| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0301/И |
| Дугаар | 289 |
| Огноо | 2017-09-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 289
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: *******,******* дүгээр хороо, *******, өөрийн байранд оршин байгаа, “*******” ХХК /РД: *******/-ийн
Хариуцагч:*******,******* дүгээр хороо, Хангамжийн*******-2 тоотод оршин суух, ******* овгийн ын /РД: /-д холбогдох
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О. нь 2014 оны*******1 сарын 03-ны өдөр манай компанитай “төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулж 240.000 төгрөгийн үнэтэй төхөөрөмжийг зээлээр худалдан авч, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу сар бүр 20.000 төгрөг төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд үлдэгдэл төлбөр 220.000 төгрөг, алданги*******10.000 төгрөг, нийт 330.000 төгрөгийг О.Сүнжиддариас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******” ХХК-иас нэхэмжилсэн 330.000 төгрөгийн 220.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.
Эвлэрлийн гэрээнд: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй О.д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330.000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь нэхэмжлэлийн шаардлагаа 220.000 төгрөг болгон багасгаж, уг 220.000 төгрөгийг хариуцагч О. нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч “*******” ХХК-ийн тоот дансанд төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож талууд эвлэрэв. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь О.д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь нэхэмжлэлийн шаардлагаа 220.000 төгрөг болгон багасгаж, уг 220.000 төгрөгийг хариуцагч О. нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч “*******” ХХК-ийн тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагч О. нар нь харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ /хх-18/ зэргээр нотлогдож байна.
Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******0.550 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас эвлэрсэн үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамж 7.250 төгрөгийн 50 хувь болох 3.625 төгрөгийг, хариуцагч О.Сүнжиддариас 3.625 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75,*******23 дугаар зүйлийн*******23.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* овгийн ын д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 333.000 /гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь нэхэмжлэлийн шаардлагаа 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөг болгон багасгаж, хариуцагч О. нь 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч “*******” ХХК-ийн ХААН банкны тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******0.550 /арван мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 3.625 /гурван мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг, хариуцагч О.Сүнжиддариас 3.625 /гурван мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч О. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН