Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2016/ШЦТ/117

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.бат, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Иргэдийн төлөөлөгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2014 оны 11 сарын 20-ны өдөр согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн ******* тоотод оршин суух иргэн ийн гэрт үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр иргэн гийн зүүн бөөрөн тус газарт нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ түүнд урьд 2015 оны 03 сарын 20-ны өдөр авагдсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2015 оны 05 сарын 22-ны өдрөөс 2016 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Хохирогч гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орой 18 цаг өнгөрч байхад хадам ээж тай, өөрийнхөө эзэмшлийн БНА улсын дугаартай цагаан өнгийн соната-2 маркийн авто машинаар хөдөөнөөс ирсэн юм. Тэгээд хадмынд ороод толгой, хүзүүгээ угаачихаад, цай уусан түүний дараа далай сургуулиас сургуулийн хүүхэд машинаараа очиж авчирсан. Хоол унд идэж уучихаад хадмынхаас гарч алхаад ахынд орж мэнд сольсон. Тэр үед тэднийд ах, түүний эхнэр, мөн наана нь гэх хүн хоёр хүүхэдтэйгээ, мөн хар даа хочит ******* нар байсан. Тэр хүмүүс хөзөр тоглоод сууж байсан, тэднийд ороод зогсож байтал хадам ээж араас орж ирээд хоолоо ид гэж хэлсэн. Би тэгээд зөрөөд гарсан, хадмынд хоолоо идчихээд таксинд явах санаатай машины түлхүүрээ халаасандаа үзтэл байхгүй байхаар нь гараад хажуу айл болох ийнд орж түлхүүрээ асуусан. Аптанхуяг ах үзээгүй, мэдэхгүй гэж хэлсэн. Хоёр дахь удаа ороход ах, түүний хоёр эмэгтэй хүүхэд нь ээж хөх толгой гарах гээд явсан түүн рүү явах гэж байна гээд зогсож байсан. Надтай хүүхдүүд нь зөрөөд гараад явсан мөн наана нь намайг хутгалсан гэх *******, хөдөөнөөс ирсэн гэх Жоохноо гэх залуу нар байсан, тэгээд эргээд буцаад гараад явсан, хэсэг хугацааны дараа буцаж орж түлхүүрээ дахин асуугаад та нар түлхүүр авсан бол ах нараа өгчих, ахад хандан та ахад яагаад сонин зүйл яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн ах би тэгж хэлээгүй, нэрээ олж авна гэж хэлсэн. Хар даа хочит Э.Бат- Эрдэнэ чи муу яах гээд байгаа юм гэж хэлээд гадуурх хүрмээ тайлаад орон дээрээс босч ирсэн, тэр үед би тайван зогсож байсан, ахын зурагт руу хараад зогсож байтал хутга бариад хажууд ирж зогсоод миний зүүн бөөрний орчимд нэг удаа хутгалсан, тэр үед би газар унаад тэрхэн зуур хурдан босоод зугтсан, хашаанаас гарч гүйсэн, араас Хар даа хөөгөөд хашааны хаалга хүртэл гүйсэн. Би баруун эргээд гүйсэн хүргэн ах батынд гүйж очсон тэгээд ороод хутгалуулчихлаа гэж хэлсэн, тэгээд эгч ах нар түргэн тусламж дуудсан юм. Би гомдолтой байна, эрүүл байсан эрхтнээсээ хагацсандаа тун гомдолтой байна. Тэр намайг хутгалаагүй бол огт ийм зүйл болохгүй байх байсан. Эмчилгээ сувилгааны зардал нэхэмжилнэ, түүнийгээ баримтаар гаргаж өгнө ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 17-18/,

Гэрч Б.гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад хөдөөнөөс хүргэн , найзын эхнэр , наана нь 3 настай хүүхэдтэй, хүргэн гийн цагаан өнгийн суудлын авто машинаар ирсэн. Хүмүүсээ хүргэж өгчихөөд хүргэн бид хоёр манайд очсон, тэгээд толгой, хүзүүгээ, угааж замын тоосноосоо салсан, түүний дараа манай хүргэн сургуулийн хүүхэд авчрахаар яваад, манай охиныг очиж авчирсан, тэр хооронд би гэртээ хоолоо хийж байсан, хүргэн хүүхэд авчирчихаад хажуу айл болох ийнх руу орсон, би араас нь хажуу айлдаа ороход хүмүүс хөзөр тоглоод байж байсан, хүргэн , өөрийн хүү хоёрыг хоолоо ид гэж хэлсэн, тэр хоёр надтай зөрөөд гарсан, би айл цай хийж өгөхөөр нь түүнийг нь уучихаад буцаж гэр руү орсон, намайг Аптанхуягийнд орох үед Хар даа хочит Бат- Эрдэнэ, , ийн эхнэр , хочит , хар даатай ирсэн гэх нэг эмэгтэй, Жоохноо, эхнэртэйгээ, ийн 3 хүүхэд, ы 2 хүүхэд нар байцгааж байсан, тэр хүмүүсийн зарим нь хоол идэцгээгээд сууж байсан, зарим нь хөзөр тоглож байсан. Намайг гэртээ орж ирээд хоолоо идчихээд сууж байхад гаднаас , нар ирсэн, бид нар ойр зуурын юм ярилцаад байж байтал хүргэн машиныхаа түлхүүрийг хайгаад тэр хаана тавьсанаа мэдэхгүй байсан юм билээ, тэгээд ийнх руу орох шиг болсон. Тэгээд байж байтал 21 цагийн үед манай хүргэн намайг хутгалчихлаа гэж гадаа орилох шиг болсон, тэгээд гараад хартал Хар даа хочит ******* нь том хашааны хаалгаар гүйгээд гарч байгаа харагдсан. батын гэрийн зүүн талынх нь багананы ард хулдаас дээр хэвтэж байсан, тэр орчмоор нь цус болсон, амьсгаа авч, гаргахаар нь зүүн бөөрнийх нь орчмоос цус олгойдож гараад байсан, тэгээд эргэж гараад хамт байсан хүмүүстэйгээ гэртээ эргэж очиход манай хашааны үдэн дээр Цагдаагийн дуудлагын машин ирсэн байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 19/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... *******тэй Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт орших “Цагаан цахир”-ын уурхай дээр очиж, тэнд гар аргаар ашигт малтмал олборлож байх хугацаандаа танилцаж байсан, шинэ танилууд юм. Би 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө ******* манайд орж ирсэн, тэр үед би ганц шил архи ганцаараа уугаад байж байтал гаднаас орж ирсэн, тэр архинаас рүнкээр нэг татчихаад ойр зуурын юм ярилцаж байгаад гараад явсан. Хаа хүрэх гэж байгаагаа хэлээгүй юм. Тэр өдөр би найзуудтайгаа архи уусан, тэгчихээд шөнө гэртээ унтаж байхад шөнийн 22 цаг өнгөрч байхад ганцаараа орж ирсэн, ирэхдээ ийнд нэг нөхөр ах руу хэл үгээр дайраад байхаар нь чи боль хөгшин хүн рүү гэтэл над руу томроод тэгэхээр хутгалчихлаа гэх шиг болсон, тэгээд манай гэрт ирээд удаагүй, миний гадуур хүрмийг өмсөөд гараад явсан, ирэхдээ нимгэн ноосон цамцтай байх шиг байсан, сайн анзаарч хараагүй юм. Тэгж гарч явснаас хойш маргааш өглөө нь манай гэрт орж ирсэн гэрийн баруун талын буйдан сандал дээр суусан, тэгэхэд ойр зуурын зүйл яриагүй, суух байж байгаад гараад явсан, би тэр үед хаанаас ирэв, хаа явах гэж байгаа талаар нь асуугаагүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 20/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн … Би 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 45 дугаар байрны 17 тоотод байх гэртээ байж байтал, хүнд хутгалуулчихлаа гэж манай төрсөн дүү ирж хэлсэн, тэгээд та эрүүл мэндийн дэвтрийг нь аваарай гэж байсан. Түүнтэй хамт эмнэлэг дээр ирсэн. Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хүлээн авах өрөөнд оёдол тавьж байна гэж байсан, тэгээд дээшээ гэмтлийн тасагт шилжүүлсэн, би тэр шөнөө түүнийг сахиж хоносон, маргааш өглөө нь буюу 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эмчийн Эход үзүүлсэн, дотогшоо маш их цус алдапттай байна, хагалгаанд орохгүй бол болохгүй гэж хэлсэн, тэгээд тэр өдрөө буюу 14 цагаас хагалгаанд орсон. Тэгсэн өрөөсөн бөөрийг нь авах шаардлагатай байна гэж хэлсэн. Эмч нар мэс засалд ороод зүүн талын бөөрийг нь авсан юм ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 21/,

Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12-13 цагийн хооронд гэх хүнтэй хамт орж ирж байсан, тэгээд ойр зуурын юм ярилцаж байгаад гарч явцгаасан, түүнээс хойш 15 цагийн үед хар даа буюу ******* ганцаараа ирсэн. ******* урд өдөр нь манай эхнэр гээс 20.000 төгрөг зээлж яваад өдөр 15 цагт ирчихээд буцааж өгсөн. Тэгээд удалгүй өгсөн мөнгөө буцааж аваэд тэр мөнгөөрөө дэлгүүрээс хүүхдээр 0,75-тай Ерөөл архи авчруулсан. Тэгээд тэр архийг *******, хочит , Алтантүлхүүр, бид нар хувааж уусан, тэгээд Алтантүлхүүр, эхнэртэйгээ манайхаас гарч явцгаасан. Тэгээд байж байтал гийн эхнэр 2 литрийн хэмжээтэй гурван баавгай нэртэй пиво авчирсан. Түүнээс би нэг аягаар нэг удаа уусан, манай хажуу айлын гэх эмэгтэй, манай эхнэр , гийн эхнэр нар хувааж ууцгаасан. гийн эхнэр манай эхнэр г дагуулаад гараад явсан, тэгсэн дэлгүүрээс пиво аваад Хөх толгой уулын орой дээр гарсан гэсэн. манайхаас гарч яваад хажуу айл ынд байж байсан гэсэн. Манай гэрт *******, бид хоёр байж байтал манай хажуу айлын хүргэн нь болох нь машины түлхүүр танайд байна уу гэж орж ирсэн, тэгэхээр нь наагуур чинь байвал байж магадгүй, байхгүй бол мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд гараад явсан, тэгснээ удаагүй дахиж орж ирээд машины түлхүүр гээд орж ирчихээд гараад явсан, мөн дахиж орж ирээд чонын шагай нь хэрэгтэй юм бол түүнийгээ аваад түлхүүр өгчих хөгшин банди минь гэж намайг хэлсэн, тэгсэн ******* чи юу гээд байгаа юм байхгүй гэж хэллээш дээ гэхэд чамтай юм яриагүй байна, чамайг ч бас ална шүү гэсэн, тэгсэн Хар Даа хочит ******* гэрийн баруун талд эргүүлэг дээр байсан том шаргал иштэй хутгыг аваад г нурууных нь орчим хутгалсан, тэгээд тэр гэрийн босгон дээр нэг бүдэрч унаад аллаа гэж орилсон. Тэгсэн ******* гараад явсан, *******, нарыг хаана очсоныг мэдээгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 22-23/,

Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2014 оны 11 сарын 20-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ очсон. Гэрт ээж ганцаараа байсан. Тэгээд араас удаагүй манай найз залуу , дүү , ах нар хамт ирцгээсэн, түүнээс хойш орой 21 цагийн үед ах, эгч нар ирсэн, тэгээд удаагүй байж байтал манай найз залуу хашааны айл ахынд орсон, зөрөөд ах бага охинтойгоо орж ирээд утсаар ярьсан, түүнээс хойш удаагүй орилох шиг болсон, тэгээд би хажуу айл руу гүйгээд ортол ахынд ах өөрөө гэрийнхээ баруун талын орон дээр хэвтэж байсан, мөн ахын жаахан охин, ахын охин гурав байсан, өөр хүн байгаагүй. ахын гэрийн хаалганы дотор самбар мод, мөн гэрийн үүдний довжоон дээр цус болсон байсан. Би хажуу айлаас гарч гэртээ орж утсаараа Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд ах эгч , ээж , ах нарын хамт ахын машинаар ертөнцийн зүгээр зүүн тийш гудамж уруудаж явсан. г тухайн чигт гүйгээд явлаа гэж бодоцгоосон юм. Тэгээд араас нь очтол гудамжны үзүүр дээр ******* буюу хар даа хочит г хутгалсан хүн байсан, тэр гартаа нэг зүйл барьсан байсан, машины гэрэлд харагдсан, тэгээд бид нар айгаад түүн дээр очиж чадаагуй. Тэндээсээ бат ахынх руу явсан, очиход бат ахын гэрийн зүүн тапын баганын ард гулзайтал хэвтсэн харагдсан. Түүний зүүн бөөрний хэсгээс цус гарч байсан, цамц нь хутганы ормоор зүсэгдсэн байсан, бид нарыг байж байхад түргэн тусламжийн авто машин ирсэн түүнийг аваад эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төв дээр очсон. гийн зүүн бөөрний орчимд оёдол тавьсан. Манай найз залуу гийн зүүн бөөрийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэс заслийн аргаар авсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 30/,

Насанд хүрээгүй гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2014 онь 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цагийн үед аав , дүү ы хамтаар гурвуулаа ахынхаас хоолны халуун сав авахаар очсон юм. ахынд ах өөрөө, эхнэр нь, мөн хоёр охин, нэг эгч, эхнэр нөхөр бололтой хоёр ах эгч нар пиво ууцгаагаад сууцгааж байсан. Тэгээд байж байтал ахын эхнэр, нэг ахын эхнэр наана нь байсан бас нэг эгчтэй гурвуулаа Хөх толгойн уулан дээр гарахаар явцгаасан. Гэрт , ******* ах ахын дүү нь, ахын хоёр хүүхэд нь үлдсэн юм. Хэсэг хугацааны дараа ахын том охин, дунд охин нар нь ээжийнхээ араас уулан дээр гарах гээд явсан. Гэрт , ******* ах нар, мөн ахын дүү нь, ахын бага охин нар үлдсэн юм. Тэднийд аав, дүү бид гурав байсан. Тэдгээр үйл явдлын дараагаар аав, дүүгийн хамт ахын хажуу айл болох гэх айл руү орохоор явсан. Би ахынд түүний бага хүүхдийг нь хараад үлдсэн юм. Тэгээд байж байтал ахын хүргэн болох нэг ах орж ирээд машины түлхүүр алга болчихлоо чонын шагайтай гэж байсан. Тэгснээ , ******* ах хоёр руу дайраад та хоёр шагайг нь авчихаад түлхүүрийг минь өгчих гэхэд ах би яах гэж авдаг юм гэхэд ална шүү пизда минь хурдан өг гэж хэлсэн. Тэгсэн ******* ах чи одоо зүгээр бай хүн унтаж байхад гэсэн, , ******* ах нар гэрийн баруун талын орон дээр унтаж байсан юм. Тэр үед ах сэрүүн байсан юм. ахын хүргэн болох ах ******* ах руу чи хурдан гаргаад өгчих би чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* чамд алуулахаасаа өмнө чамайг алчихъя гээд гэрийн баруун талын үүдний орчимд байх эргүүлэг дээрээс том хутга авсан. Тэгээд ******* ахыг тухайн хутгаа аваад босоход би ахын бага хүүхдийг хөтлөөд гэрийн зүүн талаар гадагш гараад гүйж байхад ын ахын хүргэн аллаа болилдоо, уучлаарай даа ахаа гээд орилсон. ахын хажуу айл болох ахын гэрийн хаалгыг гаднаас нь татаад онгойлтол ахын эхнэр нь урдаас гарч ирсэн. Тэгээд аав дүү хоёр гарч ирээд би аавд явъя гэж хэлээд гэр рүүгээ алхаж харьцгаасан юм. Би хутгалахыг нь хараагүй ...гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 34/,

Гэрчийн мөрдөн байцаалтанд өгсөн ... *******тэй 2015 оны 09 сарын үед уулзаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулруу алтанд явсан, өөр газруудаар яваагүй. Хэргийн талаар дэлгэрэнгүй яриагүй, харин хэрэгт холбогдсон намайг цагдаагаас хайж байгаа гэж байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 233/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 08-р сараас хойш 2016 оны 03-р сарын дундуур хүртэл Улаанбаатар хотод Сүхбаатар дүүрэг Дамбадаржаад байдаг ээжийнд байж байгаад баригдаад явсан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён -Уул руу явсан. Хэрэгт холбогдсон талаараа ярьж намайг цагдаагаас хайж байгаа гэж ярьсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 235/,

Шүүгдэгч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цагийн үед ахынд Дуурсах 3-******* тоотод байж байтал гаднаас ахын хажуу айлын хүргэн нь гэх нэг залуу орж ирээд ахыг муу бөөсөө, юу байна гэсэн. Тэгэхээр нь би хөгшин хүнийг болиоч ээ гэтэл чамд ямар хамаатай юм бэ бөөсөө гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгэхээр нь босч очоод гэрийн баруун талд байх эргүүлэг дээр байсан шар иштэй том хутга байсан, түүнийг аваад тэр залууг гэрийн үүдэнд зогсож байхад нь ар нурууны орчим руу нь дүрсэн. Тэгтэл орилоод газарт унасан тэгэхэд би гэрээс гарч яваад ахын зүүн талын айлын жорлонд нь ороод зогссон, тэр үед цагдаагийн болон түргэн тусламжийн машинууд ирж байгаа харагдсан. Хүн дүрсэн хутгаа барьж явж байгаад айлын жорлонд хаяад тэндээсээ гэх айлд очсон ... би мөрдөн байцаалтаас оргон зайлах хугацаандаа Баянхонгор аймгийн Шинэ Жинст сумын цаана гарч байсан алтны газарт 2 удаа очсон, хамт очсон хүмүүс бол Төв аймгийн Борнуурын хүмүүс юм. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулны алтны газарт 2 удаа Борнуурын хүмүүстэй очсон. Тэгж алтны газруудаар явснаас хойш Улаанбаатар хотод 2015 оны шинэ жилээс хойш ийш тйишээ яваагүй ... би нэмж сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 57-58, 236/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 11 сарын 25-ны өдрийн 729 тоот шинжээчийн ... гийн биед зүүн ууц, бүсэлхий хэсгийн хэвлийн хөндий болон хэвлийн гялтангийн зүүн арын зайн нэвтэрсэн шарх, зүүн бөөрний нэвт шарх, дотуур, гадуур цус алдалт, зүүн гялтангийн арын зайн цусан хураа гэмтэл үүссэн байна. Уг гэмтлүүд нь нэгэн зэрэг, нэг цаг хугацаанд үүссэн байна. Дээрх зүүн ууц, бүсэлхий хэсгийн хэвлийн хөндий болон хэвлийн гялтангийн зүүн арын зайн нэвтэрсэн шарх, зүүн бөөрний нэвт шарх гэмтлүүд нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. гийн биед үүссэн зүүн ууц, бүсэлхий хэсгийн хэвлийн хөндий болон хэвлийн гялтангийн зүүн арын зайн нэвтэрсэн шарх, зүүн бөөрний нэвт шарх гэмтлүүд нь 2010 оны ХЗДХСайд, ЭМСАйдын хамтарсан 189/385 тоот тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.1.13 дахь заалтуудаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гийн биед үүссэн зүүн бөөрний нэвт шархыг яаралтай журмаар 2014.11.21-ний өдөр мэс заслын хагалгаанд орж, зүүн бөөрийг амьдралын заалтаар авах мэс ажилбар хийгдсэн байна. гийн биед үүссэн дээрхи гэмтлүүд нь цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 38/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 3/,

Хохирогч гийн өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-13/,

Хохирогч гийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үеийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 63-90/,

Цагдаагийн АСАП санд Оргодол эрэн сурвалжилсан талаарх бүртгэл /1-р хх-ийн 190-192/,

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2015 оны 08 сарын 25-ны өдрийн 31-2/2237 тоот хүн эрэн сурвалжлах тухай албан бичиг /1-р хх-ийн 198/,

Эрэн сурвалжлах ажил зохион байгуулсан тухай цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /1-р хх-ийн 213-214/,

*******д батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөн байцаагчийн тогтоол, батлан даагч нараас гаргасан баталгаа /1-р хх-ийн 27-28/,

Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх прокурорын тогтоол, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоолууд /1-р хх-ийн 203-204/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 14/,

Хохирлын баримт /хх-ийн 15-27/,

Овог нэр өөрчилсөн тухай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2016 оны 05 сарын 26-ны өдрийн 117 дугаар захирамж /2-р хх-ийн 29/,

ийн төрсний гэрчилгээ, овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх зэргийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /2-р хх-ийн 30/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* нь 2014 оны 11 сарын 20-ны өдөр согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-******* тоотод оршин суух иргэн ийн гэрт хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хохирогч гийн зүүн бөөрөн тус газарт хутгалсаны улмаас түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, уг хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байх хугацаандаа буюу түүнд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр авагдсан батлан даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2015 оны 05 сарын 22-ны өдрөөс 2016 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуод зайлсхийсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч , гэрч Б., Н.Батгавъяа, , , , насанд хүрээгүй гэрч ,, нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 11 сарын 25-ны өдрийн 729 тоот шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч гийн өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч гийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үеийн өвчний түүхийн хуулбар, Цагдаагийн АСАП санд Оргодол эрэн сурвалжилсан талаарх бүртгэл, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2015 оны 08 сарын 25-ны өдрийн 31-2/2237 тоот хүн эрэн сурвалжлах тухай албан бичиг, Эрэн сурвалжлах ажил зохион байгуулсан тухай цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас, *******д батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөн байцаагчийн тогтоол, батлан даагч нараас гаргасан баталгаа, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх прокурорын тогтоол, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоолууд зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч шүүгдэгч *******, гэрч нарын хооронд машины түлхүүр хаана байгааг мэдэхгүй гэснээс шалтгаалан хувийн таарамжгүй харьцаа үүсэн, харилцан маргалдсаны дараа ******* хохирогч г хутгалсан байх тул танхайн сэдэлт гэж үзэх үндэслэлгүй байна.

******* нь хувийн сэдэлтээр уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

-хохирогч гийн ... машины түлхүүрээ халаасандаа үзтэл байхгүй байхаар нь гараад хажуу айл болох ийнд орж түлхүүрээ асуусан. ах үзээгүй, мэдэхгүй гэж хэлсэн … хэсэг хугацааны дараа буцаж орж түлхүүрээ дахин асуугаад та нар түлхүүр авсан бол ах нараа өгчих, ахад хандан та ахад яагаад сонин зүйл яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн ах би тэгж хэлээгүй, нэрээ олж авна гэж хэлсэн. Хар даа хочит Э.Бат- Эрдэнэ чи муу яах гээд байгаа юм гэж хэлээд гадуурх хүрмээ тайлаад орон дээрээс босч ирсэн, тэр үед би тайван зогсож байсан, ахын зурагт руу хараад зогсож байтал хутга бариад хажууд ирж зогсоод миний зүүн бөөрний орчимд нэг удаа хутгалсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 17-18/,

-гэрч ийн ... Манай гэрт *******, бид хоёр байж байтал манай хажуу айлын хүргэн нь болох нь машины түлхүүр танайд байна уу гэж орж ирсэн, тэгэхээр нь наагуур чинь байвал байж магадгүй, байхгүй бол мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд гараад явсан, тэгснээ удаагүй дахиж орж ирээд машины түлхүүр гээд орж ирчихээд гараад явсан, мөн дахиж орж ирээд чонын шагай нь хэрэгтэй юм бол түүнийгээ аваад түлхүүр өгчих хөгшин банди минь гэж намайг хэлсэн, тэгсэн ******* чи юу гээд байгаа юм байхгүй гэж хэллээш дээ гэхэд чамтай юм яриагүй байна, чамайг ч бас ална шүү гэсэн, тэгсэн Хар Даа хочит ******* гэрийн баруун талд эргүүлэг дээр байсан том шаргал иштэй хутгыг аваад г нурууных нь орчим хутгалсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 22-23/,

-насанд хүрээгүй гэрч гийн ... ахын хүргэн болох нэг ах орж ирээд машины түлхүүр алга болчихлоо чонын шагайтай гэж байсан. Тэгснээ , ******* ах хоёр руу дайраад та хоёр шагайг нь авчихаад түлхүүрийг минь өгчих гэхэд ах би яах гэж авдаг юм гэхэд ална шүү пизда минь хурдан өг гэж хэлсэн. Тэгсэн ******* ах чи одоо зүгээр бай хүн унтаж байхад гэсэн, , ******* ах нар гэрийн баруун талын орон дээр унтаж байсан юм. Тэр үед ах сэрүүн байсан юм. ахын хүргэн болох ах ******* ах руу чи хурдан гаргаад өгчих би чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* чамд алуулахаасаа өмнө чамайг алчихъя гээд гэрийн баруун талын үүдний орчимд байх эргүүлэг дээрээс том хутга авсан. Тэгээд ******* ахыг тухайн хутгаа аваад босоход би ахын бага хүүхдийг хөтлөөд гэрийн зүүн талаар гадагш гараад гүйж байхад ын ахын хүргэн аллаа болилдоо, уучлаарай даа ахаа гээд орилсон ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 34/ зэргээр тогтоогдсон байхад шүүгдэгч ийг үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр г хутгалж хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй тул хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчлөх үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг шалгахад тухайн баримтууд нь хуульд нийцсэн ба хохирлын нийт дүн нь 1.717.300 төгрөг болж байх тул шүүгдэгч *******эс 1.717.300 төгрөгийг гаргуулж хохирогч д олгож, цаашид гарах эмчилгээний болон бусад зардалыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгч ******* өмнө нь 4 удаа ял шийтгэгдэж, хорих ял эдэлж байсан тул түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжгүй байна.

Шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг 2014 оны 11 сарын 20-ны өдөр үйлдсэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлэх ялаас хоёр жилийг хасч тооцов.

Харин мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг 2015 оны 05 сарын 22-ны өдрөөс үйлдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэлслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзаж ял шийтгэл оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн ханцуйгүй цамц 1 ширхэг, шар иштэй хутга 1 ширхэг зэргийг устгаж, ийн иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, төрсний Г-195 дугаартай гэрчилгээ 1 ширхэг, овог эцгийг өөрчилсэний Г-22 дугаартай гэрчилгээ 1 ширхэг зэргийг шүүгдэгч *******д буцаан олгож, шүүгдэгчийн хэргийн учир цагдан хоригдсон 268 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13, 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт *******ын Бат-Эрдэнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч ийн цагдан хоригдсон 268 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******эс 1.717.300 төгрөг гаргуулж хохирогч д олгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ийн иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, төрсний Г-195 дугаартай гэрчилгээ 1 ширхэг, овог эцгийг өөрчилсэний Г-22 дугаартай гэрчилгээ 1 ширхэг зэргийг буцаан олгож, цэнхэр өнгийн ханцуйгүй цамц 1 ширхэг, шар иштэй хутга 1 ширхэг зэргийг устгасугай.

10. Шүүгдэгч ийн эдлэх ялыг 2016 оны 08 сарын 16-ны өдрөөс эхлэн тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаар баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *******эс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                        

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.ГЭРЭЛМАА

                                    ШҮҮГЧИД                     Н.БААСАНБАТ

                                                                              Ч.БАЙГАЛМАА