Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/051

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: ,

Нарийн бичгийн дарга: ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч

Шүүгдэгч: *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ийн *******, / Регистрийн дугаар:******* /,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ийн , / Регистрийн дугаар: /,

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт гийн , / Регистрийн дугаар: /,

4. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1 Улсаас авсан гавьяа шагналгүй,

овогт ын , / Регистрийн дугаар /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч . нь Баянхонгор аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын дарга *******, санхүүгийн албаны дарга *******, нягтлан бодогч ******* нартай бүлэглэн, ажлын байран дээрээ:

Төрийн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэснийг,

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэснийг,

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд өмнө нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 20 дугаар зүйлийн 20.2-ийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн заалтуудыг зөрчиж, албан үүргээ урвуулан ашиглахад хамтран оролцож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” хүсэлт гаргасан, хүсэлтийг *******, *******, ******* нар урьдчилан хэлэлцэж, *******ын хүсэлтэд цохолт хийж, ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 95, 96 дугаартай төлбөрийн хүсэлтийн дагуу төрийн сангийн гүйлгээ хийн өөрийн Төрийн банкны дансанд 39,297.51 /гучин есөн сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлж авч, өөртөө давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга *******, нягтлан бодогч *******, сумын засаг дарга ******* нартай бүлэглэн, ажлын байран дээрээ:

- Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэснийг,

- Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэснийг,

- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 20 дугаар зүйлийн 20.2-ийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн заалтуудыг зөрчин, албан үүргээ урвуулан ашиглаж,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сумын Засаг даргаар ажиллаж байсан *******ын гаргасан “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” хүсэлтийг *******, ******* нартай урьдчилан хэлэлцэж, *******ын хүсэлтэд цохолт хийж, ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 95, 96 дугаартай төлбөрийн хүсэлтэд 1 дүгээр гарын үсэг зурж гүйлгээ хийн засаг дарга *******ын Төрийн банкны дансанд 39,297,500 /гучин есөн сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын дарга *******, нягтлан бодогч *******, сумын засаг дарга ******* нартай бүлэглэн, ажлын байран дээрээ:

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна” гэснийг,

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэснийг,

 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 20 дугаар зүйлийн 20.2-ийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн заалтуудыг зөрчин, албан үүргээ урвуулан ашиглаж,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сумын Засаг даргаар ажиллаж байсан *******ын гаргасан “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” хүсэлтийг *******, ******* нартай урьдчилан хэлэлцэж, тамгын газрын дарга *******гийн цохолтод дурдсан хууль бус үүрэг. даалгаврын дагуу,

Уг хууль бус үүргийг биелүүлэхгүй байх, таслан зогсоох, хууль хяналтын байгууллагад мэдээлэх боломж байсаар байхад хууль бус үүргийг хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянах үүргээ хууль журмын дагуу биелүүлэлгүйгээр, ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 95, 96 дугаартай төлбөрийн хүсэлтийн дагуу төрийн сангийн гүйлгээ хийн засаг дарга *******ын Төрийн банкны дансанд 39,297,500 /гучин есөн сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан болох тус сумын Засаг даргын тамгын газрын дарга *******, санхүүгийн албаны дарга *******, сумын засаг дарга ******* нартай бүлэглэн, ажлын байран дээрээ:

Нийтийн албан тушаалтан нарын албан үүрэг болох:

  • Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна' гэснийг,

- Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1 -д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэснийг,

  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэснийг,

- Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 20 дугаар зүйлийн 20.2-ийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн заалтуудыг зөрчин, албан үүргээ урвуулан ашиглахад хамтран оролцож,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сумын Засаг даргаар ажиллаж байсан *******ын гаргасан “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” хүсэлтийг *******, ******* нартай урьдчилан хэлэлцэж, тамгын газрын дарга *******гийн цохолтод дурдсан хууль бус үүрэг. даалгаврын дагуу,

Уг хууль бус үүргийг биелүүлэхгүй байх, таслан зогсоох, хууль хяналтын байгууллагад мэдээлэх боломж байсаар байхад хууль бус үүргийг хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянах үүргээ хууль журмын дагуу биелүүлэлгүйгээр, ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 95, 96 дугаартай төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурж гүйлгээ хийн засаг дарга *******ын Төрийн банкны дансанд 39,297,500 /гучин есөн сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би Монгол улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй. Аймаг сумын ИТХ-аар баталсан тэтгэмжийг Засгийн газрын 7 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт заасан хугацааг үндэслэн холбогдох баримтын дагуу шилжүүлсэн. Энэ тогтоолын 3 дахь хэсэгт улс төрийн албан тушаалтан орж байгаа. Энэ журмын үндсэн хэмжигдэхүүн нь ажилласан хугацаа"юм. Энэ хэмжигдэхүүн үгүй бол журам үндсэн утгаа 100 хувь бүрэн алдана. Иймд ажилласан жилгүй хүнд батлагдаагүй тэтгэмжийг гаргаж өгсөн бол авлигал болох байх. Эсрэгээр ажилласан жилтэй хүнд батлагдсан тэтгэмжийг олгосон тул авлигын шинж байхгүй. Энэ баримтаар нотлогдож байгаа. сумын ЗДТГ-ын 2020 оны санхүүгийн тайланд 28 сая төгрөгийг *******, ******* нар авлагаар тусгаж тайлагнасан. Төрийн аудитын тайланд энэ дүнгээр хянагдаж авлагаар тусгасан. 2020 оны сумын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон аудитлагдсан тайланд, , ******* нар авлагаар тусгаж тайлагнасан. Энэ 4 санхүүгийн тайлан нь авлигал албан тушаалын сонирхолгүй гэдгийг бүрэн нотолно. Энэ хэрэг гэмт хэргийн шинжгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй ямар ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдгийг дээрх баримт бүрэн нотолно. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэсэн зарчмыг баримтлан миний нэр төр халдаж үндэслэлгүй баримтаар гүтгэсэн тохиолдолд өөрийн эрхээ хамгаалуулахын тулд хуулийн хүрээнд тэмцэх болно. Энэ санхүүгийн тайланд аудит хийсэн Төрийн аудитын Баянхонгор дахь салбарын зөвлөмж өгч үүсгэсэн авлагыг ямар хуульд нийцүүлэн үүсгэсэн талаар мэдмээр байна. Мөн авлага үүсгэснийг хүлээн зөвшөөрсөн эрх бүхий акт байх ёстой. Тэр алга байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 74- 76 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдээгүй надад ямар нэг буруу байхгүй. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 сарын 29-ны тогтоолоор тэтгэмжийг баталж өгсөн. Уг тогтоолын 6 хуудасны 6.20-д зааснаар тэтгэмжийг Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж 2019 оны 12 сарын 13 тогтоолд мөн адил хэвээр баталсан байгаа. *******т олгосон тусламжийг тэтгэврийн дэвтэр, хүсэлт, ажиллаж байсан байдал, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Сумын иргэдийн хурлын тогтоол зэргийг үндэслэсэн. Тогтоолд хүний нэр заахгүй. Эдийн засгийн ангиллаар баталж өгсөн. 2015 оноос хойш Санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаа. Хайнга хандаж ажилласан байна гэж дүгнэж байна. 2019 оны 03 сараас давхар ажил эрхэлсэн. Би ажилчдадаа дарамталсан зүйл байхгүй, Надад дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй гэв.

3. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Миний ярих зүйл бол би 1976 оноос авахуулаад төрд л ажилласан хүн, суманд л ажиллаж байсан. Би төрд ажиллахдаа 50 хувийг нь сумын Засаг дарга хийсэн хүн байдаг юм. 40 жил зүтгэчихээд тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмж олгогдохгүй байгаа л байна. Би ажилласан намын даргын хугацаагаа ажилласан жилдээ оруулаагүй. Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор төрийн улс төрийн албан хаагчийг ажилласан жилд оруулсан байсан. Би төрд олон зүтгэсэн хүн юм. Олон юм ярих юм алга. Төрд гомдож байна. Би янз бүр болж аваагүй. Би албан тушаалыг ашиглах юманд дургүй. Намайг шударга учир хамтарч ажиллах дургүй байдаг. Би аймгийн хуралд 5 удаа сонгогдсон хүн юм. Төрийн албаны хууль нэгжийн хууль нь Үндсэн хуулийг зөрчсөн юм байна лээ. Үндсэн хуулийн цэцэд хандъя энэ ганц дуусахгүй гэж бодож байна. Төрд хэнхэглээд зүтгэсний хэрэг алга байна. Улс төл гэж байгаа бол төлнө. Аймгийн дарга хүртэл төрд 40 жил зүтгэсэн өгье гээд төсөвт суулгасан. Орон сууцанд зориулаад өгсөн байгаа. Өгөх ёстой бол буцаан өгье. Хурдан шийдээд өгөөрэй. Ийш тийшээ явмаар байна. Хүүхэд рүүгээ явмаар байна. Тэтгэвэрт гараад 2020.03.11-ний өдрөөс өмнө огт тэтгэмж авч байгаагүй. Миний орооцолдож байгаа нь 36 сарын тэтгэмж байна...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 88- 90 /

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлэхдээ: 2018 онд тэтгэвэрт гарах эрх үүссэн. Бүрэн эрхээ дуусга гээд 2020 онд орон нутгийн сонгуулиас өмнө ажлаа өгсөн. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 6 сарын тэтгэмж баталсан байсан. 2020 онд тухайн тэтгэмж орж ирсэн байсан. Тэр мэдээллийг аваад хүсэлт гаргасан. Тэр хүсэлтийн дагуу тамгын газрынхан надад мөнгө олгосон. Аудит болохгүй гэсэн байсан учир буцаан тушаа гэсэн байгаа. Тэгээд төлсөн улсад хохирол гаргаагүй. Би эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би тэтгэвэрт 2-3 жилийн өмнө гарсан. Нэг удаагийн буцалтгүй тусламж аваагүй. Тэтгэмжээ аваагүй. Би гэм буруугүй. Би ажилчдадаа дарамтлаагүй. Би зөвхөн хүсэлт л гаргаж өгсөн гэв.

5. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би өмнө мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өмнө мэдүүлсэн зүйл дээр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Санхүүгийн албаны дарга та тэтгэврийн дэвтрийг хуулбарлан авч холбогдох баримтыг олго гэсэн үүрэг өгсөн. Би улс төрийн албан тушаалтан байна. Нэгжийн хуулиар 12 сарын тэтгэмж олгохгүй юм уу гэхэд Засаг газрын 7 дугаар тогтоолоор болно. Та материалыг аваад шилжүүл гэсэн. Өөр хэлэх зүйлгүй..гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 104-105 /

6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2019 оны 10 сард тэтгэмж суулгах шаардлагатай байна. Төсвийн маягт хийгээд өгөөч гэсэн. Тэтгэмж нь зун суугаагүй гэсэн чинь одоо дахин судлуулах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тэтгэмж нь суугдаад ирсэн учир олгоё гэсэн. Төрийн албаны үндсэн зарчим мэднэ. Санхүү албаны дарга намайг олго гэж хэлсэн. Гүйлгээг гаргахдаа албан ёсны захирамж гараагүй байсан. *******т өвчин зовлон тохиолдсон байна тэтгэмжийн мөнгийг олгоё гэсэн. Би нийтийн албан тушаалтан биш. Батлагдсан гүйлгээг хуваарийн дагуу зарцуулах, албан тушаалтны тушаал шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Надад дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Энэ гүйлгээг хий гэж дарга хэлсэн гэв.

7. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны төсөвт тэтгэмжийн талаар манай сумаас *******ын тэтгэвэрт гарсныг тэтгэмжийг 2020 оны төсөвт тусгуулаагүй төсвийн саналыг өгсөн. Аймгийн санхүү хэлтсийн дарга нь төсөвт суулгаагүй байна. Яагаад суулгаагүй юм бэ гэсэн. Манай нягтлан ******* тооцооллыг гаргаж 2020 оны төсөв суулгахаар тоот, танилцуулгын хамт хүргүүлсэн. Аймгийн ИТХ-аар батлагдан 2020 оны төсөв батлагдаж ирэхдээ 39 гаруй сая төгрөгөөр батлагдаж ирсэн. Сумын хурлын төлөөлөгч нар хэлэлцэж Тамгын газрын зардал дээр тавигдаж батлагдсан. 2020 оны 02 сард зарцуулах эрх нь орж ирсэн. Тэгээд 3 сард нягтлан бодогч *******, ******* нар танилцуулсан. Түүний дараа нь энэ мөнгийг олгоё гэж орж ирсэн.Нэгжийн хуулиар 12 сараар улс төрийн албан хаагчид олгохоор заасан, өөр зохицуулалт байхгүй гэж тухайн үед хэлж байсан. Тэгэхэд Надад 2019 оны 07 дугаар тогтоол танилцуулаад олгож болохоор байна гэж санхүүгийн албаны дарга хэлсэн. Тэр үед ******* даргаас тэтгэмжээ авах өргөдөл орж ирсэн. Төсөвт тусгагдсан хуваарийн дагуу орж ирсэн дээрх мөнгийг төлбөрийн хүсэлтээр олгосон. Тэтгэврийн хувьд хэзээ тогтоолгосныг мэдээгүй. Манай дээр ямар нэг баримт байхгүй. Тухайн үед санхүүгийн албаны дарга ******* төсөв татаж магадгүй олгоё гэсэн....гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 59- 61 /

8. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Тэтгэмжтэй холбоотойгоор 2019 онд төсөвтөө тусгаж явуулаагүй. 2020 онд тэтгэвэрт гарах юм чинь гээд хүзүүнд явуулсан 2019 онд аймагт батлагдаад тэгээд 2 сард манай төсөвт орж ирсэн. Надад нэг нэгэн дарамт шахалт үүсгээгүй. Шууд захирагчийн үүргийг хэрэгжүүлдэг. Төсвийг тушаал шийдвэрээр зарцуулдаг. Хурлын тогтоолд тэтгэмжийг тусгаж өгсөн байсан. Шууд зарцуулах эрхтэй, Үйлдлээ бол зөвшөөрч байна хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөхөж тэтгэмж олгох талаар мэдэхгүй байна. Тэтгэмж нь суугдаж орж ирээгүй байгаа гэв. Тухайн жилийн төсөв урьд өмнө нь төслөө явуулдаг. 2019 оны төсөл явуулаагүй. 2014 оноос хойш сумын Тамгын газрын даргаар ажилласан. Би Мөнгө гаргах тушаал гаргаагүй, Надад дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй гэв.

            9. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... сумын Засаг даргаар ажиллаж байсан *******т тухайн сумын холбогдох албан тушаалтан нар нь тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолыг үндэслэх ёсгүй байхад уг тогтоолыг хэрэглэж 39,297,500 төгрөгийг олгож орон нутгийн төсөвт хохирол учруулсан байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно гэж заасан байдаг. Хэрвээ шаардлага нөхцөлөө хангасан бол энэ хуулийн зохицуулалтаар явах байсан. Сумын Засаг даргад тэтгэмж олгохдоо аймгийн Засаг дарга шийдвэр гаргах ёстой. Ажлаас томилж, чөлөөлөх этгээд нь шийдвэр гаргаж шийдэх ёстой байсан. Хэрвээ аймгийн Засаг даргын захирамжийн төсөл нь орж ирсэн бол хуулийн зүйл, заалт зөрчиж байгааг бид мэдэж, урьдчилан сэргийлэх боломжтой байсан. Гэтэл бид нарт мэдэгдэхгүй хууль зөрчин шийдсэн байна. Мөн тухайн цаг хугацаанд ******* нь Засаг даргын ажлаа хийж байсан ба тэтгэвэрт гараагүй байхад тэтгэмж олгосон нь хууль зөрчиж байгаа юм. Дээрх учирсан хохирлыг аймгийн төрийн сангийн дансанд төвлөрүүлж хохиролгүй болгохоор нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-60 /,

10. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч мэдүүлэхдээ: Хохирол барагдуулсан бол гомдол саналгүй, Албан ёсны шийдвэргүйгээр гүйлгээг хийсэн нь буруу. Төсвийн шууд захирагчаас шийдвэр гарах ёстой байсан. Манайх тэтгэмжийн талаар заавар зөвлөгөө өгдөг гэхдээ сумаас манайд хандсан зүйл байхгүй. *******ын авсан мөнгө төлөгдсөн эсэхийг мэдэх боломжгүй. ******* тэтгэвэр тэтгэмжийн талаар надад хандсан зүйл байхгүй гэв.

11. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... сумын Засаг дарга асан *******ыг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Засаг даргаар ажиллаж байхад нь сумын Тамгын газрын дарга ******* нь ямар нэг шийдвэр гараагүй байхад тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж болох 39,297,500 төгрөгийн төлбөрийн хүсэлтийг нягтлан *******гээр бичүүлж, гарын үсэг зуруулж төрийн сангийн албаны дарга, мэргэжилтэн аар гүйлгээг *******ын данс руу хийлгэсэн байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор улс төрийн албан тушаалтнаас бусад төрийн албан хаагчид 36 сарын тэтгэмж олгох байдлыг сумын Засаг даргаар ажиллаж байсан *******т олгож хууль зөрчсөн. Аймгийн орон нутгийн төсвийн 39,297,500 төгрөг нь санхүүгийн дэмжлэг батлагдсан учир төсөвт буцаан төвлөрүүлэхээр нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-65 /,

12. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч мэдүүлэхдээ: Сумын төсөвт бүтнээр нь баталдаг болохоос байгууллага тус бүрд баталдаггүй. Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй. Тэр үүргээ жил бүр зохион байгуулахдаа хэлж өгдөг. Захиргааны акт тавигдсан болгоныг гэмт хэрэг гэж шилжүүлж байгаагүй. Их хэмжээний хохирол гэдгийг зохицуулсан заалт байхгүй. Энэ хэрэг нь баримт бүрдүүлээгүйгээс болсон. Тэтгэмж авах эрх тэтгэвэрт гараад үүснэ. ******* тэтгэвэрт гарсан эсэхийг би мэдээгүй байсан. *******тай төрсөн ах дүүсийн хүүхдүүд, бусад шүүгдэгч нартай хамаатан садан биш. Сумын ерөнхий нягтлан бодогч нь албаны дарга байна. Тамгын газрын нягтлан бодогч бол ахлах нягтлан бодогч. Аймгийн засаг даргын захирамж гарж байж тэтгэмжийг олгоно. Нягтлан бодох бүртгэлийн хууль зөрчиж байна. Засгийн газрын тогтоолыг баримтлаагүй байна. Байгууллагын нягтлан бодогч, дарга хоёрын гарын үсэгтэй баримт орж ирсэн бол буцаах ёстой. Нягтлан бодогч байгууллагын дарга хоёр үндсэн баримт бүрдүүлээгүй шилжүүлсэн нь буруу байна.. Жил бүр 1-2 удаа сургалт зөвлөгөө зохион байгуулдаг. Сургалтаар тодорхой алдаа дутагдлуудыг сайн хэлж өгдөг. Сумын ерөнхий нягтлан, төрийн сангийн ажилтны үүргийг давхар хийж байсан байна. ******* өмнө тэтгэвэрт гарахад буцалтгүй тусламж олгох журам байсан. Хоёр удаа тэтгэвэрт гарна гэж байхгүй. Өөрөө хүсвэл нийгмийн даатгалаа төлж байгаад тэтгэврийн хувь хэмжээг нэмэгдүүлж болдог. Тэтгэвэрт гараад тэтгэмжээ авна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд санхүүжилтийн зөрүүг олгодог. Санхүүгийн дэмжлэг дээр дахин орлого ирж байж тухайн сумын санхүүгийн төсөв бүрдэнэ. Санхүүгийн ажилтан тухайн холбогдох хууль захирамжийг биелүүлэх үүрэгтэй. Гарч байгаа зардал дээр хяналт тавих боломжгүй гэв.

13. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

...Одоо эрхэлж байгаа албан тушаалын тодорхойлолтоор сумын нийгэм, эдийн засгийн байдлыг тодорхойлох, санхүүгийн төлөвлөлт гаргаж, гүйцэтгэлийн тайлан гаргах. Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн байгууллагын санхүү, тайлантай, гүйлгээтэй холбоотой үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Сумандаа Төрийн сангийн үүргийг гүйцэтгэн ажилладаг тушаал байгаа юм. Засгийн газрын 7-р тогтоолын 3 дахь хэсэгт заасныг үндэслэн тухайн мөнгийг олгох шийдвэр гаргасан юм. Тухайн заалт дээр төрийн албанд ажилласан нийт хугацаа тооцох талаар заасан заалт байгаа...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40/

14. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

....2000-2002 он хүртэл Шаргалжуут багт Нийгмийн даатгалын байцаагчаар, 2002-2016 он хүртэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2016 оноос өнөөдрийг хүртэл тус сумын Засаг даргын тамгын газрын нягтлангаар тус тус ажиллаж байна. Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч нь Төсвийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулах тайлан гаргах, санхүүгийн гүйлгээ хийх 2-р гарын үсэг зурах, төсөв төлөвлөх, төсвийн гүйцэтгэл гаргах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Мөн Ерөнхий нягтлан бодогч гэсэн албан тушаал дээр ажилладаг юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/

15. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

....1973-1976 оны хооронд 015 дугаар ангид Цэргийн алба хаасан, 1976-1977 оны хооронд Баянхонгор аймгийн үйлдвэрчний эвлэлийн зөвлөлд аж ахуйн эрхлэгчээр, 1977 оны 12 дугаар сараас Заг сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн захиргааны нягтлан бодогчоор, санхүүгийн тасгийн даргаар, сумын ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар тус тус 1991 он хүртэл ажиллаж байгаад 1991 оноос 1994 он хүртэл эд хэрэглээний хоршооны захирлаар, худалдаа бэлтгэлийн ангиуд татан буугдсантай холбоотой 1994-2000 он хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлсэн, ингээд 2000-2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл Засаг даргаар, үүнд Заг сумын Засаг даргаар 2000-2008 онд, 2008-2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сумын Засаг даргаар ажиллаж байгаад, орон нутгийн сонгуулиас өмнө өөрийн хүсэлтээр сумын Засаг даргын ажлыг өгч, өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Улс төрийн албан тушаалд буюу сумын Засаг даргаар бол 2000 оноос хойш 2020 он хүртэл 20 жилийн хугацаанд тасралтгүй ажилласан юм.....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 /,

16. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... сумын Засаг даргаар 2008-2020 оны хооронд ажиллаж байсан ******* нь 2020 оны 03 дугаар сард тэтгэвэрт гарч, тэтгэмж авсан юм. Тэгээд ажлаа шууд өгөлгүй явсаар 2020 оны 09 дүгээр сард орон нутгийн сонгуулийн өмнөхөн ажлаа хүлээлгэж өгсөн юм. Ингээд сонгуулиар өрсөлдөж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон хүн байгаа юм. Ямар учраас гомдол гаргасан бэ гэхээр ******* нь энэ оны 03 дугаар сард тэтгэвэр тогтоолгож, тэтгэмжээ авахдаа 36 сараар тооцуулж, Төрийн захиргааны албан хаагч гэх тодорхойлолтыг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж, аймгийн Санхүү төрийн санд өгснөөр энэ 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авсан нь хуульд нийцээгүй гэж үзээд гомдол гаргасан юм. Сумын Засаг дарга нь Улс төрийн албан тушаал бөгөөд нэг жилээр бодож 12 сартай тэнцэх хэмжээний тэтгэлэг авах ёстой албан тушаал юм. Тэгтэл ******* нь хуурамч тодорхойлолт гаргуулж 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний төгрөгөөр тэтгэмжээ бодуулан авч, төсөвт хохирол учруулаад байгаа юм. Энэ мэдээллийг сонгуулийн үеэр сумын ард иргэд яриад, мөн цахим фейсбүүкэд тавиад эхэлсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 /,

17. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Баянхонгор аймагт энэ асуудлаар олон хүн ярьж, мэдэж байгаа. Тэр утгаар нь би ард иргэдээс болон Засаг даргын тамгын газраас сонссон мэдсэн зүйлээ шалгуулах хүсэлт гаргасан юм. Учир нь ******* гэх хүн нь сумын Засаг даргаар ажиллаж байгаад 2020 оны 03 дугаар сард тэтгэвэрт гарахдаа өөрийгөө Улс төрийн албан тушаалтан биш Төрийн үйлчилгээний албан тушаалтан мэтээр худлаа баримт бүрдүүлэн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 39,290,500 төгрөгийн тэтгэмж авсан асуудал нь хууль бус учраас энэ асуудлын үнэн зөвийг шалгуулахаар хандсан юм. ******* нь тэтгэвэртээ гарч, тэтгэмжээ авчихаад ажлаа өгөхгүй хэдэн сар цалин авч, ажлаа хийж явсан нь шударга бус үйлдэл тул дээрх хууль бус үйлдлүүдийг нь хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзээд шалгуулахаар хандсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30 /,

18. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр сумын Засаг даргын тамгын газрын дарга *******гийн 02/131 дугаар албан бичиг ирсэн. Уг албан бичгээр “сумын засаг дарга *******ын 2020 онд тэтгэвэрт гарах болсон тул Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолын дагуу 36 сарын тэтгэмжийг тооцон 2020 оны төсөвт тусгаж өгөхийг хүссэн” албан бичиг ирсэн. Уг бичгийг хүлээн авч төсвийн мэргэжилтэн гээр судлуулж “2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/1318 тоот албан бичгээр хугацаанд ирүүлээгүй учир боломжгүй” гэсэн албан бичгийг хүргүүлсэн. ******* дарга нь ирж аймгийн удирдлага нартай уулзаж “би төрийн албанд 41 жил ажилласан байхад 36 сарын тэтгэмж авмаар байна олгож өгөөч” гэсэн. “Хуулийн хүрээнд судалж тэтгэмжийг өгөх боломжийг хай” гэсэн. Манай хэлтсийн хувьд “төрд ажилласан жилийг нь зөв тогтоо” гэсэн чинь төрд ажилласан жил 41 биш 34.2 жил байсан. Тэгээд сүүлийн 36 сарын цалингийн тооцооллыг хийж үзэхэд 39,297,500 төгрөг байсан. Манайх шууд олгох шийддэггүй ба зөвхөн төлөвлөдөг учраас тухайн байгууллага нь хянаж хууль тогтоомжийн дагуу төсөвлөж өгсөн. Тухайн байгууллагын тамгын газрын дарга нь тэтгэвэр тэтгэмжийг олгох хууль эрх зүйн үндэслэлийг тусгасан шийдвэрийг гаргаж, тамгын дарга, нягтлан бодогч нь 1, 2 дугаар гарын үсэг зурж төлбөр тооцоог хийдэг. ******* дарга нь маш олон жил ажилласан энэ асуудлыг мэдэж шийдвэр гаргах чадамжтай хүн юм. Бид нар төлөвлөж өгч байгаа ба заавал олго гэсэн үүрэг биш юм аа. Байгууллагаас санал нь албан бичгээр ирснийг дээр хэлсэн. Мөн амаар Тамгын дарга *******, Засаг ******* нар нь өөрсдөө тэтгэмжийг суулгаад өгөөч гэж хэлж байсан. Ийм учраас өөрсдөө хариуцах юм чинь гээд төлөвлөж өгсөн юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд 1, 2 дугаар гарын үсэг зурж байгаа хүн хариуцлага хүлээнэ. Тухайн шилжүүлгийн үнэн зөвийг 1, 2 дугаар гарын үсэг зурж байгаа албан тушаалтан хариуцна гэж заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно.” гэсэн заалт, мөн Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1 -д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө.” 1.2-д заасан” Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ.” гэсэн байна. Эдгээр хууль, журмаар улс төрийн албан тушаалтан, сумын засаг дарга *******т 36 сарын тэтгэмж олгож болохгүй. Тухайн Засаг даргын тамгын газрын төсөвт аймгийн санхүүгийн дэмжлэг /аймгийн орлогоос/-ээр баталсан мөнгө юм. Энэ мөнгө нь буцаад аймгийн нэгдсэн төсөвт төвлөрөх ёстой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-48 /,

19. Гэрч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Аймгийн орон нутгийн төсвийн байгууллагуудын төсвийн төслөө манай хэлтэст ирүүлж хянуулахдаа дараа жил тэтгэвэрт гарах хүмүүсийн материалыг төсвийн төсөлд тусгаж ирүүлэх ёстой. Төсвийн хуулиар зохицуулсан байдаг. Нэгтгээд сангийн яаманд хянуулдаг. Тэтгэмжийг зарлагын хэлтсийн мэргэжилтэн нь хүн бүрээр хянадаг. Дээрх хэлсний дагуу шийдэгдэх юм. сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тоотоор 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “******* гэж хүний тэтгэмжийг суулгаж өгнө үү” гэсэн бичиг ирсэн. Уг бичгийг хэлтсийн дарга “судалж танилцуул” гэж надад цохолт хийсэн. Би тухайн хүний төрийн албанд ажилласан жилийг тооцож 34,2 жил болохыг тогтоосон. Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар Засгийн газрын тогтоолыг 3.1. Төрийн албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд дараах хугацааг оруулж тооцно, 3.1.1 Төрийн албаны тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацаа; гэсэн журмын дагуу хянаж 34,2 сар 39,297,500 төгрөгөөр тооцон 2020 оны сумын төсөвт тусган Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан. Улсын төсвийн хуулиар орон нутгийн орлогыг суурь орлого, санхүүгийн дэмжлэгийг баталж өгдөг. Тэрнээс орлогоо тооцоолоод боломжтой орлогыг тооцоолж уг сууриас нэмэгдүүлж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулахыг хориглосон заалт байхгүй. Тийм учраас *******ын тэтгэмжийг нэмж төсөвлөж батлуулсан. Энэ хүн улс төрийн албан тушаал хашиж байгаад тэтгэмж авсан бол дээрх журмыг зөрчсөн. Тухайн байгууллага нь санхүүгийн тайландаа авлагаар тусгасан учир төрийн аудитаас зөвлөмж хүргүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-52 /,

20. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч мэдүүлэхдээ: Энэ хэрэгт холбоотойгоор 2019 оны 10 сард сумын тамгын даргын албан тоотоор ******* дарга нь 2020 онд тэтгэвэрт гарах гэж байгаа тул журмын дагуу өндөр настын тэтгэврийг 36 сараар тооцож олгоно уу гэсэн хүсэлт, *******ын хүсэлт, нягтлан болон даргын ажилласан жилийг тооцсон баримтыг манайд ирүүлсэн. Манайх энэ хүсэлтэд боломжгүй гэх хариуг өгсөн. Үүний дараа ******* нь өөрийн биеэр хүсэлт тавьсан. Манайх судалж үзээд 2020 онд тэтгэвэрт гарна гэхдээ төрийн захиргааны албан хаагчаар тэтгэвэрт гарах юм байна гээд 2020 оны төсөвт 36 сараар тооцож төлөвлөж өгсөн. Аймгийн хурлаар Сумын төсвийн санхүүгийн дэмжлэг, суурь орлого хоёрыг баталж өгдөг, Өмнө оны 7 сарын 25 төсвийн хүсэлтээ ирүүлээд Дараа оны төсөвт суугддаг учир *******ын хүсэлт нь 10 сард ирсэн учир хүлээж авах боломжгүй гэж хариу хүргүүлсэн. Тэтгэмжийг олгоход хүсэлт, төрийн албанд ажилласан жилийн баримт, томилсон тушаал зэргийг харгалзана. Сумын хурал нь төсвөө задалж баталдаг. ******* улс төрийн албан тушаалтан учир 12 сараар тооцоолж өгнө гэж хэлэх эрхгүй, тэтгэвэрт гарахдаа 36 сараар нь төлөвлөж өгч байгаа. Миний хувьд орон нутгийн байгууллагын төсвийг төлөвлөх үүрэгтэй гэв.

21. Гэрч П.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...ийн нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 61 насандаа өндөр насны тэтгэврээ нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан “Тэтгэвэр тогтоолгох эрх хэрэгжих Хөдөлмөрийн болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь хэрэгжинэ” гэсэн заалтаар эрх үүсч тэтгэвэр тогтоолгосон байна. Мөн хуулийн 28.4-д “Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан үндэслэлээр тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно” гэсний дагуу тэтгэврээ өөрчлүүлэх хүсэлт гаргаж, тэтгэвэрт ажилласан жил болон тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолтыг хийж олгосон байна. Тэтгэвэр тогтоолт болон олголттой холбоотой ямар нэг зөрчил байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 112.1-д заасан “Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно”, 112.2-д заасан “Ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэсэн заалтын дагуу ажил хөдөлмөр эрхэлж болно...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 217-220 /,

22. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020.03.18-ны өдөр ******* нь Төрийн банкны данснаасаа миний Хаан банкны дугаарын данс руу 40 сая төгрөгийг 2 өрөө байрны урьдчилгаанд шилжүүлсэн юм. Би 2021 оны Баянхонгор аймагт орон сууц барихаар төлөвлөж байсан бөгөөд ковид өвчинтэй холбоотойгоор барилгаа барьж чадахгүй байгаа юм. Тэрээр тухайн үед надад хэлэхдээ “өндөр насны тэтгэвэрт гарч байгаа 36 сарын тэтгэмжийн мөнгөөрөө танай компаниас барих орон сууцнаас 2 өрөө байр авчихъя” гэж хэлж байсан. 1 м2 нь 1.300.000 төгрөгийн үнэтэй 56 м2 байрыг тэрээр захиалж авахаар урьдчилгаа өгсөн. Түүний зүгээс одоогоор барилга баригдаагүй гэж өгсөн мөнгөө буцааж авъя гэсэн зүйл байхгүй. Эртнээс таньдаг болохоор надад итгэсэн байх...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 247-248 / болон санхүүгийн тайлангийн аудитын /1-р хх-ийн 70-72 /, Баянхонгор аймаг дахь төрийн аудитын газрын дүгнэлт /1-р хх-ийн 73-88/, аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн жагсаалт /1-р хх-ийн 89 /, санхүүгийн байдлын тайлан /1-р хх-ийн 90-91 /, авлагын тодруулга /1-р хх-ийн 104 /, Баянхонгор аймгийн сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаал / 1-р хх-ийн 110/, Заг сумын Монгол Ардын намын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар албан бичгийн хавсралт /1-р хх-ийн 126-127 /, Баянхонгор аймгийн сумын Засаг дарга *******ын ажлыг Д.Цэвэгдоржид хүлээлгэн өгсөн акт /1-р хх-ийн 129-131/, Баянхонгор аймгийн сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолт /1-р хх-ийн 135/, *******ын Баянхонгор аймгийн Санхүүгийн төрийн сангийн хэлтэст өргөдөл, сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл /1-р хх-ийн 133, 137 /, Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоол /1-р хх-ийн 138 /, төлбөрийн хүсэлт /1-р хх-ийн 145 /, гэрчид эрх, үүрэг танилцуулсан тухай /1-р хх-ийн 37/, шүүгдэгч *******гийн өргөмжлөл, жуух бичиг /2-р хх-ийн 02-06/, Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн Б/17 тоот *******ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж /2-р хх-ийн 118 /, Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт / 2-р хх-ийн 84/, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 тоот Санхүүгийн албаны дарга ерөнхий нягтлан бодогчийг томилох тухай захирамж /2-р хх-ийн 51 /, Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам /2-р хх-ийн 139-141 /, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2-р хх-ийн 142 /, Монгол улсын Засгийн газрын тогтоол /2-р хх-ийн 151 /, Монгол улсын Сангийн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 90 дугаар заавар батлах тушаал /2-р хх-ийн 167/, Баянхонгор аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай /2-р хх-ийн 212 /, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 213-216 /, Баянхонгор аймгийн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/02 дугаар орон тоо цалингийн сан батлах тухай тушаал /2-р хх-ийн 221 /, Баянхонгор аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт /2-р хх-ийн 223 /, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэтгэврийн хувийн хэрэг / 2-р хх-ийн 231 /, Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/692 тоот *******ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж /2-р хх-ийн 237/, дансны хуулга /2-р хх-ийн 249 /, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч гээс 28 хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2008 оны 12 дугаар сарын 10-ний өдөр Баянхонгор аймгийн Засаг даргын 475 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн сумын засаг даргаар томилогдож улмаар 2012, 2016 онуудад мөн аймгийн засаг даргын 472, Б/697 дугаар захирамжаар тус тус улиран томилогдон ажиллаж байгаад Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар өөрийн хүсэлтийг харгалзан сумын засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Шүүгдэгч ******* нь төрийн улс төрийн албан тушаалтан ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын засаг даргын тамгын газрын даргаар сумын засаг даргын 2014 оны 07 дугар сарын 16-ний өдрийн 77 дугаар захирамжаар анх томилогдсон бөгөөд ахлах түшмэлийн ТЗ-9 ангилал зэрэглэлээр цалинжиж ажиллаж байсан байна.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 05 дугаар захирамжаар сумын Санхүүгийн албаны дарга, Ерөнхий нягтлан бодогчоор томилж, дэс түшмэлийн ТЗ-5 ангилал зэрэглэлээр цалинжиж байсан байна.

Мөн шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар сумын төсөв төрийн сангийн мэргэжилтнээр түр орлон гүйцэтгэгчээр томилогдож үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдлийг авч байсан байна.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаалаар иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв баг хариуцсан нягтлан бодогчоор анх томилогдож ТҮ-7-4 дүгээр шатлалаар цалинжиж, улмаар мөн сумын засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар ТҮ-8-4 шатлалаар цалинжиж эхэлсэн байна.

Төсвийн тухай хуулийн 4.1.38-д төсвийн шууд захирагч гэж “төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг зэргийг төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ” гэж хуульчилсан байна.

Сумын засаг даргын тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 42 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан байна.

Уг хавсралтын 4 дүгээр заалтад “тамгын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, хяналт тавих”, 4 дүгээр зорилтын 3 дугаар заалтад “төсвийн шууд захирагчийн хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх,...” , гэж баталсан байна.

Уг тодорхойлолтыг тамгын газрын дарга ******* 2019 оны 12 дугаар сарын 07-ний өдөр баталгаажуулж гарын үсгээ зурж тамгаа дарсан байна.

Сумын Санхүүгийн албаны дарга Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 42 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан байна.

Түүний албан тушаалын зорилгыг “төсөв санхүүгийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах....”, гэж албан тушаалын зорилтод “холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллана” гэж баталсан байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 31.1.4, Авилгын эсрэг хуулийн 4.1.1-д заасан “төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх, 4.1.2-д заасан “...ерөнхий нягтлан бодогч...” тул нийтийн албан тушаалтан байна.

сумын тамгын газрын нягтлан бодогч буюу шүүгдэгч *******гийн албан тушаалын тодорхойлолтыг сумын засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тушаалаар баталсан бөгөөд албан тушаалын зорилгыг “ нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, заавар,стандартад нийцүүлэн хөтлөх, мөнгөн урсгалыг хянах, төсвийн хөрөнгийн зарцуулалтын гүйцэтгэлд хяналт тавих...” гэж баталсан байна.

Харин шүүгдэгч ******* нь сумын тамгын газарт нягтлан бодогч ажилтай бөгөөд энэ нь Авилгын эсрэг хуулийн 4.1.2-д заасан үйлчлэлд хамаарах этгээд биш юм.

Үйл баримтын хувьд шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын засаг даргаар ажиллаж байхдаа Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст “******* миний бие улс нийгэм төр засагт 36 жил 6 сар ажиллаж 2020 онд тэтгэвэрт гарах болсон учир Засгийн газрын 2020 оны 07 дугаар тогтоол ёсоор нэг удаагийн буцалтгүй тусламжийг 36 сараа бодож олгох эрх үссэн учир 2020 оны төсөвт суулгаж олгохыг хүсэе” гэсэн өргөдөл гаргасан бөгөөд тус сумын засаг даргын тамгын газрын дарга *******гийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02/131 дугаартай албан бичгээр Аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтэст “Сумын засаг дарга ******* нь 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдөх тул Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын дагуу 1 удаагийн буцалтгүй тусламжийг 36 сараар тооцон 2020 оны төсөвт тусгаж өгнө үү” гэсэн утгатай албан бичгийг явуулсан байна.

Аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга гийн 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 5/1318 дугаартай хариу албан бичигт “...танай сумаас ирүүлсэн хүсэлт нь хугацаанаас хожимдсон тул 2020 оны төсөвт суулгах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна. Цаашид төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлж ажиллана уу” гэж хариу өгсөн байна.

Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 11/05 дугаар хуралдааны тогтоолоор сумын 2020 оны төсвийг баталж уг тогтоолын 3 дугаар хавсралтаар тэтгэмжийг баталсан байна.

Мөн Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 18/16 дугаар хуралдааны тогтоолоор Аймгийн 2020 оны төсвийг баталж аймгийн төсвөөс сумын төсөвт олгох дэмжлэгийг 844 сая 507 мянган төгрөгөөр баталсан байна.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал сумын төсөвт олгох дэмжлэгийг баталсан, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь сумын төсвийг баталж төсвийг эдийн засгийн ангилалаар нь зарцуулах эрхийг олгосон байна.

сумын засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/95 дугаар захирамжаар “Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11/05 дугаар тогтоолыг үндэслэн сумын төсөвт байгууллагуудын 2020 оны төсвийн хуваарийг баталж шилэн дансны зарчмыг баримтлан ажиллахыг Санхүүгийн албаны дарга *******т даалгасан байна.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдөр сумын засаг даргын тамгын газарт “Миний дүү Ганзориг ослын улмаас ....гэмтэж гадаадад шөрмөс суулгах болсон,...дүүд зайлшгүй тусламж үзүүлэх шаардлага гарлаа.

Иймд надад олгогдох буцалтгүй тусламж урьдчилгаа болгож мөнгөн тусламж үзүүлэхийг хүсэе” гэсэн өргөдөл гаргаж улмаар уг өргөдлийн доор сумын засаг даргын тамгын газрын дарга Ц.******* нь “Санхүүгийн албан дарга *******, нягтлан бодогч ******* нарт засаг дарга *******т 1 удаагийн буцалтгүй тусламж /2020 оны төсөвт тусгагдсан / 39.297.000 төгрөгийг урьдчилан олгож тооцохыг зөвшөөрөв” гэж цохолт хийж улмаар 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 95 дугаар төлбөрийн хүсэлтээр 37.297.500 төгрөгийг, мөн өдөр 96 дугаар төлбөрийн хүсэлтээр 2.000.000 төгрөгийг нийт 39.297.500 төгрөгийг сумын засаг даргын тамгын газрын данснаас *******ын Төрийн банкны дугаарын харилцах данс руу нэг удаагийн тэтгэмж гэж бичиж шилжүүлж уг төлбөрийн хүсэлтэд 1 дүгээр гарын үсгийг *******, 2 дугаар гарын үсгийг ******* нар зурж шилжүүлсэн үйл баримт болсон байна.

Дээрх үйл баримт болсон нь иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....... сумын Засаг дарга асан *******ыг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Засаг даргаар ажиллаж байхад нь сумын Тамгын газрын дарга ******* нь ямар нэг шийдвэр гараагүй байхад тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж болох 39,297,500 төгрөгийн төлбөрийн хүсэлтийг нягтлан *******гээр бичүүлж, гарын үсэг зуруулж төрийн сангийн албаны дарга, мэргэжилтэн аар гүйлгээг *******ын данс руу хийлгэсэн байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор улс төрийн албан тушаалтнаас бусад төрийн албан хаагчид 36 сарын тэтгэмж олгох байдлыг сумын Засаг даргаар ажиллаж байсан *******т олгож хууль зөрчсөн....” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Сумын төсөвт бүтнээр нь баталдаг болохоос байгууллага тус бүрд баталдаггүй. Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй. Тэр үүргээ жил бүр зохион байгуулахдаа хэлж өгдөг. Захиргааны акт тавигдсан болгоныг гэмт хэрэг гэж шилжүүлж байгаагүй. Их хэмжээний хохирол гэдгийг зохицуулсан заалт байхгүй. Энэ хэрэг нь баримт бүрдүүлээгүйгээс болсон. Тэтгэмж авах эрх тэтгэвэрт гараад үүснэ. ******* тэтгэвэрт гарсан эсэхийг би мэдээгүй байсан. *******тай төрсөн ах дүүсийн хүүхдүүд, бусад шүүгдэгч нартай хамаатан садан биш. Сумын ерөнхий нягтлан бодогч нь албаны дарга байна. Тамгын газрын нягтлан бодогч бол ахлах нягтлан бодогч. Аймгийн засаг даргын захирамж гарж байж тэтгэмжийг олгоно. Нягтлан бодох бүртгэлийн хууль зөрчиж байна. Засгийн газрын тогтоолыг баримтлаагүй байна. Байгууллагын нягтлан бодогч, дарга хоёрын гарын үсэгтэй баримт орж ирсэн бол буцаах ёстой. Нягтлан бодогч байгууллагын дарга хоёр үндсэн баримт бүрдүүлээгүй шилжүүлсэн нь буруу байна.. Жил бүр 1-2 удаа сургалт зөвлөгөө зохион байгуулдаг. Сургалтаар тодорхой алдаа дутагдлуудыг сайн хэлж өгдөг. Сумын ерөнхий нягтлан, төрийн сангийн ажилтны үүргийг давхар хийж байсан байна. ******* өмнө тэтгэвэрт гарахад буцалтгүй тусламж олгох журам байсан. Хоёр удаа тэтгэвэрт гарна гэж байхгүй. Өөрөө хүсвэл нийгмийн даатгалаа төлж байгаад тэтгэврийн хувь хэмжээг нэмэгдүүлж болдог. Тэтгэвэрт гараад тэтгэмжээ авна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд санхүүжилтийн зөрүүг олгодог. Санхүүгийн дэмжлэг дээр дахин орлого ирж байж тухайн сумын санхүүгийн төсөв бүрдэнэ. Санхүүгийн ажилтан тухайн холбогдох хууль захирамжийг биелүүлэх үүрэгтэй. Гарч байгаа зардал дээр хяналт тавих боломжгүй...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирол барагдуулсан бол гомдол саналгүй, Албан ёсны шийдвэргүйгээр гүйлгээг хийсэн нь буруу. Төсвийн шууд захирагчаас шийдвэр гарах ёстой байсан. Манайх тэтгэмжийн талаар заавар зөвлөгөө өгдөг гэхдээ сумаас манайд хандсан зүйл байхгүй. *******ын авсан мөнгө төлөгдсөн эсэхийг мэдэх боломжгүй. ******* тэтгэвэр тэтгэмжийн талаар надад хандсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “.......2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр сумын Засаг даргын тамгын газрын дарга *******гийн 02/131 дугаар албан бичиг ирсэн. Уг албан бичгээр “сумын засаг дарга *******ын 2020 онд тэтгэвэрт гарах болсон тул Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолын дагуу 36 сарын тэтгэмжийг тооцон 2020 оны төсөвт тусгаж өгөхийг хүссэн” албан бичиг ирсэн. Уг бичгийг хүлээн авч төсвийн мэргэжилтэн гээр судлуулж “2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/1318 тоот албан бичгээр хугацаанд ирүүлээгүй учир боломжгүй” гэсэн албан бичгийг хүргүүлсэн. ******* дарга нь ирж аймгийн удирдлага нартай уулзаж “би төрийн албанд 41 жил ажилласан байхад 36 сарын тэтгэмж авмаар байна олгож өгөөч” гэсэн. “Хуулийн хүрээнд судалж тэтгэмжийг өгөх боломжийг хай” гэсэн. Манай хэлтсийн хувьд “төрд ажилласан жилийг нь зөв тогтоо” гэсэн чинь төрд ажилласан жил 41 биш 34.2 жил байсан. Тэгээд сүүлийн 36 сарын цалингийн тооцооллыг хийж үзэхэд 39,297,500 төгрөг байсан. Манайх шууд олгох шийддэггүй ба зөвхөн төлөвлөдөг учраас тухайн байгууллага нь хянаж хууль тогтоомжийн дагуу төсөвлөж өгсөн. Тухайн байгууллагын тамгын газрын дарга нь тэтгэвэр тэтгэмжийг олгох хууль эрх зүйн үндэслэлийг тусгасан шийдвэрийг гаргаж, тамгын дарга, нягтлан бодогч нь 1, 2 дугаар гарын үсэг зурж төлбөр тооцоог хийдэг. ******* дарга нь маш олон жил ажилласан энэ асуудлыг мэдэж шийдвэр гаргах чадамжтай хүн юм. Бид нар төлөвлөж өгч байгаа ба заавал олго гэсэн үүрэг биш юм аа. Байгууллагаас санал нь албан бичгээр ирснийг дээр хэлсэн. Мөн амаар Тамгын дарга *******, Засаг ******* нар нь өөрсдөө тэтгэмжийг суулгаад өгөөч гэж хэлж байсан. Ийм учраас өөрсдөө хариуцах юм чинь гээд төлөвлөж өгсөн юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд 1, 2 дугаар гарын үсэг зурж байгаа хүн хариуцлага хүлээнэ....” гэх мэдүүлэг,

Гэрч н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “..... сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тоотоор 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “******* гэж хүний тэтгэмжийг суулгаж өгнө үү” гэсэн бичиг ирсэн. Уг бичгийг хэлтсийн дарга “судалж танилцуул” гэж надад цохолт хийсэн. Би тухайн хүний төрийн албанд ажилласан жилийг тооцож 34,2 жил болохыг тогтоосон. Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар Засгийн газрын тогтоолыг 3.1. Төрийн албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд дараах хугацааг оруулж тооцно, 3.1.1 Төрийн албаны тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацаа; гэсэн журмын дагуу хянаж 34,2 сар 39,297,500 төгрөгөөр тооцон 2020 оны сумын төсөвт тусган Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан. Улсын төсвийн хуулиар орон нутгийн орлогыг суурь орлого, санхүүгийн дэмжлэгийг баталж өгдөг. Тэрнээс орлогоо тооцоолоод боломжтой орлогыг тооцоолж уг сууриас нэмэгдүүлж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулахыг хориглосон заалт байхгүй. Тийм учраас *******ын тэтгэмжийг нэмж төсөвлөж батлуулсан. Энэ хүн улс төрийн албан тушаал хашиж байгаад тэтгэмж авсан бол дээрх журмыг зөрчсөн...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Энэ хэрэгт холбоотойгоор 2019 оны 10 сард сумын тамгын даргын албан тоотоор ******* дарга нь 2020 онд тэтгэвэрт гарах гэж байгаа тул журмын дагуу өндөр настын тэтгэврийг 36 сараар тооцож олгоно уу гэсэн хүсэлт, *******ын хүсэлт, нягтлан болон даргын ажилласан жилийг тооцсон баримтыг манайд ирүүлсэн. Манайх энэ хүсэлтэд боломжгүй гэх хариуг өгсөн. Үүний дараа ******* нь өөрийн биеэр хүсэлт тавьсан. Манайх судалж үзээд 2020 онд тэтгэвэрт гарна гэхдээ төрийн захиргааны албан хаагчаар тэтгэвэрт гарах юм байна гээд 2020 оны төсөвт 36 сараар тооцож төлөвлөж өгсөн. Аймгийн хурлаар Сумын төсвийн санхүүгийн дэмжлэг, суурь орлого хоёрыг баталж өгдөг, Өмнө оны 7 сарын 25 төсвийн хүсэлтээ ирүүлээд Дараа оны төсөвт суугддаг учир *******ын хүсэлт нь 10 сард ирсэн учир хүлээж авах боломжгүй гэж хариу хүргүүлсэн. Тэтгэмжийг олгоход хүсэлт, төрийн албанд ажилласан жилийн баримт, томилсон тушаал зэргийг харгалзана. Сумын хурал нь төсвөө задалж баталдаг. ******* улс төрийн албан тушаалтан учир 12 сараар тооцоолж өгнө гэж хэлэх эрхгүй, тэтгэвэрт гарахдаа 36 сараар нь төлөвлөж өгч байгаа. Миний хувьд орон нутгийн байгууллагын төсвийг төлөвлөх үүрэгтэй...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Аймаг сумын ИТХ-аар баталсан тэтгэмжийг Засгийн газрын 7 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт заасан хугацааг үндэслэн холбогдох баримтын дагуу шилжүүлсэн. Энэ тогтоолын 3 дахь хэсэгт улс төрийн албан тушаалтан орж байгаа....” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би гэмт хэрэг үйлдээгүй надад ямар нэг буруу байхгүй. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 сарын 29-ны тогтоолоор тэтгэмжийг баталж өгсөн. Уг тогтоолын 6 хуудасны 6.20-д зааснаар тэтгэмжийг Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж 2019 оны 12 сарын 13 тогтоолд мөн адил хэвээр баталсан байгаа. *******т олгосон тусламжийг тэтгэврийн дэвтэр, хүсэлт, ажиллаж байсан байдал, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Сумын иргэдийн хурлын тогтоол зэргийг үндэслэсэн. Тогтоолд хүний нэр заахгүй. Эдийн засгийн ангиллаар баталж өгсөн. 2015 оноос хойш Санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаа. Хайнга хандаж ажилласан байна гэж дүгнэж байна, Надад дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй.... ” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....Аймгийн ИТХ-аар батлагдан 2020 оны төсөв батлагдаж ирэхдээ 39 гаруй сая төгрөгөөр батлагдаж ирсэн. Сумын хурлын төлөөлөгч нар хэлэлцэж Тамгын газрын зардал дээр тавигдаж батлагдсан. 2020 оны 02 сард зарцуулах эрх нь орж ирсэн. Тэгээд 3 сард нягтлан бодогч *******, ******* нар танилцуулсан. Түүний дараа нь энэ мөнгийг олгоё гэж орж ирсэн.Нэгжийн хуулиар 12 сараар улс төрийн албан хаагчид олгохоор заасан, өөр зохицуулалт байхгүй гэж тухайн үед хэлж байсан. Тэгэхэд Надад 2019 оны 07 дугаар тогтоол танилцуулаад олгож болохоор байна гэж санхүүгийн албаны дарга хэлсэн. Тэр үед ******* даргаас тэтгэмжээ авах өргөдөл орж ирсэн. Төсөвт тусгагдсан хуваарийн дагуу орж ирсэн дээрх мөнгийг төлбөрийн хүсэлтээр олгосон....” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 онд тэтгэвэрт гарах юм чинь гээд хүзүүнд явуулсан 2019 онд аймагт батлагдаад тэгээд 2 сард манай төсөвт орж ирсэн. Надад нэг нэгэн дарамт шахалт үүсгээгүй. Шууд захирагчийн үүргийг хэрэгжүүлдэг. Төсвийг тушаал шийдвэрээр зарцуулдаг. Хурлын тогтоолд тэтгэмжийг тусгаж өгсөн байсан. Шууд зарцуулах эрхтэй, Үйлдлээ бол зөвшөөрч байна хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна, Надад дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Төрийн албаны үндсэн зарчим мэднэ. Санхүү албаны дарга намайг олго гэж хэлсэн. Гүйлгээг гаргахдаа албан ёсны захирамж гараагүй байсан. *******т өвчин зовлон тохиолдсон байна тэтгэмжийн мөнгийг олгоё гэсэн. Би нийтийн албан тушаалтан биш. Батлагдсан гүйлгээг хуваарийн дагуу зарцуулах, албан тушаалтны тушаал шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Надад дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Энэ гүйлгээг хий гэж дарга хэлсэн...” гэх мэдүүлэг, *******т 39.297.500 төгрөг шилжүүлсэн төлбөрийн 95, 96 дугаар хүсэлт, сумын засаг даргын тамгын газрын дарга *******гийн 2021 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 2/50 дугаартай “аймгийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн Б/697 дугаар захирамжаар сумын засаг даргаар томилогдсон *******т 2016 оноос 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл өндөр настны тэтгэмж нэг удаагийн урамшуулал олгож байгаагүй ” гэж албан бичиг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь *******т тэтгэмжийг олгохдоо аймаг, сумын иргэдийн төлөөлөгч баталсан учир тэтгэмжийг олгосон гэж тайлбарлаж өөрсдийгөө буруугүй гэж мэтгэлцсэн байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******, *******, ******* нар нь хууль тогтоомжийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэм буруутай гэж дүгнэлээ.

Тухайлбал 2006 оны 12 дугаар сарын 15-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас баталж дагаж мөрдөж байсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасан “ ....Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан сум... болон бүх шатны засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно”, Төрийн албаны тухай хуулийн 60.1.”Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно....” гэж хуульчилж улмаар Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1-д “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө....”, мөн тогтоолын 5.3-д “Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно...”гэж заасан байна.

Гэтэл шүүгдэгч *******, ******* нар нь хууль, тогтоолын илт тодорхой заалтыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон байна. 

Харин шүүгдэгч ******* нь төрийн үйлчилгээний албан тушаалтан буюу нягтлан бодогч тул нийтийн албан тушаалтан биш бөгөөд хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан бусдад давуу байдал тогтоосон гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор ТҮ-8 шатлалаар цалинжиж байсан байна.

Сумын засаг даргын тамгын газрыг Хуулийн этгээд гэж үзэхээр байгаа бөгөөд энэ нь Иргэний хуулийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ”,

 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д Улсын бүртгэлийн байгууллага “..төрийн байгууллага, албан газар”..ыг бүртгэнэ гэж хуульчилсанаар тогтоогдож байгаа тул сумын засаг даргын тамгын газар нь хуулийн этгээд мөн гэж шүүх дүгнэж шүүгдэгч ******* нь Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасан Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал буюу гүйцэтгэх албан тушаалд хамрагдаж байна гэж үзлээ.

            Шүүгдэгч *******, ******* нар нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “аж ахуйн нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага болон..нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж тамга тэмдэг зарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна” гэж заасан ажиллагаа хийж гүйцэтгэсэн байна.

            Гэтэл шүүгдэгч *******, *******, ******* нар нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт гэж..гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ....болон бусад нотлох баримтыг хэлнэ” гэж заасныг буюу бүрдэл дутуу гүйлгээ хийж хуулийг зөрчсөн байна.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******т олгох тэтгэмжийг хууль, тогтоомжийн илт тодорхой заалтуудыг зөрчиж олгохдоо анхан шатны баримт бүрдэл дутуу, тэтгэмж олгох эрх зүйн акт буюу тушаалыг гаргалгүй бусад нотлох баримтыг бүрдүүлж гэмт хэргийн шинжтэй үйлдлийг санаатай хийсэн байна гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч *******ыг томилох чөлөөлөх эрх нь зөвхөн аймгийн засаг даргад байгаа бөгөөд харин тэтгэмж олгох нь төсвийн шууд захирагч болон тамгын газрын даргад хадгалагдаж байгаа гэдгийг ойлговол зохино.

            Тамгын газрын дарга *******, санхүүгийн албаны дарга *******, нягтлан бодогч ******* нар нь шүүгдэгч *******т Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Төрийн албаны тухай хуулийн 60.1, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1-д заасныг зөрчиж тэтгэмжийг бүтнээр нь олгож бусдад давуу байдал олгосон нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

            Шүүгдэгч ******* нь төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан “хариуцлагатай байх” зарчмыг баримтлаагүй байна.

            Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д” төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно” гэж хуульчилсан байна.

            Шүүгдэгч *******ын тэтгэмжийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал баталсан зарцуулах эрхийг олгосон боловч энэ нь тэтгэмжийг бүтнээр олгох эрх болон үүргийг төсвийн шууд захирагч *******д олгоогүй байна.

            Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11/05 дугаар хуралдааны тогтоолд төсвийн шууд захирагчид тэтгэмжийг олгох талаар үүрэгжүүлсэн заалт байхгүй байна.

            Төсвийн шууд захирагч ******* нь Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Засгийн газрын тогтоол журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд илт тодорхой заалтыг зөрчих эрхгүй, сумын хурал тэтгэмжийг баталсан учир олгосон гэж тайлбарлаж байгаа нь эрүүгийн хариуцлагаас түүнийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

            Харин төсвийн шууд захирагч нь нэгэнт батлагдсан төсөв, тэтгэмжийг захиран зарцуулахдаа хууль тогтоомжийн заалтад нийцүүлэн ажиллах үүрэгтэй бөгөөд тэтгэмжийг хуульд нийцүүлэн тухайн үед засаг даргаар ажиллаж байсан *******т эхний удаа 12 сараар олгож, үлдсэн 24 сарын тэтгэмжийг засаг даргаас чөлөөлөгдсөний дараа буюу сумын засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар түүнийг сумын бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, аж ахуй зохион байгуулалт олон нийттэй харилцах ажилтнаар томилж, улмаар уг албан тушаалаас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлсөн үеэс эхлэн олгож болохоор байсан байна.

            Шүүгдэгч ******* нь Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс чиглэл ирсэний дагуу олгосон гэж тайлбарлаж байгаа боловч аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 5/1502 дугаар албан бичигт “аймгийн 2020 оны төсөв батлагдсан, сумын төсвийг батлуулахад анхаарах зүйлсийн талаар удирдамж өгсөн байна.

            Уг удирдамжид *******т тэтгэмжийг олгох талаар чиглэл өгсөн үүрэгжүүлсэн үг өгүүлбэр байхгүй байгааг шүүх анхааран үзлээ.

            Иймд шүүгдэгч ******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг, хийх ёсгүй үйлдэл хийж хувь хүнд эдийн ашигтай байдал буюу бусдад давуу байдал бий болгосон байна гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч ******* нь сумын Санхүүгийн албаны дарга буюу ерөнхий нягтлан бодогчоор, мөн төрийн сангийн мэргэжилтний үүргийг давхар гүйцэтгэж байсан байна.

            Гэтэл шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******т Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Төрийн албаны тухай хуулийн 60.1, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1-д заасныг зөрчиж тэтгэмжийг бүтнээр нь олгож бусдад давуу байдал олгосон байна.

            Шүүгдэгч ******* нь сумын төрийн сангийн мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэж байгаагийн хувьд Сангийн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 90 дүгээр тушаалаар батлагдсан “орон нутгийн санхүү, төрийн сангийн ажилтны ажил үүргийн жишиг зааврын 2.1.17-д заасан “төрийн сангийн үйл ажиллагаанд мөрдөгддөг эрх зүйн актын хүрээнд төсвийн хэрэгжилтийг зохион байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч ажиллах” гэснийг, Мөн Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 7.8-д заасан “....Үндэслэх баримтын мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн байгууллага хариуцна” гэснийг тус тус зөрчсөн байна.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь сумын тамгын газрын Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн хувиар үндэслэх баримтын мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн байгууллага хариуцах ёстой бөгөөд шүүгдэгч *******т олгох тэтгэмж олгох эрх зүйн акт гараагүй байхад төрийн сангийн төлбөрийн хүсэлтийг баталгаажуулах ёсгүй буюу хийх ёсгүй үйлдлийг санаатай хийсэн бөгөөд уг хийх ёсгүй үйлдлийг санхүүгийн албаны даргын, сумын төрийн сангийн төлөөлөгчийн хувиар таслан зогсоох ёстой байсан атал уг хэргийг үйлдэх талаар удирдлагадаа байгаа ажилтан буюу шүүгдэгч *******д “гүйлгээ хийх” талаар үүрэг амаар өгсөн гэм буруутай байна.

            Шүүгдэгч *******, ******* нар нь шүүгдэгч *******т тэтгэмжийг олгох талаар дээрх хууль, тогтоомжийг илт тодорхой заалтыг зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд харин тухайн үед сумын засаг даргаар ажиллаж байсан ******* нь дарамт, шахалт үзүүлээгүй талаар шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Надад дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй..”гэх мэдүүлэг, *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Надад дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******гийн “ ...Надад дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Энэ гүйлгээг хий гэж дарга хэлсэн...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь сумын тамгын газрын нягтлан бодогчийн хувьд төсвийг захиран зарцуулах 2 дугаар гарын үсгийг зурсан бөгөөд анхан шатны баримт бүрдэл дутуу буюу тэтгэмж олгох эрх бүхий албан тушаалтны эрх зүйн акт гараагүй байхад тэтгэмжийг бүрэн олгож төлбөрийн хүсэлтийг хийсэн нь бусдад давуу байдал тогтоосон буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасан “анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, ...шалгаж хүлээж авсан ажилтан хариуцна” гэснийг мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Төрийн албаны тухай хуулийн 60.1, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1-д заасныг санаатай зөрчиж, төрд үлэмж хэмжээний хохирол буюу 39.297.500 төгрөгийг хохирол учруулсан байна гэж дүгнэлээ.

            Дээрх хуулийн заалт нь ойлгомжгүй, олон утга санаатай, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй, эсхүл төсвийн шууд захирагч өөрөө хуулийг өөрийн үзэмжээр шийдвэрлэх талаар огт хуульчлаагүй, илт тодорхой хийж болох, болохгүй үйлдлийн талаар заасан заалтыг зөрчиж байгаа нь шууд санаатай гэмт хэргийн шинжтэй, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан ноцтой үр дагавар бүхий, хуулийн илт, тодорхой заалтыг хэрэгжүүлээгүй, үйлдэл эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, хор уршигт зориуд хүргэсэн гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч *******, *******, ******* нар нь Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 5.3-д “Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно...” гэж заасныг мөн зөрчсөнийг дурдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзсэн бөгөөд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-д заасныг журамлан шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хавтаст хэрэгт шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдлийг үгүйсгэх, зөвтгөх, тэдний хэргийг хэрэгсэхгүй болгох нотлох баримт авагдаагүй, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нар илт тодорхой хуулийн заалтыг шүүгдэгч үйлчлүүлэгч нар нь зөрчсөнийг үгүйсгэх, тэднийг зөвтгөх нотлох баримтыг гаргаагүй тул шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

            Гэхдээ шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан биш бөгөөд төрийн үйлчилгээний албан тушаалтан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 болгож хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Иймд шүүгдэгч *******, ******* нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,

Шүүгдэгч *******г хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох, зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

            Дээрх үйл баримт нь шүүгдэгч *******, ******* нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус, шүүгдэгч *******гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байгаа тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

            Шүүх шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

            Учир нь шүүгдэгч ******* нь улсад буюу төрд гүйцэтгэх албан тушаалтнаас удирдах албан тушаалтан хүртэл 36 жил 6 сар ажилласан байна.

            Иймд Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 11 дүгээр хуралдаанаар 212505 эдийн засгийн ангилалд төрөөс иргэдэд олгох тэтгэмж урамшуулал 39.297.500 төгрөгийг сумын засаг даргын тамгын газарт баталсан байна.

            Шүүгдэгч ******* нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан “...төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно....” гэсний дагуу тэтгэмжийн урьдчилгаа олгох хүсэлтийг бичгээр гаргасан байна.

            Шүүгдэгч ******* нь өргөдөлдөө тэтгэмжийн “урьдчилгаа” олгох талаар бичсэн байгаа бөгөөд энэ нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасан “ ....Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан сум... болон бүх шатны засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно” гэснийг үндэслэж гаргасан байна гэж дүгнэгдэхээр байна.

            Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хуульд нийцүүлж 12 сараар “урьдчилгаа” олгож болохоор байсан гэж харагдахаар байгааг анхаарах нь зүйтэй байна.

            Мөн шүүгдэгч ******* нь уг тэтгэмжийг шууд олгох шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд өөрт давуу байдал бий болгох үүднээс батлагдсан төсвийг шууд гаргах талаар шийдвэр гаргаагүй, санхүүгийн ямар нэгэн гүйлгээ хийгээгүй байна.

            Харин өөрт олгогдсон эрхийн дагуу тэтгэмжийг “урьдчилгаа” авах хүсэлтийг гаргасан байхад төсвийн шууд захирагч, ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодогч нар тэтгэмжийг бүтнээр олгож гүйлгээ хийсэн байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч ******* өөрт олгогдох тэтгэмжийг авах талаар бусдад болон доод шатны ажилтнуудад шахалт үзүүлсэн, дарамталсан бусад хэлбэрээр хяхан хавчсан нь тогтоогдоогүй тийм үндэслэл баримт хэрэгт авагдаагүй байна.

            Шүүгдэгч ******* нь тэтгэмжийг өөрт авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш бөгөөд уг гэмт хэргийг хамтран үйлдэх талаар бусад шүүгдэгч нартай хамтарсан, нөлөөлсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд түүнийг сумын засаг дарга байсан учир уг хэрэгт хамтран оролцож нөлөөлсөн гэж хийсвэр таамаглалаар буруутгах үндэслэлгүй юм.

            Харин уг үйлдэл нь ёс зүйн шинжтэй үйлдэл гэж дүгнэгдэхээр байна. Өөрөөр хэлбэл өөрөө тухайн нөхцөлд тэтгэмжийг авахгүй байх ёс зүйтэй байх шаардлагатай байсан гэж дүгнэж байна.

            Баянхонгор аймгийн сумын засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 05 дугар сарын 27-ний 2/50 дугаартай тодорхойлолтод “аймгийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн Б/697 дугаар захирамжаар сумын засаг даргаар томилогдсон *******т 2016 оноос 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл өндөр насны тэтгэмж нэг удаагийн урамшуулал олгож байгаагүй болно” гэсэн тодорхойлолтоор шүүгдэгч ******* нь урьд нь өндөр насны тэтгэмж нэг удаагийн урамшуулал авч байгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Иймд шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг....шүүгдэгч...д ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэснийг үндэслэн хэрэгсэхгүй болгож, түүний гэмт хэрэг үйлдсэнийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч *******, ******* нар нь нийтийн албан тушаалтан тул тэднийг нийтийн албанд буюу төрийн жинхэнэ албанд томилогдох эрхийг хасаж шийдвэрлэлээ.

            Төрийн жинхэнэ алба хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 47.1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” үндэслэлээр чөлөөлөх үндэслэл болох боловч Хөдөлмөрийн тухай хуульд 6.1-д “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно”, мөн хуулийн 6.2-д ."Шууд ялгаварлан гадуурхалт" гэж энэ хуулийн 6.1-д заасан үндэслэлээр ялгаа, давуу байдал тогтоосон аливаа шийдвэр, үйлдлийг; "шууд бус ялгаварлан гадуурхалт" гэж хүн бүрд адил тэгш үйлчлэхээр заасан боловч хэрэгжилтийн явцад энэ хуулийн 6.1-д заасан үндэслэлээр хувь хүн, эсхүл бүлэг хүнийг ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал тогтоосноор тэгш байдал, боломжийг нь алдагдуулахад хүргэж байгаа аливаа шийдвэр, үйлдлийг тус тус ойлгоно.” гэж зааснаар Төрийн үйлчилгээний албан тушаалд удирдах, ерөнхий нягтлан бодогч албан тушаалаас бусад төрийн үйлчилгээний туслах албан тушаал эрхлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

            Шүүх шүүгдэгч *******, *******, ******* нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч ******* нь өөрт олгогдсон тэтгэмжийг төсөвт буцаан төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг тус тус хасаж, торгох шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч нарт оногдуулсан торгох шийтгэлийн орлого олох боломжийг харгалзан гурван жил дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Харин шүүгдэгч *******г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол байхгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялаас чөлөөлж шийдвэрлэв.

            Шүүгдэгч *******, ******* нарт нийтийн албан томилогдох эрхийг хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тус тус тоолж шийдвэрлэв.

            Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь 8 хоног цагдан хоригдсоныг, шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйл байхгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэг *******ын өмгөөлөгч 28 хуудас нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд Аудитын дүгнэлт зөрүүтэй байгаа талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн.

            Шүүх уг нотлох баримтыг шинжлэн судлахад Баянхонгор аймаг дахь Төрийн Аудитын газар 2021 оны 02 дугаар сарын 25-ний өдөр сумын засаг даргын тамгын газрын 2020 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийж “хязгаарлалттай дүгнэлт” гаргасан байна.

            Өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Аудитын дүгнэлтийн 3.1-д “...Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг зөрчиж ажлаас чөлөөлөх шийдвэр гараагүй байхад сумын засаг даргаар ажиллаж байсан *******т тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжид 39.297.500 төгрөг олгож авлага үүсгэсэн байна” гэж зардлын данстай холбоотой асуудлыг илрүүлсэн байна.

            Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар талд Аудитын дүгнэлт 3.1-д “засаг даргаа ажиллаж байсан *******т улс төрийн алба хаагч атлаа тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын дагуу 36 сараар тооцон 2020.03.11-ний өдрийн 95 дугаар төлбөрийн хүсэлтээр 39.297.500 төгрөгийг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж урамшууллыг улс төрийн албан хаагчид төрийн албан хаагчид олгох журмын дагуу олгосон байна” гэж 2 зөрүүтэй өөрөөр хэлбэл хууль зөрчсөн, зөрчөөгүй гэж дүгнэлт гаргасан байна.

            Уг дүгнэлтийг гаргасан бөгөөд дээрх дүгнэлтүүд нь Аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1.Аудитын олон улсын стандартад заасан арга, хэлбэрээр аудитын үйл ажиллагааг явуулах” төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.2-д “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга,... ил тод байх” гэснийг зөрчсөн байна.

            Шүүх уг Аудитын дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байгааг харгалзан хавтаст хэрэгт авагдсан Аудитын дүгнэлт, өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Аудитын дүгнэлт зэргийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч нарын гэм буруу нь бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа тул уг шийдвэрийг гаргалаа.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт ийн т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч *******ыг цагаатгасугай.

2. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт ын д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт гийн нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,

Шүүгдэгч овогт ын г хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт гийн нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар тус тус хасаж, таван мянга дөрвөн зуун / 5400 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган / 5.400.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт ын г зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус тус оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан / 06 / сарын хорих ялаас чөлөөлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус тус хоёр / 02 / жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж, хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 8 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ