Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/94

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

шүүгдэгч Э.*******, Ц.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2215000360056 дугаартай, 163/2022/0091/Э индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн Булган суманд 1999 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн,  эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 23 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй /РД: *******/,

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Өмнөговь аймгийн *******цэций суманд 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, “Эрдэнэс таван толгой” ХК-нд оператор ажилтай, бүрэн дунд боловсролтой, хүнд даацын оператор мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 30 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй /РД: /,  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймаг дахь Цагдаагийн газрын Хутаг-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гаргасан иргэн Э.*******т Зөрчлийн тухай хуулийн дагуу зохих шийтгэлийг оногдуулалгүй арга хэмжээ авахгүй байх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Э.*******ын эхнэр М.гийн Хаан банкны 5604039935 дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банкны 5920181653 дугаартай дансаар 80.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 85-79 ӨМА улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлсэн зөрчил гаргаж Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрэн дээр цагдаа зохицуулагч Ц.*******д шалгуулахдаа захиргааны шийтгэл хүлээхгүй байх өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ц.*******д албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан эхнэр гийн Хаан банкны 5604039935 дугаарын дансаар дамжуулан Ц.*******гийн Хаан банкны 5920181653 дугаарын данс руу 80.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******, Ц.******* нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000360056 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймаг дахь Цагдаагийн газрын Хутаг-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гаргасан иргэн Э.*******т Зөрчлийн тухай хуулийн дагуу зохих шийтгэлийг оногдуулалгүй арга хэмжээ авахгүй байх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Э.*******ын эхнэр М.гийн Хаан банкны 5604039935 дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банкны 5920181653 дугаартай дансаар 80.000 төгрөгийн хахууль авсан,  

Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ээлжийн амралтаараа эхнэр М.гийн хамт Хөвсгөл аймгаас Орхон аймаг явах замд 85-79 ӨМА улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлсэн зөрчил гаргаж Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрэн дээр цагдаа зохицуулагч Ц.*******д шалгуулахдаа захиргааны шийтгэл хүлээхгүй байх өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ц.*******д албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан эхнэр гийн Хаан банкны 5604039935 дугаарын дансаар дамжуулан Ц.*******гийн Хаан банкны 5920181653 дугаарын данс руу 80.000 төгрөгийн хахууль өгсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Гэрч М.гийн өгсөн: ... Эрдэнэт рүү явах замд буюу Хутаг-Өндөр сумын цагдаагийн пост дээр замын цагдаа зогсоосон, бид хоёр постыг өнгөрөөд явчихсан бөгөөд араас улаан бороохойгоор дохихоор нь эргээд очсон.... би машиндаа сууж байсан бөгөөд нөхөр Э.******* эргээд машиндаа орж ирээд дарга ирэхээр торгоно, хурд хэтрүүлсэн гээд байна гэдэг зүйл ярьсан. ******* бид хоёр тэндээ 2-3 цаг хүлээсэн боловч нөгөө дарга, ахлах гэх хүн нь ирээгүй. Тэр цагдаагийн нэрийг нь ******* гэж байсан. *******ыг дуудаад пост руу ороод тэр хоёр уулзаад зогсоод байсан, юуны талаар ярьсныг мэдээгүй. ******* нөгөө ******* цагдаагаас бичиг баримтаа аваад ирсэн бөгөөд надад нэг данс хэлж өгөөд тэр данс руу нь 80,000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

2. Гэрч Б.ын өгсөн: ...2021 оны 10 дугаар сард ******* нь бусдаас авлига авсан, бусдад давуу байдал бий болгосон гэсэн үндэслэлээр аймгийн цагдаагийн газрын даргын тушаалаар миний санаж байгаагаар 2021 оны 12 дугаар сард албанаас халагдсан.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

 

3. Гэрч Д.ын өгсөн: ... Намайг ажил авах үед ******* нь ажлаас халагдсан байсан. Ер нь бол шалтгаан нь иргэнээс мөнгө авсан асуудал гарч албаны шалгалт хийгдэж ажлаас халагдсан гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 

4. Гэрч Г.Ганбаярын өгсөн: ... Цагдаагийн дэд ахлагч ******* 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрэн дээр үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Э.*******аас 80,000 төгрөгийг эрх хязгаарласныг чинь засаж өгнө гэж авсан байсан үйл баримт тогтоогдсон тул зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн албанаас халсан... гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 143-144 дэх тал/,

 

5. Шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би *******аас авсан 80.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сард *******ын эхнэр гийн дансанд буцаан хийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 127 дахь тал/,

6. Шүүгдэгч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 139 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

        Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймаг дахь Цагдаагийн газрын Хутаг-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гаргасан иргэн Э.*******т Зөрчлийн тухай хуулийн дагуу зохих шийтгэлийг оногдуулалгүй арга хэмжээ авахгүй байх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Э.*******ын эхнэр М.гийн Хаан банкны 5604039935 дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банкны 5920181653 дугаартай дансаар 80.000 төгрөгийн хахуулыг “eejees n” гэсэн гүйлгээний утгатай авсан,

шүүгдэгч Э.******* нь 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 85-79 ӨМА улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлсэн зөрчил гаргаж Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрэн дээр цагдаа зохицуулагч Ц.*******д шалгуулахдаа захиргааны шийтгэл хүлээхгүй байх өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ц.*******д албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан эхнэр гийн Хаан банкны 5604039935 дугаарын дансаар дамжуулан Ц.*******гийн Хаан банкны 5920181653 дугаарын данс руу 80.000 төгрөгийн хахууль өгсөн нь хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрч М., Б., Д., Г.Ганбаяр нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Э.*******, Ц.******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

“Нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” хамаарна гэж заасан ба Булган аймаг дахь Хутаг-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримт буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргын тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Булган аймаг дахь Цагдаагийн газрын даргын тушаал зэргээс /хавтаст хэргийн 61-62 дахь тал/ үзэхэд Ц.******* нь 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Э.*******аас хахууль авах үедээ нийтийн албан тушаалтан байжээ. 

Шүүгдэгч Э.*******, Ц.******* нар нь гэм буруугийн талаар маргаагүй, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хахуул өгөх, хахуул авах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Хахууль авах, хахуул өгөх гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлыг үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг, шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгч Ц.*******гийн үйлдсэн “Хахууль авах” гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг бөгөөд шүүгдэгч Ц.******* нь хахуульд авсан 80,000 төгрөгийг шүүгдэгч Э.*******т түүний эхнэр М.гийн дансаар буцаан өгсөн байх гэх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.*******, Э.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч Ц.******* нь хохирол төлбөрийг төлж, хоорондоо эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4/31 дугаартай тогтоолоор тэдэнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Ц.*******, Э.******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгч нартай тохиролцсон ялын санал буюу шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 1 сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх санал, дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүгдэгч Ц.*******гийн өмгөөлөгч Ч.Отгонжаргалаас “...Шүүгдэгчийн гэм буруу дээр маргахгүй, прокурортой тохиролцсон ялын саналыг дэмжиж оролцоно” гэх байр сууринаас оролцжээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.*******, Э.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 40-68, 149-150 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх, эд хөрөнгө бүртгэлтгүй тухай лавлагаа, “Эрдэнэт тавантолгой” хувьцаат компанийн 01/72 дугаартай албан бичиг, 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өрийн 24 дугаартай, 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/336 дугаартай “Эрдэнэт тавантолгой” хувьцаат компанийн захирлын тушаал,  Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 дугаартай тушаал зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Булаг 3-309 тоотод амьдардаг, хэрэгт холбогдох үедээ Хутаг-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагчаар ажиллаж байсан, нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй, урьд ял шийтгэлгүй, шүүгдэгч Э.******* нь гэрлэж байгаагүй, хамтран амьдрагч эхнэр гийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 18-22 тоотод түр амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Өмнөговь аймгийн *******цэций сумын 3-р багийн Цагаан овоо Майл 1 дүгээр гудамжны 5 а тоот, 5 тоотод гэр бүлийн хэрэгцээний болон ашиглах зориулалт бүхий газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Их уул 3 дугаар байр 40 тоот орон сууцыг тус тус өмчилдөг, “Эрдэнэт тавантолгой” хувьцаат компанид оператор ажилтай, 85-79 ӨМА улсын дугаартай Toyota prius загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч зэрэг тэдний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ц.*******, Э.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 1 сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн болон шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарын хувийн болон хөрөнгө, орлогын байдал, шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг 24 сарын хугацаанд сар бүр 250,000 төгрөгөөр, шүүгдэгч Э.*******т оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд буюу сард 225,000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Э.*******, Ц.******* нар нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.*******, Ц.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан,

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******г нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******г шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Э.*******ыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 225,000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.           

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан, шүүгдэгч Э.*******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Э.*******, Ц.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******, Ц.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ