| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/03145/И |
| Дугаар | 102/ШШ2017/02536 |
| Огноо | 2017-09-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2017/02536
| 2017 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/02536 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяаг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, Хасбаатарын 20 дугаар байранд байрлах, “Ханхишиг унрага” ХЗХ-ны
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Бадамгарав, А.Амарбилэг нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Ханхишиг ундрага” ХЗХ-ны төлөөлөгч С.Чинбаатар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Ш.Бадамгарав, батлан даагч А.Амарбилэг нар нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/15/659 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1 000 000 төгрөг олгосон. Зээлийн хугацаанд төблөр төлөхөөс зайлсхийж байсан. Үндсэн төлбөр 1 000 000 төгрө, хүү 665 000 төгрөг, торгууль 133 000 төгрөг нийт 1 798 000 төгрөгийг төлөхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ш.Бадамгарав, А.Амарбилэг нар хаана байгаа мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул Б.Азбаяр шүүгчийн 102/ШЗ2017/10500 дугаар шүүгчийн захирамжаар татгалзсан. Ш.Бадамгарав, батлан даагч А.Амарбилэг нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Ханхишиг ундрага” ХЗХ нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Бадамгарав, А.Амарбилэг нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Ш.Бадамгарав, А.Амарбилэг нар нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул “Ханхишиг ундрага” ХЗХ-ны хүсэлтийг хангаж, Ш.Бадамгарав, А.Амарбилэг нарыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Мөн хүсэлт гаргагч “Ханхишиг ундрага” ХЗХ-ны төлөөлөгч С.Чинбаатар нар нь түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Бадамгарав, А.Амарбилэг нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Ш.Бадамгарав нь Баянгол дүүрэг 22-р хороо, Зүүн нарангийн 18 дугаар гудамж 127 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, УЕ89101001 регистртэй, А.Амарбилэг нь мөн хаягт оршин суух бүртгэлтэй, ШЗ66112263 регистртэй, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Чинбаатар нар нь 88088284, 88184847 дугаартай болохыг тус тус дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА