Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

хонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч:

Нарийн бичгийн дарга:

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогтой *******ын *******,/ регистрийн дугаар: ******* /,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газарт УН улсын дугаартай экскаватор 1 ширхэг, УН улсын дугаартай ковш 1 ширхэг, ӨВО улсын дугаартай өөрөө буулгагч буюу норд бенз /хово/ маркийн автомашин 1 ширхэг, шороо угаах төхөөрөмж буюу усан буу 1 ширхэг зэрэг техник, тоног төхөөрөмжийг тус тус ашиглан, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд 2.704.219 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би тухайн газар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1 хоног үйл ажиллагаа явуулсан. Тэгээд тэр шөнө экологийн цагдаа нар ирж манай үйл ажиллагааг зогсоосон. Тухайн газарт улбар шар өнгийн экскаватор 1 ширхэг, шар өнгийн ковш 1 ширхэг, Өво улсын дугаартай хово 1 ширхэг зэрэг техник хэрэгсэл байсан. Би тухайн техникүүдийг хэний эзэмшлийнх болохыг сайн мэдэхгүй байна. Би бүх техникүүдээ ганцхан гэх хүнтэй гэрээ байгуулж түрээсэлсэн юм. Бид нарыг очих үед тус газар нь ухаад буцаагаад булсан газар байсан. Тухайн газар өмнө нь эвдэгдсэн газар юм байна лээ...гэх мэдүүлэг / хх-ийн 95-96 /,

2. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...хонгор аймгийн сум, 1 дүгээр багийн нутаг
дэвсгэрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Тухайн газарт үйл ажиллагаа явуулах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй..гэх мэдүүлэг / хх-ийн 1-р 17-19 /,

3. Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... ӨВО улсын дугаартай норд бенз нь миний машин байгаа юм. Би
******* гэх хүнийг танихгүй. Чойгий гэх залууд сарын 8 сая төгрөгөөр түрээслээд бөгөөд явуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг
/ хх-ийн 114-115 /,

4. Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Би хонгор аймгийн “ " шатахуун түгээх станцын 1, 2-н эрхлэгч хийдэг. Энэ ажлаа хийгээд нийт 10 жил болж байна. УН, УН улсын дугаартай тээврийн хэрэгслүүд манай төв компанийн нэр дээр байдаг техник хэрэгсэл байгаа юм. Манай төвөөс гэх хүнтэй техник түрээслэх гэрээ хийж тухайн хүнд 2 техникээ түрээслүүлсэн гэсэн. Манай байгууллага техникт хэрэгслээ бүрэн бүтэн буцааж авмаар байна...гэх мэдүүлэг / хх-ийн 117-118 /,

5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...******* гэх залуу бид нарыг удирдаад ирсэн. Би энд ковш барихаар ирсэн.
Тэгээд экскаватороор голын хажуу талаас хоёр газар карьер гаргаж шороо угаасан. Тэгээд алт гарахгүй байхаар нь дахин хажуу талд экскаватороор доошоо 1 метр гаран, өргөн нь 10х20 хэмжээтэй карьер дахин гаргаж, шороо угаах бэлтгэл хангасан. Би ковшоор угаасан шороог гаргаж нөхөн сэргээлт хийдэг. Энд бид нарыг ******* гэх залуу дуудаж ажиллуулж байсан юм. Энэ голын хажуу талаас 4-5 машин шороо зөөж, угааж үзсэн. Тэгэхэд алт гараагүй учраас усан буу байрлуулсан газрын зүүн талд нь дахин газар ухаж, тэслэлт хийсэн. ******* гэх залуу ухах газар зааж өгсөн. Бид нар дур мэдэж эрүүл газар ухсан зүйл байхгүй. ******* гэх залуу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний орой хонгор аймаг явсан. ******* гэх залуу “энэ газар байж бай" гэсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 20-21 /,

6. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн:

...2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр аймагт байсан чинь ******* гэх
залуу над руу залгаад “ суманд ирээд хүмүүст хоол унд хийж өгөөд байж бай” гэхээр нь би очсон. Би тэнд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр очсон. Маргааш нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө голын хажууд газар ухаад 2-3 цаг шороо угаасан. Тэгсэн “юм гарахгүй байна” гээд дахин өөр газар экскаватороор газар ухсан. Миний мэдэхээр 2-3 цаг шороо угаасан. Тухайн газар ирсэн чинь голын хажууд экскаватор 1, ковш 1, усан буу 1, эд нарын сонсмоол байсан 1 байсан. ******* гэх залуу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед хонгор аймаг явсан. Энэ уурхай дээр байгаа хүмүүсийг танихгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 /,

7. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн:

...******* гэх залуу бид нарыг дуудаж хариуцаж ажилласан юм. Миний хувьд нэг газраас 3 машин шороо татсан. Манай хэд өөр хоёр газар ухаж шороо гаргасан. Тухайн ухсан газраа усан буугаа тавьж шороогоо угаасан. Голын хажуу талд 2 газар ухсан. Голоос 6 метр орчим зайтай ухсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

8. Энх-Нахиа ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 472 дугаартай шинжээчийн:

1. Иргэн *******ын эзэмшлийн эд зүйлийн зах зээлийн үнэлгээ 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар экскаватор 10.650.000 төгрөг, ковш 6.500.000 төгрөг, хово маркийн өөрөө буулгагч Өво улсын дугаартай 7.800.000 төгрөг, нийт эд зүйлийн үнэ цэнэ 24.950.000 төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 122-123 /,
 9. Энх-Нахиа ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 520 дугаартай шинжээчийн:

“...Иргэн *******ын эзэмшлийн эд зүйлийн зах зээлийн үнэлгээ 2020 оны
12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар усан буу 900.000 төгрөг болохыг
тодорхойлов.../1-р хх-ийн 140/,

10. Сайхан ариун дэлхий ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн шинжээчийн:

1. Газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ 2.703.375 төгрөг гэх дүгнэлт / 2-р хх-ийн 33 /, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 12 /, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 15/, иргэний нэхэмжлэгчээр тогтоох мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 113, 116/, автомашин түрээслэх гэрээ /1-р хх-ийн 119/, тээврийн хэрэгсэл хайх / 1-р хх-ийн 127 /, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 129-130 /, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / 1-р хх-ийн 131 /, шүүгдэгч *******ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 78-79, 81 /, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 84 /, шүүгдэгч *******ын нэхэмжлэх хуудас /2-р хх-ийн 21 /, иргэний нэхэмжлэгчээр тогтоох мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгааны хуудас /2-р хх-ийн 23-24 /, Байгаль орчны мэргэжлийн байгууллага “сайхан ариун дэлхий” ХХК-н тодорхойлолт /2-р хх-ийн 29, 53/, хонгор аймгийн Прокурорын газар хариу мэдэгдэх хуудас /2-р хх-ийн 50-51/, нэхэмжлэх хуудас / 2-р хх-ийн 52 /, хонгор аймгийн Прокурорын газар прокурорын тогтоол /2-р хх-ийн 162, 164-165 /, ирэгний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа / 2-р хх-ийн 166 / зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газарт УН улсын дугаартай экскаватор 1 ширхэг, УН улсын дугаартай ковш 1 ширхэг, ӨВО улсын дугаартай өөрөө буулгагч буюу норд бенз /хово/ маркийн автомашин 1 ширхэг, шороо угаах төхөөрөмж буюу усан буу 1 ширхэг зэрэг техник, тоног төхөөрөмжийг тус тус ашиглан, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд 2.704.219 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч *******, иргэний нэхэмжлэгч Д.Бадамдорж, *******, гэрч , нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээч нарын 472, 520, болон байгаль орчинд учруулсан хохирлыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.

Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч ******* нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ашиг малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсанд хамаарч байгаа юм.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,-ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”,мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгаль орчинд учруулсан хохирол 2.704.219 төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардал 327.750 төгрөгийг тул тус төлж барагдуулсан, мөн нөхөн сэргээлтийг газар дээр нь хийж гүйцэтгэж хүлээлгэж өгсөн талаар нотлох баримт тус тус авагдсан тул шүүгдэгч *******ыг хохирол нөхөн төлбөрийг төлж барагдуулсан гэж дүгнэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зургаан сарын хугацаагаар албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт шүүгдэгч ******* нь иргэн *******ийн эзэмшлийн ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг, “ ” ХХК-ийн эзэмшлийн УН экскаватор 1 ширхэг, УН улсын дугаартай ковш 1 зэргийг түрээслэх нэрээр авч ашиглаж байсан бөгөөд дээрх техникүүд нь бусдын эзэмшил болох нь тогтоогдсон тул уг техник болох ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч *******ид, УН экскаватор 1 ширхэг, УН улсын дугаартай ковш 1 зэргийг “ ” ХХК-д тус тус буцаан олгож харин шүүгдэгч *******аас дээрх техникүүдийн үнэ 24.950.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг хонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч ******* нь өөрийн эзэмшлийн усан бууг ашигласан тул уг усан бууг хураан авч устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлд хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг олгохоор заасан бөгөөд хувь хүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл ашиглах эрхгүй тул уг усан буу нь хувь хүний эзэмшилд байх нь хуульд нийцэхгүй гэж үзэж усан бууг устгаж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “ ” ХХК-ийн эзэмшлийн УН экскаватор 1 ширхэг, УН улсын дугаартай ковш 1 ширхэг, *******ын эзэмшлийн усан буу нэг ширхэг зэрэг нь хонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын аж ахуйн хашаанд хадгалагдаж байгаа гэх тул УН экскаватор 1 ширхэг, УН улсын дугаартай ковш 1 ширхэг, усан буу нэг ширхэг зэргийг эзэмшигч “ ” ХХК-д УН экскаватор 1 ширхэг, УН улсын дугаартай ковш 1 ширхэг зэргийг эзэмшигч “ ” ХХК-д буцаан олгохыг, усан бууг устгуулахаар Шүүхийн тамгын газарт хүлээлгэж өгөхийг Орон нутгийн өмчийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

Орон нутгийн өмчийн газар уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож дээрх техник, хэрэгслийг хадгалж хамгаалахад 17.400.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт уг 17.400.000 төгрөгийг ямар хууль, тогтоомж, үндэслэл журмаар нэхэмжилж байгаа талаар холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргаж гаргаж өгөөгүй байх тул иргэний нэхэмжлэгч Орон нутгийн өмчийн газрын нэхэмжилсэн 17.400.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд дээрх техникүүдийг хадгалалтын үнэ төлбөр гаргуулахгүйгээр буцаан олгохыг хонгор аймгийн Орон нутгийн өмчийн газарт даалгалаа.

Хэрэгт шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техникийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон гэгч нь өөрийн техникээр ачиж зөөвөрлөсөн зардал 3.000.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд уг 3.000.000 төгрөг нь юунд зарцуулагдсан зардал болохыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбар мэдүүлэг өгөөгүй байх тул иргэний нэхэмжлэгч гээс 3.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн хэрэгт “Сайхан ариун дэлхий” ХХК нь байгаль орчинд учруулсан хохирлын талаар дүгнэлтийг гаргасан ажлын хөлс 2.200.000 төгрөг нэхэмжилж шүүгдэгч ******* нь 1.000.000 төгрөг төлсөн үлдэгдэл 1.200.000 төгрөг төлөөгүй тул шүүгдэгч *******аас 1.200.000 төгрөг гаргуулж “Сайхан ариун дэлхий” ХХК-д олгохыг хонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ын *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ад зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч уг үүргийг хэрэгжүүлэхийг хонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ковш, экскаватор, авто машины үнэ зэрэг нийт 24.950.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг хонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******аас 1.200.000 төгрөг гаргуулж “Сайхан Ариун дэлхий” ХХК-д олгохыг хонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар иргэний нэхэмжлэгч гээс нэхэмжилсэн 3.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Орон нутгийн өмчийн газраас нэхэмжилсэн 17.400.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн усан бууг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг усан бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар энэ хэргийн учир хураалгаж хадгалагдаж байгаа ковш 1 ширхэг, экскаватор 1 ширхэг зэргийг эзэмшигч “ трейдиг” ХХК-д буцаан олгохыг, усан бууг Шүүхийн тамгын газарт хүлээлгэн өгөхийг хонгор аймгийн Орон нутгийн өмчийн газарт даалгасугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

13.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор хонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ