| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2021/0042/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/39 |
| Огноо | 2021-04-12 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох 2123000000030 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, *******, эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх овогт *******ийн *******, /Регистрийн дугаар: / Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 12 дугаар сард Завхан аймгийн Алдархаан сумын ******* багийн нутаг “” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 163 ширхэг нойтон бургас мод бэлтгэж, ойн санд 425.781 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч *******ийн ******* нь 2020 оны 12 дугаар сард Завхан аймгийн Алдархаан сумын ******* багийн нутаг “” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 163 ширхэг нойтон бургас бэлтгэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.Тухайлбал: Энэ талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн “...Манай сумын ******* багийн нутаг дэвсгэр “” гэдэг газар нь Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хамаарахгүй. Манай сумаас галын түлээнд ашиглах зориулалтаар хуурай, унанги бургас бэлтгэх эрхийн бичгийг иргэдэд олгодог юм. Харин нойтон бургасыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу мэргэжлийн байгууллагын мэргэжилтэн нараар тэмдэглэгээ хийлгэж байж аж ахуй нэгжид олгодог юм. ...албаны зүгээс сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж байгаагийн хувьд зөвшөөрөлгүйгээр нойтон бургас их хэмжээгээр тайрч бэлтгэн байгаль экологид хохирол учруулсан байх тул байгаль экологид учруулсан хохирлыг нь хуульд заасны дагуу мөнгөн дүнгээр тооцож төлүүлэхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлгээр, Д.*******ийг нойтон бургас бэлтгэсэн байсан талаар мэдүүлсэн гэрч Д.ийн “...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ...Бид нар Завхан аймгийн Алдархаан сумын ******* багийн нутаг “” гэдэг газарт байх ******* гэдэг айлд очсон. Тухайн айлын өвөлжөөний баруун талд харгана дотор азарга яндан байрлуулчихсан нойтон бургас их хэмжээгээр тайрч бэлтгэн гэрийн мод хийж байсан хэргийг илрүүлсэн юм. “” гэдэг газраас иргэд галын түлээндээ хуурай хатаж хугарсан бургасыг түүж хэрэглэдэг. Харин нойтон бургас тайрах зөвшөөрөл олгодоггүй юм. Завхан аймгийн Алдархаан сумын ******* багийн иргэн Д.******* нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Ер нь нойтон мод бургас бэлтгэх эрхийн бичгийг иргэдэд тэр болгон олгодоггүй юм. Д.******* нь Завхан аймгийн Алдархаан сумын ******* багийн нутаг “” гэдэг газраас нойтон бургас тайрч бэлтгэсэн гэж өөрөө хэлсэн, мөн хяналт шалгалтаар нийт 163 ширхэг нойтон бургас тайрч өвөлжөөнийхөө баруун талд харгана дотор хураасан байсан нь тогтоогдсон...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Э.ын “...Манайх 2020 оны 12 дугаар сарын дундуур Завхан аймгийн Алдархаан сумын ******* багийн нутаг “” гэдэг газарт байдаг өвөлжөөндөө буусан юм. Түүнээс хойш миний нөхөр ******* хонь малаа хариулах зуураа Борхын гол дагуу ургасан бургаснаас түүж өвөлжөөнийхөө баруун талд харгана дунд азарга, яндан байрлуулж түүж ирсэн бургаснуудаараа гэрийн хана хийх гээд засаж янзалж байсан юм. Уг нь миний нөхөр Д.******* бид 2 нэг удаа аймаг орохдоо сумынхаа Байгаль орчны хяналтын улсын байцаагч тай уулзаад гоожин авъя гэхэд “тийм эрх байхгүй, хаа хамаагүй хүнд өгдөггүй юм” гээд өгөөгүй юм. Миний нөхөр ******* Завхан аймгийн Алдархаан сумын ******* багийн нутагт гэдэг газрын ойр орчмоос сүхээр цавчиж өдөрт малдаа явахдаа ******* *******ар бургас авч ирдэг байсан юм. Миний нөхөр гэрийн хана унь хийж бусдад худалдсан зүйл байхгүй. Миний хадам дүү энэ зун гэрлэх гэж байгаа тул шинэ гэр бэлтгэх зорилгоор бургас тайрч бэлдэж байсан юм. Би түүнийг бургас тайрч байхыг өөрийн нүдээр хараагүй, яг хаанаас түүдэг талаар тодорхой мэдэхгүй байна. Ер нь бол гол дагуу ургасан бургаснаас тайрч авч ирдэг байсан байх. Өглөө малдаа явахдаа сүхээ аваад явдаг байсан юм. Түүний түүж бэлтгэсэн бургаснууд нь гэрийн хана унь хийхэд тохиромжтой нойтон бургас цавчиж авч ирдэг байсан юм...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Д.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 12 сарын эхээр өдрийг сайн санахгүй байна, манайх Завхан аймгийн Алдархаан сумын өгөөмөр багийн “” гэдэг газар өвөлжөөн дээрээ буучихсан байсан юм. Би заваараа гэрийн ойрхон байдаг бургаснаас гэрийн хана хийх зорилгоор тайрч бэлддэг байсан, манай өвөлжөө бургасан дотор байдаг юм. Гэрийн ойрхон байдаг болохоор би явганаар ганцаараа явж бэлтгэж явганаар чирж гэрийн гадаа авч ирдэг байсан. Нойтон голдуу 163 ширхэг, 2 метр орчим урттай бургас бэлдсэн байсан, бургас бэлдэж байгаа талаар манай эхнэр мэддэг байсан өөр хүн мэдэхгүй, надад бургас бэлтгэх эрхийн зөвшөөрөл байгаагүй, би одоогоор хохирлоос 300.000 төгрөг тушаасан байгаа, цаашдаа удахгүй хохирлоо барагдуулна, би хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Д.*******ийн зохих зөвшөөрөлгүй нойтон бургас мод бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд 425.781 төгрөгийн шууд хохирол учирсан нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай “...1.Аймгийн ИТХТ-ийн 2020 оны 11 сарын 19-ний өдрийн “2021 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” 75 дугаар тогтоолд Алдархаан сумын ойн сангаас хэрэглээний зориулалтаар 120 м3, түлээний зориулалтаар 210 м3 бургас бэлтгэж ашиглах дээд хязгаарыг тогтоосон байна. 2.Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Төлбөрийн муж тогтоох тухай ” 325 дугаар тушаалаар Завхан аймгийн Алдархаан сумын ******* багийн нутаг “” нэртэй газрын ойн сан нь хамгаалалтын бүсийн нэгдүгээр мужлалд хамаарагдаж байна. 3.Завхан аймгийн Алдархаан сумын “” нэртэй газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй. 4.Завхан аймгийн Алдархаан сумын “” нэртэй газар нь Борхын голын сав дагууд ургаж байгаа бургасан шугуй буюу навчит ой юм. 5.Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.4.2 дахь заалтын тус тус зөрчсөн байна. 6.Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 163 ширхэг бургас модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 425.781 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон ба мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих ...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгох талаар зохицуулсан байна. Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь хэсэг болон хууль болон журмын дээрх заалтуудыг зөрчиж ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, ахуйн хэрэглээнд шаардагдах монгол гэрийн унь, хана хийх зорилгоор нойтон бургас мод бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй бөгөөд хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль бусаар ойд зохих зөвшөөрөлгүйгээр бургас мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.******* нь ойн санд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 425.781х3=1277343 төгрөгийн хохирол учруулсан ба үүнээс 300000 төгрөгийн хохирол төлсөн нь баримтаар тогтоогдож байх тул хасаж тооцож, 1277343-300000=977343 төгрөгийг шүүгдэгч Д.*******ээс гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль бусаар ойд зохих зөвшөөрөлгүйгээр бургас мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн байдал түүний хувийн байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон Завхан аймаг дахь Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 163 ширхэг 2 метрийн урттай нойтон бургас модыг улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. Шүүгдэгч Д.*******д нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр буюу сар бүр /200000/ төгрөгөөр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Д.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон Завхан аймаг дахь Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 163 ширхэг 2 метрийн урттай нойтон бургас модыг, шүүгдэгч Д.*******ээс 977343 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Д. ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА