Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02405

 

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02405

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, … тоотод оршин суух, Тайж овогт Н.Б-гийн,

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Б оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Нүүдэлэгийн 3 дах охин болж 1962 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн. Улмаар 1980 онд Гутлын үйлдвэрт орж ажилласан Хөдөлмөрийн дэвтэр нээхдээ миний эцгийн нэрийг “Нүүдэл”  гэж алдаатай бичигдэж, үйлдвэрийн даргын тушаалд “Нүүдэлийн Байгалмаа” гэж бичигдсэн. Мөн 2005 оны Нийгмийн Даатгалын дэвтэрт “Нүүдлээ” гэж дахин буруу бичигджээ. Төрсний лавлагаа авахад “Нүүдэлээ” гэсэн лавлагаа гарсан. Миний эцэгийн жинхэнэ нэр нь “Нүүдэлээ” учир “Нүүдлээ, Нүүдэл”  гэж буруу бичигдсэнийг залруулж Хөдөлмөрийн дэвтэр болон Нийгмийн даатгалын дэвтэрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нүүдэлээгийн Байгалмаа нь Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Н.Б нь өөрийн 1980 оны 8 дугаар сарын 06-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт түүний эцгийн нэр болох “Нүүдэлээ”-гийн нэрийг “Нүүдэл”, 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтэрийг үргэлжүүлэн 2000 онд олгохдоо “Нүүдлээ” гэж бичсэн нь Н.Бгийн төрсний бүртгэлийн лавлагаа болон иргэний үнэмлэхэд бичигдсэн “Нүүдлээ”, “Нүүдэл” гэх овогтой Байгалмаагийн нэртэй тохирохгүй байх бөгөөд “Нүүдлээ”, “Нүүдэл” гэх нэрнийг буруу бичсэний улмаас тэтгэвэр тогтоолгож чадахгүй болсон тул уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Н.Б нь өөрийн 1980 оны 8 дугаар сарын 06-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт түүний эцгийн нэр болох “Нүүдэлээ”-гийн нэрийг “Нүүдэл”, 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтэрийг үргэлжүүлэн 2000 онд олгосон хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт түүний эцгийн нэрийг “Нүүдлээ”, “Нүүдэл” гэж өөрийн нэрийг “Байгалмаа” гэж бичигджээ.

Эрх олгосон уг бичиг баримтад бичигдсэн төрсөн он, сар, өдөр, нэр нь түүний түүний төрсний гэрчилгээ /ХХ 4-5/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-6/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-9/ нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 10/ зэрэг бичиг баримтуудад бичигдсэнтэй тохирч байх тул Н.Бгийн хүсэлтийг хангаж, түүнийг 1980 оны 8 дугаар сарын 06-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтэрийг үргэлжүүлэн 2000 онд олгосон Нийгмийн даатгалын дэвтрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан, …регистртэй, Тайж овогт Н.Б-г 1980 оны 8 дугаар сарын 06-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтэрийг үргэлжүүлэн 2000 онд олгосон Нийгмийн даатгалын дэвтрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.САРАНТУЯА