| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0291/И |
| Дугаар | 290 |
| Огноо | 2017-09-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 290
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: *******,******* дугаар хороо, *******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД: *******/-ийн
Хариуцагч: *******, дугаар хороо, тоотод оршин суух, овгийн гийн /РД: /-т холбогдох
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт.640.000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн биелэлт 150.000 төгрөг, нийт.790.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч,017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г. нь015 оны 09 сараас015 оны 11 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд надаас нийт 13 хово машин шигшүүрийн нүүрс нэг бүрийн үнийг80.000 төгрөгөөр тооцож авсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй хохироож байна ... мөн 150.000 төгрөг түр зээлүүлээч гэхэд нь зээлүүлсэн юм ... надад016 оны 01 сард 1.000.000 төгрөг өгсөн ... иймд Ч.оос нүүрсний үлдэгдэл төлбөр.640.000 төгрөг, зээлсэн 150.000 төгрөг, нийт.790.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Б.*******өөс шигшүүрийн хогон нүүрс авсан нь үнэн болно. Төлбөрийг бөөн өгч чадахгүй тул017 оны 09 сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг,017 оны 10 сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг,017 оны 11 сарын 30-ны өдөр 790.000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.
Эвлэрлийн гэрээнд: Ч. нь Б.*******өд өгөх.790.000 төгрөгийг017 оны 09 сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг,017 оны 10 сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг,017 оны 11 сарын 30-ны өдөр үлдэгдэл 790.000 төгрөгийг өгч авалцахаар тохирч эвлэрийн гэрээ байгуулж байна гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ч.т холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт.640.000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн биелэлт 150.000 төгрөг, нийт.790.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч. нь.790.000 төгрөгийг хэсэгчлэн017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг,017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг,017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 790.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******өд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ /хх-16/ зэргээр нотлогдож байна.
Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.590 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох9.795 төгрөгийг, хариуцагч Г.оос9.795 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******өд олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овгийн *******гийн *******ийн нэхэмжлэлтэй овгийн гийн т холбогдох ээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт.640.000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн биелэлт 150.000 төгрөг, нийт.790.000 /хоёр сая долоон зуун ерэн мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч. нь.790.000 /хоёр сая долоон зуун ерэн мянга/ төгрөгийг хэсэгчлэн017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 /нэг сая/ төгрөгийг,017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 /нэг сая/ төгрөгийг,017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 790.000 /долоон зуун ерэн мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Б.*******өд төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.590 /тавин есөн мянга таван зуун ерэн/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас9.795 /хорин есөн мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг, хариуцагч Г.оос9.795 /хорин есөн мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******өд олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ч. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН