Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 281

 

                         Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******н ******* /РД: *******/-гийн

Хариуцагч: *******,*******, тоотод оршин суух, овгийн ын /РД: /-д холбогдох

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би -ны өдөр 17:00 цагийн үед сонгуулийн материал тоотод өгөөд эргэтэл хашаан дотроос нохой гарч ирэн дайрч миний цүнхнээс зулгааж таттал би хойшоо савж унаад нохой зүүн гарын шуун дээрээс минь хазсан ... ингээд би Г.тай хамт эмнэлэгт очиж боолгоод дараа нь цагдаагийн газар очсон боловч Г. нь “хоёулаа тохиролцъё би таны араас эм, өвчин намдаах наалт зэргийг аваад очно” гэж хэлээд гэрийн маань хаягийг авсан ч дахин эргэж ирээгүй ... би нохойнд хазуулснаас болж бие муудаж олон хоног зовсон. Үүнээс болж өөрийн мөнгөөр эмчид үзүүлж бариа хийлгэж, эм тариа хэрэглэж явсаар байгаад 1 сар өнгөрсөн ч шарх сайн эдгээгүй байна. Иймд Г.аас бүх хохирлыг тооцож 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: -ны өдөр манай хашааны хаалга тогшиход хүүхэд гарч сонгуулийн сурталчилгааны материал авч орж ирсэн. Дараа нь 10-аад минутын дараа дахин хаалга тогшиж нэг залуу “эгчээ нохойныхоо үснээс өгөөч энд нэг эгч нохойнд хазуулчихлаа” гээд зогсож байсан. Тэр үед манайд хотоос хүмүүс ирж мал гаргаж байсан учир манай нохой уяатай байсан ... хазсан нохой нь манай нохой биш учир нэхэмжилсэн мөнгийг гаргаж өгч чадахгүй болно гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Эвлэрлийн гэрээнд: О.*******гийн нэхэмжлэлтэй Г.ад холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 300.000 төгрөг болгон багасгаж, уг 300.000 төгрөгийг хариуцагч Г. нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч О.*******д төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож талууд эвлэрэв. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Г.ад холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 300.000 төгрөг болгон багасгаж, уг 300.000 төгрөгийг хариуцагч Г. нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч О.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ /хх-17/ зэргээр нотлогдож байна.

Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас эвлэрсэн үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамж 9.650 төгрөгийн 50 хувь болох 4.825 төгрөгийг, хариуцагч Г.аас эвлэрсэн үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 4.825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овгийн *******н *******гийн нэхэмжлэлтэй овгийн ын ад холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 300.000 /гурван зуун мянга/ төгрөг болгон багасгаж, хариуцагч Г. нь уг 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч О.*******д 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 4.825 /дөрвөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг, хариуцагч Г.аас 4.825 /дөрвөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Г. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.    

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                ШҮҮГЧ                         Н.БАЯРСҮРЭН