Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
Хэргийн индекс | 138/2015/0065/э |
Дугаар | 65 |
Огноо | 2016-06-14 |
Зүйл хэсэг | 091.1., |
Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 65
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Ж.Долгормаа, шүүгч Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган
Иргэдийн төлөөлөгч Э.Цэрэнчимэд
Улсын яллагч С.Алтай
Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, А.Мөнхсайхан
Хохирогчийн төлөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох 201511000464 дугаартай хэргийг 2016 оны 05 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч овогт ******* , 1957 оны 04 сарын 29-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, буриад, Монгол Улсын иргэн /РД:*******/, бага боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, эхнэр ******* хамт амьдрах, Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн “*******” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч ******* нь 2015 оны 09 сарын 24-ний орой согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт тус сумын иргэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичснээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 09 сарын 24-нд хөдөө гэрээсээ сумын төвд ирсэн. Найз очоод тэднийхээс үдийн хойно гарч яваад тэй таарсан. намайг "яаж яваа юм бэ" гэхэд нь би, "архи уух гэсэн чинь мөнгө байдаггүй" гэж хэлэхэд нэг шил архи авч өгсөн. Тэр архиа бид сумын төвөөс хойш айлуудын хойно очиж уусан. Нэг мэдсэн чинь өглөө болсон байсан ба талийгаачийг “явъя” гээд татахад газраар цус болсон байсан. Тэгээд би эхлээд , дараа нь эмнэлэгт, цааш явж цагдаад очиж хэлсэн. “ цохисон байх шүү” гэж хэлчихээд ирээд байж байхад бие салганасан. Надад найзыгаа алъя гэсэн сэтгэл байхгүй. Миний гар, ам татчихдаг саажилттай учир чулуу барьж чадахгүй. Тэгээд ирээд даралт ихдээд эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед ярьсан зүйлээ сайн мэдэхгүй байна. Шокод орсон байсан. Надад хөнгөн ял оноож өгнө үү гэв.
Хохирогчийн төлөөлөгч Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 09 сарын 25-ны өглөө 07 цаг 40 минутын үед орж ирээд “танай нөхөр хойно хэвтээд хөдлөхгүй байна. муудалцсан” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгэхэд нь “өөрөө босгоод аваад ир” гэж ******* хэлчихээд араас нь хүүгээ явуулсан чинь “аав өнгөрчихсөн юм шиг байна” гэж ирсэн. Тэгээд би хэргийн газар дээр очсон. Хэргийн газар дээр очиход портер машин зогсоод хөдөлсөн мөр, архины хагарсан хагараагүй шил, замын зүүн урд талд хүний ноцолдсон болов уу гэхээр ул мөр, замын урд талд цус арчсан 00-ын цаас, сальфетка, бас хүний бөөлжис байсан. Миний ажигласнаар манай нөхрийн баруун урд талд цагаан малгай байсан. Манай хүний байсан газарт нь маш их цус гарсан харах ч эцэсгүй байсан. Миний харсан зүйл энэ юм.
Миний хувьд ийг ийм хэрэг хийх хүн гэж бодохгүй байна. Гэтэл өглөө болтол тэврээд хэвтэж байсан байж эмнэлэгт яагаад хүргэж болоогүй юм бол, мөн надад болохоор муудалцсан гэсэн утгатай зүйл хэлж байсан мөртлөө энэ талаар удаа дараа байцаалт өгөхдөө нэг ч удаа хэлээгүй байгааг нь бодохоор гайхдаг юм.
Мөн гэх хүн миний нөхрийг архи уулгаагүй байсан бол ийм хэрэг болохгүй байсан. мэдүүлэг өгөхдөө бүх зүйлд "мэдэхгүй байна, үгүй" гэж хэлсэн байдаг. Эдгээрээс үзэхэд хэн хийсэн нь тодорхой санагдаж байна. 2015 оны 09 сарын 25-ны орой байцаагч намайг байцаасан. Би тухайн үед мэдүүлэхдээ “ манай нөхөртэй муудалцах магадлалтай” гэж мэдүүлсэн. Гэхдээ гомдож байна. Өмнө нь хавтаст хэрэгтэй танилцаад харахад байцаагчийн үзүүлж байсан толгойн зургийг одоо би хавтаст хэргээс хайгаад олохгүй байна. ийн мэдүүлгээс харахад эхнэр нь “гэртээ унтсан” гэж байгаа. Гэтэл ы мэдүүлэгт өөрөөр мэдүүлсэн байдаг. Энэ хэргийг илрүүлэхэд шалгуулах ёстой хүний нэг гэж үзэж байна. Манай нөхрийн цусанд 3-4 бүхэл спирт гарсан байхад , хоёрын цусанд спирт гараагүй байсан. гэх хүн , архи ууж байхдаа “та хоёр ямар ч байсан үгүй” гэж хэлээрэй гэж байхыг би өөрөө чихээрээ сонссон. уулзсан 2 хүнийг би харсан. Талийгаачийн хувцасны байдал, хэргийн газрын цаас сальфеткийг харахад арай залуу хүн, эсвэл согтуу олон хүн энэ хэргийг хийждээ гэж бодохоор байсан. Манай хүн гэрээсээ гарахдаа ямар ч уранхайтай гараагүй. Чулуу биш ямар нэгэн иртэй зүйлээр цохисон гэж үзэж байна. Би байцаагчид хандаж “дутуу байцаасан байна” гэж хэлэхэд “үүнээс цааш ярих зүйл байхгүй, би мэдэж байна” гэсэн. Хэргийн газар маш олон тамхины иш байсан. Маш их бөөлжсөн ул мөр байсан. гэдэг хүнийг 25-ны өдөр байцаалт авна гэхэд их хол хөдөө явсан байсан. Мөн цуг ажилладаг хүн "хүн алсан хүн нүдэн дээр ил байдаг юм байна лээ" гэж хэлж байсан. буруугүй байсан юм бол надтай нэг ч гэсэн удаа уулзаж ярилцах байсан байх, гэхдээ нэг ч удаа эгцэлж хардаггүй. ах хурлын дарга байнга цагдаагийнхантай хамт байдаг байсан.
Хилсээр хүн гүтгүүлчихвий, хийсэн хүн нь ял завших вий гэсэндээ хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна.
Мөрдөн байцаалтын шатанд буруутай хүнээс оршуулгын болон унааны зардалд 8320120 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримттай нийт 9803705 төгрөг зарцуулсан байсан, мөн манай нөхөр тэтгэвэр тогтоолгоогүй байсан, тогтоолговол сард 230000 төгрөгөөр тогтоогдох байсан юм билээ. “Хамтын тэтгэврийн тухай хууль”-д зааснаар энэ хүний тэтгэврийг би насаараа үргэлжлүүлэн эзэмших эрхтэй юм байна. Үүнийг 10 жилээр тооцож тэтгэмжийн зөрүү 27600000 төгрөг, нийт 37403705 төгрөгийг нэхэмжилж байна.
Энэ хугацаанд ийн гэрийнхэн 1500000 төгрөг бэлнээр, ногоо, нэг бяруу өгсөн. Нийт 2000000 төгрөгийг оршуулгын зардлаас хасч тооцохыг зөвшөөрнө гэв.
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 80 тоот дүгнэлтэд: “1.Талийгаач биед баруун зулай ар хэсэгт хуйханд шарх, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Тухайн гэмтлийг хэвтээ босоо аль байрлалд авсан болохыг тогтоох боломжгүй. 4.Талийгаачийг биеэ хамгаалж тэмцсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. 5.Талийгаач нь хуйхны шархны улмаас хурц цус алдаж нас баржээ. Уг гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хацрын цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7.Талийгаач нь энэ гэмтлийг авсан даруйдаа эмнэлгийн тусламж авсан бол амьдрах боломжтой. 8.Талийгаачийн цогцосноос авсан цусанд 2.5 промилли спиртийн агууламж илэрлээ. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 9.Талийгаач нь АВ(IV) бүлгийн цустай байна” гэжээ. /1-р хавтас130-133/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн 247 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан “Ерөөл” архины 750 граммын шилэн дээрээс бэхжүүлэн авсан 7 ширхэг гарын мөрүүд нь харьцуулсан шинжилгээнд тэнцэхгүй” гэжээ. /1-р хавтас145-146/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 сарын 12-ны өдрийн 8709 тоот дүгнэлтэд: “1.Сэжигтэн *******ээс хураан авсан гэх дээл дээр цус илэрсэн. Энэ нь АВ(IV) бүлгийн харьяалалтай хүний цус байна” гэжээ. /1-р хавтас 153/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 сарын 23-ны өдрийн 8968 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас илрүүлэн хураан авсан гэх 10,5х8 см хэмжээтэй, 10х7,5 см хэмжээтэй чулуунууд дээр цус илэрсэн. Энэ нь АВО системээр АВ(IV) бүлгийн харьяалалтай байна” гэжээ. /1-р хавтас 157/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 сарын 23-ны өдрийн 8967 тоот дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн дотуур өмд, босоо судалтай саарал өнгийн өмд, хүрэн өнгийн тэлээ, саарал өнгийн майк, хүрэн өнгийн торгон хантааз, цэнхэр өнгийн нусны алчуур, саарал өнгийн сорочкон цамц, саарал өнгийн судалтай ноосон цамц, хүрэн өнгийн нимгэн куртик дээр цус илэрсэн. 2. Босоо судалтай саарал өнгийн өмд, хүрэн өнгийн тэлээ, саарал өнгийн майк, хүрэн өнгийн торгон хантааз дээрх цус нь АВО системээр АВ(IV) бүлгийн харьяалалтай байна. 3.Саарал өнгийн дотуур өмд, цэнхэр өнгийн нусны алчуур, саарал өнгийн сорочкон цамц, саарал өнгийн судалтай ноосон цамц, хүрэн өнгийн нимгэн куртик дээрх цусны бүлэг харьяаллыг тогтоох боломжгүй байна” гэжээ. /1-р хавтас 160-161/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 сарын 15-ны өдрийн 4889 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн улбар бор өнгийн гадуур хүрмэнд 49мм, 20мм татах, чангаах хүчний үйлчлэлийн улмаас ханзарсан шинэ уранхайнууд, энгийн сүлжээтэй хөндлөн судалтай ноосон цамцанд 3мм, 50мм, 30мм 20мм татах, чангаах хүчний үйлчлэлийн улмаас ханзарсан шинэ уранхайнууд, холимог сүлжээтэй ханцуйгүй цайвар цамцанд 23мм татах, чангаах хүчний үйлчлэлийн улмаас ханзарсан шинэ уранхай, хэрээсэн оёдолтой бор өнгийн хантаазанд 20мм, 25мм татах, чангаах хүчний үйлчлэлийн улмаас ханзарсан шинэ уранхайнууд гарсан байна. 2. Дээрх уранхайнууд нь биеэ хамгаалж тэмцэлдсэний улмаас үссэн байж болно” гэжээ. /1-р хавтас 162-163/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 10 сарын 28-ны өдрийн 44 тоот дүгнэлтэд: “1. *******ийн биеэс авсан гэх цус нь B(III) бүлгийн харьяалалтай байна” гэжээ. /1-р хавтас 169/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 09 сарын 28-ны өдрийн 148 тоот дүгнэлтэд: “1.*******ийн биеэс авсан гэх цусанд спиртын алкоголь илэрсэнгүй” /1-р хавтас 167/
Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаанд: “1. ******* нь сэтгэцийн хувьд эрүүл. 2. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байдалтай байсан ба одоо өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн учир холбогдлыг ойлгох чадвартай. 3. ******* нь үнэн зөв мэдүүлэг өгч, түүнийгээ хариуцах чадвартай” гэжээ. /1-р хавтас 150-151/
Хохирогчийн төлөөлөгч ******* /1-р хавтас 39-45, 2-р хавтас 63-68/, шүүгдэгч *******ийн гэрч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр /1-р хавтас 47-50, 187-192, 194-197, 2-р хавтас 57-63/, А.ийн гэрч, сэжигтнээр /1-р хавтас 51-57, 2-р хавтас 146-149/ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, /1-р хавтас 86-87/, /1-р хавтас 88-89/, /1-р хавтас 67-68/, /1-р хавтас 90-91/, /1-р хавтас 97-98/, /1-р хавтас 109-110/, /2-р хавтас 118-121/, /2-р хавтас 125-126/, /2-р хавтас 129-130/, гэрч /1-р хавтас 58-59/, /1-р хавтас 92-93/, /1-р хавтас 60-61/, /1-р хавтас 62-65, 2-р хавтас 136-137/, /1-р хавтас 67-68/, насанд хүрээгүй гэрч /1-р хавтас 69-70, 2-р хавтас 134-135/, гэрч /1-р хавтас 71-72, 73-74, 2-р хавтас 131-133/, /2-р хавтас 139/, /1-р хавтас 75-77, 2-р хавтас 117/, /1-р хавтас 78-79/, /1-р хавтас 80-81/, /1-р хавтас 82-83/, /1-р хавтас 84-85/, /1-р хавтас 94-96/, /1-р хавтас 102/, /1-р хавтас 107-108/, /1-р хавтас 100, 2-р хавтас 122-123/, /1-р хавтас 101/, /1-р хавтас 103-104/, /1-р хавтас 128/, нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хавтас 105-106/, /1-р хавтас 111-112/, /2-р хавтас 127-128/, /2-р хавтас 140/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1-р хавтас 1/, Нас барсны гэрчилгээ /1-р хавтас 227/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /1-р хавтас 3-7/, Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 18-20/, *******ийн ярьсан бичлэгийг хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хавтас 21-22/, *******ийн ярианы бичлэгтэй CD-ийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хавтас 23/, *******ийн ярианы CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 24-25/, Хохирогч өмсөж явсан хувцаснууд, сэжигтэн *******ийн өмсөж явсан дээлэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хавтас 26-34/, Хэргийн газраас хураан авсан 2 ш хад чулууг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 35-37/, Хохирогч цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас 135-139/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 10 сарын 02-ны өдрийн 237, 2015 оны 10 сарын 28-ны өдрийн 45, 2015 оны 09 сарын 28-ны өдрийн 147 тоот дүгнэлтүүд /1-р хавтас 141, 170, 147/, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /1-р хавтас 172-173/, *******ийн өмсөж явсан дээлийг хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хавтас 11-12/, Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр /2-р хавтас 76-80, 99-103/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хавтас 115/, Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /2-р хавтас 169/, Сэжигтэн А.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол /2-р хавтас 176/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтас 204/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 205/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хавтас 13-14/, Эд зүйлийн үнэлгээ /1-р
хавтас 15/, Хохирлын баримтууд /1-р хавтас 247-248; 7ш, 2-р хавтас 1-10,12-15/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн баримт 37 ш/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь 2015 оны 09 сарын 24-ний орой согтуурсан үедээ Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “” гэх газарт хохирогч “намд элсэх эсэх болон өөрийн эхнэрийг хөөж хутгаар алах гэж байсан” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газарт чулуугаар цохиж амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэргээ хүлээж гэрч, сэжигтнээр өгсөн мэдүүлгийг давхар нотолсон хохирогчийн төлөөлөгч *******ын, А.ийн мөрдөн байцаалтад гэрч, сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд, гэрч , , , , , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Нас барсны гэрчилгээ, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт, Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, *******ийн ярьсан бичлэгийг хураан авах тогтоол, тэмдэглэл, *******ийн ярианы бичлэгтэй CD-ийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, *******ийн ярианы CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хохирогч өмсөж явсан хувцаснууд, сэжигтэн *******ийн өмсөж явсан дээл, хэргийн газраас хураан авсан 2 ш хад чулуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, хохирогч цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 80, 2015 оны 10 сарын 02-ны өдрийн 237, 2015 оны 10 сарын 28-ны өдрийн 45, 2015 оны 09 сарын 28-ны өдрийн 147 тоот, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 сарын 12-ны өдрийн 8709, 2015 оны 10 сарын 23-ны өдрийн 8968, 2015 оны 10 сарын 23-ны өдрийн 8967 тоот дүгнэлтүүд, шинжээчийг байцаасан тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь “...энэ хэргийг би үйлдээгүй,...найзыгаа алъя гэсэн санаа байгаагүй...” гэж мэдүүлж байх ба шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайхан, М.Энхтуяа нар “...Уг гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй, хуйх гэмтэж цус алдсанаас нас барсан гэдэг шинжээчийн дүгнэлт болон энэ хэргийн гэрчүүдийн мэдүүлгүүд эргэлзээтэй байгаа учир хэргийг мөрдөн байцаалтад буцааж бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүсч байна...” гэж, хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, хохирогчийн төлөөлөгч ******* нар “...Энэ хэргийг үйлдсэн гэдэгт эргэлздэг. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах хүсэлтэй байна...” гэж тус тус санал гаргажээ.
Шүүх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246,1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэлэлцэж хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзнэ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд, шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч А.Мөнхсайханыг байлцуулж сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ тухайн гэмт хэрэг үйлдэхэд хажууд нь өөр хүн байхгүй байсан, хохирогчтой маргалдаж түүнийг чулуугаар цохисон, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн газар, цаг хугацаа, арга, зэвсэг хэрэгслийн болон болсон үйл баримтын талаар Тухайлбал; “...Тухайн үед ямар нэгэн зодоон цохион болоогүй өнгөрсөн...Архи дуусч...”алхаад харья” гээд түрүүлээд алхсан, бид хоёр ардаас нь сугадалцаад алхсан...бид 2, хоёр ч удаа газарт унасан...Тэгээд байж байтал намайг “манай хувьсгалт намд элс” гэхээр нь би, “би Иргэний зориг намтай хүн, хүүхдүүд элсэе гэвэл болох байх” гэхэд “Чи миний намд элссэнгүй, дургүй байгаа юм уу” гээд над руу үг хаяад байсан. Тэгэхээр нь би, т “чи миний эхнэрийг хөөж хутгаар алах гэж байсан байна” гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би өөрийнхөө гарт багтахаар чулуу газраас аваад “чамайг болохгүй бол цохино шүү” гэж хэлж байсан шиг санаад байна. Яг ийг цохисноо санахгүй байна. Тэгээд нэг ухаан орсон чинь би тай хоёулаа газар хэвтэж байсан...” /1-р хавтас 187-1990/ гэж үйлдсэн гэмт хэргээ хүлээж гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг тодорхой мэдүүлжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч “намд элсэх болон эхнэрийг нь
хутга барьж хөөсөн” гэх шалтгаанаар маргалдаж, түүний толгойн тус газарт чулуугаар цохиж баруун зулай ар хэсэгт хуйханд шарх үүсгэж, хуйхны шархны улмаас хурц цус алдах буюу амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан хувийн таарамжгүй харьцаанаас хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлснийг доорх бусад нотлох баримтууд давхар нотолж байна. Үүнд:
Хэрэг учрал болсон цаг хугацааны өмнө хэргийн газарт шүүгдэгч *******, амь хохирогч , гэрч А. гурваас өөр хүн байгаагүй бөгөөд А. түрүүлж яваад шүүгдэгч, хохирогч хоёрын хажууд өөр хүн байгаагүй талаар нь гэрч ын “...Намайг хажуугаар нь өнгөрөхөд нагац ахын толгойноос цус гараагүй, зүгээр л сууж байсан... ах голд нь, ах хойд талд нь, ах урд талд нь байрлалтай сууж байсан...Мөн тэд нарын хажууд ахын мотоцикл байсан...Тэр гурав хоорондоо маргаж муудахааргүй зүгээр л байсан... ” /1-р хавтас 58-59/ гэх, гэрч гийн “...Тэр хавьд тэр гурваас өөр хүн байгаагүй...” гэх /1-р хавтас 92-93/, гэрч ын “...Замынхаа баруун талд , , гурав сууж байсан...маргаж байгаа зүйл анзаарагдаагүй /1-р хавтас 67-68/ гэх, гэрч ын “...Намайг голын дунд талын гармаар гараад урагшаа сумын төв рүү явж байхад замын хойд талд , , нар сууж байсан...ийн мотоцикл байсан...Тэгээд би гэртээ очоод удаагүй дахин голын дунд замаар урагшаа явахад амдаж ирээд намайг зогсоож “дэлгүүр ормоор байна” гэхээр нь би машиндаа суулгаад хөдлөөд толиндоо харахад нь ахыг өндийлгөж байх шиг байсан...Тэгээд ийг буцааж нөгөө хоёр дээр буулгасан. Намайг очиход хэвтсэн чигээрээ байсан, нь надад архи хундгалж өгсөн. Би машинаасаа буугаагүй, хундагатай архинаас цохондоо хүргээд яаралтай яваа учраа хэлээд яваад өгсөн. Тэр гурав тэндээ үлдсэн. Тэгээд би гол гарах гэж явахдаа машиныхаа толинд нөгөө гурвыг харахад мотоциклоо унаад хөдлөөд урагшаа сум руу явсан...Тухайн үед цаг яг хэд болж байсныг мэдэхгүй байна, багцаагаар 20 цагийн үед л очсон байх гэж бодож байна...” /2-р хавтас 118-121/ гэх, шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “...Архи ууж байхад , нар өмнө нь барилдаж байснаа яриад маргах гээд байхаар нь би, “та хоёр өдий болчихоод яах гээв” гээд би салгасан юм, ямар нэг зодоон цохион болоогүй өнгөрсөн...”Явган алхаад харья” гээд түрүүлээд алхсан, бид хоёр араас нь сугадалцаад алхсан...” /1-рхавтас 47-50/ гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогджээ.
Шүүгдэгч нь хуульд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, өөрийн гэм бурууг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй боловч шүүгдэгч *******ийн 2015 оны 09 сарын 25-ны орой буюу гэмт хэрэг үйлдэгдсэний маргааш гэрчээр өгсөн “...Тэгээд бид хоёр...маргалдсан. Би өөрийнхөө гарт багтахаар чулууг аваад т “чамайг болохгүй бол би цохино шүү” гэхэд, “цохиж л байхгүй юу” гэж байсан. Тэгэхэд нь би, “би чамайг цохиндоо” гэж ярьж байгаад л цохичих шиг болсон, яг хаана нь цохисноо санахгүй байна. Тэгээд ухаан орсон чинь би тай хоёулаа газарт хэвтэж байсан...Одоогоос 20 гаруй хоногийн өмнө манай эхнэр хонож байхад согтуугаар манай эхнэр болон өөрийнхөө эхнэрийг “ална” гээд хутга барьж хөөсөн юм билээ. Би түүнийг хэлж, мөн “намд элс” гэх мэтээр хэлээд байхаар нь бид хоёр маргалдаад тэгээд цохисон юм...Цохисон чулуугаа яаснаа санахгүй байна, бодвол тэнд нь хаясан юм байлгүй дээ...ийг тухайн үед явсан байсан гэж санаж байна...” /1-рхавтас 47-50/ гэх анхдагч эх сурвалжийг заасан мэдүүлэг,
Хохирогчийн төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2015 оны 09 сарын 25-ны өглөө 07 цаг 40 минутад ганцаараа...бага зэрэг согтуу орж ирээд “эмчийг дуудаж, цагдаад хэлэхгүй бол болохгүй болчихлоо” гэхээр нь хоёр хүүгээ дагуулаад явуулахад өнгөрчихсөн байсан...Энэ хэргийг үйлдээгүй байх гэж боддог боловч надад хэлсэн “ муудсан шүү” гэсэн үгийг мөрдөн байцаалтад удаа дараа мэдүүлэг өгөхдөө нэг ч удаа хэлээгүй байдаг болохоор би бас эргэлздэг юм...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх,
Гэрч А.ийн “...Би болон ахтай маргаж муудалцаж байгаагүй, ямар нэгэн маргаан өмнө нь ч болж байгаагүй.../1-р хавтас 52-53/,...Би талийгаачтай өмнө нь барилдаж байгаагүй. Би 2015 оны 09 сарын 24-ний өдөр хамт архи ууснаа санахгүй байна. Би уусан бол их согтоод тасарсан байна, тиймээс юу болсон талаар санахгүй байна...” /1-р хавтас 54-57/ гэх,
Гэрч ы “...2015 оны 09 сарын 25-ны өглөө багцаагаар 08 цагийн орчим манай байрны гадаа ирээд “хамт ууж байсан хүн маань босохгүй унтаад байна, хөдлөхгүй байна, эмнэлэгт хэлчихсэн...” гэхээр нь...эмчтэй, эмнэлгийн машинтай газар дээр нь очсон...Аймгийн төвөөс цагдаа нар ирж уулзахад нь “талийгаач бид хоёр архи уугаад урьд нь манай эхнэрийг согтуугаар хутгатай хөөж байсан талаар ярьж байгаад би уурандаа чулуугаар цохичих шиг боллоо” гэх зүйл ярьсан...Би аймгийн цагдаа нартай уулзахаас өмнө асуухад тэгж хэлж байсан юм. ийн энэ яриаг би утсан дээрээ бичиж авсан юм, үүнийг мөрдөн байцаагчид хураалгасан байгаа...” /1-р хавтас 109-110/ гэх,
Гэрч гийн “... гуайгаас “яасан, юу болсон бэ” гэж асуухад “харин босдоггүй ээ” гээд их даарсан, юм асуухад хариулах муутай байсан...” /2-р хавтас 129-130/ гэх,
Гэрч ын “...2015 оны 09 сарын 25-ны өглөө 07 цаг 15 минутын орчимд...дээлийнх нь энгэр, ханцуй зэрэг нь цус болчихсон согтуу эрэгтэй хүн нэлээд сандарсан байдалтай орж ирээд “энэ хойно унтаж байгаа юм уу, яаж байгаа юм бос гэхээр босохгүй байна” гэж хэлсэн. Тэр хүн “намайг ******* гэдэг” гэж
хэлсэн...” /1-р хавтас 86-87/ гэх,
Гэрч ын “...2015 оны 09 сарын 25-ны өглөө багцаагаар 07 цагийн орчимд...гэрийн хаалгыг хүн цохисон, тавихад нэлээд салганаж, чичирсэн зогсож байсан. Өрх татаагүй байсан тул гэр харанхуй байсан болохоор нүүр царай нь харагдаагүй. Тэгсэн “танай ах хойно хэвтэж байна, босгохгүй юм уу, босч өгөхгүй байна, хамт очъё” гэсэн...” /1-р хавтас 90-91/ гэх мэдүүлгүүд,
Шинжээчийн “...Талийгаач биед баруун зулай ар хэсэгт хуйханд шарх, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн гэмтлийг хэвтээ босоо аль байрлалд авсан болохыг болон талийгаачийг биеэ хамгаалж тэмцсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Талийгаач нь хуйхны шархны улмаас хурц цус алдаж нас баржээ. Уг гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” / 1-р хавтас 133/ гэх 80 тоот дүгнэлт,
Шинжээч эмч С.Сайнзаяагийн “...Хохирогч толгойд учирсан...гэмтлийг унах үед авах боломжгүй юм. Энэ гэмтэл нь толгойн зулай хэсэгт хөндлөн чиглэлтэй, шарх нь гүн үүсгэгдсэн учир хохирогч газарт унах үед үүсэх боломжгүй юм...Шархны ирмэг нь тэгш бус орчимдоо зөөлөн эдийн няцралттай байгаа нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэдгийг нотлож байгаа юм. Хохирогч ийг хичнээн хэмжээний литр цус алдсаныг болон гэмтлийг аваад хэдий хугацааны дараа нас барсан зэргийг тогтоох боломжгүй юм...” /1-р хавтас172-173/ гэх мэдүүлэг,
Мэдүүлгийг газар дээр нь шалгахад оролцож сэжигтэн ******* үйл баримтыг зааж мэдүүлсэн ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 18-20/, ******* үйлдсэн хэргийнхээ талаар ярьсан 7 минут 14 секундын бичлэгтэй CD-г эд мөрийн баримтаар тооцож үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 23-25/, амь хохирогчийн
өмсөж явсан хувцаснууд, шүүгдэгч *******ийн өмсөж явсан дээл, 2ш чулуун дээр цус илэрсэн. Уг цус нь АВ(IY) бүлгийн харьяалалтай буюу талийгаач цусны бүлэгтэй тохирсон талаар дүгнэсэн шинжээчийн 8709, 8968, 8967 тоот дүгнэлтүүд /1-р хавтас 151-161/, мөн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч, шүүгдэгч нар хоорондоо ноцолдсон байж болохыг харуулсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /1-р хавтас 3-8/, “... хохирогчийн хувцасанд бий болсон татах, чангаах хүчээр үүссэн шинэ уранхайнууд нь биеэ хамгаалж тэмцэлдсэнээс үүссэн байж болох”-ыг дүгнэсэн шинжээчийн 4889 тоот дүгнэлт /1-р хавтас 162/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслээр байцааж, бэхжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар
нотлогдож тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “...Би архи уухаараа гар маань татчихдаг юм...би гараа татчих вий гээд газраас чулуу авч алгаа үрж байсан...” /1-р хавтас 194-196/ гэх, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би талийгаачийг цохих ямар ч шалтгаан байхгүй, энэ хэргийг би үйлдээгүй...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгүүд дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Талийгаач нь шүүгдэгч *******тэй маргалдахаас өмнө буюу нас барах хүртлээ өөр бусад хүнтэй маргалдаж муудалцсан, өөр бусад байдлаар шинжээчийн дүгнэлтэд тодорхойлсон гэмтлийг авсан байж болох нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна. Тухайлбал, А. нь гэмт хэрэг гарахаас өмнө хэргийн газраас явсан болох нь шүүгдэгч ******* /1-р хавтас 47-50, 187-190/, гэрч /2-р хавтас 118-121/ нарын, гэмт хэрэг гарсан өдрийн 20 цагаас маргааш өглөөний 07 цаг хүртэл гэртээ байсан талаар насанд хүрээгүй гэрч /1-р хавтас 69-70, 2-р хавтас 134-135/, гэрч /1-р хавтас 71-74, 2-р хавтас 131-133/ нарын мөрдөн байцаалтад удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон байх ба мөн А. гэгчийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж, прокурорын тогтоолоор “гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдохгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй.
Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч нь хүнд зэргийн согтолттой /1-р хавтас 133/ байх ба *******ийн эсрэг идэвхтэй үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, шүүгдэгч ******* нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан /1-р хавтас 150/ болох нь тогтоогджээ. Энэ хэрэгт холбогдуулан гарсан шинжээчийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо хамааралтай, хэрэг явдлын гол фактыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байна.
Хохирогч их цус алдалтын улмаас амь хохирсон хор уршиг нь түүний толгойн тус газарт чулуугаар цохисон шүүгдэгч *******ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Иймд “хохирогч үхэлд ******* холбогдолгүй болон энэ гэмт хэргийг өөр хүн үйлдсэн байж болох, мөн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах” талаар шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг дээрх үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно. Харин шүүгдэгчид оногдуулах ял хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй боловч түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон насны байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэрэгт шүүгдэгч ******* нь 2015 оны 09 сарын 26-ны өдрөөс 2015 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэл нийт 262 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно.
Хохирогчийн төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын оршуулгын болон унааны зардалд 9803705 төгрөг, талийгаачийн 10 жилд авах байсан тэтгэвэр 27600000 төгрөг, нийт 37403705 төгрөгийг нэхэмжилж, шүүгдэгч *******ээс гэм хорын хохиролд өгсөн 2000000 төгрөгийг хохирлоос хасч тооцохыг зөвшөөрч байх ба хохирол тооцож өгсөн авсан эд зүйлийн үнэлгээний талаар талууд маргахгүй байна.
Шүүх, гэм хорын хохиролтой холбогдуулж хохирогчийн төлөөлөгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн нотлох баримтыг судалж үзэхэд, оршуулгын болон унааны зардалтай холбогдуулж 9803705 төгрөгийн нотлох баримт ирүүлсэн ба талийгаачийн тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэлээр нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Оршуулгын болон унааны зардалтай холбоотой 9803705 төгрөгийн хохирлоос шүүгдэгчийн төлсөн 2000000 төгрөгийг хасч тооцохыг хүссэн хохирогчийн төлөөлөгч *******ын саналыг хүлээн авах үндэстэй байна.
Харин гэм хорын нэхэмжлэлийн шаардлагаас ХААН банкны орлогын баримтаар иргэд хооронд шилжүүлсэн 1611000 төгрөг, хохирогчийн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 49 хоногийн тараалгад зарцуулсан 958500 төгрөгийн нотлох баримт /нэхэмжлэх/-ыг зарлагын баримтаар авсан бараа материал тус тус давхардаж тооцогдсон /2-р хавтас 11, 4ш, 12-13, 2ш /, “Афта” ХХК-ний нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал зээлээр худалдан авсан гэх 1577700 төгрөгийн баримт / 2-р хавтас 11, 1ш/ нь 2015 оны 08 сарын 11 өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас нэг сар гарангийн өмнөх бараа материалын баримт учир хохиролд хамаарахгүй, түүнчлэн энэ хэрэгт хууль ёсны хохирогчоор тогтоогдсон *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд ирж, буцсан унааны зардлаас бусад бусдын ирж, буцсан унааны зардлын 150000 төгрөгийг, мөн талийгаачийн 10 жилийн тэтгэвэр
болох 27600000 төгрөгийг тус тус шүүгдэгчээр төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн буюу 2015 оны 09 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хохирогч нь нийгмийн даатгалын сангаас олгох “өндөр насны тэтгэвэр” тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, тэтгэвэр авах эрх зүйн харилцаа үүсээгүй байсан нь “Хамтын тэтгэврийн тухай” хуулийн 4.1.1 дэх “нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр...авч байгаад нас барсан иргэний…хамт амьдарсан эхнэр…” гэх заалтад хохирогчийн төлөөлөгч ******* хамаарахгүй юм.
Иймд хохирогчийн төлөөлөгчийн нэхэмжилсэн гэм хорын хохирлын 37403705 төгрөгөөс мөрдөн байцаалтын шатанд төлсөн 2000000 төгрөгийг хасч, 1961880 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж хохирогчийн төлөөлөгч *******д олгох, 31897200 төгрөг ( 1577700+1611000+958500+150000+27600000 )-ийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангаагүй /билл/ 1544625 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг бүрэн барагдуулаагүй тул түүний эзэмшлээс 330000 төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн ямаа 2, шүдлэн ямаа 3, ишиг 3, нийт 8 толгой ямаа битүүмжилсэн 2015 оны 10 сарын 13-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн ногоон өнгийн дээл буцаан олгох, 10,5х8 см хэмжээтэй тэгш бус гадаргуутай чулуу, 10х7,5 см хэмжээтэй нэг тал нь тэгш, нөгөө тал нь тэгш бус гадаргуутай чулуу, хохирогч өмсөж явсан хүрэн өнгийн нимгэн куртка, ногоон өнгийн саравчтай малгай, ноосон цамц, торгон хантааз, саарал өнгийн сорочкон цамц, цайвар футболка, саарал өнгийн дотуур өмд, цайвар өнгийн гадуур өмд, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, хөх өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн хөлний ороолт 1 хосыг тус тус устгах, CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ******* ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч ******* ийг 10 /арав/ жил 06 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар ялтан *******эд оногдуулсан 10 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан *******ийн цагдан хоригдсон 262 /хоёр зуун жаран хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-д тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ялтан *******ийн ногоон өнгийн дээл 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох, 10,5х8 см хэмжээтэй тэгш бус гадаргуутай чулуу 1 ширхэг, 10х7,5 см хэмжээтэй нэг тал нь тэгш, нөгөө тал нь тэгш бус гадаргуутай чулуу 1 ширхэг, хохирогч өмсөж явсан хүрэн өнгийн нимгэн куртка, ногоон өнгийн саравчтай малгай, ноосон цамц, торгон хантааз, саарал өнгийн сорочкон цамц, цайвар футболка, саарал өнгийн дотуур өмд, цайвар өнгийн гадуур өмд, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, хөх өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн хөлний ороолт 1 хосыг тус тус устгах, CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан ******* нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан 37403705 төгрөгийн хохирлоос 2000000 /хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нас барсны оршуулахтай холбогдсон болон унааны зардалд 1961880 /нэг сая есөн зуун жаран нэгэн мянга найман зуун ная/ төгрөг гаргуулж Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт оршин суух, хохирогчийн төлөөлөгч овогт /РД:/-д олгож, нэхэмжлэлээс 1544625 /нэг сая таван зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар шийдвэрлүүлэхийг мэдэгдэх, 31897200 /гучин нэгэн сая найман зуун ерэн долоон мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай
7. Ялтан *******ийн эзэмшлээс 330000 төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн ямаа 2, шүдлэн ямаа 3, ишиг 3, нийт 8 толгой ямаа битүүмжилсэн Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2015 оны 10 сарын 13-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээсүгэй.
8. Баримт бичгээр хураагдан ирсэн ялтан *******ийн ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2016 оны 06 сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогчийн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА
Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ