Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн дагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******д холбогдох 2123000000041 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, мэргэжилгүй, *******ийн нягтлан бодохын 3 дугаар курсын оюутан, *******, эцэг, эх, ах эгчийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* баг 1 дүгээр 60 айлын ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх овогт *******ын *******, /Регистрийн дугаар: / Шүүгдэгч А.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу Завхан аймгийн хаан сумын багийн нутаг гэх газар 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Б., У. нартай маргалдан улмаар Б., У. нарын толгойн тус газар нь модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Б., У. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч *******ын ******* нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн хаан сумын багийн нутаг гэх газарт байрлах А.ы хашаанд Б., У. нартай маргалдан улмаар Б., У. нарын толгойн тус газар нь модоор цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: А.*******д толгой руугаа модоор цохиулсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.ийн “...2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр , , нарын хамт миний Prius-30 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодоод ...бид нар тийшээ нь очсон. ... хашааных нь хаалга онгорхой байхаар нь шууд хашаа руу нь явж ороод зогссон чинь гэрээс гарч ирсэн. ...тэй цуг зогсож байтал араас ******* модоор толгойн ар хэсэг рүү нэг удаа цохиж авсан. Тэрүүхэн үед миний ухаан балартаад толгойгоо бариад зайгаа бариад хойш болсон. ...Хэрүүл маргаан юунаас болж үүссэнийг би араас нь гарсан болохоор сайн мэдэхгүй байна. Зодооныг нөгөө талаас эхэлсэн. ... тай зууралдсан байхад нь би очоод салгаад тай зууралдаад байж байхад дүү нь болох ******* хүрч ирээд намайг зодсон. Миний толгой руу ******* дөрвөн удаа гараараа цохиод нэг удаа модоор толгойн ар хэсэг рүү цохисон. ...******* модоор цохисноос болж толгойн ар хэсэгт хуйх язарсан. Цус хурсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгчид зодуулсан талаараа шууд тусгаж мэдүүлсэн хохирогч У.ын “...2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр , , бид нар гадуур машинтай явж байсан. Тэгтэл над руу чатаар гэдэг охин залгаад ын аманд айлд байна ирээд авчих гэсэн. Тэгээд удаагүй байж байтал бас гэртээ харимаар байна ирээд авчих гээд залгасан. ...ын аманд ыд яваад очсон. Очиход хашааны хаалга нь онгорхой хашаан дотор хоёр машин зогсож байсан. Бид нар машинтайгаа шууд хашаа руу нь яваад орсон. ...бид нарыг очиход охидууд түрүүлээд гараад ирсэн. Гарч ирээд “за явъя” гэсэн чинь гэрээс орилоод гарч ирээд гэрээс нөгөө хэдийгээ “гараад ир” гээд дуудсан. Тэгээд гарч ирээд рүү уурласан. ... ыг хойш түлхсэн тэр хооронд намайг хоёр охин салгаад хойш аваад явсан. Намайг манай ангийн , нар барьчихаад хөдөлгөхгүй байсан. ыг барьчихаад хөдөлгөхгүй байсан. Тэр хооронд хоёр муудалцаж байгаад зугтаад гараад гүйсэн. Тэгэхээр нь араас нь том мод бариад хөөсөн. Тэгсэн чинь ******* гэрээсээ жижигхэн мод бариад гарч ирээд миний толгойн орой хэсэг рүү хоёр удаа барьж байсан модоороо цохисон. Тэгээд миний толгойноос цус гараад доош тонгойгоод байж байхад мөн адил толгой руугаа цохиулчихсан гээд зогсож байсан. Хэрүүл маргаан тэр охидуудаас болсон байх. Бид нар охидуудыг нь авах гээд очихоор тэд нар явуулахгүй гээд тэрнээс болсон. ... ******* гарч ирээд над руу дайрахаар нь би боль гээд барьцалдаж аваад байж байтал ******* барьж ирсэн модоороо толгойн орой руу хоёр удаа цохиод толгойноос цус гараад ирсэн. ...******* толгой руу модоор цохиод цус гоожсон. Тэгээд цус гоожоод юун хүн харж хүнтэй зодоон хийх манатай болсон. Өөр намайг цохисон хүн байхгүй. Миний биед уг асуудлаас болж толгойн орой хэсэгт хуйх язарсан. Өөр гэмтэл байхгүй. Надад уг асуудалтай холбоотой ямар нэгэн гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйл одоогоор байхгүй...” гэсэн мэдүүлэг, Энэ талаар мэдүүлсэн гэрч Л.ын “...Бид нар төрсөн өдөр тэмдэглээд ын аманд очсон байсан. Тэнд бид хоёр нэлээн уусан байсан. Тэгээд бид нар тоглож дуусаад явах гэсэн чинь машиныхаа түлхүүрийг олохоо байсан. Тэгээд олдохгүй байж байх хооронд руу ирээд аваач гээд хэлээд чат бичсэн байсан. ...Тэгээд байж байтал гаднаас машинтай хүмүүс ороод ирсэн. ...Тэгээд гадаа гараад та нар миний найзыг авах гэж ирсэн юм уу гээд тэгээд тэд нар муудалцаад унасан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.гийн “...Бид хэд бөөндөө хөзөр тоглоно гэж яваад ын аманд ы гэрт нь очсон. Тэгээд очиж хөзөр тоглож байгаад байж байсан чинь нэг шил архи, 2 том пиво гаргаад ирсэн. ..., хоёр хувааж уусан. Нэг том пивыг нь ууж чадалгүй бараг асгарсан. Би газар тавьсан байхад хөлөөрөө цохиод асгачихсан. ...орой болоод явах гэсэн чинь машиныхаа түлхүүрийг олоогүй. ... тай “ирээд авах боломж байна уу” гээд чат бичсэн байж байгаад бид нар гэрт түлхүүрээ хайж байгаад олчихоод буцаагаад “ирээд хэрэггүй” гээд чат биччихээд бид нар явах гээд хашааны хаалга онгойлгоод зогсож байтал гаднаас машинтай , , нар хүрээд ирсэн. Тэгтэл гэрээс гарч очоод та нар манай найзыг авч явах гэж ирсэн юм уу гэсэн. Тэгтэл яахын яахын бид нар машиныхаа түлхүүрийг олчихсон. Одоо явлаа гэсэн чинь “би яриатай ирсэн” гээд тэгсэн. Тэгээд орилолдоод , хоёр ыг хоёр талаас нь бариад зогсож байтал ыг цохиод авах шиг болсон. Тэгтэл ******* миний ахыг зодоод байна ш дээ гээд дундуур нь орсон. Тэгтэл *******ыг араас нь хүзүү рүү нь хэд хэд цохиод гэр хүртэл нь явсан. Тэгсэн чинь ******* гэр лүүгээ гүйж ороод түлээний савнаасаа мод аваад эргэж гарч ирээд , хоёрын толгой руу цохиод авсан. ...түлээний мод барьж гарч ирээд толгой руу нь нэг удаа цохисон. ийг ******* модоор толгойн орчим нь цохисон байх. ...Нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Х.гийн “..., , , бид тав ыд очсон. Тэнд дүү *******ы хамт гэртээ байсан. Бид нар очоод эхлээд хөзөр тоглож байгаад *******ы төрсөн өдөр гээд бялуу идчихээд нэг 500 граммын архи, 2 том пиво аваад очсон байсныг тэд нар хувааж уусан. Би машин барина гээд уухгүй байсан. Тэнд байсан хүмүүсээс охидууд нь бол уугаагүй бусад нь уугаад байсан. Тэгээд ууж суугаад нэлээн орой болсны дараа машиныхаа түлхүүрийг олохоо байсан. Би машиныхаа түлхүүрийг олдоггүй гээд машиндаа ороод суусан байсан. Тэгж сууж байгаад машиндаа унтаад өгсөн байсан. Тэгээд байж байтал тэд нар түлхүүр олчихлоо гээд бүгдээрээ машинд сууцгаагаад хашааны хаалга онгойлгоод гарах гэтэл юмаа мартсан байна гээд тэд нар буцаад гэр лүү орсон. ...Миний санахын жижиг мод барьсан явж байсан цохисон байж магадгүй....” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ц.ын “...******* гэрт байсан түлээний саван дотроос мод барьж гарч ирээд гийн толгой руу нэг удаа цохисон. ..., хоёр тай хоёр талаас нь зууралдсан байж байсан чинь ******* гарч ирээд тэр гурав руу очсон чинь урдаас нь *******ыг толгой руу нь нэг цохиод авсан. Тэгэхээр нь *******ыг салгаад гэр лүү нь оруулсан чинь буцаж түлээ барьж гарч ирээд гийн толгой руу цохиод авч байгаа харагдсан. Харин ыг тай барьцалдсан байж байхад нь араас нь ******* очоод модоор цохисон...” гэсэн мэдүүлгээр, Гэрч М.гийн “...2021 оны 03 сарын 08-ны өдөр ы гэрт очиж хөзөрдөх үү? гээд манай найз залуу хэлэхээр нь цуг найз нарынхаа хамт ын аманд ы гэрт очоод хөзөр тоглосон. Тэгээд хөзөр тоглож дуусаад , хоёр *******ы төрсөн өдөр гээд нэг шил 500 граммын архи, 2 том пивоны хамт гаргаж ирээд уусан. Эмэгтэйчүүд нь уугаагүй. ... бид нар машиныхаа түлхүүрийг олохгүй байсан. Тэгээд бид нар машиныхаа түлхүүрийг хайж байгаад олоод тэгээд явах гэсэн. ...бид нар явах гээд хашааны хаалганы тэнд очоод хаалга онгойлгоод зогсож байтал утас түрүүвч хоёроо орхисон байна гээд буцаад бид нар эргээд ы гэрт орсон. Бид нар эргэж гэрт ороод утас түрийвч хоёрыг нь хайнгаа нэлээн удсан. Тэгсэн чинь гадаа машин ирчихлээ гээд түрүүлж гараад бид нар араас нь цуваад гарсан. Тэгсэн чинь манай найзуудыг авах гэж ирсэн юм уу гээд тэрнээс болоод маргаан болох шиг болсон...” гэсэн мэдүүлгээр, Гэрч А.ы “...2021 оны 03 дугаар сарын 08-ны орой найз нарынхаа хамт дүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглээд хөзөр тоглоод байж байсан. Хөзөр тоглосныхоо дараа 2 том пиво, нэг 500 граммын архины хамт долуулаа сууж байгаад уусан. ...архиа ууж дуусаад охидуудын гэрээс нь эцэг эх нь залгаад байхаар нь хүргэж өгөх гэсэн чинь машиныхаа түлхүүрийг олохоо байсан. Тэгээд хэсэг хайж байгаад олохоо байгаад г дуудчихъя гээд залгасан. Тэгээд машиныхаа түлхүүрийг хайж байгаад олчихоод руу ирээд хэрэггүй гээд хэлсэн. Тэгээд бүгд гараад явсан. Би гэртээ үлдээд байж байтал гээс бусад нь буцаж орж ирээд ын түрийвч, гар утсыг нь орхисон байна гээд тэгээд тэр хоёрыгоо авах зуураа юм ярьж хэсэг удсан. Тэгтэл гадаа машин хүрээд ирлээ гээд гарсан. гараад бид нар түлхүүрээ олчихлоо одоо яв яв гэж хэлсэн гэсэн. гараад хоёр гурван удаа намайг дуудсан. Тэгээд би гараад очсон чинь , , , нар ирсэн байсан. Тэгээд би очоод та нар яах гэж байгаа юм гэсэн чинь хөөе хөөе гээд орилоод байсан. Тэгээд бид хоёр хүзүүгээрээ тэврэлдээд байж байсан чинь бас их өндөр дуугаар орилоод байсан. Тэгэхээр нь би та нар яах гэж байгаа юм миний найз нарыг авч явах гэж байгаа юм уу гэсэн. Тэгтэл бид нар энд ирж болохгүй юу гээд намайг заамдаад авсан. Тэр хооронд намайг ийн араас хэн нь мэдэхгүй нэг хүн нүүр лүү цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд ийг цохих гээд онож чадалгүй г цохичих шиг болсон. Тэгээд тэнд бөөн зодоон болоод би тай зууралдсан чигээрээ явж байгаад газарт унагаасан. Тэгээд тэндээс босоод тай эвээ ололцох гээд юм яриад зүгээр зогсож байтал араас нь хүрч ирээд намайг хамар луу нэг гараараа цохисон. Тэгээд би зөрүүлээд цохих гэсэн чинь оноогүй. Тэгээд би г цааш хөөсөн. Тэгтэл хүмүүсийн араар нар зөв тойроод хөөгөөд явсан. Хөөгөөд явж байх хооронд миний хамраас цус гоожоод байсан учир цусаа арчих гээд газарт доош суутал газарт мөс байхаар нь аваад рүү шидсэн. Тэр мөсний хажууд урт банзан мод байхаар нь тэрийг ухасхийж аваад босоод гийн араас гүйх гэтэл зугтсан. Тэгээд би гийн араас хөөгөөд хашаанаас гараад хэсэг хөөж байгаад буцсан. Буцаад эргээд харсан чинь хашаанаас машин хөдлөөд гарч ирж байсан. Тэгэхээр нь би модоо нэг гартаа бариад дээш гүйсэн чинь нөгөө машин миний гүйсэн чигт ирээд намайг жолооч талаараа мөргөсөн. Би алцайгаад газарт унасан чинь хөл дээгүүр дугуй нь гараад явчихсан. Тэгээд тэр машин шууд явчихсан. Би хөл дээрээ босох гэсэн чинь хөл өвдөөд босож чадахгүй байсан. Тэгтэл ирээд намайг аваад эмнэлэг орсон. Зодоон цохионд *******, , , , бид нар хоорондоо зодоон хийсэн. ******* нь , хоёрын толгойг хагалсан байсан. Манай дүү өөрөө надад тэгж хэлсэн....” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ч.гийн “...Бид нар аймгийн төв дээр манай найз ийн машинтай би жолоодоод явж байтал руу ирээд аваадах гээд хүн ярихаар нь авах гээд бид нар хаан сумын ын ам гэх газарт яваад очсон. Очоод хашаа руу нь ороод зогссон чинь урдаас гарч ирээд бид нар луу гөлөгнүүд минь гээд дайраад байсан. Тэнд байсан нэг охин ыг буцаад цаашаа ор гээд тэгээд байсан. Тэр хооронд гарч ирсэн. гарч ирээд хэн ирчихээд давраад байгаа юм гээд орилоод байсан. Тэгэхэд бид хоёр цуг зогсож байтал бид хоёр дээр ирээд хэн бэ гэхээр нь би байна гэсэн. Би юм дуугараагүй юм. Тэгтэл намайг гар нь хальт шүргээд ийг цохиод авсан. Тэгээд ахиад над руу дайрахаар нь ыг тэврээд авсан. Тэгээд тэнд байсан хүмүүс бужигнаад явчихсан. Харанхуйд хэн нь хэн рүүгээ дайраад байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд над руу мөс авч шидээд бас түмпэн авч шидээд байхаар нь би машин тойроод зугтаад байсан чинь Тэгсэн миний араас том мод аваад дайрахаар нь би хашаанаас гараад гүйчихсэн. Миний араас ы хамт нэг хүн хөөж байгаа харагдсан. Би гүйж яваад хашааны өнцөг дээр очоод зогсож байтал араас манай найз , хоёр машинтайгаа гарч ирээд намайг хайгаад ирэхээр нь би гараа өргөж зогсоосон чинь тэр хоёрын нүүрнээс цус гарсан байсан. Тэгэхээр нь би машиныг нь жолоодоод аймгийн төв рүү зугтаад орж ирсэн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.ын “...2021 оны 03 сарын 08-ны өдөр .. рүү ... залгаад машинтай яваа бол ирээд аваад гэрт хүргээд өгөөч гээд 23 цагийн үед хэлсэн. Тэгээд удаагүй , нарын хамт гурвуулаа Pruis-30 маркийн автомашинтай автомашиныг жолоодоод ирсэн. Тэгээд би машинд нь суусан чинь ын ам орчихоод чамайг гэрт чинь хүргэж өгнө гэсэн. Тэгээд бид дөрвүүлээ нийлээд гадуур машинтай нь жаал дэмий тэнэсэн. Тэгж тэгж шөнө нэлээн болсон хойно ын ам гэх газар луу явсан. Тэнд очоод би тэнд байх хүмүүсийг нь танихгүй болохоор машинаас огт буугаагүй. Машинд сууж байгаад цонхоор нь харахад тэд нар хоорондоо муудалцаад байх шиг байсан. Намайг харж байхад хашаанаас гараад зугтаж байгаа харагдсан. Тэгсэн чинь , хоёр толгой нь нэлээн цус болчихсон жолоо дээр арын суудал дээр орж ирсэн. Тэгээд тэр хоёр одоо зугтъя гээд машинаа асаагаад хөдлөөд явсан. Тэгээд би хойно гийн толгойноос гарч байгаа цусыг нь тогтоох гээд руу хараад явж байсан. хашаанаас гараад нэг огцом тооромзлох шиг болоод цааш хөдлөөд явсан. Би тухайн үед гийн цусыг тогтоох гээд оролдож байсан учир юу болсныг хараагүй. Тэгээд явах замдаа г аваад жолоо дээр суугаад аймаг орж ирсэн. Аймаг орж ирээд эмнэлгийн цаад талын машин угаалга дээр очоод , хоёр цусаа угаагаад тогтоосон. Тэгээд эмнэлэг ороод тэр хоёр толгойгоо үзүүлсэн. Тэгээд цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч А.******* үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “...2021 оны 03 сарын 08-ны орой бид хэд манайд ын аманд эхлээд хөзөр тоглоод дараагаар нь төрсөн өдөр тэмдэглэсэн. Тэгээд бид хэд байж байсан. Тэд нар явах гэсэн түлхүүрээ олохоо байгаад. Нөгөөдүүлийг ээж, аав нь араас нь дуудаад. Тэгээд г дуудсан. Дуудаад удаагүй машиныхаа түлхүүрийг олоод за та нар ирээд хэрэггүй гээд д хэлээд, тэгээд тэд нар явах гээд машиндаа суугаад хөдөлсөн. Тэгээд ах юмаа мартчихаж гээд буцаад ороод ирсэн. Тэгээд буцаж орж ирээд 20-30 минут хэртэй болоод байж байсан. Тэгээд гэрт байж байтал хашаан дотор машин ороод ирсэн. Тэгээд эгч эхэлж гараад түлхүүрээ олчихлоо та нар яв яв гэсэн. Тэгсэн наадуултай чинь ярих юм байна гээд тэгсэн. Тэгээд манай ах урдаас нь очоод “та нар манай найзуудыг авч явах гэж байгаа юм уу?” гэсэн чинь нь “юу гэнээ” гээд , хоёр ахтай барьцалдаж авсан. Тэгээд тэр хооронд ахыг цохисон гэсэн. Тэгэхээр нь би очоод ахыгаа өмөөрөөд ийг цохиж авсан. Тэгтэл намайг нь араас хүзүүний орчим гараараа цохиод байсан. Тэгээд намайг гэр хүртэл цохиод би гэр лүү татаж ороод галын түлээний савнаас нэг мод аваад эргэж гарч очоод , хоёрыг модоороо толгой руу нь цохисон. ...би модоор , хоёрын толгой руу нь нэг нэг удаа цохисон. ...Энэ үйлдлүүдээс болж , хоёрын толгой нь гэмтсэн...” гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч А.*******ы үйлдлийн улмаас хохирогч Б., У. нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 000000104 дугаартай “...Иргэн У.ын биед: Толгойн оройн зүүн зулай хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Тухайн гэмтлийг авсан гэх цаг хугацаанд авсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гадны цохилтын улмаас үүссэн байх боломжтой.Иргэн У.ын биед: Толгойн оройн зүүн зулай хэсэгт шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.Ердийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 000000102 дугаартай Иргэн Б.ийн биед: Толгойн оройн дагзны зүүн ар дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Тухайн гэмтлийг авсан гэх цаг хугацаанд авсан байх боломжтой. Тухайн гэмтэл нь гадны цохилтын улмаас үүссэн байх боломжтой. Иргэн Б.ийн биед: Толгойн оройн дагзны зүүн ард дээд хэсэгт шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. Хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч А.*******ы үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч А.*******ы үйлдлийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектив шинжийг хангажээ. Шүүгдэгч А.******* нь иргэн Б., У. нарын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж тэднийг цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогч нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.******* бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Б., У. нарын “ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч А.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон цоохор даавуу 1 ширхэг, 220 см урттай 2.5 см өргөнтэй нарийн банз 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоох хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч А.*******д 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон цоохор даавуу 1 ширхэг, 220 см урттай 2.5 см өргөнтэй нарийн банз 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА