Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 280

 

                              Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, “Дако” центрийн 605 тоотод оршин байгаа, “Ханхишиг ундрага” ХЗХ /РД: 5857449/-ны

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 50-02 тоотод оршин суух, Эрдэнэ уул овгийн Энхтайваны Оюунболор /РД: УЕ87122428/,

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 44-6 тоотод оршин суух, Эрдэнэ уул овгийн Даваанямын Оюунбилэг /РД: УЕ76102921/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.840.597 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ханхишиг ундрага” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Оюунболор нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/16/741 тоот зээлийн гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн хугацаанд 2.950.600 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр 2.678.241 төгрөг, хүү 968.630 төгрөг, торгууль 193.726 төгрөг, нийт 3.840.597 төгрөгийг Э.Оюунболор, Д.Оюунбилэг нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Оюунболор шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “Ханхишиг ундрага” ХЗХ-ноос 5.000.000 төгрөг зээлж авсан. Зээл авсан хугацаанаас хойш 10 дугаар сард 7 хоног бүр зээлийг хувааж төлөхөөр эгчийнхээ нөхрийн дансанд мөнгө шилжүүлдэг байсан. Зээл төлөгдөж дууссан гэж бодож байтал шүүхэд нэхэмжлэл ирсэн ... би үлдэгдэл мөнгийг төлөх ёсгүй боловч эгч Д.Оюунбилэгт 2017 оны 08 сарын 15-ны өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг ээжээрээ дамжуулан өгсөн. Иймд дахин би мөнгө төлөх шаардлагагүй болно гэжээ.

Хариуцагч Д.Оюунбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би дүү О.Оюунболорыг “Ханхишиг ундрага” ХЗХ-ноос 5.000.000 төгрөгийн зээл авахад батлан даагчаар гарын үсэг зурсан ... тухайн зээлийн нийт үлдэгдэл 3.840.597 төгрөгөөс эхний ээлжинд 3.000.000 төгрөгийг 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үлдэгдэл 840.597 төгрөгийг 08 сарын хугацаанд сар бүр 105.074 төгрөгөөр хуваан төлөхөөр тохиролцох хүсэлтэй байна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Эвлэрлийн гэрээнд: “Ханхишиг ундрага” ХЗХ-ны нэхэмжлэлтэй Э.Оюунболор, Д.Оюунбилэг нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.840.597 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч Э.Оюунболор, Д.Оюунбилэг нар нь уг 3.840.597 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Ханхишиг ундрага” ХЗХ-д төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож талууд эвлэрэв. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ханхишиг ундрага” ХЗХ нь хариуцагч Э.Оюунболор, Д.Оюунбилэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.840.597 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Оюунболор, Д.Оюунбилэг нар нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.840.597 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Ханхишиг ундрага” ХЗХ-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ /хх-23/ зэргээр нотлогдож байна.

Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч “Ханхишиг ундрага” ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 38.200 төгрөгийг, хариуцагч Э.Оюунболор, Д.Оюунбилэг нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 38.200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ханхишиг ундрага” ХЗХ-д олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Ханхишиг ундрага” ХЗХ-ны нэхэмжлэлтэй Эрдэнэ уул овгийн Энхтайваны Оюунболор, Эрдэнэ уул овгийн Даваанямын Оюунбилэг нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.840.597 /гурван сая найман зуун дөчин мянга таван зуун ерэн долоо/ төгрөг гаргуулах тухай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Оюунболор, Д.Оюунбилэг нар нь 3.840.597 /гурван сая найман зуун дөчин мянга таван зуун ерэн долоо/ төгрөгийг нэхэмжлэгч “Ханхишиг ундрага” ХЗХ-д 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ханхишиг ундрага” ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.400 /далан зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 38.200 /гучин найман мянга хоёр зуу/ төгрөгийг, хариуцагч Э.Оюунболор, Д.Оюунбилэг нараас 38.200 /гучин найман мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ханхишиг ундрага” ХЗХ-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Оюунболор, Д.Оюунбилэг нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.    

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                  ШҮҮГЧ                         Н.БАЯРСҮРЭН