Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 259

 

                                  Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч *******,******* настай, эмэгтэй, ******* боловролтой, *******,*******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:/

Хариуцагч , /РД:/-т холбогдуулан

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны шатанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.*******т 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нягтлан бодогчоор ажилд орж, ТҮ7-1 шатлалаар цалинжих болсон. Гэтэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Иймд урьд эрхлэж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шүүхэд нэхэмжэл гаргасан.

Шүүх хуралдааны шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.тай ярилцаж тохиролцоод нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дараах нөхцлөөр эвлэрч байна. Үүнд:

1. Б.*******ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж,ийн эрхлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/07 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн үндэслэлийг өөрчилж, энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг баримтлан ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцож ажлаас чөлөөлсөн болохыг үндэслэл хэсэгт заалгаж уг тушаалд өөрчлөлт оруулах,

Хариуцагч нэхэмжлэгч Б.*******т 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1.317.494 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын*******-ний өдрийн дотор олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх,

Нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас чөлөөлсөн үндэслэлийг зөвтгөн бичилт хийхээр эвлэрлийн гэрээ байгуулсан тул баталж өгнө үү гэв. 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдааны шатанд тайлбарлахдаа:ийн эрхлэгч С.Отгонтуяа би нэхэмжлэгч Б.*******тэй 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Б.******* нь энэ хугацаанд Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний зарим зүйл заалтыг зөрчсөн тул арга хэмжээ авхуулсан. Учир нь:

Багш ажилчдын 2016 оны жилийн эцсийн хурал дээр Б.*******т тайлан мэдээг хоцроож, шилэн дансны бүртгэл хөтлөхгүй байгаа талаар сануулж цаашид алдаа дутагдал гаргахгүй байх талаар үүрэг өгч байсан. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүүргийн Дотоод аудитын албаны шалгалтаар 5 заалт бүхий албан шаардлага ирсэн бөгөөд байгууллагын нягтлан бодогч албан үүргээ биелүүлээгүй нь нотлогдож дүүргийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу байгууллагын эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б\01 дугаар тушаалаар хариуцлагаа өндөржүүлэн дахин алдаа дутагдал гаргахгүй байхыг даалган хууль тогтоомжинд заасны дагуу 2 сарын хугацаатай цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан.

Мөн Б.******* алдаа дутагдалдаа дүгнэлт хийгээгүй бөгөөд дахин давтан зөрчил гаргаж сар шинийн баярыг тохиолдуулан байгууллагын хэмжээнд баталсан хариуцлагатай эргүүл, жижүүрийн хуваарьт өдрөө жижүүрийн үүргээ гүйцэтгээгүй, бусадтай үгсэн хуурамч тэмдэглэл үйлдсэн, ажлын сахилга хариуцлага алдсан, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тул байгууллагын эрхлэгчийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б\04 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан. Байгууллагын Дотоод хяналт шалгалтын комиссын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр явуулсан шалгалтаар Б.******* нь өөрийн үүрэгт ажилдаа хангалтгүй үнэлгээ авч албан үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул байгууллагын эрхлэгчийн 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б\07 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Харин бид шүүх хуралдааны шатанд ярилцаад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах байдлаар эвлэрсэн. Үүнд:

1. Нэхэмжлэгч Б.******* ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тулийн эрхлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/07 дугаар тушаалын үндэслэл, заалтыг  өөрчилж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлөх,

Нэхэмжлэгч Б.*******т ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тооцож 1.317.494 төгрөг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, ажлаас чөлөөлсөн үндэслэлийг Нийгмийн даатгалын дэвтэрт зөвтгөж бичихээр болсон. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* хариуцагчээс ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж,

ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээс татгалзаж,ийн эрхлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/07 дугаар тушаалын үндэслэл, заалтыг өөрчилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх, Нийгмийн даатгалын дэвтэрт тушаалын үндэслэлийг зөвтгөж бичих, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тооцож 1.317.494 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаардсан.

Хариуцагч нэхэмжлэгч Б.*******тэй 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн байх тул зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Иймд нэхэмжлэгч Б.******* ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу шаардах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар,ийн эрхлэгийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/07 дугаар “Б.*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн А-0382715 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтыг, /хх-3-7/

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн татгалзаж, Нийслэлийн засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/27 дугаар захирамжийн хуулбар,ийн дотоод журам, Багахангай дүүргийн дотоод аудитын алба улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/01 дугаар албан шаардлага,ийн эрхлэгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаар “Б.*******т арга хэмжээ авах тухай” тушаал,ийн эрхлэгийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дугаар “Арга хэмжээ авах тухай” тушаал,ийн эрхлэгийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/07 дугаар “Б.*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал,  207 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Б.*******ийн үйл ажиллагаанд хийх дотоод хяналт шалгалтын удирдамж, ажлын тайлан, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн боловсролын газраас Багахангай дүүргийн*******ны иргэн Б.*******ийн гаргасан өргөдлийн дагуу 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид хийсэн шалгалтын дүгнэлтэд хамт олны зүгээс гаргасан хариу тайлбар, Сар шинийн баяраар 207 дугаар цэцэрлэгийн хариуцлагатай жижүүрийн ажиллах хуваарь, 2016 оны 207 дугаар цэцэрлэгийн ээлж хүлээлцэх дэвтэр, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн багш ажилчдын хурлын тэмдэглэл зэргийг шүүхэд баримтаар өгсөн.

Шүүх хуралдааны шатанд зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүнд:ийн эрхлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/07 дугаар тушаалын үндэслэл, заалтыг өөрчилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж, Нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн тушаалын үндэслэлийг зөвтгөж бичиж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тооцож 1.317.494 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын*******-ны өдрийн дотор төлөх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр тохиролцов гэжээ.

Хариуцагч нэхэмжлэгч Б.*******ийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, сайн дураар эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

Шүүгчийн захирамж нь гармагц Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.-т заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болох тул хариуцагч гэрээнд заасан хугацаанд шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Налайх дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх хэсэг түүний мөнгөн болон эд хөрөнгөөс төлбөрийг барагдуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдав.

Нэхэмжлэгч Б.******* Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Харин хариуцагчаас 1.317.494 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 36.030 төгрөгийн 50 хувь болох 18.015 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгохоор дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэгч ******* овгийн *******ийн *******ийг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/07 дугаар тушаалын үндэслэл, заалтыг өөрчилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж, Нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн тушаалын үндэслэлийг зөвтгөн бичих, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тооцож 1.317.494 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын*******-ны өдрийн дотор төлөх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчээс 18.015 /арван найман мянга арван тав/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.

4. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдсугай.

6. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ТҮВШИНТӨГС