| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0228/И |
| Дугаар | 254 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн ын /РД:/ нар
Хариуцагч: хороонд байрлах, “” азарт холбогдуулан
“” -ын даргын 2-ны өдрийн , Б/69 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулсан цалин, шар картаар торгуулсны улмаас олгогдоогүй нэмэгдэл цалин нийт 1.200.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Х.*******, хариуцагч “” азрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.*******, Ө. нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Ө.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Х.******* тайлбарлахдаа: Би “” азарт 2013 оноос хойш тооцооны нягтлан бодогчоор, нөхөр Ө. 2014 оноос хойш тоолуурын слесериар ажиллаж байна.
2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ажил тарсны дараа хамт ажилладаг хэсэг хүмүүс гэрт ирээд Д.ийн төрсөн өдрийг тэмдэглье гэсэн. Тэгээд бид хамт яваад караокед орсон. Би тухайн үед жирэмсэн байсан болохоор архинаас бага зэрэг амссан. Ер нь Р.гээс бусад нь тасартлаа архи уугаагүй. Бид шөнийн 24 цагийн үед караокенаас гараад Р.г гэрт нь хүргэж өгөх гээд явж байгаад Ордны урд дүүтэй нь таарсан. Р. дүүгээ хараад гэртэй согтуу ормооргүй байна гээд таксинд суусан. Ө. дүүд нь “...чамайг дүү нь гэж яаж мэдэж өгч явуулах юм бэ? Иргэний үнэмлэхээ үзүүл” гэж хэлсэн. Гэтэл дүү нь тэр хавиар нэг орилож гүйгээд ээжийгээ дуудсан.
Р.гийн эх Д.Хишигбаяр ирээд хүүхдэд архи уулгалаа гээд бөөн юм болохоор нь би “...Х.Лхагва байна. Та бидэнд уурлаж болохгүй хүүг чинь хүргэж өгч байна” гэхэд бид нарыг цагдаад барьж өгнө гэсэн. Тэгэхээр нь танай хүүтэй хамт цагдаад очьё гэтэл уурлаад миний үснээс зулгаасан. Би болиулах гэж гарыг нь барьсан. Тухайн үед цагдаа нар тааралдаад биднийг боль гэж хэлээд эрүүл хүмүүс учраа ол гээд хэлээд яваад өгсөн. Би тэр хүнд гар хүрсэн асуудал байхгүй. Энэ талаар захирлын зөвлөлийн хурал дээр хэлсэн. Гэтэл гэм буруу байгаа эсэхийг шалгалгүйгээр бидний шууд буруутгаж сахилгын арга хэмжээ авсан.
Харин Р. согтуу гэртэй орохгүй гэсэн учир Ө. дүүд нь өгч явуулаагүй. Гэтэл дүүгийх нь найзууд ирээд маргаан үүсгэж, Ө.ыг цохисон байхад захирлын зөвлөлийн гишүүд хамт байсан бүх хүнд хариуцлага тооцно гээд 2-ны өдрийн , Б/69 тоот “Сахилгын хариуцлага тооцох тухай” тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах арга хэмжээ авсныг зөвшөөрөхгүй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасан байхад сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь байгууллагын ёс зүйн дүрмийг удирдлага болгосон нь хуульд нийцэхгүй байна.
Иймд “” азрын даргын 2-ны өдрийн , Б/69 тоот “сахилгын хариуцлага тооцох тухай” тушаалуудыг хүчингүй болгож, үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулсан 360.000 төгрөг, сахилгын шийтгэл ногдуулж шар картаар торгосны улмаас олгогдоогүй нэмэгдэл цалин буюу шагнал 360.000 төгрөг нийт 720.000 төгрөг, мөн Ө.т 480.000 төгрөг бүгд 1.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “” азар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “” азрын захирлын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн захирлын 67 тоот тушаалаар тус байгууллагын орлогын нягтлан бодогчийн албан тушаалд Х.*******г, 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн захирлын 119 тоот тушаалаар тоолуур угсралтын засварчнаар Ө. нарыг тус тус ажилд авсан.
Орлогын нягтлан бодогч Х.******* нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ажлын байранд архидан согтуурч, ёс зүйн дүрэм болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тул 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн захирлын Б/09 тоот тушаалаар сахилгын хариуцлага тооцож, шар картаар торгуулж байсан.
Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хэсгийн инженер Р., тооцооны нягтлан бодогч Х.*******, байцаагч Д., Э., Д., программист Т., тоолуурын засварчин Ө. нар нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэн архи ууж согтуурсан үедээ гудамж талбайд танхайрч, харилцааны доголдол гаргаж, Х.******* Р.гийн эх Д.Хишигбаярыг зодож хөл гарыг нь хөхрүүлсэн байсан.
Иргэн Д.Хишигбаяр энэ талаар байгууллага дээр ирж гомдол гаргаж, цагдаагийн байгууллагад хандан шалгуулна гэсэн. Энэ асуудал даамжирч цагдаагийн байгууллагаар шалгагдаж эрүүгийн хэрэг үүсвэл ажилчид ажлаас халагдаж, байгуулагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөөр байсан тул захирлын зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцсэн.
Хариуцагч Ө., Х.******* нараас бусад ажилчид архи ууж, бусадтай маргалдан ёс зүйн зөрчил гаргасан гэдгээ зөвшөөрч, дахин зөрчил гаргахгүй болохоо бичгээр илэрхийлж байгууллагын удирдлагад өгсөн.
Ер нь Ө. Р.г дүүд нь өгч явуулаагүйгээс маргаан үүссэн, Х.******* иргэн Д.Хишигбаяртай маргалдаж, бие нь халдсан асуудал гаргасан нь баримтаар тогтоогдсон. Иймд ажилтан хөдөлмөрийн гэрээ болон ёс зүйн дүрэм зөрчсөн тохиолдолд байгууллын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 4-т “бусад төрлийн зөрчил дутагдал гаргасан ажилтанд хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн дагуу хариуцлага тооцох” гэж заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.
Мөн шагнал цалинг ажлын үзүүлэлтийг дүгнэж олгодог ба сахилгын шийтгэл ногдуулсан ажилтанг шар картаар торгож, шагнал цалинг хасдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* “” азрын даргын 2-ны өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүй болгож, үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар буруулсан цалин хөлс, нэмэгдэл нийт 720.000 төгрөг,
Нэхэмжлэгч Ө.“” азрын даргын 2-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгож, үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар буруулсан цалин хөлс, нэмэгдэл нийт 480.000 төгрөг тус тус гаргуулах шаардлага гаргасан.
Хариуцагч “” азар “...нэхэмжлэгч Х.*******, Ө. нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар танхайрч, бусадтай маргалдан байгууллагын нэр хүндийг гутаасан үйлдэл гаргасан, иргэн Д.Хишигбаярын гомдлын дагуу захирлын зөвлөлийг хуралдуулан зөрчил гаргасан ажилчдад Хөдөлмөрийн гэрээний 10.1, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг 7.4, 11.5, Байгууллагын ёс зүйн дүрмийн 2.5-д заасны дагуу сахилгын арга хэмжээ авсан нь хуульд нийцсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үгүйсгэж мэтгэлцсэн.
Хөдөлмөрийн гэрээний нэг тал болох ажилтан нь ажлаас буруу халагдсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэнээс бусад гомдлыг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах ба уг комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д заасны дагуу 10 хоногийн дотор шүүхэд давж заалдах эрхтэй.
Хариуцагч “” азарт хөдөлмөрийн маргаан таслах комисс /үйлдвэрчний эвлэл, эсхүл нийт ажилчдын хурлаас сонгогдсон төлөөлөгчид/ байхгүйгээс нэхэмжлэгч Х.*******, Ө. нар сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаалыг эс зөвшөөрч Налайх дүүргийн Засаг даргад гомдол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл тус тус гаргаж байсан нь Налайх дүүргийн засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1/918 тоот албан бичгээр “...Таны гаргасан гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан тул энэ асуудлаар шүүхэд хандах нь зүйтэй” гэж өгсөн хариу, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2017/3335 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Х.*******, Ө. нарыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн, шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх боломжгүй. Мөн нэхэмжлэгч Х.*******, Ө. нар хуульд заасан журмын дагуу гомдлоо зохих байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрх нь зөрчигдсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан гурван сарын дотор шүүхэд хандах эрх нээлттэй гэж үзлээ.
Иймээс шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7.-д зааснаар нэхэмжлэгч Х.*******, Ө. нарын гомдлыг харьяаллын дагуу хүлээн авч, хянан хэлэлцэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.
Ажил олгогч “” азар нь ажилтан Х.*******тэй 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, тооцооны нягтлан бодогчийн үүрэгт ажилд, ажилтан Ө.тай 2014 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, сантехникийн засварчины үүрэгт ажилд тус тус томилсон байх тул зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. /хх-11-15/
Ажилтан Х.*******, Ө. нар хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-т “Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн байгуулалт, сахилга, дэг журмыг чанд сахиж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу хүлээсэн үүргээ идэвх санаачлагатай ёсчлон биелүүлж, байгууллагын ашиг сонирхолын төлөө үнэнч шударгаар, идэвх санаачлагатай ажиллах” гэж, 2013 онд баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1-т “Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын дотоод журам”-ыг чанд сахина хөдөлмөрийн гэрээгээ биелүүлэх” гэж заасан гэх мэт үүргийг болон ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд ажил олгогч “” азар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулахаар Хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.2.2. Г-д “Энэхүү гэрээний 10.1-10.9-р заалтыг зөрчсөн” гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4-т “бусад төрлийн зөрчил дутагдал гаргасан ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасны дагуу хариуцлага тооцох”, 7.5-д “захиргаа нь хөрөнгийн бололцоогоо харгалзан Хөдөлмөрийн хөлсний сүлжээ, жишгийг өөрөө тогтоож мөрдөнө” гэж, 11.5-д “Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын болон эд материалын хариуцлага хүлээнэ. Үүнд: сануулах, цалинг нь 1-3 сар хүртэл хугацаагаар 10-20 % хүртэл хуваарь бууруулах, ажлаас халах” гэж зааж талууд тохиролцсон.
Харин ажилтанууд ёс зүйн зөрчил гаргасан бол тухай гомдол мэдээллийг байгууллагын даргын шийдвэрээр эрх бүхий албан тушаалтан томилогдон шалгах, шаардлагатай гэж үзвэл ёс зүйн зөрчил гаргасан ажилтнуудын асуудлыг даргын зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцэхээр Ёс зүйн дүрмийн 5.1-д, 6.2, 6.3-т заасан байна.
Иймд хариуцагч “” азар нь нэхэмжлэгч Х.*******, Ө. нарыг хөдөлмөрийн гэрээ болон байгуулагын дотоод журмыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасныг шалгаж баримтаар нотолсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1.-т “сануулах”, 131.1.2.-т “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 131.1.3.-т “ажлаас халах” гэж заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй.
Хариуцагч “” азрын даргын 2-ны өдрийн , Б/69 дугаар тушаалд Горимын тооцоолол үйлчилгээний хэсгийн тоолуурын засварчин Ө., Захиргааны хэсгийн тооцооны нягтлан бодогч Х.******* нарыг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр архи ууж, байгууллагын нэр хүндийг унагаж, гудамж талбайд танхайрч, харилцааны доголдол гаргаж, байгуулагын ёс зүйн дүрэм болон хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэж үзэж, шар карт олгож, үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулахдаа Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Байгууллагын ёс зүйн дүрмийн 2 дугаар заалтын 2.4, 3 дугаар заалтын 3.12 дахь хэсгийг тус тус баримталжээ.
Нэхэмжлэгч Х.*******, Ө. нар ёс зүйн зөрчил гаргасан, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлтэй болохоо хариуцагч “” азар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу өөрөө баримтаа бүрдүүлэн нотлох үүрэгтэй.
Хариуцагч “” азар нь нэхэмжлэгч Х.*******д холбогдуулан гаргасан иргэн Д.Хишигбаярын “...хүүхдийг чинь авчрах гэсэн чинь 2 хүүхэн аймар согтуу өгөхгүй хашгираад зодоон болох гээд байна. Та гараад ир энд нэг ах намайг ална шүү гээд зодох гээд хөөгөөд байна. ... Машин руу хүүгээ авах гээд очтол машин дотор ...Х.******* гэдэг хүүхэн Цогхүү чи энэ гичийгийн хүүхэд юм уу эртхэн хэлэхгүй яасан юм бэ гэсэн би юм хэлээгүй. Х.*******гийн нөхөр Ө. миний хүүгийн араас нь зодох гээд гар далайтал би боль гэж хэлтэл Х.******* үснээс зуураад газар унагаж толгойруу цохисон. Мөн бага хүүгээ дуудахад Ө. зургийг нь аваад Налайхад гишгүүлэхгүй чамайг ална гэж заналхийлсэн. ... Тэгээд цагдаад өгнө шүү гэж хэлтэл миний үснээс Х.******* зулгаагаад хүүхдээ гаргаад ир гээд хана мөргүүлсэн” гэх гомдол үндэслэлтэй эсэхийг шалгалж, тогтоох ёстой байтал нэг талын баримтыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр захирлын зөвлөлийн хурлаар Х.*******, Ө., Э., Р., Д., Д., Т. нарыг оруулсан байна.
Мөн хуралдаан дээр нэхэмжлэгч Х.******* “...Хишгээ эгчээ би Лхагваа байна гэсэн чинь чиний хэн болох нь ямар хамаатай юм бэ? Та хэдийг эрүүлжүүлэхэд өгнө гэхээр нь тэгвэл танай хүүхэдтэй хамт явна гэсэн. Тэгээд цагдаа дуудаад” гэж, программист Т.Пэрэнлэйжамц “...Ө.ыг зодуулж байхыг харсан. Ээжийг нь зодуулж байхыг хараагүй” гэж тайлбар өгсөн байхад гэм буруутай үйлдэл тус бүрийг шалгаж тогтоолгүйгээр захирал Г.Чулуунбат “...Та бүхний бичгээр хийсэн өргөдлийг харгалзан шийдвэр гаргана” гэж хэлсний дагуу 2-ны өдөр Р.Цогхүү, Т.Пэрэнлэйжамц, Э. нарын бичиж өгсөн “...2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ийн төрсөн өдрийг тэмдэглэж караоке орсон. Үдшийн 24 цагт караокеноос гарах гэтэл хэсгийн байцаагч Р.Цогхүү тасарчихсан явж чадахгүй байхаар нь гэрт нь хүргэж өгсөн чинь ээж Д.Хишигбаяр нь буруугаар ойлгож уурласан. Тиймээс дахиж ийм асуудал гаргахгүй гэдгээ амлаж байна. Та бүхнээс уучлалт хүсч байна” гэх өргөдөл, Д.Хишигбаярын гомдлыг үндэслэн бүгдэд нь сахилгын шийтгэл ногдуулсан нь Хүний нөөцийн менежер Ц.Бямбадуламын “...Одоо санаа оноогоо хэл энд явсан бүх хүмүүст хариуцлага тооцно. Би бага уусан, их уусан гэж ярихгүй. Өмнө нь ч ялгаагүй хамт явсан хүмүүст арга хэмжээ авсан” гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Х.******* ёс зүйн зөрчил гаргасныг хариуцагч “” азар баримтаар нотлоогүй тул сахилгын шийтгэл ногдуулсан 2-ны өдрийн Б/69 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2017 оны 3, 4, 5 дугаар сард үндсэн цалин 600.000 төгрөгийг 20 хувиар бууруулсан цалин 360.000 төгрөгийг хариуцагч “” азраас гаргуулж буцаан олгож шийдвэрлэлээ.
Харин хариуцагч “” азар 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот тушаалын хавсралт журамд зааснаар ажилтны ажлын үр дүнг 0, 2, 5 гэсэн хувиар дүгнэж, шагналын дээд хэмжээ нь үндсэн цалингийн 25 хувиас ихгүй, доод хэмжээ нь 14 хувь байх ба ажилтны үндсэн үзүүлэлтээс 3 үзүүлэлт биелэгдээгүй тохиолдолд шагнал олгогдохооргүй байна.
Нэхэмжлэгч Х.******* сахилгын шийтгэл буруу ногдуулсаны улмаас нэмэгдэл цалин авалгүй хохирсон гэж байгаа ч дээрх журмын дагуу 2017 оны 3, 4, 5 дугаар сард ажлын үр дүнгээ 20 хувиар дүгнүүлсэн болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 360.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Харин нэхэмжлэгч Ө. 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэр бүхий ажилчдын хамт архи ууж, гудамж талбайд танхайрч, харилцааны доголдол гаргаж, байгуулагын ёс зүйн дүрэм болон хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн болох нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн захирлын зөвлөлийн хуралдаан дээр түүний “...Р.гийн дүү нь гарч ирээд ахыгаа аваад орно гэсэн. Тэгэхээр нь би чамайг дүү нь гэж яаж мэдэх юм бэ? Иргэний үнэмлэхээ авчир гэсэн. Тэгсэн чинь орилж чарлаад бөөн зодоон болсон, ...Намайг ч гэсэн зодоод нүд ам хөхөрсөн байгаа” гэсэн, Э.гийн “...Бид Р.Цогхүүг хүргэж өгсөн. Дүү нь ордны урд хэдэн залуучуудтай хамт байсан. Тэгээд бөөн залуучууд ирээд зодоон болсон. Би тэд нарыг салгасан чинь нэг залуу намайг байрны булан руу чирээд үнсэх гэж оролдсон. Тэгээд арай гэж салаад байж байтал ээж нь гарч ирээд бөөн юм болсон” гэсэн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******гийн “...Ө. Р.г дүүд нь өгч явуулаагүй нь буруутай.” гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Иймээс нэхэмжлэгч Ө.т сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байх тул 2-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгох, үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулсан 240.000 төгрөг, нэмэгдэл 240.000 төгрөг нийт 480.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Налайх дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх хэсэг түүний мөнгөн болон эд хөрөнгөөс төлбөрийг барагдуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдав.
Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч нь төсвийн байгууллага мөн эсэхээс үл хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулдаг тул хариуцагч “” азраас 11.450 төгрөг гаргуулж улсын орлогод оруулав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Хариуцагч “” азрын даргын 2-ны өдрийн Б/69 дугаартай Х.*******д “сахилгын хариуцлага тооцох тухай” тушаалыг хүчингүй болгож, цалин 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 360.000 /гурван зуун наян мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ө.ын 2-ны өдрийн дугаар “сахилгын хариуцлага тооцох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, цалин 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.*******, Ө. нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “” азраас 11.450 /арван нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд тус дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх хэсэг нь мөнгөн төлбөрийг харицагчийн эд хөрөнгөөс гаргуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг заасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС