Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/041

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

хонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******гийн ******* / Регистрийн дугаар: ******* /,

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн орчимд хонгор аймгийн сумын 1 дүгээр багт байрлах “” караоке дотор эхнэр *******ийг ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.  Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би Политехникийг коллежийн жижүүрийн ажлаа хийж байсан юм. Эхнэр гадуур ажлынхантайгаа гадуур гараад явсан юм. Тэгээд орой 20 цагийн үед дунд зах буюу Ганбогд захын караокенуудаар хайсан юм. Гэтэл дунд захын нэртэй караоке дотор сууж байхаар нь би өрөө рүү нь ороод эхнэрийг, сууж байхаар нь гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохиод авсан. Тухайн үед манай эхнэр болон хамт ажилладаг бат, эхнэрийн хамт, , нар сууж байсан. Тэгээд би тэндээс гараад шууд ажил руугаа явсан. Би хэрүүл маргаан хийгээгүй, шууд өрөө рүү нь ороод эхнэрийн нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохичхоод гараад явсан. Би бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний утсыг блоклоод хаана байгаа газраа хэлэхгүй байхаар нь би уурандаа тийм үйлдэл гаргасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Буруугаа хүлээж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 72- 74 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би найзуудын хамт хонгор
аймгийн Номгон 1 дүгээр багт байрлах “” караокед ороод нэг цаг аваад, цаг дуусаж байсан. Би караоке руу орохоосоо өмнө *******тай энэ талаар ярьж хэлсэн. Гэхдээ би руу орж байна гэж хэлээгүй. Дунд зах л гэж хэлсэн. Гэтэл намайг хайж байгаад олоод ирсэн юм байлгүй, өрөөнд сууж байхад манай нөхөр орж ирээд юу ч хэлээгүй, шууд орж ирээд миний уруул руу гараараа нэг л удаа цохиод авсан юм. Гэтэл миний уруулнаас цус гоожоод би доошоо дараад суусан. Гэтэл надтай байсан хүмүүс манай нөхрийг бариад авсан. Тэгээд би нэг алчуураар уруулаа дараад сууж байтал миний үснээс гараараа татаад авсан юм. Тэгээд манай нөхрийг гуйж байж гарыг нь тавиулсан юм. Манай нөхөр ажилтай байсан учраас архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Намайг өмнө нь цохиж зодож байсан асуудал байдаг. Нэлээн олон удаагийн асуудал байгаа юм. Би өмнө нь хэн нэгэнд хэлж байгаагүй юм. Намайг ямар шалтгааны улмаас цохисныг мэдэхгүй. Надтай хамт явсан хүмүүс бид нар нэг дор ажилладаг гэр бүлийн найзууд юм. Намайг 2021 оны 11 дүгээр сард эрүүл байхдаа цохиж байсан юм. Тухайн үед миний биед бэртэл гэмтэл үүссэн зүйл байгаагүй. 2020 онд миний хамрыг мурийтал цохиж байсан юм. Тухайн үед хэн нэгэнд хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 /

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Үндсэн хуульд заасан эрхийн дагуу миний бие нөхрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй би гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

5. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...ийн нөхөр ******* орж ирээд эхнэр ийн нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд *******г бат, ах хоёр салгаад аваад гарсан. Тэгээд тэр караокеноос би ийг аваад гараад иртэл нөхөр нь яваад өгсөн байсан. Тэгээд тэд нар салаад явцгаасан. Тухайн үед бид нар тавуулаа нэг шил архи уусан. гайгүй байсан. Хэрүүл маргаан огт болоогүй. Гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан юм. ийн уруул хэсгээс нь цус гараад байсан юм.Өөр бэртэл гэмтэл ил харагдаагүй. ...Би тэй найзлаад 1 жил орчим болж байна. Хаа нэг орж гараад явдаг гэр бүлийн найзууд байгаа юм. Хоорондоо ер нь гайгүй байдаг юм. Надад бол өмнө цохиж зодож байсан талаар мэдэх зүйл бол байхгүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 /,

6. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн орчимд ,
, бат, батын эхнэр гээд тавуулаа дунд захын караокед бид нар ороод нэг цаг дуулаад, нэг шил архи хувааж ууцгаасан юм. Тэгээд цаг дуусаад, архи ч дуусаад яг гарах гээд байж байтал ийн нөхөр ******* гаднаас нэлээн ууртай орж ирээд ийг уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохичхоод эргээд гараад яваад өгсөн. ... ******* гаднаас орж ирээд эхнэрийгээ “чи битгий давраад байгаарай” гээд шууд цохичихсон юм. Тэрнээс хэрүүл маргаан огт болоогүй. ******* нь эрүүл байсан юм...гэх мэдүүлэг / хх-ийн 25-27 /

7.Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчим ,
, бат, түүний эхнэр гээд тавуулаа дунд захын караокед орсон юм. Нэг цаг аваад нэг шил архи аваад сууцгаасан. Тэгээд цаг нь дуусаад гарах гэж байтал ******* ирсэн юм. Орж ирээд учир битүүлэггүй эхнэр ийг нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авангуут нь *******г барьж аваад хамт гадагш батын хамт гарсан юм. Тэгээд салгаад *******г явуулсан юм. Тэгээд бүгдээрээ тэндээс тарцгаасан юм. тийм ч их согтуу биш байсан. Хэрүүл маргаан юу ч болоогүй, гаднаас шууд орж ирээд эхнэрийнхээ нүүр лүү гараараа цохиод авсан. Янз бүрийн асуудал гаргаад байдаггүй эвтэй байдаг юм. Би ямар нэгэн маргалдаж байхыг нь хараагүй. Бид нар бүгд нэг дор ажилладаг найзууд байгаа юм. 2012 оноос *******тай найзалж нөхөрлөж байгаа юм. Би цохиж зодсон талаар ёстой мэдэхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 29-31 /

 8. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....ийн нөхөр ******* гаднаас орж ирсэн юм. Орж ирээд шууд ийн нүүр лүү цохичих шиг болсон. Гараараа нэг л цохих шиг болсон. Тэгээд ийн ам юм уу, хамарнаас нь цус гарах шиг болсон. Тэгээд бид хоёр *******г салгаад гадагш авч гарсан. Тэгээд гадаа гараад ******* үг дуугүй яваад өгсөн юм. Тэгээд бид нар тэндээсээ харьцгаасан. *******, нар хоорондоо гайгүй байдаг юм. Хамт ажиллаад 2 жил болж байна. Тэр хугацаанд бол юм мэдэгдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/

9. хонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн:

1. *******ийн биед дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна..гэх дүгнэлт / хх-ийн 47-48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн орчимд хонгор аймгийн хонгор сумын 1 дүгээр багт байрлах “” караоке дотор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах эхнэр *******ийн нүүрэн тус газар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч , , , ******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 98 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол байхгүй байгаа зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ял оногдуулж, уг ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

           ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор хонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ