| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2021/0026/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/40 |
| Огноо | 2021-04-26 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ын ******* /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******т холбогдох 2123000000017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх овогт *******ын *******, /регистрийн дугаар: ИХ74052713/
Шүүгдэгч Ж.******* нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдийн орчимд улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байх “”-аас зөвшөөрөлгүйгээр тор тавин 87 ширхэг Зарам загасыг барьж, байгаль-экологид 1218000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд оролцох талаар бичгээрхүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцталаар: Шүүгдэгч овогт *******ын ******* нь 2020 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “”-аас тор тавин нийт 87 ширхэг загас агнасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Ж.*******ыг аас загас агнасныг харсан талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч С.ын “...******* хэдэн хүмүүстэй улаан өнгийн пекаб гэдэг машинтай ирээд намайг авч явсан, намайг машинд суухад *******, *******, ******* нар суучихсан, гэдэг залуу машин барьж явсан. Тэгээд бид нар манай зуслан дээр очиж би тэд нарт жижиг гэрийн унь, хана, хаалга, дээвэр, туурга гаргаж өгсөн, тэдгээрийг машиндаа ачиж яваад “”-ын зүүн урд талын захад “Хүүхдийн овоо” гэдэг газрын баруун талд нуурын эрэг дээр очиж гэрээ барьсан, гэр барьж дуусаад нэг хоол хийж идчихээд , ******* нар явах гэтэл машин нь асахгүй байсан тул хамт хоноцгоосон, маргааш өглөө нь босоод , ******* бид гурав машин асаах гэж гал түлж, аккумлятор цэнэглэх гэх мэт ажил хийж, машиныхаа эд зүйлийг тайлж авч үзээд засах гээд байж байх зуур ... ******* гэрээс баруун зүгт бас нуурын эргээс 200 орчим метр яваад бас 4-өөс 5-н газар нуурын мөс цоолж тор тавьсан. ...Би түүнтэй хамтарч загас агнаагүй...” гэсэн мэдүүлгээр, Гэрч С.*******гийн “...Би 2020 оны 12 дугаар сарын дундуур ....*******, , *******, бид тав ийн машинтай “” луу явсан. ... “”-ын зүүн урд талд байх “Хүүхдийн овоо” гэдэг толгойн баруун талд, нуурын эрэгт ойролцоо гэрээ барьсан /шовгор/, очсон оройгоо бид нар загас бариагүй хоол цай хийж идчихээд амарцгаасан, маргааш өглөө нь босоод машинаа асааж явах гэтэл машин нь асаагүй юм, тэгээд , *******, гурав машин асаах гээд байж байх зуур ******* тор, лоомбо аваад баруун тийш явж нуурын мөс цоолж тороо тавьсан, ... Тэгээд маргааш өглөө нь ******* ....тороо татаж, барьсан загасаа ... хөлдөөж шуудайлсан юм. ... орой нь цагдаа нар ирээд бид нарыг авч явсан юм....” гэсэн мэдүүлгээр, Ж.*******ыг Завхан аймгийн сумын “” гэх газар хүргэж өгсөн талаараа мэдүүлсэн Р.ийн “...2020 оны 12 дугаар сарын 20-ны орчимд ... , *******, ******* нарыг машинаараа “” гэдэг газарт хүргэж өгсөн юм. ... Тэгээд би аймаг руу явах гэтэл миний машины бензин насос нь эвдэрчихээд асахгүй болсон тул утсаар ярьж аймаг руу сэлбэг захиад сэлбэгээ ирэхийг хүлээгээд, тэд нартай хамт байж байтал цагдаа нар ирээд *******, нарын барьсан загасыг торнуудтай нь хамт хураасан явсан юм. Би Ж.*******ыг загас агнах зөвшөөрөл авсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэр Завхан аймгийн сумын багийн нутаг “”-аас тор ашиглан нийт 3 шуудай загас барьсан, хичнээн ширхэгийг барьсныг тодорхой мэдэхгүй бид бүхний хар яриагаар Пельд гэдэг загас барьсан...” гэсэн мэдүүлгээр Ж.*******аас 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 87 ширхэг загас, загас барих зориулалт бүхий 2 ширхэг тор, мөс цоолох зориулалт бүхий шовх үзүүртэй хойд хэсэгт нь хөндлөн мөр гаргаж гагнасан гараар хийсэн багажийг хураан авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус нотлогдож байна. Ж.*******ын агнасан загас нь “Пельд” буюу зарам нэртэй загас ба түүний үйлдлийн улмаас байгаль экологид 1218000 төгрөгийн бодит хохирол учирсан нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.ын 2021 оны 01 дүгээр сарын 18- ны өдрийн №04 дугаартай “...Цагаан загасны төрлийн Зарам буюу пельд /Coregonuspeled/ Бух зарам буюу пельд /Coregonuspeled/ Завхан аймгийн сумын нутагт байрлах “”-т байх загас нь Яргайтан багийн Хулдын овгийн цагаан загасны төрөл Зарам буюу Пельд /Coregonuspeled/ зүйлийн загас байна. Тухайн загас нь Монгол Улсын Амьтны тухай хуульд зааснаар нэн ховор амьтны жагсаалтад ороогүй, загасны нэг төрөл юм. Пельд /Зарам/- Coregonuspeled, нэг загасны экологи эдийн засгийн үнэлгээ 14.000 /Арван дөрвөн мянга/ төгрөг, нийт-87 ширхэг загас 1.218.000 /нэг сая хоёр зуун арван найман мянга/ төгрөг...” гэсэн дүгнэлтээр болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох тухай 23 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “... Пельд буюу зарам загас нь 14000 төгрөгийн үнэлгээтэй” гэсэн хэсгээр нотлогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно. Амьтны тухай хуулийн 4.1.1-д “амьтан” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасныг ойлгоно гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д "амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан ...загас... хамаарна” гэж зааснаар шүүгдэгч Ж.*******ын агнасан 87 ширхэг зарам загас нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох “амьтан” гэсэн ойлголтод хамаарч байна. Ж.******* нь Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.6 дахь хэсэгт заасан “Зарам загасыг жил бүрийн 09 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд барихыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж зөвшөөрөлгүйгээр загас агнасан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Рын “...””-ыг 2010 онд Улсын их хурлаас тогтоол гарган Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тооцож, хамгаалалтыг Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулсан юм...*******...зөвшөөрөлгүй улсын тусгай хамгаалалттай газар нутгаас загас агнаж байгаль экологид хохирол учруулсан” гэсэн мэдүүлгээр, яллагдагч Ж.*******ын “...Би 2020 оны 12 дугаар сарын сүүлээр сумын “” гэх газарт тор тавиад ... 87 ширхэг пельд гэдэг нэртэй загас ганцаараа явж байгаад тор ашиглаж барьсан. гэх газар, Хар нуурын овооны доод хэсгээс барьсан. Уг газар нь Улсын тусгай хамгаалалттай газар байгаа. Тэнд загас барихыг зөвшөөрдөггүй юм...” гэсэн мэдүүлгээр тус нотлогдсон байна. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор Завхан аймгийн сумын Улаагчны Хар нуур орчмын газар нутгийг байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, хилийн заагийг тогтоосон байна. Шүүгдэгч Ж.*******ын загас агнасан гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа нь шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаартай “...Завхан аймгийн сумын багийн нутаг “” нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна.” гэх дүгнэлтээр нотлогдсон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Байгалийн цогцолборт газарт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 3-д ” ... энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, ......зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Ж.******* нь хуулийн дээрх заалтыг зөрчиж Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг амьтны аймагт халдаж, зохих зөвшөөрөлгүйгээр хориглосон хугацаанд хууль бусаар улсын тусгай хамгаалалтай газар загас агнасан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр загас агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр хуульчилсан байх тул шүүгдэгч Ж.*******ын амьтны аймагт учруулсан хохирол 1,218,000 /нэг сая хоёр зуун арван найман мянга/ төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг 2,436,000 /хоёр сая дөрвөн зуун гучин зургаан мянга/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй. Шүүгдэгч Ж.******* нь 2436000 төгрөгийн хохирол, хор уршгаас нийт 1218000 /нэг сая хоёр зуун арван найман мянга/ төгрөгийг Завхан аймгийн сумын төрийн сангийн 100092200914 дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн сумын Засаг даргын тодорхойлолт, төрийн сангийн 100092200914 дугаарын дансанд 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 600000 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 618000 төгрөгийг тус тус төлсөн баримтаар нотлогдсон байна. Иймд шүүгдэгч Ж.*******аас 1218000 төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж заасан. Түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгийн үүсвэр болох ба шүүгдэгч Ж.*******ын Завхан аймгийн сумын төрийн сангийн 100092200914 дугаарын дансанд төлсөн 1218000 /нэг сая хоёр зуун арван найман мянга/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.******* шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тогтоож харин гэм хорыг нөхөн төлүүлэхдээ 2 дахин нэмэгдүүлж төлүүлнэ. Энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол 1218000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн учир Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ Ж.*******т 1 жил 6 сарын хугацаагаар Завхан аймгийн ******* сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах “ санал гаргасан боловч шүүгдэгчийн өөр орон нутагт ажил хөдөлмөр эрхэлж гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулах боломж зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй байна. Мөн Шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, бодит хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан лоомбо, загас барих зориулалт бүхий 2 торыг цаашид ашиглах боломжгүй тул устгах нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 87 ширхэг Зарам загасын түргэн муудах шинжийг харгалзан 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/60 дугаартай шүүгчийн захирамжаар Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар худалдан борлуулж, борлуулсан орлого 590,000 төгрөгийг төрийн сан дахь 100090005350 дугаартай дансанд байршуулжээ. Дээрх 590000 төгрөг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод хамаарч байна. Шүүгдэгч Ж.******* нь уг 590000 төгрөгийг хохиролд тооцож хасахыг хүссэн боловч хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын хэлбэр бөгөөд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд дээрх 590000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгож шийдвэрлэв. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгч Ж.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэхарга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.*******т тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 87 ширхэг зарам загасыг худалдан борлуулсан орлого 590000 төгрөгийг /төрийн сан дахь 100090005350 дугаартай дансанд байршуулсан/ улсын орлого болгосугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ж.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.*******ын Завхан аймгийн сумын төрийн сангийн 100092200914 дугаарын дансанд төлсөн 1218000 /нэг сая хоёр зуун арван найман мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Байгаль орчин уур амьсгалын санд шилжүүлж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.*******аас 1218000 /нэг сая хоёр зуун арван найман мянга/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус оруулахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан загас барих зориулалт бүхий 2 ширхэг тор, мөс цоолох зориулалт бүхий 120 см урттай төмөр лоомбыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Шүүгдэгч Ж.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ