Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/072

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот хэргийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогтой *******ын *******, / регистрийн дугаар; ВЕ98111130 /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* нэртэй караокены 2 тоот өрөөнөөс *******ийн загасан улаан шаргал өнгийн түрийвч, Солонгос улсын мөнгөн тэмдэгт 29 вон буюу 70 төгрөг, Энэтхэг улсын мөнгөн тэмдэгт 10 рупи буюу 384 төгрөг, Монгол Улсын мөнгөн тэмдэгт 6251 төгрөг, виза карт, иргэний үнэмлэх, зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч 206.705 /хоёр зуун зургаан мянга долоон зуун таван/ төгрөгийн, ын хар өнгийн эмэгтэй савхин бээлий, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны картууд болон виза картны гэр, жижиг цүнхийг хулгайлан авч, улмаар ын жижиг цүнхэн дотор байсан машины түлхүүрээр ******* нэртэй караокены гадна талд байсан хар өнгийн Приус-30 маркийн УББ улсын дугаартай автомашин зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 16.140.000 /арван зургаан сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулан, нийт 16.346.705 /арван зургаан сая гурван зуун дөчин зургаан мянга долоон зуун таван/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй караокед ороод Сэрүүн нэртэй 5 шил пиво авч уусан. Тэгээд ******* караоке хаах цаг болсон байна гэж үйлчлэгч нь хэлсэн. Тэгэхээр нь би шээс хүрээд 00 орчхоод гараад ирсэн нэг өрөөний хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь тухайн өрөөнд орсон чинь жижиг гар цүнх байхаар нь цүнхийг аваад гарсан. Тэгээд би ******* караокеноос гараад цүнхэн дотор юу байгааг үзтэл машины түлхүүр байсан. Би машины түлхүүрийг нь аваад ******* караокены урд талын байрны араас машиныг аваад унаж байгаад замын цагдаа нарт баригдсан. Тэгээд намайг бариад машиныг журмын хашаанд хийгээд намайг гэртээ харь гэсэн. Би , гэх хүмүүсийг танихгүй. Ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 95-97 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.

3. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...2021 оны 12 дугаар сарын 30-ны орой би гэртээ байж байсан чинь манай найзууд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт байрлах ******* караокед хүрээд ир гэж намайг дуудсан. Би тэгээд гэрээсээ гараад 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 21 цаг 30 минутад ******* караоке дээр очсон. Тэгээд манай гэр бүлийн найзууд ******* караокед сууж байгаад ******* караоке хаах цаг нь болоод манай найзууд ******* караокены хажуу талын байранд манай нөхөр ын дүү гэх айлд орсон юм. Бид нар ын гэрт орох үедээ ******* караокед сууж байсан гэх өрөөнд бид хоёр цүнх, бусад хүмүүс нь сольсон хувцас үлдээгээд ын гэр лүү орсон. ******* караоке хааж байгаа болохоор одоо хүн орж ирэхгүй гээд цүнх бусад зүйлүүдээ үлдээгээд орсон юм. Тэгээд гэх айлаас 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө 03 цагийн үед гарч ирээд байрны гадаа тавьсан байсан УББ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг алга байгааг мэдсэн. Тэгээд ******* караокед цүнхээ үлдээсэн цүнхэн дотор машины түлхүүр байсан гээд буцаад ******* караокены эзнийг дуудаад өөрсдийн сууж байсан өрөөнд орж үзэх үед миний жижиг гар цүнх, 2 савхин бээлий, манай найз ийн цүнхэн дотор байсан түрийвч зэрэг өрөөнөөс алга болсон байсан. 2021 оны 12 дугаар сарын 30- ны орой ******* караокед манай гэр бүлийн найзууд болох ******* караокены эзэн , ы эхнэр , манай нөхрийн найз , гийн эхнэр , , тэгээд манай нөхөр бид нар байсан. Миний жижиг гар цүнхэнд машины түлхүүр, хаан банкны виза карт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, бэлэн 105.000 төгрөг байсан. Миний 105.000 төгрөг гэртээ очоод куртикний халааснаас гарч ирсэн. Миний жижиг цүнхэнд байгаагүй би халаасандаа хийсэн байсан байна лээ...” гэх мэдүүлэг/ хх-ийн 7-8, 18-20 /,

4. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө ******* караокег хаагаад урд байрлах байранд гэх хүний дүүгийнд орсон. Тэгээд тухайн айлаас 02-03 цагийн үед гарч ирэх үед ын машин байгаагүй. Тэгээд ******* караоке руу буцаж ороод хувцас үлдээсэн өрөөндөө орж цүнхээ үзэх үед миний цүнхэн дотор байсан түрүүвч байгаагүй. Манай ажлын 2 дугаарын өрөөнд , , , , бид нар байсан. Өөр хүн байгаагүй. гэх хүний цүнх, миний түрүүвч хоёр алга болсон. Өөр зүйл алга болоогүй...гэх мэдүүлэг / хх-ийн 18-20 /,

5. Гэрч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

2021 оны 12 дугаар сарын 30-ний орой 21 цагийн үед ******* караоке дээр найзууд дээрээ очсон. Тэгээд ******* караоке дотор 2 дугаартай өрөөнд сууж байгаад шөнийн 12 цаг болоод ******* караоке хаах цаг нь болсон болохоор ******* караокены урд талын байранд ын дүүгийнд найзуудтайгаа хамт орсон. Тэгээд тухайн айлаас 02-03 цагийн үед гарч ирсэн. Тэгээд айлаас гарч ирэх үед “миний машин алга байна” гэсэн. Тэгээд “******* караоке дотор өрөөнд миний цүнх байгаа цүнхэн дотор машины түлхүүр байгаа” гэсэн. Тэгээд ******* караоке дотор орсон чинь ын цүнх, ийн цүнхэнд байсан түрүүвч байгаагүй. 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө ******* караокеноос гарах үед гэх хүний машин ******* караокены урд талын байрны хажууд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

6. “Энх нахиа” ХХК-ын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн:

...Хар өнгийн Приус-30 маркийн УББ улсын дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдэж 2018 онд импортлогдсон 1 ширхэг 16.000.000 төгрөг,

Жижиг цүнх 1 ширхэг 20.000 төгрөг

Виза картны гэр 1 ширхэг 50.000 төгрөг,

Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны картууд 50.000 төгрөг,

Загасан улаан шаргал өнгийн түрийвч 1 ширхэг 100.000 төгрөг.

Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 16.220.000 /арван зургаан сая хоёр зуун хорин/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 34 /,

7. “Энх нахиа” ХХК-ын 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн:

...Хар өнгийн эмэгтэй савхин бээлий 1 ширхэг 20.000 төгрөг,

Солонгос улсын мөнгөн тэмдэгт 29 вон Монгол банкны 2021 оны 12 сарын 31-ний өдрийн ханшаар 70 төгрөг,

Виза карт 1 ширхэг 50.000 төгрөг,

Иргэний болон жолооны үнэмлэх, хаан банкны карт 50.000 төгрөг, Энэтхэгийн мөнгөн тэмдэгт 10 рупи Монгол банкны 2021 оны 12 сарын 31-ний өдрийн ханшаар 384 төгрөг,

Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 120.454 /нэг зуун хорин мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй караокены 2 тоот өрөөнөөс *******ийн загасан улаан шаргал өнгийн түрийвч, Солонгос улсын мөнгөн тэмдэгт 29 вон буюу 70 төгрөг, Энэтхэг улсын мөнгөн тэмдэгт 10 рупи буюу 384 төгрөг, Монгол Улсын мөнгөн тэмдэгт 6251 төгрөг, виза карт, иргэний үнэмлэх, зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч 206.705 /хоёр зуун зургаан мянга долоон зуун таван/ төгрөгийн,

Хохирогч ын хар өнгийн эмэгтэй савхин бээлий, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны картууд болон виза картны гэр, жижиг цүнхийг хулгайлан авч, улмаар ын жижиг цүнхэн дотор байсан машины түлхүүрээр “*******” нэртэй караокены гадна талд байсан хар өнгийн Приус-30 маркийн УББ улсын дугаартай автомашин зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 16.140.000 /арван зургаан сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулан, нийт 16.346.705 /арван зургаан сая гурван зуун дөчин зургаан мянга долоон зуун таван/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь хохирогч , ******* гэрч Г. нарын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 08, 79 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч , ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******г хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулж уг хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад тэнссэн хугацаатай адил хугацаагаар хамрагдах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг оногдуулсан хорих ялыг зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* ургийн овогтой *******ын *******д зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч ******* нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ