| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02978/И |
| Дугаар | 102/ШШ2017/02423 |
| Огноо | 2017-09-11 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/02423
| 2017 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2017/02423 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Х
үсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 20 дугаар байр 38 тоотод оршин суух, Олхонууд овогт С.Т-н,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Т оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Т нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Т миний бие 1962 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. Төрөхдөө төрсний гэрчилгээгээ ээж Нын нэрээр авсан байдаг. Харин бусад бичиг баримтыг аав Самбуугаар авсан. Анхны улаан паспорт маань аав Самбуугийн нэрээр буюу С.Т гэж авсан. Гэтэл Иргэний үнэмлэх авахад төрсний гэрчилгээ маань ээж Норовын нэрээр буюу Норовын Туяа байсан учир Норовын Туяа гэж иргэний үнэмлэхээ авсан. Ингэж явсаар 2005 онд овгоо солиулж бүх бичиг баримтаа С.Т болгосон боловч 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтэр зэрэгт Ныг С болгож засвар оруулсан байдаг. Би тэтгэвэрт гарах гээд Нийгмийн даатгал дээр очиход засвартай байна гэсэн тул Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Т нь Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч С.Т нь өөрийн 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтэрт түүний эцгийн нэр болох “Н” байсныг “С” гэж засвар оруулсны улмаас тэтгэвэр тогтоолгож чадахгүй болсон тул уг хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
С.Т нь өөрийн 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтрүүдэд түүний эцгийн нэрийг “Н” байсныг “С” гэж өөрийн нэрийг “Т” гэж бичигджээ.
Эрх олгосон уг бичиг баримтад бичигдсэн төрсөн он, сар, өдөр, нэр нь түүний түүний төрсний гэрчилгээ /хх-6/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /ХХ 7-10/ нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-5/ зэрэг бичиг баримтуудад бичигдсэнтэй тохирч байх тул С.Тгийн хүсэлтийг хангаж, түүнийг 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан, … регистртэй, Олхонууд овогт С.Тг 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч С.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА