Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга:

Улсын яллагч: / онлайнаар /,

Шүүгдэгч: *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* ургийн овогтой *******гийн *******, / регистрийн дугаар /

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, урьд өмнө ял шийтгэх эдэлж байгаагүй, ******* ургийн овогтой *******гийн , / регистрийн дугаар /

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* ургийн овогтой гийн , / регистрийн дугаар /

4. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, ургийн овогтой ийн , / регистрийн дугаар /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 10-наас 13-ны өдрийг хүртэл *******, *******, ******* нартай бүлэглэн мотор, танк, Молдок зэрэг эд зүйлс ашиглан Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалттай “ " гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газар ухан байгаль орчинд 323.560 /гурван зуун хорин гурван мянга таван зуун жар/ төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 10-наас 13-ны өдрийг хүртэл *******, *******, ******* нартай бүлэглэн мотор, танк, Молдок зэрэг эд зүйлс ашиглан Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалттай “ ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газар ухан байгаль орчинд 323.560 /гурван зуун хорин гурван мянга таван зуун жар/ төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 10-наас 13-ны өдрийг хүртэл э., *******, ******* нартай бүлэглэн мотор, танк, Молдок зэрэг эд зүйлс ашиглан Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалттай “ " гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газар ухан байгаль орчинд 323.560 /гурван зуун хорин гурван мянга таван зуун жар/ төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 10-наас 13-ны өдрийг хүртэл *******, *******, ******* нартай бүлэглэн мотор, танк, молдок зэрэг эд зүйлс ашиглан Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалттай “ ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газар ухан байгаль орчинд 323.560 /гурван зуун хорин гурван мянга таван зуун жар/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би сумын залуучууд болох *******, , нартай хамт алтанд явахаар тохиролцоод 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Булган сумаас Баянхонгор аймгийн сумын нутаг руу *******ийн эзэмшлийн ӨМӨ улсын дугаартай Lexus-470 маркийн автомашинаар явсан юм. Бид 4 Баянхонгор аймгийн сумын нутаг “ буучийн ” гэх газарт очиход олон ухсан нүх байсан бид нар ярилцаж байгаад 2- З метр гүн ухсан нүхийг үргэлжлүүлэн ухахаар болоод 2 өдөр нүх ухчхаад орой нь гэртээ амарч байхад манай гэрт гаднаас хэсэг хүмүүс ирсэн тэгсэн Баянхонгор аймгийн сумын хэсгийн Төлөөлөгч, байгаль орчны байцаагч гэх мэт албаны хүмүүс ирээд биднийг ямар ажлаар явааг асуухаар нь алт олборлохоор ирсэн гэхэд бидний ашиглаж байсан мотор 1 ширхэг, Молдок 3 ширхэг, Тайл 1 ширхэг зэргийг хураан авч тэр орчмын нүхийг бүгдийг нь булуулаад сум руу авч явсан юм. сумын төв дээр авч ирээд байцаалт аваад Баянхонгор аймаг руу шилжүүлж хэрэг үүсгэсэн ийм зүйл болсон юм...гэх мэдүүлэг / хх-ийн 109-110 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм бурууг хүлээж байгаа гэв.

3. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би сумын залуучууд болох *******, , нартай хамт алтанд явахаар тохиролцоод 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Булган сумаас Баянхонгор аймгийн сумын нутаг руу *******ийн эзэмшлийн ӨМӨ улсын дугаартай Lexus-470 маркийн автомашинаар явсан юм. Бид 4 Баянхонгор аймгийн сумын нутаг “ буучийн ” гэх газарт очиход олон ухсан нүх байсан бид нар ярилцаж байгаад 2- 3 метр гүн ухсан нүхийг үргэлжлүүлэн ухахаар болоод 2 өдөр нүх ухчхаад орой нь гэртээ амарч байхад манай гэрт гаднаас хэсэг хүмүүс ирсэн тэгсэн Баянхонгор аймгийн сумын хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч гэх мэт албаны хүмүүс ирээд биднийг ямар ажлаар явааг асуухаар нь алт олборлохоор ирсэн гэхэд бидний ашиглаж байсан мотор 1 ширхэг, молдок 3 ширхэг, Тайл 1 ширхэг зэргийг хураан авч тэр орчмын нүхийг бүгдийг нь гар багажаар булуулаад сум руу авч явсан юм. сумын төв дээр ирээд байцаалт аваад Баянхонгор аймаг руу шилжүүлж хэрэг үүсгэсэн ийм зүйл болсон юм... гэх мэдүүлэг / хх-ийн 112-113 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэм бурууг хүлээж байгаа гэв.

 5. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би сумын залуучууд болох , , нарын хамтаар 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Булган сумаас Баянхонгор аймгийн сумын нутагт алт олборлохоор өөрийн эзэмшлийн ӨМӨ улсын дугаартай Lexus-470 маркийн автомашинаар явсан юм. Бид 4 явахдаа машиндаа 4 ханатай гэр буюу банаг авч явсан бөгөөд Баянхонгор аймгийн сумын нутаг “ буучийн ” гэх газарт очиход маш олон ухсан нүх байсан бөгөөд бид нар ярилцаж байгаад 2-3м гүн ухсан нүхийг сонгож аваад хажууд нь гэрээ бариад тэндээ хоноод маргаашнаас нь бид нар нөгөө 2-3м ухсан нүхэнд орж ухсан нүхийг үргэлжлүүлэн ухсан юм. нүхэнд орж нүхийг ухаад би тайл татаад шороо зөөгөөд ийм зарчмаар ухсан юм. Тухайн өдрөө нүх ухаж байгаад орой гэртээ амарцгаасан маргааш нь үргэлжлүүлэн нүхээ ухаж байгаад орой гэртээ ирээд амарч байхад манай гэрт гаднаас хэсэг хүмүүс ирсэн тэгсэн Баянхонгор аймгийн сумын хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч гэх мэт албаны хүмүүс ирээд биднийг ямар ажлаар явааг асуухаар нь алт олборлохоор ирсэн гэхэд бидний ашиглаж байсан мотор 1 ширхэг, молдок 3 ширхэг, Тайл 1 ширхэг зэргийг хураан авч тэр орчмын нүхийг бүгдийг нь булуулаад сум руу авч явсан юм. сумын төв дээр авч ирээд байцаалт аваад Баянхонгор аймаг руу шилжүүлж хэрэг үүсгэсэн ийм зүйл болсон юм... гэх мэдүүлэг / хх-ийн 115-116 /,

6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм бурууг хүлээж байгаа гэв.

7. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би Булган сумын хүргэн бөгөөд манай эхнэр Булган суманд амьдардаг учраас би эхнэр дээрээ амьдарч байсан юм. Булган сумын ах нар болох *******, , нар намайг алтанд явах уу гэхээр нь хамт явъя гэсэн тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Булган сумаас Баянхонгор аймгийн сумын нутаг руу ******* ахын эзэмшлийн ӨМӨ улсын дугаартай Lexus-470 маркийн автомашинаар явсан юм. Бид 4 Баянхонгор аймгийн сумын нутаг “ буучийн ” гэх газарт очиход олон ухсан нүх байсан ах нар ярилцаж байгаад 2-3 метр гүн ухсан нүхийг үргэлжлүүлэн ухахаар болоод бид нар 2 өдөр нүх ухчхаад орой нь гэртээ амарч байхад гаднаас хэсэг хүмүүс ирсэн тэгсэн Баянхонгор аймгийн сумын хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч гэх мэт албаны хүмүүс ирээд биднийг ямар ажлаар явааг асуухаар нь алт олборлохоор ирсэн гэхэд бидний ашиглаж байсан мотор 1 ширхэг, Молдок 3 ширхэг, Тайл 1 ширхэг зэргийг хураан авч тэр орчмын нүхийг бүгдийг нь булуулаад сум руу авч явсан юм. сумын төв дээр авч ирээд байцаалт аваад Баянхонгор аймаг руу шилжүүлж хэрэг үүсгэсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 106-107 /,

8. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэм бурууг хүлээж байна гэв.

9. Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... буучийн гэх газар Улсын тусгай хамгаалалтай бүсэд 2000 оны Улсын Их Хуралын 43 тогтоолоор Улсын тусгай хамгаалалтай газарт орсон байдаг юм. За яг буучийн гэх газар урьд нь ухагдсан зүйл байгаагүй тэрнээс өөр газар нь бол урьд нь ухчихсан байсныг нөхөн сэргээлт хийж дарчихсан байсан. Тэгэхлээр яг тэдний байсан газар ухагдаагүй эрүүл газар байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 55 /.

 10. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Ер нь машиныг манай нөхөр ******* унадаг юм. Тухайн үед нөхөр машинаараа хүмүүстэй хөдөө яваад ирнэ гээд явсан тэгсэн Баянхонгор аймаг цагдаагийн газар дээр байна гэхээр нь яасан юм бэ гэсэн чинь алт олох гэж явж байгаад цагдаад баригдсан гэж хэлсэн юм ... гэх мэдүүлэг / хх-ийн 58 /,

 11. “Эртэч наран” ХХК-ний шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн:

“...Холбогдогчийн үйл ажиллагаа явуулсан газар нь Улсын тусгай хамгаалалттай “Говь гурван сайхан”-ы Байгалийн цогцолборт газартай давхцалтай байна. *******ийн байгаль орчинд хохирол үзүүлж эвдсэн газар өмнө нь эвдрэлд өртөж байсан байна. Иргэн ******* нь бусадтай нийлж хууль бус үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд нийт 102.68 мянган (Нэг зуун хоёр мянга зургаан зуун наян) төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан ба нөхөн сэргээлтийг 220.88 мянган (Хоёр зуун хорин мянга найман зуун наян) төгрөгөөр хийх боломжтой байна... гэх дүгнэлт / хх-ийн 75 /,

12. “Ашид билгүүн” ХХК -ний 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн ӨМА:1000979 дугаартай шинжээчийн:

ын эзэмшлийн ӨМҮ улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн 2005 нд Монгол улсад орж ирсэн 470 LХ маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив зориулалт зэргийг харгалзан үзэж 2022-01-14 ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 5.500.000 -н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. Жич: Автомашины Хойд буфер байхгүй, Зүүн урд болон хойд хаалга зурагдсан, Зүүн толь хагарсан, Салхины шил хагарсан, Зүүн урд крыло цөмөрсөн, Зүүн гишгүүр халцарсан, Урд буфер хагарсан, баруун урд гэрэл байхгүй, баруун урд крыло элэгдсэн, Баруун урд хойд хаалга хойд крыло сэвтэй, Зүүн хойд болон зүүн хойд гэрэл байхгүй, дотор салон ашиглалтаас үүдсэн илт харагдах эвдрэл гэмтэл ихтэй хянах самбар дээр анхааруулах гэрэл ассан байв... гэх дүгнэлт / хх-ийн 84 /

13. “Ашид билгүүн” ХХК -ний 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ТХҮ-921/2736 дугаартай шинжээчийн:

... Танк-мулдак хар өнгөтэй 1ш- 102.000 төгрөг, танк-мулдак ногоон өнгөтэй 1ш-138.000, Танк-мулдак шаргал өнгөтэй 1ш-132.000 төгрөг, цахилгаан үүсгэгч улбар шар өнгийн мотор 1ш-240.000, төмөр тайл 1ш-30.000 төгрөг.

...Дээр дурьдагдсан зүйлийн бодит үнэ цэнийг 642.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо... гэх дүгнэлт / хх-ийн 89 /

1. Газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ 323.560 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 75 /, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 15/, иргэний нэхэмжлэгчээр тогтоох мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 113, 116/, автомашин түрээслэх гэрээ /1-р хх-ийн 119/, тээврийн хэрэгсэл хайх / 1-р хх-ийн 127 /, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 129-130 /, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / 1-р хх-ийн 131 /, шүүгдэгч Э.Машбатын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 78-79, 81 /, иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгааны хуудас /2-р хх-ийн 23-24 /, Байгаль орчны мэргэжлийн байгууллага “сайхан ариун дэлхий” ХХК-н тодорхойлолт /2-р хх-ийн 29, 53/, Баянхонгор аймгийн Прокурорын газар хариу мэдэгдэх хуудас /2-р хх-ийн 50-51/, нэхэмжлэх хуудас / 2-р хх-ийн 52 /, Баянхонгор аймгийн Прокурорын газар прокурорын тогтоол /2-р хх-ийн 162, 164-165 /, иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа / 2-р хх-ийн 166 / зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн гах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон тгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 10-наас 13-ны өдрийг цахилгаан мотор, танк, молдок зэрэг эд зүйлсийг ашиглан Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалттай “ " гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 323.560 /гурван зуун хорин гурван мянга таван зуун жар/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Уг үйл баримт болсон нь Иргэний нэхэмжлэгч , иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээч нарын ӨМА:1000979, ТХҮ-921/2736 дугаартай болон байгаль орчинд учруулсан хохирлыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг …гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.

Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ашиг малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсанд хамаарч байгаа юм.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, тэдэнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Прокуророос гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулж уг оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт авсан албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд эрх бүхий байгууллага буюу Өмнөговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэгтэй гэдгийг ойлговол зохино.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгаль орчинд учруулсан хохирол 102.680 төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан ба нөхөн сэргээлтийг 220.880 мянган төгрөгийг дахин нэмэгдүүлж нийт 518.850 төгрөгийг тул тус төлж барагдуулсан талаар нотлох баримт тус тус авагдсан тул шүүгдэгч *******, *******, *******, ******* нар хохирол нөхөн төлбөрийг төлж барагдуулсан гэж үзлээ.

Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаатай адил хугацаагаар албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь иргэн ын эзэмшлийн ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж байсан бөгөөд дээрх техникүүд нь бусдын эзэмшил болох нь тогтоогдсон тул уг техник болох ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч д буцаан олгож, уг авто машины үнэ 5.500.000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан молдок 3 ширхэг, цахилгаан мотор 1 ширхэг, тайл 1 ширхэг хураан авч устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлд хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг олгохоор заасан бөгөөд хувь хүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших ашигт малтмал ашиглах эрхгүй тул уг дээрх зүйлс нь хувь хүний эзэмшилд байх нь хуульд нийцэхгүй гэж үзэж устгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт *******гийн , ******* овогт гийн , овогт ийн нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт *******гийн , ******* овогт гийн , овогт ийн нарыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нэг / 01 / жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бохий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ын эзэмшлийн ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг авто машиныг эзэмшигч д буцаан олгож, авто машины үнэ 5.500.000 төгрөгийг шүүгдэгч .*******, *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан молдок 3, цахилгаан мотор 1, тайл 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, *******, ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ