Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/062

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар: /,

Холсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Г.******* 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “” караокед иргэн *******ийг үл ялих зүйлээр буюу тооцоо хийсэнгүй гэж шалтаглан нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холжээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...“2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байсан. Хотоос ирсэн найз тэй уулзаад “” караокед ороод 1 шил 0.75 граммтай архи хувааж уугаад гарах гээд тооцоо хийх болсон. Тэгээд би тооцоог нь хийчхээд байж байтал “чи ямар баян пизда вэ” гээд намайг түлхэж аваад гараараа цохиод унахаар нь нэг удаа дух руу нь өшиглөсөн. Тэгээд байж байтал эхнэр нь хэрүүл хийгээд байхаар нь би яваад өгсөн...” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг / хх-ийн 52-53 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2022 оны 01 сарын 28-ны өдөр манай найз буюу ******* намайг хотоос ирсэн гээд өглөө гэрээс дагуулж гарч явсан. Тэгээд түүний машин дотор 1 шил архи хоёулаа уучихаад Спорт хорооны замын эсрэг талд байх караокед орсон. Тэнд 1 шил архи аваад талыг нь уугаад талыг нь уугаагүй. 18 цагийн үед гарахаар болсон. Тооцоо хийх болоод “надад мөнгө байхгүй” гээд *******өд хэлсэн. Караокеноос гардаг хаалганы гадна намайг түлхэхэд би цамцнаас нь татаад хойшоо ойчсон. Тэгтэл хөлөөрөө миний нүүр, дух хэсэг рүү 1 удаа өшиглөсөн, миний дух хагарсан. ******* л хамт уусан тооцооноос хийлцсэнгүй гэж намайг өшиглөсөн. Би *******ийн урдаас ямар ч хөдөлгөөн хийгээгүй, түүнийг харилцан цохисон зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй”...гэх мэдүүлэг / хх-ийн 6-10, 34-36 /,

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 09 цаг 35 минут гэхэд гээд манай нөхрийн найз гэрээс нь авч гараад явсан. ...17 цаг нэлээн өнгөрсөн 18 цаг дөхсөн байхад замд явсан хүний утсаар яриад “ирээд аваадах” гэсэн. Спорт хорооны харалдаа замынхаа эсрэг буюу баруун талд нөгөө найз болох гэдэгтэйгээ хэрэлдээд зогсоод байсан. ийн нүүр тэр чигээрээ цус гарсан аймаар харагдсан. Тэгэхээр нь тэр найзаас нь чи манай нөхрийг өглөө дагуулж явчихаад яаж байгаа юм гэтэл "гичий минь, янхан минь” гээд доромжлохоор нь би чамайг цагдаад өгнө гээд цагдаа руу дуудлага өгчихөөд гэр рүүгээ ийг авч явсан. Дуудлагаар цагдаа нар манай гэрт ирээд наадахаа эмнэлэг авч явж оёул гэхээр нь түүнийг эмнэлэг авч явж 3 оёо тавиулсан. Караокед хамт ороод тооцоо хийх гээд надад мөнгө байхгүй гээд хэлтэл нь яахаараа чамд мөнгө байдаггүй пизда минь” гээд тэрнээс болоод манай нөхрийг зодсон гэсэн. Надад хэлэхдээ өшиглөсөн л гээд байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /,

5. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 127 дугаартай шинжээч эмчийн:

 1. *******ийн биед тархи доргилт, духны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хх 32-33 /,

6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 134 дугаартай шинжээч эмчийн:

...*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт / хх 29 /,

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “” караокед иргэн *******ийг үл ялих зүйлээр буюу тооцоо хийсэнгүй гэж шалтаглан нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, духны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь хохирогч *******, гэрч *******ын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний....ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон 6 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасаж тооцлоо.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж 6 хоног цагдан хоригдсон хугацаа буюу 90 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг 90.000 төгрөгийг хасаж түүний торгох нийт ялыг 360 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 360.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорих байрнаас суллаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч уг уг арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон 6 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасаж түүний торгох ялын нийт хэмжээг гурван зуун жаран нэгжтэй / 360 / тэнцэх хэмжээний буюу гурван зуун жаран мянган / 360.000 / төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих байрнаас суллаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлсэнээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ