Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2015/465

 

 

 

 

2015 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2015/465

Улаанбаатар хот

 

О.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгчД.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, гуравдагч этгээд Д ХХК-ийн өмгөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, О.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Багануур дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатнышүүхийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э-ийн гаргасан давж заалдах гомдлооршүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Багануур дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/404 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсэг, 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/56 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/918 дугаар захирамжийн Д ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Багануур дүүргийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 321 дүгээр захирамжийг сэргээж, өөрийн эзэмшлийн Багануур дүүрэг 3 дугаар хороо, Уурхайчин цогцолборын урд талд байрлах 3000 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэхийг Багануур дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... Худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга барих газар олгохыг хүссэн О.Б-ын өргөдлийг дүүргийн Засаг дарга судлаад 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 321 дүгээр захирамжаар 0.3 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн Газрын албатай гэрээ байгуулсан. Үүнээс хойш уг газар дээр барилга, байгууламж барьж эхлэхгүй байсаар 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буюу 3 жил 4 сарын дараа газар эзэмших гэрээг сунгуулах хүсэлтийг дүүргийн Засаг болон Газрын албанд гаргасан. Газрын алба уг хүсэлтийг хүлээн аваад О.Б-ын эзэмшлийн газар дээр очиж танилцахад ямар нэг барилга, байгууламж эхлүүлээгүй, хашаа байхгүй байсныг гэрэл зургаар баримтжуулан,газар өмчлөлтэй холбоотой гарч байгаа зөрчлүүдийн талаар 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Засаг даргын шуурхай хуралдаанд танилцуулга хийхдээ О.Б-ын эзэмшлийн газрын талаар танилцуулсан. О.Б нь дүүргийн Засаг дарга, Өмч, газрын харилцааны албаны даргатай уулзахдаа болон гаргасан хүсэлтдээ 2013 оны 4, 5 дугаар сард барилгабайгууламжаа барьж эхлэхээр төлөвлөж байна гэсний дагуу мөн оны 10 дугаар сар хүртэлгазар эзэмших эрхийг цуцлахыг түр хугацаагаар хойшлуулсан боловч энэ хугацаанд ямар ч үйл ажиллагаа эхлүүлээгүй... 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн Засаг дарга М.Г Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай албан мэдэгдэл бичгээр хүргүүлээд, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 1.5, 40.1.6-д заасныг үндэслэн А/404 дүгээр захирамжаар О.Б-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон... гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайчин цогцолборын урд талд худалдаа, үйлчилгээний зориулалттай 3000 м.кв газрыг тус дүүргийн Засаг даргын 2014 оны А/56 дугаар захирамжаар Д ХХК-д эзэмшүүлснийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай А/918 захирамжаар Д ХХК-д эзэмшүүлжээ.О.Б нь Багануур дүүргийн Засаг даргын захирамжтай холбоотойгоор нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагадаа Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/918 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн эсэх талаар тодорхой дурдаагүй байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд Д ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны акт буюу Багануур дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 22-ныөдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/404 дүгээр, 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/56 дугаар захирамжууд нь Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг огт зөрчөөгүй... Нэхэмжлэгч О.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус газрыг зориулалтын дагуу ашиглаагүйн зэрэгцээ нэг ширхэг ч шон суулгалгүйгээр 2013 оны 10 дугаар сар хүртэл ашиглахгүй байлгасан. Энэ байдлын талаар дүүргийн Өмч, харилцааны газраас удаа дараа мэдэгдэж байсан боловч огт анзаарч үзээгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох-оор заасан. Гэвч нэхэмжлэгч О.Б нь 2 жил байтугай 4 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх ямар ч шалтгаангүйгээр газрыг ашиглаагүй байдаг. Харин ч дүүргийн Өмч, харилцааны газраас 4 жилийн хугацаанд түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлаагүй, дээрх хуулийн заалтыг тайлбарлан мэдэгдсээр ирсэн. Дээрх хуулийн заалтыг үндэслэн дүүргийн Засаг дарга 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/404 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Манай компани тус газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшсэн. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1 2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Б-ын Багануур дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/404 дүгээр захирамжийн О.Бод холбогдох хэсэг, 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/56 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/918 дугаар захирамжийн Д ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Багануур дүүргийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 321 дүгээр захирамжийг сэргээж, өөрийн эзэмшлийн Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Уурхайчин цогцолборын урд талд байрлах 3000 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэхийг Багануур дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо: ...1. Нэхэмжлэгч О.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямцогт нар 2011 оны 08 дугаар сард тухайн үеийн Засаг дарга Ц.С-той уулзахад хашаа хороо, суурь цутгах хэрэггүй, хөрөнгө оруулалт бүрэн шийдэгдсэн хойно нэг мөсөн барилгын ажлаа эхлүүлэх хэрэгтэй гэсэн хариу хэлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Үүний дараа сонгогдсон Засаг дарга М.Г-тай газрын асуудлаар нэхэмжлэгч дахин уулзахад танай газрын асуудлыг шийдэж өгнө, та нар дүүрэгтээ тодорхой бүтээн байгуулалт хийж байгаа хүмүүс байна гэж хэлээд гаргасан. Энэ уулзалтын дагуу газар эзэмшигчид хугацаа өгч асуудлыг шийдэх хэрэгтэй гэдэг үүрэг даалгаврыг Газрын албанд өгсөн гэдгээ М.Г гэрчээр асуугдахдаа дурдсан байдаг. Гэтэл 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1/314 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг нэхэмжлэгч О.Б хүлээн авсан бөгөөд уг мэдэгдэлд ...гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жилийн хугацаанд ашиглаагүй байгаа тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг албан ёсоор мэдэгдэж байна гэсэн. Энэ мэдэгдлийн дагуу дахин Засаг дарга М.Г болон Газрын албаны дарга Ш.Отгонбаяр нартай уулзахад асуудлыг шийдэж өгнө, хүлээж бай гэсэн хариу авсан. Эрх мэдэл бүхий албан тушаалтнаас ийм аман хариу авсан нэхэмжлэгчийн хувьд газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах гэхээр цуцална гэсэн мэдэгдэл нэгэнт хүлээн авсан тул бие даан шийдвэр гаргаж, өмнө гаргасан хөрөнгө дээр нэмж зардал гарган барилгын ажил явуулах боломжгүй байсан. Гэрч М.Г нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э-ийн ...Бодит хугацаа олгосон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн үү гэсэн асуултад би энэ тухай Газрын албанд үүрэг даалгавар өгсөн... хэмээн хариулсан байдаг. Энэ үйл баримтаас харахад Засаг дарга М.Гын Дүүргийн өмч, газрын харилцааны албанд өгсөн үүргийн дагуу тус албанаас нэхэмжлэгчид барилгын ажил эхлэх бодит боломжит хугацааг олгосон талаар албан ёсны аливаа мэдээллийг нэхэмжлэгчид бөгөөд энэ талаарх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэжээ. Тухайн үед Засаг даргын алба хашиж байсан Ц.Сандаг-Очир, М.Г нар газар эзэмшигч иргэн асуудлаа тавиад уулзалтын цаг товлон орохоор асуудлыг тань нааштай шийдэж өгнө, хашаа хороо, суурь ухах одоохондоо шаардлагагүй гэх зүйлийг ярьчихаад, өнөөдөр шүүхэд боломжит хугацаа олгосон, энэ талаар Газрын албанд үүрэг даалгавар өгсөн гэж мэдүүлж байгаа нь, Засаг даргаас үүрэг даалгавар авсан гэх Өмч, газрын харилцааны алба барилгын ажил эхлүүлэх хугацаа олгосон талаар биш, газар эзэмших эрхийг цуцлах тухай мэдэгдэл өгсөн үйлдэл нь газар эзэмшигч иргэний эрхийг зөрчиж байгаа бусдын хууль бус үйлдэл гэж ойлгож байна.

2. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж заасан. Талууд газар эзэмших гэрээг дүгнэсэн, дүгнээгүй талаар маргадаггүй бөгөөд хуульд зааснаар жил бүр дүгнээгүй гэдгээ зохигчид хүлээн зөвшөөрдөг. Дүүргийн өмч, газрын харилцааны алба нь Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий, Газрын тухай хуульд зааснаар Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох эрх бүхий байгууллагын хувьд газар эзэмшигчтэй байгуулсан гэрээг дүгнэх үүрэгтэй төрийн захиргааны байгууллага мөн төдийгүй талуудын хооронд байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4 дүгээр зүйл буюу газар эзэмшүүлэгчийн эрх үүрэг гэсэн хэсгийн 4.4-д газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх хэмээн заасан. Гэтэл энэхүү үүргээ биелүүлэлгүй нэг ч удаа газар эзэмших гэрээг дүгнээгүй, газраа гэрээнд заасан худалдаа үйлчилгээний зориулалтаар 2 жил ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаж тодруулаагүй, нөгөө талаас Засаг даргын ажлаа эхлүүлэх боломжит хугацаа олго гэсэн үүрэг даалгаврын дагуу энэ талаар аливаа албан ёсны мэдэгдлийг газар эзэмшигчид хүргүүлэлгүй, шууд цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн нь газар эзэмшигчийг бодит мэдээллээр хангаагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д ...Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол...гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж... гэснийг зөрчсөн үйлдэл болохыг шүүх анхаарч үзээгүй төдийгүй хэн алиныг зөвтгөх, буруутгах боломжгүй байна хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

3. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хариуцагч талын тайлбарт нэгэнт 2009 оны захирамжаар олгосон байсан газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, дараагийн газар эзэмшигчид тухайн газрыг ижил зориулалтаар олгоход дахин 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах шаардлагагүй..., газрыг хуульд заасны дагуу сонгон шалгаруулах журмаар олгосон гэсэн нь үндэслэлтэй гэсэн ба юуг үндэслэж ийнхүү дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. О.Б-ын газар эзэмших эрхийг цуцалсны дараа нэхэмжлэгч Багануур дүүргийн Газрын албаны дарга Ш.Отгонбаярыг ашиг сонирхлын зөрчлийн үүднээс түүний газар эзэмших эрхийг хууль бусаар цуцалж, Д ХХК-д маргаан бүхий газрыг олгосон гэсэн үндэслэлээр гомдол гаргаж, энэ гомдлын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газраас 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон Багануур дүүргийн Өмч, газрын харилцааны албанд ажиллаж, Д ХХК-д Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайчин цогцолборын урд байрлах 3000 м.кв талбай бүхий газрыг олгосон асуудалд шалгалт хийсэн.

Энэ шалгалтын дагуу 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 3/3673 дугаар хариу хүргүүлэх тухай албан тоотод ...Хүчингүй болсон уг газрыг Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/56 дугаар захирамжаар Д ХХК-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 /дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй/, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан Шинээр газар олголт хийхийг түр хугацаанд хориглох тухай 2012 оны 3/10 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн нь газрын хувийн хэрэг болон бусад баримтуудаар тогтоогдож байна гэсэн агуулга бүхий нотлох баримт хэрэгт авагдсан. Гэтэл Багануур дүүргийн Газрын албанаас хавтаст хэрэгт ирүүлсэн баримтад төсөл сонгон шалгаруулалт явуулсан мэт баримт байдаг. Тодруулбал, хэрэгт нэг үйл баримтын тухай бие биенээ үгүйсгэсэн хоёр өөр баримт байхад шүүх энэ талаар тодруулалгүй, нэг талыг барьж шийдвэрлэж байна. Шүүхийн шийдвэрт ...Өмч, газрын харилцааны алба өөрийн цахим хуудсаар олон нийтэд нээлттэйгээр энэхүү сонгон шалгаруулалтыг зарлаж... гэсэн боловч Багануур дүүргийн Өмч, газрын харилцааны алба газар эзэмшүүлэх сонгон шалгаруулах талаар цахим хуудсанд мэдээлсэн баримт хэрэгт огт байхгүй юм. Иймд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д зааснаар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 430 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад бүхэлд нь өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э-ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч О.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа Багануур дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/404 дүгээр захирамжийн О.Бод холбогдох хэсэг, 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/56 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/918 дугаар захирамжийн Д ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Багануур дүүргийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 321 дүгээр захирамжийг сэргээж, өөрийн эзэмшлийн Багануур дүүрэг 3 дугаар хороо, Уурхайчин цогцолборын урд талд байрлах 3000 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэхийг Багануур дүүргийн Засаг даргад даалгах гэж тодорхойлжээ.

Багануур дүүргийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 321 дүгээр захирамжаар нэхэмжлэгч О.Бод Багануур дүүрэг 3 дугаар хороо, Уурхайчин цогцолборын урд талд байрлах 3000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосныг үндэслэн тус дүүргийн Газрын албанаас 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр түүнтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

Харин уг газар эзэмших эрхийг нь Багануур дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/404 дүгээр захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Хэдийгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан боловч нэхэмжлэгч О.Б болон дүүргийн Газрын албаны хооронд байгуулсан 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 5 дахь хэсгийн 5.5-д Газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээг 1 жилийн хугацаанд хүчинтэй гэж заажээ.

Дээрх гэрээний хүчинтэй байх хугацаанд буюу 2011 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд түүнтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний хугацаа дуусгавар болсон талаар дүүргийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч О.Б нь газар эзэмших гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө буюу 2011 оны 08 дугаар сард Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очиртой өөрийн эзэмшил газрын асуудлаар холбогдох хүсэлтийг биечлэн гаргаж байсан болох нь гэрч Ц.Сандаг-Очирын Газрын хувьд гэрээ цуцлах, өөр хүнд өгөх ямар ч асуудал байхгүй, одоогийн байдлаар газраа алдахгүй, дүүргийн өнгө үзэмжид муугаар нөлөөлөх элдэв хашаа хороо барих, суурь цутгах шаардлагагүй гэсэн хариуг өгч байсан гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч О.Б нь Одоо манай компани нь барилга барих бэлтгэл ажилдаа орж 2012 оны 04 дүгээр сарын 15-нд барилгын инженер, геологийн А ХХК-иар барилгын геологийн судалгааг хийлгүүлж, 2.5 метр гүнтэй 2 шуруп малтуулж геологи, геоморфологийн байдлын талаар дүгнэлт гаргуулсан, барилгын ажлаа 2013 оны 04 дүгээр сараас эхлэх тул газар эзэмших гэрээг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Багануур дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газрын албанд хандаж гаргасан болох нь хэрэгт авагдсан хүсэлтүүд болон Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүртгэл хяналтын картаар тогтоогдож байна.

Дээрх хүсэлтийг хариуцагч Багануур дүүргийн Засаг дарга нь шийдвэрлээгүй атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу О.Б-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг албан ёсоор мэдэгдсэн, 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 1/314 тоот албан бичгийг О.Бод хүргүүлж, улмаар дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/404 дүгээр захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг зөвтгөх үндэслэлгүй байна.

Учир нь, дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/404 дүгээр захирамж гарахаас өмнө нэхэмжлэгч О.Б нь эзэмшил газар дээрээ барилга барихаар төлөвлөж байсан болох нь нэхэмжлэгч О.Б болон О ХХК-ийн захирал Р.Цэрэнпил нарын хооронд 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Ахуйн үйлчилгээ, худалдааны төвийн барилгын зураг төсөл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гадна инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсөл зохиох боловсруулах гэрээ, уг гэрээг дүгнэсэн 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Гэрээг дүгнэсэн протокол, О ХХК-ийн боловсруулсан иргэн О.Б-ын ахуйн үйлчилгээ, худалдааны төв-ийн ажлын зураг зэргээр нотлогдож байна.

Тиймээс дээрх дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч О.Быг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй гэж шууд дүгнэх боломжгүй байх тул хариуцагч энэ үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг зөвтгөх боломжгүй юм.

Нэгэнт дээрх дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Багануур дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/404 дүгээр захирамжийн О.Бод холбогдох хэсэг нь үндэслэл бүхий биш болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бусад шаардлага болох Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/56 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2014оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/918 дугаар захирамжийн Д ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Багануур дүүргийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 321 дүгээр захирамжийг сэргээж, өөрийн эзэмшлийн Багануур дүүрэг 3 дугаар хороо, Уурхайчин цогцолборын урд талд байрлах 3000 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэхийг Багануур дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй юм.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.:

1.    Нийслэл дэх 2015 07 02-ы 430 дугаар ш , 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг бүхэлд нь , Багануур дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/404 дүгээр захирамжийн О.Бод холбогдох хэсэг, 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/56 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/918 дугаар захирамжийн Д ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Уурхайчин цогцолборын урд талд байрлах 3000 м.кв газрыг нэхэмжлэгч О.Бод эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг Багануур дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

 

 

2015 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2015/463

Улаанбаатар хот

 

Б.Золзаяагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Б.Золзаяа, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран-Отгон нарыг оролцуулан хийж, Б.Золзаяагийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг дарга болон тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран-Отгон нарын гаргасан давж заалдах гомдлооршүүгч Э.Халиунбаярынилтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б\46 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Засгийн газрын 327 дугаар тогтоолоор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэг хэвээр хадгалагдан, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжсэнтэй холбогдуулж, намайг аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүрэгт ажилд шууд томилохыг аймгийн Засаг даргад даалгах, Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь Салбар зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт нь хууль бус тул хүчингүй болгуулах гэжээ.

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчлөх буюу нэмэгдүүлэхдээ: Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б\13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд томилохыг Дорноговь аймгийн Засаг даргад даалгах, тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд томилогдох албан хаагчийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэлх хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн 11 хувийг ажил олгогчоос төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ...Б/13 дугаар захирамж нь миний эрхийг зөрчиж байгаа захиргааны акт биш тул намайг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг өөрчилж байна... гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: ...Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулах албан хаагчийг ажлын чиглэл, үйл ажиллагааны цар хүрээгээр нь Б.Золзаяаг сонгож, албан тушаалыг нь ахиулан, аймгийн Засаг даргаас 2014 оны Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/46 дугаар захирамжийг гаргаж, тухайн албан хаагчид хүргүүлсэн. Тухайн шийдвэр нь төрийн албан хаагчийн эрх зүйн орчинг дордуулаагүй... Засгийн газрын 327 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар байцаагчийн орон тоог 6 байхаар баталсан төдийгүй шилжин ажиллаж буй байцаагчдыг цаашид байцаагчаар томилон ажиллуулах чиглэл ирсэн. Харин албаны даргаар тухайн шилжиж ирсэн байцаагчдаас, эсхүл хэлтсийн даргаар ажиллаж байсан ахлах байцаагчийг шууд томилон ажиллуулах талаар дээрх шийдвэр, чиглэлд заагаагүй, ингэж томилох нь хууль, эрх зүйн хувьд боломжгүй... гэжээ.

Хариуцагч Дорноговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга С.Бөххүү шүүхэд гаргасан тайлбартаа: ...Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бүтцийн нэг нэгж байсан Санхүүгийн хяналтын хэлтэс нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болж статус нь өөрчлөгдсөн учир байгууллагын бүтцийн нэгжийн даргын үйл ажиллагааны чиг үүрэг Санхүүгийн хяналт, аудитын алба-ны дарга буюу төсвийн шууд захирагчийн чиг үүрэг болж өөрчлөгдсөн тул тухайн төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж явуулсан... Б.Золзаяа нь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаар тогтоолд заагдсан болзол журмыг хүлээн зөвшөөрч, тухайн ажлын байранд өрсөлдөхөөр бүртгүүлж, шалгалтад оролцсон боловч зохих оноог авч чадаагүй. Хамгийн дээд оноог авч чадаагүй учраас тус ажлын байранд томилогдох боломжгүй болмогц нийт 10 төрийн жинхэнэ албаны удирдах ажилтныг сонгон шалгаруулах тус шалгалтыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй... гэжээ.

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Золзаяаг Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах улсын байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хууль бусаар ажилгүй байсан хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 3.683.097 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмаар суутган тооцож, үлдэх олговрыг нэхэмжлэгчид гарган олгохыг болон нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаан дахь ажил олгогчоос төлөгдөх нийгмийн даатгалын шимтгэл 11 хувийг төлж, мөн түүний нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд тус тус даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг буюу Дорноговь аймаг дахь Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж явуулсан Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран-Отгон давж заалдах гомдолдоо: ...Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтойгоор үнэлээгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Учир нь, Б.Золзаяаг Түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай Б/10 дугаар захирамжийг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчийг тухайн захиргааны актаар эрх ашиг нь хөндөгдөөгүй албан тушаалд эргэн томилох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлвэл, Засаг даргын гаргасан Түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгосон бол өмнөх шийдвэр буюу Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/46 дугаар захирамжаар хүчин төгөлдөр болж албаны даргаар томилох шийдвэрийг шүүх гаргах байсан. Б.Золзаяа нь албаны даргын албан тушаалд аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/46 дугаар захирамжаар томилогдож ажилласан. 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Санхүүгийн хяналт, аудитын алба байгуулах тухай А/577 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх албыг 6 орон тоотойгоор /албаны дарга 1, албаны ахлах улсын байцаагч 1, албаны улсын байцаагч 4/ байгуулсан. Шүүхийн шийдвэрээр эргэн тогтоолгох гээд байгаа улсын ахлах байцаагч нь энэхүү захирамжаар тусдаа ажлын байр байсныг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан. Албаны даргаар ажиллахгүй, улсын ахлах байцаагчаар ажиллах хүсэлтээ тухайн үед болон өнөөдрийг хүртэл гаргаагүй. 2 албан тушаалыг нэг зэрэг гүйцэтгэх боломжгүй. Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд улсын ахлагч байцаагчаар ажиллаж байсан талаарх гомдол гаргадаг. Энэ нь Санхүүгийн хяналт, аудитын албаны бүтэц, үйл ажиллагаанд хамааралгүй болохыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д ...Шүүх хуралдаан даргалагч хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох гэж заасныг зөрчсөн. Иймд, шүүхийн шийдвэрийг дахин хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Золзаяа давж заалдах гомдолдоо: ...Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын харьяанд байсан Санхүүгийн хяналтын чиг үүрэг аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжсэнээр Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасны дагуу миний эрхэлж байсан хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг нь Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын эрхлэх ажлын чиг үүрэг болж ажлын байрны тодорхойлолт батлагдсан. Гэтэл аймгийн Засаг дарга П.Ганхуяг нь Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын ажлын байрны тодорхойлолтыг батлахдаа илт хууль бус үйл ажиллагааг явуулж, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг зөрчиж, өмнө нь мөрдөгдөж байсан Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчийн ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагын түвшингээс дордуулан ажлын туршлагыг хяналтын салбарт 3-аас доошгүй жил болгон баталж өгсөн боловч Дорноговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд албаны даргын сонгон шалгаруулалтын захиалгыг өгөхдөө ажлын байрны тодорхойлолтын туршлага хэсгийг хяналтын салбарт ажилласан туршлагатай байх гэж дахин засаж зарлуулсан. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4 дэх хэсэгт ажлын байрны тодорхойлолтыг батлахдаа ажил эрхлэгчид бус, тухайн байгууллагын зорилт, чиг үүргийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулна гэж тодорхой заасан байхад аймгийн Засаг дарга өмнө нь эрхэлж байсан албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтын туршлага хэсгийг дордуулж, ажил эрхлэх хүнд тааруулж баталсан нь баримтаар нотлогдож байхад Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл нь дээрх асуудлыг огт хянаж үзэлгүйгээр сонгон шалгаруулалт зарласныг шүүх нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудын дагуу сайтар судалж шинжлэлгүйгээр шийдвэр гаргасан. Иймд, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалттай холбогдох гомдлыг тал бүрээс нь дахин нягтлан шалгаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч болон хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Золзаяа нэхэмжлэлийн шаардлагаа Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Дорноговь аймгийн Санхүүгийн хяналтын аудитын албаны дарга, улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, дээрх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл 11 хувийг ажил олгогчоос төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт нь хууль бус тул хүчингүй болгуулах гэж тодорхойлон шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч нь Түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-д заасныг зөрчиж, нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул маргаан бүхий захиргааны акт болох Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа мөн нэхэмжлэгчийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагатай холбогдуулан Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албан дарга, улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжилсэн боловч шүүхээс хариуцагчийн дээрх шийдвэрийн нэхэмжлэгчийн зөвхөн санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад тухайн албан тушаалд үргэлжлэн ажиллах эрхийг зөрчиж, төрийн албанаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж, Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн, иймд уг актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийг тус Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл ойлгомжгүй, учир дутагдалтай болсон бөгөөд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Улсын байцаагчдыг шилжүүлэх тухай 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 78 дугаар тушаалаар Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэг Сангийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжсэнтэй холбогдуулан Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Золзаяа, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Бумдарь, Ж.Болор-Эрдэнэ, Н.Бүрэнтэгш, А.Амгаланзаяа нарыг аймгийн Засаг даргын Тамгын газарт 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгож шилжүүлсэн байна.

Мөн Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба байгуулах тухай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/577 дугаар захирамжаар Санхүүгийн хяналт, аудитын албаны бүтэц, орон тоог Албаны дарга-1, албаны ахлах улсын байцаагч-1, албаны улсын байцаагч-4 байхаар тогтоож бүтэц орон тоог баталжээ.

Улмаар Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Золзаяаг Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Харин дээрх А/577 дугаар захирамжаар байгуулсан Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга-ын ажлын байрны тодорхойлолтод зааснаар уг ажлын байрыг Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч гэсэн албан тушаалын орон тоог тодорхойлон баталсан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний хүсэл, зорилго нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах, түүн дотроо байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөс үүдэн өөрийг нь өөр ажил, албан тушаалд шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй байгаа болохыг тогтоолгох, улмаар байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шинээр бий болсон байгууллагын орон тоонд буюу Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын ажил, албан тушаал эрхлэх, мөн өөр ажил, албан тушаал эрхлэх ашиг сонирхол байгаа болох нь илэрхийлэгдэж байна.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч гэсэн нэг ажил албан тушаал байхад нэхэмжлэгч Б.Золзаяаг санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэж, түүнийг уг албан тушаалд томилсон шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй юм.

Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үйл ажиллагааг хийх, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож байгаа нэхэмжлэгчийн тэрхүү хүсэлт зорилго нь юу болох, төрийн байгууллага, албан тушаалтны ямар буруутай үйл ажиллагаанаас болж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэзээ, хэрхэн зөрчигдсөн, уг зөрчигдсөн гэх эрхийг сэргээх боломжтой, боломжгүй шалтгаан нөхцөл юу болох, нэхэмжлэгч шаардлага үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу гэж тодорхойлсон байхад шүүх хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасантөрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах боломж байсан зэргийг тодруулж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн ажил албан тушаалд нэхэмжлэгч Б.Золзаяаг томилсон шүүхийн шийдвэрийн улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байдал бий болохоор байгааг шүүх анхаарах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг явуулаагүй, мөн нэхэмжлэгч Б.Золзаяагийн урьд эрхэлж байсан Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч-ийн ажлын байрны орон тооны чиг үүрэг өөрчлөгдсөн, өөрчлөгдөөгүй эсэхийг тогтоож, түүнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг анхан шатны шүүх явуулснаар шүүхээс гарах шийдвэр нь нэхэмжлэгчийн эрхийг хэрхэн хангахад ач холбогдолтой, түүнчлэн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалгаж тодруулах нь зөв байна.

Учир нь, дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлтийг өгөх боломжгүй байна.

Тиймээс анхан шатны шүүх дээр дурдсан үйл ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулахаас гадна хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэлмагадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийнЗахиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР