Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/165

 

 

 

 

 

 

 

 

 

2022         05          03                                        2022/ШЦТ/165

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Л.Энхтайван,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтанхуягийн А.Бд холбогдох эрүүгийн 2225000000*** дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

А.Б, /;

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын *** тоотод Ц.Ог цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Ц.Ог ганцаараа зодсон. Би эхлээд нүүр рүү нь гараараа 1 удаа цохих явцад газарт унахаар нь дарж аваад нүүрэн тус газарт нь 5-6 удаа цохисон. Тухайн үед ах Батхүү гарч ирээд намайг татахаар нь би Ц.Ог газарт унасан байхад нь 1 удаа өшиглөсөн... Би гэмт хэрэг үйлдсэндээ их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44х/,

 

- Хохирогч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...М-эй уулзаад зогсож байхад намайг архи ууж ирлээ гээд уурлаад бид хоёр маргаж байсан чинь эмэгтэй нь ирээд бид хоёрын хажууд зогсож байхад Мөнгөнцэцэг намайг гэртээ харь гээд над руу уурлаад байж байсныг санаж байгаа юм... Нэг сэрсэн чинь нэг хүн намайг дарчихсан нүүр рүү өшиглөөд би ухаан орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9х/,

 

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...Ц.О ах бид хоёрыг шууд түлхээд эгчийг цохих гээд гараа далайгаад байсан. Бид гурвыг муудалцаж байхад А.Б гарч ирээд харж зогсож байгаад Ц.О ахыг бүр эгч бид хоёр руу дайраад байхаар нь хөөе Ц.О ах та одоо болиоч гэтэл Ц.О ах чи муу санаа муутай бацаан ганцаараа ирж үзэж чадах уу, гээд хэл амаар доромжлоод байсан...Тэгээд А.Б ноцолдож байгаад Ц.О ахыг өшиглөчихсөн. Ц.О ах нүүрээ дараад босоод ирсэн чинь хамраас нь цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20х/,

 

Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...М уулзахаар очоод ах дүү хоёрт нь зодуулчихлаа гэж дүү Ц.О 02 цаг 12 минутад над руу залгасан. Тэгээд очсон чинь Мөнгөнцэцэгийн гадаа түүний дүүтэй Ц.О зогсож байхаар нь дөхөөд очтол нүүр, хувцас нь цус болчихсон зогсож байхаар нь юу болсон талаар асуусан чинь манай дүүг согтуу ирээд хэл амаар доромжлоод байсан гэх мэт зүйл ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15х/,

 

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...А.Б Ц.Ог нэлээн хэдэн удаа гараараа цохисон... Батхүү гарч ирж салгасан. Салгах явцад А.Б Ц.Ог өшиглөж байх шиг байсан. Ц.Огийн хамраас нь цус гарчихсан байхаар нь угааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25х/,

 

Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 322 дугаартай дүгнэлтэнд:

1. Ц.Огийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, баруун нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, баруун нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

3. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, баруун нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь шинэ гэмтлүүд ба нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна. Зүүн нүдний ухархайн хугарал нь хуучин гэмтэл байна.

4. Шинэ гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-30х/,

 

- Шүүгдэгч А.Бн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48х/,

 

- Шүүгдэгч А.Бн иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгчийн хувийн байдлын талаар мөрдөн шалгах ажиллагааны үе хийсэн тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 47, 59, 62х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар 2022 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын *** тоотод хохирогч Ц.О нь Б.М, Б.С нартай маргалдахад шүүгдэгч А.Б гэрээс гарч Ц.Ог зодож биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, баруун нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.О, гэрч Б.Са, Б.М Ц.О нарын мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч А.Бд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч А.Бн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч А.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй бөгөөд хохирогч Ц.О нь “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас: “...600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Бд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч А.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан  ялаас эдлээгүй үлдсэн 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 900,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв.

 

       Шүүгдэгч А.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч А.Бд уг шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч А.Бд 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ