Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.*******

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох эрүүгийн 2215002570048  дугаартай, 163/2022/0101/Э индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн Сайхан суманд 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн,  малчин, бага боловсролтой, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, 32 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, /РД: *******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******* нь Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг Мануултын ам гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн орчим өөрийн төрсөн аав болох Д.*******ын эрүүн тус газарт нь цохиж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Мөн Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг Мануултын ам гэх газарт иргэн Д.Бат-Эрдэнийн гэрийн гадаа 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим аавтай нь маргалдсан гэх шалтгааны улмаас иргэн П.*******ийг хөлөөрөө өшиглөх, гараараа цохих байдлаар зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215002570048 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч М.******* нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний шөнө Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг Мануултын ам гэх газарт өөрийн төрсөн аав болох Д.*******ын эрүүн тус газарт нь цохиж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим М.******* нь аавтай нь маргалдсан гэх шалтгаанаас болж П.*******ийг хөлөөрөө өшиглөх, гараараа цохих байдлаар зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

          1.Шүүх хуралдаанд шүүгдэгч М.*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн гэх мэдүүлэг,

 

2. Шүүх хуралдаанд хохирогч Д.*******ын өгсөн: ... Тухайн өдөр хохирогч П.******* ирсэн байсан. Тэгээд чиний нөгөө өгсөн адуу байхгүй болсон, чи хүргэнийхээ адууг нууцаар надад өгсөн байна гэсэн. Тэгэхээр нь би хүний адуу аваагүй гэдгээ хэлсэн. Тэгээд ******* намайг гарч уулзъя гээд гэрээс дагуулаад гарсан. Гэрээс гараад шууд намайг мөргөсөн. Тэгээд миний толгой эргээд гэртээ хариад унтсан. Босоод ирсэн эрүү хөдлөхгүй байсан. Унтаж сэрээд орой 22 цагийн үед болохоо байгаад эмч дуудсан. гээр өвчин намдаах тариа хийлгэсэн. Тэрнээс хойш хамрын цус 10 хоног гоожсон гэх мэдүүлэг,

 

 3. Шүүх хуралдаанд хохирогч П.*******ийн өгсөн: ...Орхон аймгаас найзыгаа аваад гарсан. Замаараа *******аас авах ёстой авлагаа авах гээд гэрт нь очсон. 2021 онд шүдлэн адууны мөнгө надаас авсан ч оронд нь охин даага өгсөн. Хүргэнийхээ адуунаас нэг даага ав, дээр нь мөнгө өгье гэсэн боловч намраас хүрээд ирээрэй гээд мөнгөө өгөөгүй явуулсан. Тэр өдөр *******ын хүү  ******* ээжийгээ зодчихсон, ээжийн нь хацар нь хөхөрчихсөн байсан. ******* надад энийг хараа, ээжийгээ зодоод гээд ер нь тэд нар хэрүүлтэй байсан. Тэгээд би *******г төрсөн эхдээ гар хүрч болохгүй гэж загнасан. ******* гуай өөрөө *******г ээжийгээ зодсон гэж надад хэлсэн. Тэгээд би таны өгсөн даага алга болчихоод байна гэсэн чинь манайд лав ирээгүй гэсэн. Тэгэхээр нь би уур хүрээд “чи хулгайч юм чинь хулгайлсан юм биш үү” гээд хэлчихсэн юм. Тэгсэн ******* миний урдаас “би хаанаас хулгай хийсэн юм” гэхээр нь хүний мал аваад баригдсан талаар нь хэлсэн. Тэгтэл ******* *******д “чи ээжийгээ нүдсэн, намайг нүдсэн юм чинь одоо энийг ал” гээд гэр дотроосоо хутга хайгаад олоогүй. Тэгээд нэг хайрцгаас шөвөг гаргаж ирээд энийг ал гээд над руу заагаад байсан. Тэгэхэд охин нь нөгөө шөвгийг *******гаас булааж аваад гарсан. Би араас нь *******ыг гараад ир гээд гэрийн гадаа гарч ирээд барилцаад авсан ч мөргөөгүй. Барилцаад авах үед би хий гишгээд газарт унасан, ******* миний дээр унасан. Тэгээд ******* миний хавирга руу өшиглөсөн. Дээрээс *******тай нийлээд хамжаад нүдсэн. Тэгээд би энэ хулгайч нараас юу авах вэ гээд *******ын төрсөн ах ******* гэх айлд очоод болсон зүйлийн талаар хэлэхэд бузар шингэсэн хүмүүс гэж ах нь хэлж байсан. *******гийн гэрт очиход 17 цаг болж байсан. Тэгсэн миний цээж бөхийж болохгүй өвдөөд болохгүй болохоор нь жижиг тэргээр сумын эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд Дулам эмч хүнд зодуулсан юм уу гэхээр нь санаа зовоод адуутай ноцолдоод гэж хэлсэн. Тэгтэл хамт явж байсан залуу “чи битгий балайраад бай” гээд наадах чинь айлд очоод хүнд зодуулчихсан гэж хэлсэн. Дулам эмч та аймагт очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн. Тэгээд зураг авахуулсан чинь хавирга хугарсан байсан. ******* бичиг цаас гээд 3.000.000 гаран төгрөг нэхсэн. Цагдаа дээр шалгагдаж эхлэх үед ******* ковид тусаад манай эгчтэй хамт эмнэлэгт хэвтэж байсан юм байна лээ. Тэгээд *******оос 3.000.000 төгрөгөөс ихийг нэхэхгүй яасан юм гэж ******* ярьж байна гээд манай эгч надад хэлсэн. Эмчилгээ хийлгэсэн доод тал нь 3.000.000 төгрөг болж байна гэж надруу ярихаар нь би зодоогүй юм чинь надад хамаа байхгүй гэж хэлсэн. Би эрүүг нь хугалаагүй. Хоорондооо барьцалдаж аваад л байж байхад би газарт хий гишгээд газарт унасан, тэгээд ******* миний дээр гарчихсан байж байхад ******* ирээд намайг өшиглөөд, аавтайгаа хамтарч цохисон. Би хүн чанар гаргаад эд нараас юм авахгүй гээд хаяад зугтсан. Тэгсэн ******* тэр оройдоо хүүдээ нүдүүлчихээд надад энэ хэргийг тохох гээд байна. Шөнө 24 цагийн үед эмч дуудсан байсан. Миний хавирга хугараад хөдлөхөд яаж ч болохгүй байсан. Тэгээд миний хавирга хэдэн өдөр өвдсөн. Энэ хүмүүс арай муухай зан гаргаад байна. Надад мөргүүлсэн бол тэр үед нь амнаас цус гарах байсан. Тэнд зөндөө хүн байсан. Уруулаас нь ч цус гараагүй. Ингэж худлаа ярьж болохгүй. Худлаа хэлж байгаад гомдож байна. Энэ хүнээс мөнгө авахгүй. Шүүх хуралд оролцохгүй гэж байсан ч шүүхээс дуудагдаад ирсэн. Энэ хоёр намайг хамжаад нүдсэн. Өмнө нь энэ хүн хонины хулгайн хэрэгтэй байх үедээ надаас 900.000 төгрөг авсан юм. Муухай хүнтэй наймаа хийснээс болоод цагдаа, шүүхээр зөндөө явж байна. Энэ бүх хугацаанд нааш цаашаа яваад зөндөө их зардал гарч байна. Гэхдээ энэ хүмүүсээс мөнгө авахгүй гээд байхад арай дэндүү худлаа ярьж байна гэв.

 

4. Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн иргэн Дэнчин овогтой ******* нь Булган аймаг, Сайхан сумын 2 дугаар баг, “Шар чулуут” гэх газарт ******* овогт ******* гэх хүнд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зодуулж биедээ гэмтэл авсан гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.*******ын өгсөн: Би 2021 оны 05 дугаар сарын үед Сайхан сумын 2 дугаар багийн иргэн П.*******оос 900,000 төгрөг зээлж оронд нь 2 адуу өгөхөөр тохирсон. 2021 оны 08 дугаар сард П.******* адуугаа авахаар ирсэн.  Би 2 адуугаа өгсөн. .... 2021 оны 10 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед манай хүргэний гэрт таарахад П.******* нь надруу хандан “чиний өгсөн 1 даага алга болсон, танай адуунд нийлсэн биз, чи муу хулгайч өөр хүнд өгсөн байх гэж хэлсэн. Би тэр талаар мэдэхгүй гэж хэлсэн. Тэгтэл П.******* намайг гараад уулзъя гэсэн. Би гэрийн хаалгаар гартал П.******* миний эрүүнд мөргөхөд толгой эргэж, юу хийхээ мэдэхээ байсан. Манай том хүү ******* “чи хөгшин хүнийг яагаад цохиж байгаа юм” гээд П.*******ийн хөл, бөгс рүү өшиглөж байсан. ...  намайг гэрээс гарахад чанх урдаас буюу эрүүн доороос П.******* нь өөрийн толгойны орой нь хэсгээрээ мөргөсөн. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дэх тал/,

 

6. Хохирогч П.*******ийн өгсөн: ...2021 оны 01 дүгээр сард Д.******* нь  надруу залгаж 900,000 төгрөг зээлээч гэсэн. Ах нь чамд 2 шүдлэн байдас өгнө гэж хэлсэн. Ингээд 900,000 төгрөгийг Д.*******ын эхнэрийн данс руу шилжүүлсэн.   2021 оны 08 дугаар сард Д.******* амлалтаасаа ухарч 1 шүдлэн байдас, 1 охин даага өгсөн. ... Би даага чинь шүдлэн байдасны үнэнд хүрэхгүй авахгүй гэж хэлэхэд чамд 150,000 төгрөг нэмж өгье гэж хэлсэн тул наймаа дуусаад явсан.  2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед Д.******* ахын гэрт очиход байхгүй байсан тул хүргэн Бат-Эрдэнийн гэрт очсон. Тэнд очиход гэрт нь Д.*******, хүү М.*******, том охин, эхнэр нь байсан. Би Д.*******ад хандан та үлдэгдэл 150,000 төгрөгөө одоо өгөөч гэхэд би чамд өгөх ёстой мөнгийг чинь өгөөд явуулсан биз дээ гэсэн. Миний дургүй хүрээд “чи муу хулгайч, хүргэн хүүгийнхээ адууг хулгайлж надад өгөө биздээ” гэж хэрүүл хийж байхад Д.******* хүү *******д хандан “чи эхийгээ зоддог, намайг зоддог, одоо энэ хүнийг алаадах би чамд хутга өгье.” гэж хэлээд хутга хайгаад олоогүй. Тэгээд цаасан хайрцаг дотроос шөвөг авч энэ хүнийг шаагаад алаадах гэж хэлээд хүүдээ өгсөн. Тэгтэл охин нь тэр шөвгийг болохгүй гээд хүүгээс нь булааж авсан. Би гэрээс гарахдаа Д.*******ад хандан “балай хулгайч минь, чамаас авах юм байхгүй, чи хүргэн хүүгийнхээ малыг хулгайлж надад зарсан биздээ” гэж хэлсэн. Тэгтэл миний араас гарч ирээд намайг цохисон. Д.*******тай барьцалдаж авах явцад доор нь ороод унасан. Тэгтэл хүү ******* хүрч ирээд миний зүүн талын хавирга руу 3 удаа өшиглөсөн. ... Би *******ын эрүүг хугартал зодож, цохиж авсан зүйл байхгүй. Яагаад хугарсныг нь би мэдэхгүй. Тухайн өдрийн орой хүүхдүүдтэйгээ зодоон хийсэн гэж нутгийн хүмүүс хэлж байсан.”  гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 67-69 дэх тал/,

 

7. Гэрч *******ийн өгсөн: ... 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай гэрт аав, ээж манай дүү бид нар байж байхад гаднаас П.******* ах нэг махлаг бор царайтай хүнтэй орж ирсэн. ... П.******* ах манай аавтай ногтноос болж маргаан хийсэн.  ...П.******* аавыг гадаа гараад ир, уулзах юм байна гэж хэлээд өөрөө гэрээс гарсан. Аав араас нь гарсан. Гадаа тамхи татаж байсан тэгтэл гэнэт цохих дуу гарахаар нь би гэрээс гарсан. Гэрийн зүүн талд аав Б.******* ах хоёр ноцолдож байсан. М.******* чи хөгшин хүнийг болиоч гээд Б.*******ийн гуяанд цохиж байхаар нь би салгасан. ... П.*******той зодоон хийсний дараа аавын биед үүссэн гэмтэл тухайн үед мэдэгдээгүй, эрүү хугарсан, шүд унасан гэх яриа болоогүй. Орой би гэртээ нөхөр хүүхдийн хамт байж байхад дүү ******* гэрт орж ирээд аавын бие жаахан өвдөөд байна гэж надад хэлсэн. Би М.*******гийн хамт гэрт ортол ээж сандал дээр уйлаад сууж байсан. Аав орон дээр хэвтэж байсан. Би ээжээс яагаад уйлаад байгаа талаар асуухад “М.******* намайг цохиж авсан” гэж хэлсэн. Ээжийн нэг нүд нь хөхөрч хавдсан байсан. Би шууд гараад багийн эмч г дагуулж ирсэн. Ер нь ******* өмнө нь манай аав, ээж хоёрт хоёуланд нь гарч хүрч зодож байсан удаа бий..., ... манай ээж *******д гомдон “өсгөх гэж зовно өсгөсний дараа зодуулах гэж зовно ямар хэцүү юм бэ” гэж хэлж байсан гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 

8. Гэрч Р.гийн өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 03,04-ний өдөр санагдаж байна. Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг төвийн хажуу талд хүргэн Бат-Эрдэнийх гүү барьж байсан. Түүний гэрт би, нөхөр *******, хүргэн , охин Буянхишиг, хүү ******* бид байсан. Тэгээд ойролцоогоор 16 цагийн орчимд ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтсон байдалтай Орхон аймгийн манхны ченж гэх нэг залуугийн хамт ирсэн. ******* нь уг залуутай гэрт орж ирээд нөхөр *******тай уулзъя гэж хэлээд гэрээс дагуулж гарсан. Би араас нь гартал ******* нь манай нөхрийг урд талаас толгойгоороо эрүү хэсэг рүү нь нэг удаа мөргөж унагаагаад дээр нь гарч сууж байгаад нүүр хэсэг рүү нь гараараа цохиж байсан. Тэр үед хүү ******* нь манай аавыг тавь гээд *******ийн гуя руу нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Улмаар салцгааж хоёр тийшээ салсан. ...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

9. Гэрч Д.Бат-Эрдэнийн өгсөн: Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрийн гадаа байж байхад П.******* ах таарч *******тай уулзах ажилтай явна гэхээр нь би айраг уу гэж хэлсэн. ******* ах манай хадам аавд хандан “чиний өгсөн адуу чинь алга болсон, чи хүргэн хүүгийнхээ адууг хулгайлж надад зарсан биздээ, хулгайч минь” гээд хэрүүл хийж байсан.  ....Гэрийн гадаа П.*******, манай хадам аав Д.******* хоёр дээр доороо ороод ноцолдож байсан. Манай хадам аав П.******* ахын дээр гарсан байсан. Хажууд нь *******гийн дуу хадаж байсан. ... 17 цагийн үед Д.*******ын эрүү хугарсан гэж манай эхнэр хэлээгүй. П.******* ах аавыг мөргөсөн гэж хэлсэн өөр юм хэлээгүй. Хэрэв хадам аавын эрүү нь хугарсан бол манай эхнэр бөөн юм болж хэлэх байсан. ...Орой 22 цагийн үед ******* ирээд манай эхнэрийг гараад ир гэж дуудаад явсан. 01 цагийн үед манай эхнэр гэрт орж ирээд ******* аавыг зодсон байна гэж надад хэлсэн. Маргааш нь би гэрт байж байхад М.******* ирээд байж байхад гаднаас эмч орж ирээд “******* чи өөрөө тэр эцгээ зодсон, тэрийгээ даагаарай” гэж миний хажууд хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 

10. Гэрч ын өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын малын ченж Эрдэнэбат гэх хүн манай 1 дүгээр баг дээр ирээд багийн хашаан дотор хүмүүсээс мал худалдаж авч байхдаа намайг Эрдэнэбат худалдаж авсан малыг маань өөр машинд ачиж өгч туслаач гэсэн. Би 15 цагийн үед очиж тусалж байхад 17 цагийн үед Д.*******, П.******* нар гэрийнхээ гадаа дээр доороо ороод ноцолдож байсан. Харин хүү ******* нь “ална пизда” гэх зэргээр орилж байсан. ...П.******* нь ******* ахын гэрээс явсны дараа Д.******* ахын эрүү хугарсан талаар юу ч яриагүй нам гүм байсан.” ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дэх тал,

 

11. Гэрч Ж.н өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 23 цаг 45 минутад Сайхан сумын 1 дүгээр багийн иргэн Д.*******ын охин ******* надад цаад Дамидаа чинь аав, ээж хоёрыг зодсон байна, чи очоод өвчин намдаагч хийгээд өгөөч” гэсэн дуудлага өгсөн. Би 5 минутын дотор очиход  Д.*******ын биед үүссэн гэмтэл нь уруул, аман дээр байсан цус хатаагүй, гэмтэл аваад удаагүй байсан. ...Дуудлага дээр ирж үзэхэд охин ******* нь “ чи аавыг минь ийм болгоод яахнав дээ, аав чамд хэрэггүй юм аа гэхэд дүү бид хоёрт хэрэгтэй” гэж хэлж байсан. Дараа нь эгч “хүүхэд гаргаад өсгөнө гэж зовно, өсгөсний дараа зодуулах гэж хэцүү байна” гэж хэлж байсан.  ...Маргааш өглөө миний дугаар луу залгаад М.*******гийн цохисон нь гайгүй, П.*******ийн цохисон нь өвдөөд байна, чи цагдаад хэлээд өгөөч гэж надад хэлсэн. Би хэн цохисныг нь хараагүй болохоор хэнийг цохисон гэж хэлэх юм гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

 

12. Гэрч Б.ийн өгсөн: “Би Эрдэнэт хотод *******той уулзаад өөрийн унаж явсан машинаа зарах зорилгоор *******ийн гэрт очих замаараа Сайхан сумын 1 дүгээр багийн иргэн *******ын гэрээр орсон. ...Тэгтэл *******, ******* хоёр хоорондоо маргаж хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд байдал хурцдаж ******* нь хутга, шөвөг хайж байгаад *******ийг ал гээд хүүдээ хэлсэн. ******* нь гартаа шөвөг барьсан, хүүдээ шөвгөө өгсөн. Харин охин нь шөвгийг нь булааж аваад тэр хоёр гайгүй болж гэрээс хамт гарсан. ******* нь *******ийг хавсарч газар унагаад байж байхад хүү Дамдин гэх залуу *******ийн хавирга, хөл, нуруу нь тус газар нь их өшиглөж цохиж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

 

13. Гэрч ын “Тухайн өдөр орой 20 цагийн үед Орхон аймгийн иргэн П.******* нэг хүнтэй цуг ирсэн тухайн үед П.******* нь хүнд зодуулсан гэж байсан. Тэгээд би амин үзүүлэлтийг үзэхэд артерийн даралт 120/80 зүрхний цохилтын тоо 90-тэй байсан. П.******* нь миний биеийн зүүн талаар өвдөж байна гэж хэлэхээр нь би зүүн талын хавирга дээр тэмтэрч дарахад зовуур ихтэй байсан. Тэгээд би эход харахад бага аарцгийн хөндийн шингэн зүйл харагдсан тул би Булган аймгийн нарын мэргэжлийн эмч, мөн гэмтэл мэс заслын эмчээс зөвөлгөө авч дараагийн шатлал руу илгээж тухайн үед П.*******ийн ар гэрийн хүмүүсийг дуудаж хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

 

14. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 644 дугаартай: П.*******ийн биед зүүн талын аравдугаар хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх нь гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухай цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Зүүн талын аравдугаар хавирганы далд хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

 

15. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 643 дугаартай: Д.*******ын биед доод эрүүний ясны зөрүүтэй, далд хугарал, доод баруун нэгдүгээр шүд, дээд баруун дөрөвдүгээр шүдний авагдсан байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, хоёр ба түүнээс олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Доод эрүүний ясны зөрүүтэй, далд хугарал нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна. Доод баруун нэгдүгээр шүд, дээд баруун дөрөвдүгээр шүдний авагдсан байдал шинэ гэмтэл ба ам ангайлгаж болохгүй тул цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна. Доод эрүүний ясны зөрүүтэй, далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Доод баруун нэгдүгээр шүд, дээд баруун дөрөвдүгээр шүдний авагдсан байдал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

 

16. Шүүгдэгч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Хэрэг болсон гэх өдөр би хониндоо яваад хүргэн ах Бат-Эрдэнийн гэрт ирсэн. Очиход аав *******, ээж , эгч Буянхишиг, ******* танихгүй нэг залуу байсан. Харин малын хашаа нь дээр Өлзийт сумын Эрдэнэбат, хүргэн ах нар байсан. Тэгээд архи ууж байгаа болов уу гэлтэй харагдаж байтал ******* ах манай аав *******ыг дагуулж гараад мөргөөд унагаасан. Тэгээд би хөгшин хүнийг яаж байгаа юм бэ? гээд *******ийн бүдүүн гуя руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

        Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.*******, П.******* нарын мэдүүлэг, гэрч *******, Р., Ж., Д., Б., нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч М.******* нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн үед Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг Мануултын ам гэх газарт өөрийн гэртээ өөрийн төрсөн аав болох Д.*******ын эрүүн тус газарт нь цохиж биед нь доод эрүүний ясны зөрүүтэй, далд хугарал, доод баруун нэгдүгээр шүд, дээд баруун дөрөвдүгээр шүд авагдсан гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн үед хүргэн ах Д.Бат-Эрдэнийн гэрийн гадаа аавтай нь маргалдсан гэх шалтгааны улмаас иргэн П.*******ийг хөлөөрөө өшиглөх, гараараа цохих байдлаар зодож биед нь зүүн талын аравдугаар хавирганы далд хугарал бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүгдэгч М.*******гийн гэм буруутай үйлдэл, хохирогч Д.*******ын биед учирсан хүндэвтэр гэмтэл, П.*******ийн биед учирсан хөнгөн гэмтлийн шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тус тус батлагджээ.

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж хэргийн онолоо дэвшүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.*******аас гэм буруугийн талаар маргаж, шүүгдэгчийн гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдоогүй гэж үзэж цагаатгах талаас хэргийн онолоо дэвшүүлж мэтгэлцсэн болно.

 

Шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдээгүй, хохирогч нарт гэмтэл учруулаагүй гэж, хохирогч Д.******* нь өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч М.******* учруулаагүй, хохирогч П.******* учруулсан гэж тус тус мэтгэлцсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.*******ийн өгсөн “... Д.******* хүү *******д хандан “чи эхийгээ зоддог, намайг зоддог, одоо энэ хүнийг алаадах би чамд хутга өгье.” гэж хэлээд хутга хайгаад олоогүй. Тэгээд цаасан хайрцаг дотроос шөвөг авч энэ хүнийг шаагаад алаадах гэж хэлээд хүүдээ өгсөн. Тэгтэл охин нь тэр шөвгийг болохгүй гээд хүүгээс нь булааж авсан. ...******* миний араас гарч ирээд намайг цохисон. Д.*******тай барьцалдаж авах явцад доор нь ороод унасан. Тэгтэл хүү ******* хүрч ирээд миний зүүн талын хавирга руу 3 удаа өшиглөсөн. ... Би *******ын эрүүг хугартал зодож, цохиж авсан зүйл байхгүй. Тухайн өдрийн орой хүүхдүүдтэйгээ зодоон хийсэн гэж нутгийн хүмүүс хэлж байсан” гэх мэдүүлгийн эх сурвалжийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч *******ийн өгсөн “...П.******* аавыг гадаа гараад ир, уулзах юм байна гэж хэлээд өөрөө гэрээс гарсан. Аав араас нь гарсан. Гадаа тамхи татаж байсан тэгтэл гэнэт цохих дуу гарахаар нь би гэрээс гарсан. Гэрийн зүүн талд аав Б.******* ах хоёр ноцолдож байсан. М.******* чи хөгшин хүнийг болиоч гээд Б.*******ийн гуяанд цохиж байхаар нь би салгасан. ... П.*******той зодоон хийсний дараа аавын биед үүссэн гэмтэл тухайн үед мэдэгдээгүй, эрүү хугарсан, шүд унасан гэх яриа болоогүй. Орой би гэртээ нөхөр хүүхдийн хамт байж байхад дүү ******* гэрт орж ирээд аавын бие жаахан өвдөөд байна гэж надад хэлсэн. Би М.*******гийн хамт гэрт ортол ээж сандал дээр уйлаад сууж байсан. Аав орон дээр хэвтэж байсан. Би ээжээс яагаад уйлаад байгаа талаар асуухад “М.******* намайг цохиж авсан” гэж хэлсэн. Ээжийн нэг нүд нь хөхөрч хавдсан байсан. Би шууд гараад багийн эмч дагуулж ирсэн. Ер нь ******* өмнө нь манай ав, ээж хоёрт хоёуланд нь гарч хүрч зодож байсан удаа бий..., ... манай ээж *******д гомдон өсгөх гэж зовно, өсгөсний дараа зодуулах гэж зовно ямар хэцүү юм бэ? гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Бат-Эрдэнийн өгсөн “...Гэрийн гадаа П.*******, манай хадам аав Д.******* хоёр дээр доороо ороод ноцолдож байсан. Манай хадам аав П.******* ахын дээр гарсан байсан. Хажууд нь *******гийн дуу хадаж байсан. ... 17 цагийн үед Д.*******ын эрүү хугарсан гэж манай эхнэр хэлээгүй. П.******* ах аавыг мөргөсөн гэж хэлсэн өөр юм хэлээгүй. Хэрэв хадам аавын эрүү нь хугарсан бол манай эхнэр бөөн юм болж хэлэх байсан. ...Орой 22 цагийн үед ******* ирээд манай эхнэрийг гараад ир гэж дуудаад явсан. 01 цагийн үед манай эхнэр гэрт орж ирээд ******* аавыг зодсон байна гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Ж.н өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 23 цаг 45 минутад Сайхан сумын 1 дүгээр багийн иргэн Д.*******ын охин ******* надад цаад Дамидаа чинь аав, ээж хоёрыг зодсон байна, чи очоод өвчин намдаагч хийгээд өгөөч” гэсэн дуудлага өгсөн. Би 5 минутын дотор очиход Д.*******ын биед үүссэн гэмтэл нь уруул, аман дээр байсан цус хатаагүй, гэмтэл аваад удаагүй байсан. ...Дуудлага дээр ирж үзэхэд охин ******* нь “ чи аавыг минь ийм болгоод яахнав дээ, аав чамд хэрэггүй юм аа гэхэд дүү бид хоёрт хэрэгтэй” гэж хэлж байсан. Дараа нь эгч “хүүхэд гаргаад өсгөнө гэж зовно, өсгөсний дараа зодуулах гэж хэцүү байна” гэж хэлж байсан.  ...Маргааш өглөө миний дугаар луу залгаад М.*******гийн цохисон нь гайгүй, П.*******ийн цохисон нь өвдөөд байна, чи цагдаад хэлээд өгөөч гэж надад хэлсэн. Би хэн цохисныг нь хараагүй болохоор хэнийг цохисон гэж хэлэх юм гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, гэрч Б.ийн өгсөн “...******* нь *******ийг хавсарч газар унагаад байж байхад хүү Дамдин гэх залуу *******ийн хавирга, хөл, нуруу нь тус газар нь их өшиглөж цохиж байсан.” гэх мэдүүлэг, гэрч ын өгсөн “...Тухайн өдөр орой 20 цагийн үед Орхон аймгийн иргэн П.******* нэг хүнтэй цуг ирсэн тухайн үед П.******* нь хүнд зодуулсан гэж байсан. Тэгээд би амин үзүүлэлтийг үзэхэд артерийн даралт 120/80 зүрхний цохилтын тоо 90-тэй байсан. П.******* нь миний биеийн зүүн талаар өвдөж байна гэж хэлэхээр нь би зүүн талын хавирга дээр тэмтэрч дарахад зовуур ихтэй байсан. ...2021 оны 10 дугаар сарын 01 цагийн үед Сайхан сумын 1 дүгээр багийн эмч нь над руу залгаж Д.******* гэх айлд дуудлагаар ирсэн хүү ******* нь аавыгаа зодсон байна. Одоо яах уу гэхээр нь би эмчээс биеийн байдлыг нь асуухад амин үзүүлэлт нь хэвийн байна гэсэн” гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдож, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг харьцуулан судалж дүгнэлт хийхэд М.******* нь дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.*******гийн төрсөн эгч, ээж болох гэрч *******, Р. нарын мэдүүлгүүд нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй тухайлбал гэрч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Би М.*******гийн хамт гэрт ортол ээж сандал дээр уйлаад сууж байсан. Аав орон дээр хэвтэж байсан. Би ээжээс яагаад уйлаад байгаа талаар асуухад “М.******* намайг цохиж авсан” гэж хэлсэн. Ээжийн нэг нүд нь хөхөрч хавдсан байсан. Би шууд гараад багийн эмч дагуулж ирсэн. Ер нь ******* өмнө нь манай аав, ээж хоёрт хоёуланд нь гарч хүрч зодож байсан удаа бий..., ... манай ээж *******д гомдон өсгөх гэж зовно, өсгөсний дараа зодуулах гэж зовно ямар хэцүү юм бэ? гэж хэлж байсан, ...******* аавыг гараа ир уульзя гээд өөрөө гэрээс гарсан. Аав дагаад гарсан. Гадаа гараад тамхи татаж байсан тэгтэл гэнэт цохих дуу гарахаар нь би гэрээс гарсан. Гэрийн зүүн талд аав Б.******* ах хоёр ноцолдож байсан. ” гэж мэдүүлсэн бол /хавтаст хэргийн 23-24 дэх тал/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эмч аваад очиход ******* ямар байдалтай байсан бэ?, Ээжийг чинь зодсон байсан уу?, ээж чинь уйлсан байсан уу?”, “Чи ээж ингээд уйлаад гэж , нарт хэлсэн үү” гэх асуултад “Эмч аваад очиход аав, ээж хоёулаа сууж байсан. Уйлсан юм байгаагүй. Тийм юм яриагүй. ******* аавын бие өвдөөд гээд эмч дуудсан.  ...******* бид хоёр гүү саагаад ирж байтал ******* ах аавыг гэрийн гадаа цохиж, мөргөж байсан” гэж, гэрч Р. мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Тэр үед хүү ******* нь манай аавыг тавь гээд *******ийн гуя руу нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Улмаар салцгааж хоёр тийшээ салсан. ******* нь нөгөө залуутайгаа яваад өгчихсөн. Тэгээд түүнээс хойш өвчин ороод болохгүй байна гэхээр нь багийн эмч, сумын эмч нарт үзүүлсэн” гэж мэдүүлсэн бол шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн “******* ******* хоёр ноцолдож байхад *******ын амнаас цус гарсан уу, эсвэл дараа нь цус гарсан уу” гэсэн асуултад “...Цус гарсан байсан. Мөргөхөд нь би дэргэд нь байсан. Босож ирэхэд нь *******ын амнаас нь цус гарсан байсан. ...******* гүү татаад ирж байгаад  гэрийн үүдэнд аавыгаа *******ид зодуулж байхыг хараад гүйж ирээд *******ийн хонго руу өшиглөөд салгасан” гэх зэргээр зөрүүтэй мэдүүлжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд дээрх гэрч нарт Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарласан, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргаснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тогтворгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээс нь зөрүүтэй, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул шүүх үнэн зөв гэж үнэлээгүй болно.

 

Иймд шүүгдэгчийн бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.*******гийн буруутай үйлдлийн улмаас хохирогч П.*******ийн биед зүүн талын хавирганы далд хугарал бүхий хөнгөн гэмтэл /хавтаст хэргийн 75-76 дахь тал/, хохирогч Д.*******ын биед доод эрүүний ясны зөрүүтэй, далд хугарал, доод баруун нэгдүгээр шүд, дээд баруун дөрөвдүгээр шүд авагдалт бүхий хүндэвтэр гэмтэл /хавтаст хэргийн 82-83 дахь тал/ учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч П.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжилж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хохирогч Д.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд 672,176 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтыг ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт *******гаас дээрх мөнгийг нэхэмжлэхгүй гэх тул шүүгдэгч М.*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтээр шүүгдэгч М.******* нь төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол зан төрхийн өөрчлөлт өвчтэй, болсон үйл явдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоожээ.

 

Хавтаст хэргийн 112-115 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, захиргааны зөрчил шийдвэрлэлтийн хайлтын систем зэрэг баримтуудаар шүүгдэгч М.******* нь ам бүл 3, аав Д.*******, ээж Р. нарын хамт Булган аймгийн Сайхан сумын Мануулт гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 2 /хоёр/ сарын хугацаагаар Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 1 /нэг/ сарын хугацаагаар Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 2 /хоёр/ сарын хугацаагаар Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 1 /нэг/ сарын хугацаагаар Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ