Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 283

 

                                      Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД: *******/-гийн

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн /РД: /-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хууль бус эзэмшлээс автомашин чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь өөрийн нөхөр болох Б.тай 2014 онд танилцаж 2015 онд нэг гэрт амьдарч -ны өдөр хүү С. төрсөн ... 2017 оны 06 сард бид хоёр автомашин 7.000.000 төгрөгөөр банкнаас зээлээр авсан ... би Б.тай цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа бөгөөд хүү С.д тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна ... Би одоогоор хүүтэйгээ хөлсний байранд амьдардаг, цалингаа аваад зээлэндээ төлдөг тул Б.аар машины зээлээ төлүүлж, хүүдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Г.*******тай 2014 онд танилцаж хамтран амьдарч бидний дундаас хүү С. -ны өдөр төрсөн. Хүүдээ хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна ... Г.******* бид хоёр наас машины зээл авч одоогоор зээлийг би 4 сар төлж байгаа. Миний ажиллаж байсан газар татан буугдаж ажилгүй байгаа тул зээл төлөх чадваргүй болсон. Машины зээл Г.*******гийн нэр дээр гарсан бөгөөд өөрөө машинаа унаж байгаа гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Б.т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг болон машин гаргуулах нэхэмжлэл гаргасан. Харин одоо бид үр хүүхдээ бодож цаашид хамт амьдрахаар шийдсэн. Иймээс би хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон машин гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хууль бус эзэмшлээс автомашин чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлт /хх-31/-ээр тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэдийгээр шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа ч хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.250 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 77.125 төгрөгийг гаргуулж буцаан олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,  75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овгийн *******ийн *******гийн нэхэмжлэлтэй ******* овгийн *******гийн т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хууль бус эзэмшлээс автомашин чөлөөлүүлэх тухай хэргийн нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.250 /нэг зуун тавин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 77.125 /далан долоон мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж Г.*******д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй, хууль бус эзэмшлээс автомашин чөлөөлүүлэх асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

                                                  ШҮҮГЧ                        Н.БАЯРСҮРЭН