Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/02535

 

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/02535

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, Хасбаатарын .. дугаар байранд байрлах, “Монсант алдар” ХЗХ-ны

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Чийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Хүсэлт гаргагч “Монсант алдар” ХЗХ-ны захирал Д.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Ч.Ч нь “Монсант алдар” ХЗХ-ноос 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 07/54 тоот зээлийн гэрээгээр 2 500 000 төгрөгийг 30 хоногт 3,30 хувийн урамшуулалт хүүтэй 3,63 хувийн үндсэн хүүтэй ахуйн хэрэглээний зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2015 оны 7 дугаар сарны 22-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээл авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут амьны орон сууц … дүгээр гудамж … тоотод оршин сууж хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олж байсан бөгөөд эхний сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцрон төлж байгаад 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

    Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч “Монсант алдар” ХЗХ нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Чийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Ч.Ч нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул “Монсант алдар” ХЗХ-ны хүсэлтийг хангаж, Ч.Чийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Мөн хүсэлт гаргагч “Монсант алдар” ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Чийг  эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн .. дүгээр хэлтэст даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Ч.Ч  нь Баянзүрх дүүрэг 12-р хороо, Чулууны амины орон сууц 1 дүгээр гудамжны…тоот хаягт оршин суух бүртгэлтэй,   …регистрэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М … дугаартай болохыг тус тус дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА