Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
Хэргийн индекс | 131/2016/0123/Э |
Дугаар | 112 |
Огноо | 2016-08-03 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Д.Мөнх-Эрдэнэ |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 112
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга Т.Гангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б.Батчулуунд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201405000304 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, 1989 оны 03 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, ам бүл 5 эцэг, эх дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-9-8 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 cap, 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 1 cap, 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЮ89030431 тоот регистрийн дугаартай, Гэгээн овогт Батмөнхийн Батчулуун
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Батчулуун нь ялтай байхдаа, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2014 оны 07 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 30-2 тоот хашаанд байсан иргэн П.Цэрэндэжидийн эзэмшлийн 80-45 УБО улсын дугаатай элентра маркийн тээврийн хэрэгслийн багаажнаас набор, чихэр, архи, шоколад, зефер, вапли, талх, боорцог, печень, элсэн чихэр, хатаасан жимс, 00-ын цаас, шүдэнз, бэлгийн уут, цүнх зэрэг эд зүйл хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол буюу 318.870 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
Хохирогч П.Цэрэндэжидийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн төвд ирсэн юм. Тэгээд шууд Баянхонгор сумын 6-30-2 тоотод байх төрсөн дүү Батсүхийнд очсон бөгөөд өөрийн эзэмшлийн 80-45 УБО улсын дугаартай хүрэн өнгийн Елентра маркийн авто машинаа тэдний хашаанд оруулж тавьсан. Тэгээд маргааш нь буюу 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хашаанаас гараагүй бөгөөд шөнийн 23 цагийн үед машиныхаа багажнаас юм авсан чинь багажинд байсан цүнх болон хайрцагтай хүнсний зүүлүүд байсан. Тэгээд би машиныхаа багажийг буцааж түгжээд амарсан бөгөөд маргааш өглөө нь буюу 2014 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед байх босоод гарахад миний машины ар талын багаж онгойсон байсан бөгөөд очиж үзэхэд багажинд байсан улаан цүнхтэй болон цаасан хайрцагтай хүнсний зүйлүүд алга болсон байсан. Тэгээд би энэ талаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгч мэдэгдсэн. Би ах дүү, садан төрлийн хүмүүстэй өгөх гээд Архи, набор, чихэр, шоколад, тамхи зэрэг эд зүйлүүд байсан. Нэг бүрчлэн хэлэх юм бол 1 ширхэг нь 2.800 төгрөгний үнэтэй Любятово нэртэй набор 7 ширхэг, 1 ширхэг нь 4.500 төгрөгний үнэтэй Золотая лилия набор 4 ширхэг, 1 уут нь 5.500 төгрөгний үнэтэй Рошен нэртэй чихэр 2 уут, Мерси набор 2 ширхэг үнэ 2x9.800 төгрөг, Стравберри набор 1 ширхэг, үнэ 2.800 төгрөг, Алтан навч тамхи 10 хайрцаг үнэ 10х 1.000 төгрөг, ууттай Коффе чимэр 6 ширхэг үнэ 6x3.500, Наша марка чихэр 1 уут үнэ 3.800 төгрөг, Алфенмилч шоколад 1 ширхэг үнэ 1.500 төгрөг, Зепир 1 уут үнэ 1.700 төгрөг, Нимбэгтэй вафли жигэнэмэг 2 ширхэг үнэ 2x1.750 төгрөг, Биг биг шоколад 20 ширхэг үнэ 20x3.500 төгрөг, Ууттай Соната чихэр 3 уут үнэ Зх 7.540 төгрөг, Талх 1 ширхэг үнэ 1.750 төгрөг, Вафли жигэнэмэг 1 уут үнэ 3.500 төгрөг, Мөөхий боорцог 1 уут үнэ 2.500 төгрөг, Баялаг боорцог 1 уут үнэ 3.500 төгрөг, Янзага жигэнэмэг 2 ширхэг үнэ 250 төгрөг, Элсэн чимэг 1 кг үнэ 1.850 төгрөг, Жимсний хатаамап 500 гр үнэ 3.000 төгрөг, Спикерс шоколад 1 ш үнэ 750 төгрөг, 00 цаас 1 ширхэг үнэ 900 төгрөг. Шүдэнз 10 ширхэг үнэ 10x50 төгрөг, 0.75 литрийн Улаанбаатар архи 6 шил үнэ 6x10.500 төгрөг, Бэлэг хийдэг уут 4 ширхэг үнэ 4x500 төгрөг, Герман улсад үйлдвэрлэсэн Улаан өнгийн цүнх ширэн цүнх 1 ширхэг 30.000 төгрөг зэрэг нийт 290.000 орчим төгрөгний эд зүйл алдсан. Би 2 шил Улаанбаатар архи, 1 ширхэг набор зэрэг эд зүйлээс бусад эд зүйлийг бүрэн бүтэн хүлээн авсан. Би тэр шөнө машиныхаа багажийг найдвартай түгжээд орж унтсан юм. Тэгээд маргааш нь машины багаж онгойсон байсан, гэхдээ эвдрэл гэмтэл байхгүй байсан. Алдсан эд зүйлүүдээ буцааж авсан болохоор надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би дутуу байгаа 2 шил архи болон 1 ширхэг наборын мөнгийг нэхэмжлэхгүй .... гэх мэдүүлэг. /хх-ийн 20-22/,
Гэрч Б.Дуламдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр Батсүхийн аавынх нь дүү болох П.Цэрэндэжид нь нөхөр Намхайдоржийн хамт Баянбулаг сумьи ойд оролцох гээд Улаанбаатараас манайд ирсэн юм. Тэгээд манайд 1 хоноод маргааш өглөө нь буюу 2014 оны 07 дугаар сарын 12-ны өглөө машины багаажинд байсан эд зүйл нь апга болсон байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан бөгөөд хулгай хийсэн хүнийг нь олж, эд зүйлээ авсан гэж байсан. Гэхдээ 2 шил архи, 1 набор нь дутуу байсан гэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
Гэрч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2014 оны 07 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 02 цагийн үед нөхөр бид 2 унтаж байтал хүн хаалга нүдэхээр нь онгойлгоход Б.Батчулуун жоохон архи уучихсан орж ирээд цүнхнээсээ 0.75 летрын Улаанбаатар архи гаргаж ирээд манай нөхөртэй уухаар болсон. Тэгээд би түүнээс наад зүйлүүдээ хаанаас аваад ирэв, эцэг эхийгээ янз бүрийн асуудалд оруулчихваа гэхэд тэрээр дансанд байсан мөнгөөрөө авсан юм гэж хэлсэн ... Б.Батчулуун нь манайхаас баруун тийш 3 хашаа алгасаад байдаг юм. Манайд шөнө 01 цаг 30 минутын үед ганцаараа улаан өнгийн цүнхтэй зүйл, нэг хайрцагтай зүйл барьчихсан орж ирсэн. Орж ирээд манай найзууд Өргөөт хамт явна гээд явсангүй, картан дахь мөнгөө аваад эдгээрийг авчихсан юм гээд улаан цүнхнээсээ нэг 0.75 летрын Улаанбаатар гэсэн архи гаргаж ирээд задлаад манай зурагтны өмнө суусан. Тухайн үед манай нөхөр ажлынхаа хүмүүстэй нийлээд архи уучихаад согтуу унтаж байсан ба манай хүнийг дуудаад нэг татчих гэхэд өндийж байгаад нэг татчихаад унтаад өгсөн. Б.Батчулуун нь намайг уух уу гэхээр нь уухгүй гэсэн. Архи ууж байхад нь би яваач гээд хөөгөөд явахгүй байсан ба архиа ууж дуусчихаад нэг шил архи аваад манай зүүн талын доголон залуугийнхруу ороод маргалдаад байсан. Тэгэхээр нь цагдаа дуудчихсан юм. Улаан цүнхэнд архи, тамхи харагдаж байсан, хайрцаган дотор баахан набор, чихэр, боов гэх мэтийн зөндөөн зүйлүүд байсан. Манай хүүхдэд хайрцаган дотроос чихэр атгаад өгөхөөр нь яах юм бэ гээд буцаагаад хайрцаганд нь хийчихсэн. Тухайн үед манай хажуугийн айлруу орчихоор нь ээжид нь хэлэх гээд гэрт нь очиход унтчихсан хажуугийнх нь нохой нь дайраад байсан. Тэгээд буцаж гэртээ ирээд цагдаа дуудъя гээд цагдаа дуудсан юм. Маргааш өглөө нь Батчулууны эгчтэй хамт цагдаа дээр ирхэд Батсүх гуайн хашаанд байсан хүний машинаас дээрх зүйлүүд алдагдсан гээд нэг хөгшин хүн байсан ба 2 шил архи алга байна, бусад нь байна гэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27, 65-66/,
Гэрч Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Батмөнх овогтой Батчулуун нь миний төрсөн ах байгаа юм. Уг хэрэг гарсны маргааш өглөө нь би Цагдаагийн газарт ирж Ганзориг гэж байцаагчтай уулзахад тэрээр танай ах чинь бусдын машины багажнаас эд зүйл авсан байна гээд тэр хүнд нь авсан эд зүйлийг нь хүлээлгэн өгч байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,
Шүүгдэгч Б.Батчулууны мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Дамдин гэх өөрийн найз болон түүний нэг найзын хамт 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдөр архи уусан. Дамдин нөгөө миний танихгүй найзынхаа хамт яваад өгсөн. Бид нар нилээд орой аажуу салсан. Би ганцаараа явсаар “Тумбааш” дэлүүрийн ард байх 6-30 дугаар хашааны тэнд байх худгийн тэнд хоёр залуу зогсож байхаар нь очиж тамхилаад би явсан. Би 6-30-02 тоот Дамдингийн хашаа руу давж ортол хашаанд гурван машин байсан. Голд нь зогсож байсан хүрэн өнгийн елентра машины багажийг би хүчтэй дээш таттал онгойсон. Дотор нь том цүнхтэй зүйл, мөн жижиг хайрцагтай зүйлс байхаар нь би түүнийг авч, авсан эд зүйлээ хашааг давуулах гэтэл ганцаараа чадахгүй байсан. Тэгээд худгийн тэнд зогсож байсан нөгөө хоёр ахыг дуудаад би дотор талаас нь давуулж, тэр хоёроор авхуулсан. Би хайрцагийг задалж үзтэл шилтэй архи байхаар нь бид гурав архийг худгийн тэнд хувааж уугаад салсан. Би тэр хоёр хүнийг танихгүй хүнд гэрээсээ юм аваад айл руу явж байгаа юм гэж хэлээд салсан. Би гэртэй хариад хажуу айлын Чимгээ эгчийн нөхөртэй нэг шил архи хувааж уусан. Би хүүхдэд нь ганц хоёр чихэр өгөөд архи уугаад сууж байтал тэдний гадаа цагдаагийн машин ирээд нөгөө цүнхтэй эд зүйл болон хайрцагтай зүйлүүдийг авч намайг дугаалан явсан. Би цагдаад авсан эд зүйлүүдээ хураалгасан. Би хоёр шил архийг уусан, нэг хайрцаг наборыг Чимгээ эгч болон охинд нь өгсөн. Маргааш нь ээж дээрх эд зүйлүүдийг авч өгөөд хохиролгүй болгосон байгаа ... Надад сонсгож байгаа ялыг би хүлээн зөвшөөрч байна Би үйлдсэн хэрэгтэй гэмшиж байгаа. Хэргийг түргэн шуурхай хугацаанд шийдэж өгнө үү. Би урд өмнө нь мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн, одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Би ганцаараа хэргийг үйлдсэн. Тухайн үед хашааны гадна явж байсан танихгүй хоёр хүнийг дуудаад “ахаа энэ цүнхийг би давуулахад туслаач” гэхэд надад тусалсан. Би тэр хоёр хүнийг танихгүй. Намайг хулгай хийсэн эсэхийг мэдээгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 161-163, 166-167/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25, 171/,
Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйл үнэлсэн тухай акт /хх-ийн 154-157/,
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 168/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч Б.Батчулуун нь давтан үйлдлээр 2014 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 30-2 тоот хашаанд байсан иргэн П.Цэрэндэжидийн эзэмшлийн 80-45 УБО улсын дугаатай элентра маркийн тээврийн хэрэгслийн багаажнаас хүнсний эд зүйл хулгайлж, бусдад 318.870 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч П.Цэрэндэжид, гэрч Б.Дуламдорж, Д.Эрдэнэчимэг, Б.Отгонцэцэг, шүүгдэгч Б.Батчулуун нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйл үнэлсэн тухай акт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжигдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Батчулуунд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Батчулууныг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэлээр агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзнэ.
Хохирогч П.Цэрэндэжид нь алдагдсан хүнсний эд зүйлүүдийг хүлээн авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Батчулууныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Батчулуун нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 cap, 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 1 cap, 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн байх ба энэ хугацаанд түүний ялгүй болох хугацаа тасарч, өмнөх болон сүүлийн үйлдсэн гэмт хэргийн ялгүй болох хугацаа зэрэг тоологдохоор хуульчилсан ба ялгүй болох хугацаагүй дуусаагүй байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т зааснаар шүүгдэгчийн энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна гэж заасан тул шүүгдэгч Б.Батчулууны дээр дурдсан ялтай байдлыг өршөөлд хамруулалгүй орхигдуулж харин 2014 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэлээр агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэлслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Батчулуун нь хэргийн учир 14 хоног цагдан хоригдсон хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Батчулуун нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Гэгээ овогт Батмөнхийн Батчулууныг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэлээр агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Б.Батчулуунд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Б.Батчулуун нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн учир 14 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Батчулуунд авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА