| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0239/И |
| Дугаар | 257 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, *******,*******,*******,*******од оршин суух, ******* овогт гийн /РД:/
-ны өдөр төрсөн тул тай болохоо тогтоох тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би -ны өдөр гийн долоо дахь хүү болон мэндэлсэн. Эцэг, эх маань мал малладаг байсан болохоор намайг 8 настайд сургуульд оруулж чадаагүй. Би 10 настай байхдаа сургуульд орсон. 1975 онд эх маань нас барсан тул Улаанбаатар хотод суудаг ах Д. намайг өөрийн асрамжид авч өсгөн хүмүүжүүлсэн.
Сургууль төгсөх үед миний бичиг баримт бүрдээгүй, иргэний үнэмлэх аваагүй байснаас болоод сургуулиа төгсөх боломжгүй болсон. Иймд Д. ах тухайн үед ажилчдын районы хариуцлагатай нарийн бичгийн даргатай уулзаж, ярилцаж байгаад миний насыг 2 жилээр дарж, *******-ны өдөр төрсөн гэж он, сарыг бичүүлэн Улаан паспорт авсан гэсэн. Иймд намайг 1958 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, тай болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д. -ны өдөр ******* аймагт төрсөн, тай болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч Д. эрх олгосон баримт бичгээр хэдэн настай болохоо нь тодорхойлох боломжгүй байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13.-д заасны дагуу шүүхээр тогтоолгох эрхтэй.
Шүүх нэхэмжлэгч Д.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.
Нэхэмжлэгч Д. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 38.6.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох, шүүхэд хүсэлт гарган нотлох баримт бүрдүүлэх эрх, үүрэгтэй ч өөрөө хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлүүлэх боломжтой гэсэн.
Хавтаст хэргийн 7 дахь хуудсанд авагдсан баримт болох Үндэсний төв архивын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 920 тоот албан бичигт “...Үндэсний төв архивын сан хөмрөгт Улсын хүн амын тооллогын бүртгэлийн баримт байгууллагын 1957-1988 /он/-ы баримт шилжиж ирээгүй тул гийн -д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй” гэж байгаа ч түүнийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээс чөлөөлөхгүй.
Гэрч Д.оос “...Би 1944 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн Цэцэн уул суманд төрсөн. Манай аавыг Г., ээжийг Б. гэдэг. Бид эхээс 8-лаа ******* аймгийн Цэцэн уул суманд амьдарч байсан. Би 1962 онд Улаанбаатар хотод сургуульд орох зорилгоор шилжин ирсэн. 1974 онд ээжийн бие муудсан учир дүү Д.г нутгаасаа авчирч Улаанбаатар хотын Нийслэлийн 18 дугаар сургуулийн 6 дугаар ангид оруулсан. Ээж маань 1975 онд нас барсан. Би дүү Д.гийн асран хамгаалагчаар тогтоолгохоор ******* аймгийн Цэцэн уул сумын засаг даргын тамгын газарт хүсэлтээ өгсөн боловч дандаа буруу бичигдсэн гэдэг шалтгаанаар асран хамгаалагчаар тогтоогоогүй. Тэгээд Д. 10 дугаар ангиа төгсөх болсон ба сургуулийн захиргаанаас иргэний үнэмлэхийг нь нэхсэн. Би тухайн үед ажилчдын районы хариуцлагатай нарийн бичгийн даргатай уулзаж учир байдлаа хэлээд Д.гийн насыг 2 жилээр дарж иргэний үнэмлэх авсан. Тэгэж байж Д. сургуулиа төгссөн. Хэрэв тухайн үед иргэний үнэмлэх авах гээд хөөцөлдсөн бол сум болон аймгаас шилжүүлэг хийн гээд цаг хугацаа их орох байсан учир би насыг нь дарсан” гэсэн,
гэрч Д.гоос “...Манай аавыг Г., ээжийг Б. гэдэг. Бид эхээс наймуулаа. Би 1944 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гийн 4 дэх хүүхэд нь болж мэндэлсэн. Харин Д. -ны өдөр гийн 7 дахь хүүхэд нь болж төрсөн. Манай ээж 1975 онд нас барсан. Аав хөдөө мал малладаг байсан учир ах Д.Цэрэндорж хөдөөнөөс Д.г авчирч хотод сургуульд оруулсан. Д. 16 настайдаа иргэний үнэмлэх авах ёстой байсан ба авч чадаагүй. Харин ах Д.Цэрэндорж хөөцөлдөж, насыг нь дарж 18 настайд нь иргэний үнэмлэх авч өгсөн” гэсэн мэдүүлгийг хууль сануулан авсан ч шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт гэж байхгүй. Иймд тухайн үйл баримт бусад баримтаар давхар нотлогдож байж тогтоогдох ёстой.
Нэхэмжлэгч Д.гийн төрсөн ах Д., эгч Д. нар гэрчийн мэдүүлэг өгсөн ба гэрчийн бичиг баримтан дээрх он, сараас үзвэл, тэд 6 сарын зөрүүтэй төрсөн ах, дүүс байна. Иймд гэрч нарын мэдүүлгийг туйлын үнэн гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.
Мөн нэхэмжлэгч Д.гийн баримтаар өгсөн Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 357/010666 тоот төрсний бүртгэлийн лавлагаан дээр “...ийн , гийн нарын гэр бүлд -ны өдөр төрсөн хүү гийн г -ний өдөр ******* аймгийн суманд 44 дугаарт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэсэн нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх дээрх ******* овогт гийн гийн нэртэй тохирохгүй байна.
Шинжээч Шүүхийн шинжилгээний хүрээлэн нэхэмжлэгч Д. одоо хэдэн настай байж болох эсэхэд “...55-тай” гэсэн дүгнэлт гаргасан тул нэхэмжлэгчийг -ны өдөр төрсөн, тай гэж тогтоох боломжгүй.
Иймээс нэхэмжлэгч Д.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118., 133 дугаар зүйлийн 135.2.13.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13.-д зааснаар ******* овгийн гийн гийн -ны өдөр төрсөн, тай болохыг тогтоох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС