Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 242

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******-ны өдөр *******, ******* настай, эмэгтэй ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д менежер ажилтай, ам бүл *******, ******* хамт, *******, тоотод оршин суух, овогт гийн /РД:УЕ8304*******509/

Хариуцагч: 1987 оны 1******* дугаар сарын 15-ны өдөр *******, *******9 настай, , боловсролтой, мэргэжилтэй, , , ,, ,, тоотод оршин суух бүртгэлтэй, , ******* дугаар хороо 41 дүгээр байр 4******* тоотод оршин суух, овогт гийн /РД:УД871*******1575/-д холбогдуулан

Гэрлэлт цуцлуулж, ******* асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг *******017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, *******017 оны 6 дугаар сарын *******1-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П., хариуцагч З., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр З.той *******005 онд танилцсан. *******006 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж, *******006 оны 9 дүгээр сарын **************-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. З. гэр бүлдээ анхаарал халамж тавьж байгаагүй. Гадуур найзуудтайгаа нийлж явах болсон. Үүнээс болж байнга хэрүүл маргаан гарах болсон. *******008 оны 0******* дугаар сарын 05-ны өдөр хүү Г.ийг төрүүлсөн. Би *******009 онд “*******” ХХК-д менежерээр ажилд орсон.

*******011 онд З.ыг , ээж нь улс руу явуулсан. Тэгээд 3 жил болоод эргэж ирсэн. Бид энэ хугацаанд холбоогүй байсан ба би хүүгээ хадам эцэг, эх дээрээ үлдээгээд хотод өөрийн эцэг, эхтэйгээ амьдрах болсон.

Харин З. мөрийтэй тоглож бусдад их хэмжээний өр, зээл тавьсан. Тэд нар нь надаас мөнгө нэхэж тайван байлгахгүй байна. Мөн банкнаас зээлээр авсан байрыг авах гээд хэцүү байна.

Ер нь бид тус тусдаа амьдраад удсан болохоор үзэл бодол нийлэхгүй, эр, эмийн харьцаагүй, хайр сэтгэлгүй болсон. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн хүүхдээ өөрийн асрамжид авахаар тохирсон. Хуваах эд хөрөнгө байхгүй учир маргаангүй. З. бусдад төлөх өр, зээлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа учир одоогоор ******* тэтгэлэг шаардахгүй гэв.

Хариуцагч З. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид *******005 онд танилцсан. *******006 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж, *******006 оны 9 дүгээр сарын **************-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. *******008 оны 0******* дугаар сарын 05-ны өдөр хүү Г. төрсөн. Бид *******008 он хүртэл сайхан амьдарч байсан. Би найз нөхөдтэйгөө хаяа уулзаж гадуур явах болсоноос болж гэр бүлд бага зэрэг хэрүүл маргаан үүсэх болсон.

Бид хоёр өөрсдийн гэсэн гэр байхгүй учраас хоёр талдаа ээлжлээд амьдардаг байсан. П. *******009 онд ажилд орсон. *******009 онд , ээж хүнсний дэлгүүрээ зарж би ажилгүй болсон. Тэгээд энд ажилгүй байж байхаар гээд улс руу *******011 онд явсан. т хэдэн сар ажиллаж байгаад хүмүүстэй танилцаж казинод тоглох болсон.

Энэ талаар эхнэр П.т хэлээгүй. Тэгээд мөнгөгүй болж, өр, зээл тавьсан учир П. рүү яриагүй. Би *******014 оны 6 дугаар сард эргэж ирээд П.тэй хоёр удаа уулзахад хүйтэн хөндийгөөр хүлээж авсан. Бид хоёр олон жил тусдаа амьдарсан болохоор сэтгэл санаа, үзэл бодол нийлэхээ больсон байсан. Тэгээд ч хүүхэд маань манай эцэг, эх дээр байсан болохоор дахиж П.тэй уулзах гэж очоогүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн хүүгээ ээжид нь өгөхөөр тохирсон. Эцэг, эх маань ч зөвшөөрсөн. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Ажилтай болохоороо ******* тэтгэлэг төлнө гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П. хариуцагч З.оос гэрлэлтээ цуцлуулж, ******* асрамж тогтоолгох тухай шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч З. нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэгч П.ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Гэр бүл, эх нялхас, ******* ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар  шийдвэрлэнэ.

Гэрлэгчид 18 нас хүрээгүй хүүхэдтэй тул нэхэмжлэгч П. гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.1-д заасны дагуу хариуцагч З.ын оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч П. хариуцагч З.той *******005 онд танилцан, *******006 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж, *******006 оны 9 дүгээр сарын **************-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас *******008 оны 0******* дугаар сарын 05-ны өдөр хүү Г. төрсөн, хүүхэд эх П.ийн асрамжид эрүүл бойжин хүмүүжиж байгаа болох нь хүүхдүүдийн 0166538-115 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Амь-Эрдэнэ” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-3, 7, 10/

Нэхэмжлэгч П. хариуцагч З.оос гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаанаа “...З. гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, гадуур хонож, мөрийтэй тоглоом тоглож эд хөрөнгөө үгүй хийж, хүмүүст их хэмжээний өр, зээл тавьсан. ...Мөн бид *******009 оноос эхлэн тус тусдаа амьдарч байна...” гэж тайлбарласан тайлбар, хариуцагч З. “...Би улсад байхдаа казино тоглоод бусдад өр, зээлтэй болсон нь үнэн.  Бид хоёр *******011 оноос хойш тус тусдаа амьдарч байна. Надад түүнийг гэх сэтгэл байхгүй болсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаагаас үзвэл гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх,...”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.

Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдал тогтоогдсон.

Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахад хориглосон үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэгч П., хариуцагч З. нарыг хамт амьдрах боломжгүй гэж үзэж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

Зохигчид ******* асрамжийн талаар маргаагүй, хүү Г.ийг эх П.ийн асрамжид байлгахаар тохиролцсон. Мөн шүүх ******* эрх ашгийг хамгаалах үүднээс эх П.ийн ажил хөдөлмөр эрхлэн цалин орлоготой, үр хүүхэддээ тавих халамж, бололцоо эцэг З.оос илүү байгаа байдал болон хүү Г.ийн “...эх П.ийн асрамжид байна” гэсэн санал зэргийг харгалзаж *******008 оны 0******* дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Г.ийг эх П.ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч З. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, ******* хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхааруулж байна.

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр *******хээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч ******* эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 1******* дугаар зүйлийн *******-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

Харин нэхэмжлэгч П. хариуцагч З.оос ******* тэтгэлэг нэхэмжлээгүй тул шүүх ******* тэтгэлэгийн асуудлыг нээлттэй үлдээлээ. Мөн зохигчид хуваах эд хөрөнгө байхгүй гэсэн учир эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.оос 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.т олгохоор дурдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1., 116., 118., 13******* дугаар зүйлийн 13*******.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан *******006 оны 9 дүгээр сарын **************-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч овогт гийн , хариуцагч овогт гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

*******. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан *******008 оны 0******* дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Г.ийг эх П.ийн асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч П. хариуцагч З.оос ******* тэтгэлэг нэхэмжлээгүй тул ******* тэтгэлэгийн асуудлыг нээлттэй үлдээж, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57  дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.*******.-т зааснаар нэхэмжлэгч П.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.оос 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.т олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад  болохгүй болохыг дурдсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ТҮВШИНТӨГС