Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 260

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,******* настай, *******, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, дугаар ангид гэрээт ******* ажилтай, *******, *******,******* хамт, *******,*******,, тоотод оршин суух, овгийн гийн /РД:ПО60082011/

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч,017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би *******. онд сургуульд орж, онд 4 дүгээр ангиа төгссөн. Би багаасаа эцэг, эхээ даган нэгдлийн мал маллаж байсан. Би дүгээр сараас эхлэн аймгийн Эрдэнэбүрэн сумын “” нэгдлийн малыг бие даан маллаж цалинжих болсон. оны хавар цэрэгт татагдаж, оны хавар халагдаж ирээд тус нэгдэлд малчнаар он хүртэл ажилласан. оны 3 дугаар сард “” нэгдэл татан буугдсан. Ингээд нутагтаа өөрийн хэдэн малаа маллаж байгаад009 онд *******т шилжин ирсэн.010 оны 4 дүгээр сараас дугаар ангид гэрээт *******аар ажиллаж байна.

Одоо тэтгэвэрт гарахаар Нийгмийн даатгалын хэлтэст хандахад аймгийн Эрдэнэбүрэн сумын “” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдалтай холбоотой тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтэр бичиг баримтын шаардлага хангахгүй байгаагаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болоод байна.

Иймд дүгээр сарын 01-ний өдрөөс он хүртэл аймгийн Эрдэнэбүрэн сумын “” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н. дүгээр сарын 01-ний өдрөөс оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл аймгийн Эрдэнэбүрэн сумын “” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Н. нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэрээ тогтоолгохоор Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч бичиг баримтын бүрдэл дутуу байсны улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсоны улмаас шүүхэд хүсэлт гаргасан байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлсэн гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгч Н.ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Н. Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн-т заасан хөдөлмөрлөх журамт үүргээ биелүүлсэн болохоо эрх олгосон баримт бичгээр нотлох боломжгүй болсон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д заасны дагуу шүүхэд хүсэлт гарган эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтаа тогтоолгох эрхтэй.

Нэхэмжлэгч Н. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 38.6.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох, шүүхэд хүсэлт гарган нотлох баримтыг бүрдүүлүүлэх эрх, үүрэгтэй ч өөрөө хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлүүлэх боломжтой гэсэн.

Хавтаст хэргийн 6-7 дахь хуудсанд авагдсан баримт болох Нийслэлийн архивын013 оны 4 дүгээр сарын сарын2-ны өдрийн албан бичиг, Үндэсний төв архивын013 оны 4 дүгээр сарын сарын2-ны өдрийн албан бичигт “... аймгийн Эрдэнэбүрэн сумын ХАА-н нэгдэлийн баримт шилжиж ирээгүй тул гийн ад холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй” гэж байгаа ч түүнийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээс чөлөөлөхгүй.

Нэхэмжлэгч Н. нь аймгийн Эрдэнэбүрэн сумын “” нэгдэлд малчнаар дүгээр сарын 01-ний өдрөөс оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа 1978 оны 6 дугаар сараас оны 3 дугаар сар, 1984 оны 1 дүгээр сараас 1989 оны 10 дугаар сард Н.ад цалин олгосон тухай цалингийн тооцооны бүртгэлийн дэлгэрэнгүй, 70 дугаар дансны түүвэрлэсэн жагсаалт, аймгийн Эрдэнэбүрэн сумын нэгдлийн гишүүний 380 дугаар үнэмлэхний хуулбар, 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Хотгор хаг бригадын зөвлөлийн гэрчилгээний хуулбар, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооноос 1986 оны 8 дугаар сарын2-ны өдрийн хүндэт үнэмлэх, Хүндэт жуух бичиг, 1986 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Алдарт хоньчин С.Цогтгэрэлийн нэрэмжит шагналын дипломын хуулбар, 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хотгор хаг бригадын зөвлөлийн талархалын бичиг зэрэг баримтаар нотолсон.

Гэрч С., Ж. нар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл байдлыг мэдэх этгээд болохоо нотолж тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг шүүхэд баримтаар өгсөн.

Иймд нэхэмжлэгч Н.ын ажиллаж байсан байдал дээрх баримт болон гэрч С.гийн “...Би 1973 онд 10 дугаар сард аймгийн Эрдэнэбүрэн сумын “” нэгдэлд уурын зуухны слесерээр, 1974 онд дугаар бригадын даргаар, няраваар, эрхлэгчээр ажиллаж байсан. ...Н. нэгдэглд 4 дүгээр ангиа төгсөөд аавтайгаа мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд ******* авч өрх тусгаарлаж, нэгдлийн хонь маллах болсон. “Социолизм” нэгдэл тарах хүртэл малчинаар ажилласан” гэх мэдүүлэг,

гэрч Ж.ийн “...Би 1964 онд 4 дүгээр ангиа төгсөөд аймгийн Эрдэнэбүрэн сумын “” нэгдэлд малчинаар ажилд орсон. Н. онд 4 дүгээр анги төгсөөд аавынхаа туслах малчинаар тус нэгдэлд ажилласан. онд 3 жилийн цэргийн алба хаахаар явсан. ... онд цэргээс халагдаж ирээд буцаж тус нэгдэлдээ малчинаар ажиллаж байгаад онд нэгдэл тарах үед гарсан...” гэх мэдүүлэгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.

Иймээс шүүх нэхэмжлэгч Н.ыг дүгээр сарын 01-ний өдрөөс оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл аймгийн Эрдэнэбүрэн сумын “” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгч Н. аймгийн Эрдэнэбүрэн сумын “” нэгдэлд малчнаар 1989 оны 11, 12 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлаа баримтаар нотлоогүй. Мөн оноос оны хавар хүртэл цэргийн алба хаасан гэж тайлбарлаж байгаа ч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох хэсгүүдийг хэрэгсэхгүй болгов.

Н.ад цэргийн алба хаасан тухай баримт нь байгаа тохиолдолд - оныг ажилласан жилд шууд тооцох боломжтой юм.

Нэхэмжлэгч Н. нь хууль зөрчин хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, гэрч нар санаатайгаар худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар овгийн гийн ыг дүгээр сарын 01-ний өдрөөс оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл аймгийн Эрдэнэбүрэн сумын “” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1989 оны 11, 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл аймгийн Эрдэнэбүрэн сумын “” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Н.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.        

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              З.ТҮВШИНТӨГС