус бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн улмаас газрын хэвлийд буюу байгаль орчинд 135.008.403 төгрөгийн шууд хохирол учирсан байна. Тухайн талбайд техникийн болон нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ 54.398.012 төгрөг болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ. Өөрөөр хэлбэл байгаль орчинд 135.008.403 төгрөгийн хохирол, тухайн хор уршгийг арилгах, нөхөн сэргээхэд 54.398.012 төгрөгийн зардал гарна гэдгийг шинжээч тодорхой тайлбарлаж, дүгнэлт гаргажээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтад “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж зааснаар байгаль орчинд учруулсан шууд бус хохирлын хэмжээг 270.016.806 төгрөгөөр тогтоосон байна.
Уг хохирол, нөхөн төлбөрийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч *******, иргэний нэхэмжлэгч У.Тулгаболдын шүүхэд гаргаж өгсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Харин хохирлыг төлж барагдуулахдаа Булган аймаг, Бүрэгхангай сумын Байгаль хамгаалах сангийн 100040355402 тоот дансанд нийт 324.414.818 төгрөгийг төлжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан нийт хохиролд төлсөн 324.414.818 төгрөгийг Булган аймгийн Бүрэгхангай сумын Байгаль хамгаалах сангийн 100040355402 тоот данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй.
Байгаль экологид учирсан хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн ажлын хөлс буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 5.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Туул нэхэмжилсэн байх тул шүүгдэгч *******эс гаргуулж Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанд тус тус олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирол төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Хоёрдугаар хавтаст хэргийн 39, 71, 103 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 47-51 дэх талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Өмнөговь аймаг, Ноён суманд 1980 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт хот, дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 18-61 тоотод амьдардаг, Өнө мандал хайрхан нөхөрлөлийн ахлагч ажилтай, урьд 1 удаа ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн гэм буруугийн болон түүнд оногдуулах ялын санал, дүгнэлт гаргахдаа: Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялын төрлийг сонгож, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэх саналтай байна. Мөн хэрэгт прокурорын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4/01 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 48-60 УБ улсын дугаартай CAT0390DJWAP00278 шар өнгийн экскаватор, улсын дугааргүй, CAT0390FLYJD20368 арлын дугаартай шар өнгийн экскаватор, улсын дугааргүй CAT0390DCKKC00173 арлын дугаартай шар өнгийн экскаватор, 47-87 УБ улсын дугаартай CAT0390DUWAP00218 арлын дугаартай шар өнгийн экскаватор, улсын дугааргүй, HCMKAA90000007089 арлын дугаартай Hitachi загварын экскаватор зэрэг нь иргэний нэхэмжлэгч Нью Хаппи хариуцлагатай хувьцаат компанийн захирал У.Тулгаболдын эзэмшил, өмчлөлийнх болох нь тогтоогдсон. Иймд дээрх тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч, өмчлөгч У.Тулгаболдод буцаан олгох, байгаль экологид учруулсан шууд болон шууд бус хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах шаардлагагүй гэсэн санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, байгаль экологид учруулсан шууд болон шууд бус хохирлыг төлсөн, урьд нь эвдэгдсэн газрыг ухсан зэрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялын төрлийг сонгож, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Хэрэгт прокурорын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4/01 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 48-60 УБ улсын дугаартай CAT0390DJWAP00278 шар өнгийн экскаватор, улсын дугааргүй, CAT0390FLYJD20368 арлын дугаартай шар өнгийн экскаватор, улсын дугааргүй CAT0390DCKKC00173 арлын дугаартай шар өнгийн экскаватор, 47-87 УБ улсын дугаартай CAT0390DUWAP00218 арлын дугаартай шар өнгийн экскаватор, улсын дугааргүй, HCMKAA90000007089 арлын дугаартай Hitachi загварын экскаватор зэрэг нь 2 дугаар хавтаст хэргийн 66-70 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа 4 дүгээр хавтаст хэргийн 25-29 дэх талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар иргэний нэхэмжлэгч Нью Хаппи хариуцлагатай хувьцаат компанийн захирал У.Тулгаболдын эзэмшил, өмчлөлийнх болох нь тогтоогдсон байна.
Иймд дээрх тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч, өмчлөгч У.Тулгаболдод буцаан олгож, байгаль экологид учруулсан шууд болон шууд бус хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах шаардлагагүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******, гийн нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, *******, ******* нарыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч ******* овогт гийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан нийт хохиролд төлсөн 324.414.818 төгрөгийг Булган аймаг, Бүрэгхангай сумын Байгаль хамгаалах сангийн 100040355402 тоот данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
7. Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 590.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 48-60 УБ улсын дугаартай CAT0390DJWAP00278 шар өнгийн экскаватор, 610.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, CAT0390FLYJD20368 арлын дугаартай шар өнгийн экскаватор, 590.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй CAT0390DCKKC00173 арлын дугаартай шар өнгийн экскаватор, 590.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 47-87 УБ улсын дугаартай CAT0390DUWAP00218 арлын дугаартай шар өнгийн экскаватор, 1.800.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, HCMKAA90000007089 арлын дугаартай Hitachi загварын экскаватор зэргийг тус тус өмчлөгч иргэний нэхэмжлэгч ******* овогт Удвалын Тулгаболд /РД: НЫ76103092/-д буцаан олгосугай.
8. Шүүгдэгч ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл иргэний бичиг баримгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч *******эс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанд олгосугай.
10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР