Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/02449

 

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/02449

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: П.Бийн бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Б оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Б миний бие нь 1980 онд Гутлын үйлдвэрт орж ажилласан хөдөлмөрийн дэвтэр нээхдээ П  гэж эцгийн нэр алдаатай бичигдэж, үйлдвэрийн даргийн тушаал болгонд гэж бичигдсэн. 2005 оны нийгмийн даатгалын дэвтэр П гэж дахин буруу бичигджээ. Төрсний лавлагаа авхад П гэсэн лавлагаа гарсан. Эцгийн нэрийг буруу бичсэнийг залруулж П.Б мөн гэдгийг нотолж, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Понбодын Баярмаа тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч П.Б нь “УБТЗ”-ын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1992 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажиллуулах ба ажлаас чөлөөлөх тухай” Б/147 дугаар тушаалд П.Б гэж бичигдсэний улмаас тэтгэвэр тогтоолгож чадахгүй болсон тул уг “УБТЗ”-ын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1992 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/147 дугаар тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 П.Б нь “УБТЗ”-ын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1992 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажиллуулах ба ажлаас чөлөөлөх тухай” Б/147 дугаар тушаалд П.Б гэж бичигджээ.

Эрх олгосон уг бичиг баримтад бичигдсэн П.Б төрсөн он, сар, өдөр, нэр нь түүний түүний төрсний гэрчилгээ /хх-6/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-5/, “УБТЗ”-ын Төрөлжсөн архивын тодорхойлолт /хх-7/, Хүүхдийн байгууллагын секторын боловсон хүчний тодорхойлолт /хх-8/, 1999 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б-66 тоот “Хөдөлмөрийн гэрээ байгуулах ба дуусгавар болгох тухай” тушаал /хх-10/ зэрэг бичиг баримтуудад бичигдсэнтэй тохирч байх тул П.Бийн хүсэлтийг хангаж, түүнийг “УБТЗ”-ын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1992 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажиллуулах ба ажлаас чөлөөлөх тухай” Б/147 дугаар тушаалын  жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан,... регистртэй, Тайж овогт П. Б нь  “УБТЗ”-ын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1992 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажиллуулах ба ажлаас чөлөөлөх тухай” Б/147 дугаар тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч П.Б нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.САРАНТУЯА