| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0238/И |
| Дугаар | 241 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:*******-ны өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, *******, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, *******, *******, ийн хамт , , , тоотод оршин суух, овгийн гийн /РД:/
-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны ******* дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч, 2017 оны ******* дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1972 онд Налайх дүүргийн 1 дүгээр арван жилийн Сэлэнгэ багштай 83 ангийг төгссөн. -ний өдөр , ын ангид орж, 2 жил суралцаад 1974 оны ******* дугаар сард төгссөн. , эрчим хүчний яамны томилолтоор , гоор 1 жил ажиллаад 197******* оны 5 дугаар сарын 25-ны өдөр ардын цэргийн албанд татагдсан. 1978 оны 7 дугаар сард цэргээс халагдаж ирээдны хариуцлагатай нарийн бичиг н. даргын *******оор ажилласан.
Мөн Налайх хотын Уурхайн Хөдөө аж ахуйн хэлтэст *******оор, ийн түргэний тэрэг болон дарга гийн *******, Ахуйн үйлчилгээний комбинатын дарга н.ын *******, Нийтийн ахуйн үйлчилгээний инженерийн *******, ийн дарга н.Дэмэлийн *******, мөн ажилчны автобусны *******оор ажиллаж байгаад 1989 онд Налайх хотын нүүрсний уурхайд Орос улсын мэргэжилтнүүдийн *******оор ажиллах болсон.
Тэгээд Налайх хотын уурхайд ажиллаж байгаад чөлөөлөгдсөн. Би д ажилд ороод анх хөдөлмөрийн дэвтэр нээлгэхэд миний овгийг гээд бичсэн байсан. Үүнийг би анзаараагүй. Одоо тэтгэвэртээ гарах гэхээр хөдөлмөрийн дэвтэр засагдсан, мөн овог зөрүүтэй гэсэн үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна.
Иймд улсад ажиллаж байсан баримтыг үндэслэн -ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч гийн нь -ний өдөр нээлгэсэн гийн нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэгч Д.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.
Нэхэмжлэгч Д. Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2-т заасан хөдөлмөрлөх журамт үүргээ биелүүлсэн болохоо эрх олгосон баримт бичгээр нотлосон тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх юм.
Иймд нэхэмжлэгч Д.д эрх олгосон баримт бичиг дээрх овог, нэр, төрсөн, он, сар иргэний үнэмлэх дээрхтэй зөрүүтэй байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-т заасны дагуу шүүхэд хүсэлт гарган уг баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхээ тогтоолгох эрхтэй.
Шүүх хавтаст хэргийн 5-******* дах хуудсанд авагдсан баримтаас үзвэл, 45 дугаартай төрсний гэрчилгээн дээр нэхэмжлэгч Д.г *******-ны өдөр төрсөн, эцэг , эх Нансал, Иргэний үнэмлэх дээр овогт гийн гэж бичигдсэн байна.
Харин -ний өдөр нээлгэсэн улаан өнгийн хөдөлмөрийн дэвтэр дээр нэхэмжлэгч гийн овгийг , гийн нэрийг засварласан, төрсөн оныг 195******* он гэж бичсэн зөрчил байгаа ч хөдөлмөрийн дэвтэр дээр наагдсан гийн цээж зураг дээр Аж үйлдвэрийн техник мэргэжлийн сургуулийн тамга дарагдсан, хөдөлмөрийн дэвтэр дээр бичиж баталгаажуулсан тушаалууд Налайх хотын ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1982 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн захирлын 48 дугаар тушаалаар “.. овогтой г 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс -ний газрын мэдэлд шилжүүлэв”, Уурхайн барилгын трестийн даргын 1984 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3*******5 дугаар тушаалаар “... овогтой г 11 дүгээр сарын 05-ны өдрөөс УАЗ-452 маркийн машины *******оор авч ажиллуулав”, Налайх нүүрсний уурхайн даргын 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 210 дугаар тушаалаар “...Уурхайн барилга трестээс шилжиж ирсэн овогтой Серёжаг материал техникийн хангах хэлтэст Паз автобусны *******оор авч ажиллуулав”, Налайх нүүрсний уурхайн даргын 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар тушаалаар “Хувийн хэрэгт баяжилт хийх тухай” ... овогтой Серёжа” гэсэн бичгийн баримттай тохирч байна.
Мөн гэрч Д.Нэргүй “...Манай аавыг гэдэг. Миний дүү Д.. Би 1979 оноос 1994 он хүртэл Налайх Уурхайн барилга трестэд камбини машнист хийж байсан. ...дүү Д. 1978 онд 1992 он хүртэл Налайх Уурхайн барилга трестэд автобусны *******оор ажиллаж байсан” гэж, гэрч Б.Олгаржав “...Би 1974 онд Налайхын Уурхайн барилга трестэд гүний уурхайн ээлжийн мастер хийж байсан. Харин Д. уурхайны бүхий л ажилчдыг зөөдөг ******* байсан. 1989 онд Налайхын Уурхайн барилга трестэд нь Налайхын нүүрсний уурхайд шилжсэн. Би 1991 онд уурхайгаас тэтгэвэрт гарсан. Тухайн үед Д. *******оо хийгээд үлдсэн. ...Д.гийн эцгийн нэрийг мэдэхгүй” гэж мэдүүлсэн.
Иймд 195******* онд төрсөн гийн гэж бичин -ний өдөр нээсэн улаан өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч гийн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүхэд өгсөн баримт болох 1974 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 278871 дугаартай Монголын үйлдвэрчний Эвлэлийн гишүүний батлахын хуулбар, Бульдозерийн машинистын мэргэжлийн үнэмлэхний хуулбар дээр он сар засвартай, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны харьяа аж үйлдвэрийн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1972 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1 дугаар тушаалын хуулбар, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны харьяа геологи уул уурхайн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1974 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаар тушаалын хуулбар дээр нэрийг Д.Оожоо гэсэн байх тул хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий баримт гэж үзэх боломжгүй гэж үнэллээ. /хх-14-20/
Нэхэмжлэгч Д. өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор хууль зөрчин хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, гэрч нар санаатайгаар худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээхийг дурдав.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 11*******., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-д зааснаар 195******* онд төрсөн, гийн гэж бичин -ний өдөр нээсэн улаан өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нэхэмжлэгч овгийн гийн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС